Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Бат-Үүл Улсын Баатар, Баабар Төрийн Шагналтан болцгоов. Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , Б. Батбаяр 2009-12-10 22:21 нэмсэн. 74 хариулттай

Та бүгдэд жаахан хөгийн санагдаж байна уу? Эсвэл хөөрхийс үнэхээр л зүтгэсэн юм чинь төр өгч чадах юмаа өгөх нь зөв гэж бодож байна уу?

Ямар ч байсан санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон Ардчилалд баярлаад ханашгүй. Иймээс дээрх хоёр эрхмийн гавьяа зүтгэлийг иймэрхүү маягаар үнэлэхэд буруудах юмгүй ч юм шиг.

Өөр том том дуугараад байдаг хэнийг шагначихвал гайгүй чимээгүй болох бол? Уул нь Буянгийн Жаргалсайханд Хөдөлмөрийн Баатар юм уу Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан өгчихвөл ч... Даанч мань хүн тэртэй тэргүй дуугаа хураачих шиг боллоо.

Хариулт (74)

  • Thumb_up_voted+6 Thumb_down_voted-3 Сэтгэгдэл үлдээх
    Shagnaliin ch allergytai l daa. Yalanguya byalduuchlal, am taglah heregsel bolgohor buuljis hutgishd 1/1 Б. Батбаяр
    L. Burenbaatar 2009-12-10 23:55 бичсэн.
    Баабарын тухай ямар нэгэн дүгнэлт хийх хүсэл алга. Харин Бат-үүлийн шагнал нүдээ олсон гэж ойлгож байна. Бат-үүл нар тухайн үед ардчиллын төлөө хэрхэн амь биеээ зольж тэмцэж байсан тухай төсөөлөл ч үгүй хүмүүст л хөгийн санагдах байх. Анхны өлсгөлөнд оролцож байсан хүмүүсийг бүгдийг баатар болгосон ч буруудахгүй гэж бодож байна. Жагаа мэтийг бол мэдэхгүй юм, сэдэв нээгч шагналын аллергитэй хүмүүсийн нэг бололтой. Уул нь нас намбыг нь анзаарвал ардчилал, хуучин нийгмийн ялгааг биеэрээ мэдэрсэн хүн баймаар санагдах юм. Ардчилал гэдэг санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэх төдий зүйл биш юм шүү дээ.
  • Thumb_up_voted Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    Б. Мөнгөнцэцэг 2009-12-11 00:00 бичсэн.
    авдаг ни авдаг л блгуй дэ
  • Thumb_up_voted+10 Thumb_down_voted-11 Сэтгэгдэл үлдээх
    Асуудлын гол нь тэд л эдгээр бүгдийг эхлүүлсэн шүү дээ. Ололт ч бий, алдаа ч бий... 1/4 » Ш. Гомбодорж
    S. Bataa 2009-12-11 03:45 бичсэн.
    Үнэн үү арай үгүй байлгүй дээ. Хэн ч сайн үйлийг эхлүүлж болно.Элбэгдөрж , баабар ,Батүүлтэй үүлгүй нар манддагаараа мандана гэдэг шиг хэн нэгэн аавын хүү хийх л байсан.Харин хэн эхлүүлээд хэр хэмжээнд аваачиваа гэдэг чухал.Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэж...Өдий хүртэл энэ олон жил дээр толгой дээр суугаад энэ төрийг ийм болгосон энэ улсыг ийм болгосон энэ хэдэн дуракуудад шагнал биш ял өгөх ёстой !Бичлэг үзнэ үү!

  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted-7 Сэтгэгдэл үлдээх
    S. Bataa 2009-12-11 03:48 бичсэн.
    үргэжлэлийг www.mongolchuudaa.com с үзнэ үү!
  • Thumb_up_voted+9 Thumb_down_voted-7 Сэтгэгдэл үлдээх
    М. Эрдэнэбулган 2009-12-11 09:12 бичсэн.
    Улсын Баатар цол ихдэнээ. Тэгтэлээ их шагнах гээд байгаа юм бол арай өөр юмаар шагнах байсан юм
  • Thumb_up_voted+9 Thumb_down_voted-6 Сэтгэгдэл үлдээх
    Зөв шүү гоё хэлсэн. 1/1 Т. Мөнхзаяа
    Э. Одбаяр 2009-12-11 09:34 бичсэн.
    Зарим нөхдүүд бухимдаад байж ядаж байгаа юм уу? Хэхэхэ.

    Бат-Үүл гуайд баяр хүргэе. Коммунизм ноёлж байх үед буюу 1988 онд хамгийн анх өөрөөсөө гадна 2 хүнтэй нийлж гараараа бичсэн ухуулах хуудас тарааж байсан нь өргөжсөөр 1989 онд Ардчилсан Холбоо эвсэл төрж байсан түүхтэй. Тийм учраас Бат-Үүлийг өнөөдрийн бидний бүх ололт амжилтуудыг авч ирэхэд хамгийн анх, хамгийн их иргэний зориг гаргасан хүн гэдгээр Баатар цолоор шагнасан болов уу гэж бодож байна.

    Тэр дээр нэг гар бичсэн байна. Энэ хэд биш юм аа гэхэд хэн нэг нь хийх л байсан гэж. Хэн нэгэн бус энэ хүмүүс л хийж чадсан, иргэний зоригтой байсанд хамаг учир нь байгаа юм. Анхны өлсгөлөн л гэхэд эхлээд буриад Энхбаатар бас нэг нөхөртэйгээ хоюулхнаа 2 хоног хэвтэж, араас нь бусад 5 нь нэмэгдсэнээр эхэлсэн юм билээ. Энэ хүмүүс үхэж магадгүй, үхэхэд харамсах зүйлгүй хэмээн зориг гаргаж байсан учраас тэд бүгд баатрууд. Атаархсан хүмүүстэй хүмүүсгүй нар харин мандана, энэ хүмүүс түүхэнд тэртэй тэргүй үлдэнэ. Тэдэнд бид баярлаж явах учиртай.
  • Thumb_up_voted+8 Thumb_down_voted-6 Сэтгэгдэл үлдээх
    E. Zolzaya 2009-12-11 09:41 бичсэн.
    Жавхлан, Баясаглан 2т гавъяат өгснөөс л хамаагүй дээр байна шдээ. Тэгээд ч одоо Ардчилал үүсч хөгжсөний 20 жил болж байна. Яагад болохгүй гэж. Хийсэн зүйл нь мэдрэгдэж байгаа болхоор өгсөн нь зөв. Тэгээд ч энэ 2 хүн Монгол улсын шинэ үеийн түүхэнд гарцаагүй бичигдэж үлдэх хүмүүс. Надад бол дургүйцэх зүйл алга. Энд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн хэнь нь ч / би бас орно/ энэ 2 шиг ажлыг эхлүүлж бас хийж хийж чадаагүй болхоор том том юм ярьж шүүн дэнслэх хэрэггүй бизээ. Хүнээс юм авчаад бас өгч сураач. Дандаа л хармалж байх юм. Үхсэн хойно нь түмэн удаа магтаад ч дэмий биздээ?!
    Тэгээд ч тэр дургүйцээд байгаа хүмүүсийн хэн нь ч энэ 2 той нүүр тулаад ийм шагнал та 2т ахдана гээд хэлчиж чадахгүй шүү дээ хэхэхэ.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ш. Гомбодорж 2009-12-11 09:43 бичсэн.
    Бороогийн гэрээ муу байгуулагдсан гэдэгтэй санал нэг байна. Гэвч Батаа гуайн оруулсан видео хэт туйлширсан шинжтэй болжээ. Монгол хүн хүрз бариад олборлочихдоггүй учраас сайн ч бай муу ч гадны хөрөнгө оруулалтын гэрээ түүнийг дагасан технологийг монголд оруулах л болно.

    Чулуунбат гуай шууд болон шууд бусаар эхний жилдээ монголд 36 тэрбум төгрөг үлдсэн талаар л ярьж байна. Гэтэл үүнийг зөвхөн 3.5 тэрбум л орсон, Татварын ЕГ Бороо-д 2.5 - ийн татварын өртэй гэж тайлбарлаж байх юм.
  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted-6 Сэтгэгдэл үлдээх
    Б. Ганцог 2009-12-11 09:56 бичсэн.
    Өгсөн шагнал нүдээ олсон эсэхийг бидэнд шүүн ярилцах эрх өгсөн, хэлэлцэн маргалдах боломжийг олгож байгаа ардчилалын буян их ээ. Тийм болохоор тэртээ 20 жилийн өмнө ямар ч буун дуу байтугай зүйлгүйгээр ардчилсан хувьсгалыг авчирсан хүмүүст баатар цол багадна уу гэхээс ихдэхгүй ээ.

    Харин өнгөрсөн 7 сарын 1-нд үхэх шахахдаа үхэр буугаа тавьж хүний алтан амиар тоглосон хүмүүс өнөөдөр юу хийж яваа нь л сонин юм даа.
  • Thumb_up_voted+7 Thumb_down_voted-10 Сэтгэгдэл үлдээх
    yu ni tiim ineedtei baina?avsan ni uu? ugsun uu? 1/3 » E. Zolzaya
    Н. Цэрэнсамбуу 2009-12-11 10:18 бичсэн.
    зүгээр л инээдтэй юм доо
  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-4 Сэтгэгдэл үлдээх
    Д. Ариунаа 2009-12-11 11:00 бичсэн.
    Ямар ч байсан бидний үеийн түүхэнд бичигдэх энэ 2 эрхэм өдий олон жил улс төрийн тогоонд
    хутгалдахдаа хийсэн ч юмтай хэлсэн хэрэлдсэн хор найруулсан өчнөөн л юм байсан л байлгүй.
    Төр улсынхаа төлөө зүтгэсэн зүтгэлийг нь үнэлээд төр шагнасан байлгүйдээ.
    Ард түмнийхээ итгэлийг дааж түмний төлөө л явахын цагт дуурсах алдар өөрөө эрхэм шагнал!!!
  • Thumb_up_voted+9 Thumb_down_voted-11 Сэтгэгдэл үлдээх
    harin naadah chine yag erguutuuled bn l da 1/1 Б. Мөнгөнцэцэг
    М. Бат-Oрших 2009-12-11 11:16 бичсэн.
    Яааг Бат-үүл яасныг хэлээд өгөх хүн байнауу?
  • Thumb_up_voted+7 Thumb_down_voted-5 Сэтгэгдэл үлдээх
    В. Баярбат 2009-12-11 11:49 бичсэн.
    Эхлүүлсэн нь сайшаалтай ч манай ардчилал-н үр дүн нь үнэн хангалттгүй байнаа, Тэр нөхдүүдийн яриад байдаг үр дүн, ололт амжилт гээд яриад байгаа зүйлүүд нь хамгийн муу хувилбараар явахад л өнөөдрийн энэ байдал гэж боддог ш дээ. Эхлүүлсэн нь гавьяа ч гэлээ ардчилалийг дэндүү муу удирдаж авч явсан.... Эхлүүлэгчдийн эхэнд нь явж байсан болхоороо л авсан байх даа...
  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted-5 Сэтгэгдэл үлдээх
    Улсаа худалдаж үр дүнг нь хүртэж байгаа олон тэнэгүүд байгаа.... 1/1 Д. Отгонбаяр
    Б. Гантулга 2009-12-11 12:15 бичсэн.
    Хувьсгалыг ухаантнууд санаачилж тэнэгүүд үр дүнг нь хүртэнээ гэж.
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-7 Сэтгэгдэл үлдээх
    улс төрчид болон нийгмийн чинээлэг хэсэг үнэн шударгаар хөлжсөн гэх гээд байна уу.. хахаха 1/1 М. Ганзориг
    Ш. Гомбодорж 2009-12-11 12:29 бичсэн.
    Юу ярина вэ? Батбаяраа. Эхлүүлэгчдийн эхэнд явж байсан төдийхнөөр Үүлийн гавъяа дуусахгүй л дээ. Үүлд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэнд ардын баатар өгсөн ч багадна.


    Ардчилалын үр дүн хангалтгүй байгаа гэдэгтэй огтхон ч санал нийлэхгүй байна. Ардчилсан хувьсгал та бидэнд боломжийг л гаргаж өгсөн. Ардчилалаас өөр юуг хүсэх хэрэгтэй юм?


    Одоогийн нийгмийн байдалд буруутанг хайвал эцсийн дүндээ иргэн бүрт хуваагдах болов уу?
    Бидэнд адил тэгш боломж байхад яагаад монголын нийт ард иргэдийн дийлэнх хэсэг нь ядуу, өөрсдийнхөө ийм байдалд улс төрчид болон нийгмийн чинээлэг хэсгээ буруутгасаар байгаа юм бэ?

  • Thumb_up_voted+6 Thumb_down_voted-8 Сэтгэгдэл үлдээх
    Тэд чинь бидний төлөө л ажилладаг гэж боддог ш дээ, үгүй юм бол юу хийгээд байдаг юм болоо? 1/3 » В. Баярбат
    E. Zolzaya 2009-12-11 12:49 бичсэн.
    Б.Баярбатаа Ардчиллыг таньд май гээд өглөө, тосоод авна уу түлхээд хаяна уу таны л хэрэг байхаа. Өөр яах ёстой юм бэ? таны өмнөөс тэр хүмүүс яг юу хийж өгөх ёстой юм?

  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted-6 Сэтгэгдэл үлдээх
    сайхан хэллээ 1/2 » Э. Одбаяр
    Д. Отгонбаяр 2009-12-11 14:01 бичсэн.
    Зөв!!!
    Авах ч ёстой.
    Өгөх ч ёстой юм!!!
    Харин ч хожуу авлаа.
    Гэхдээ л авлаа. Авахдаа хамт зүтгэж явсан, үхэж ч болох байсан амийг хайрлалгүй зүтгэсэн андуудаа дурсаад аягаа дүүрж байна лээ нулимс нь!!! Эвий дээ хүний алаг үр. Ид насан дээрээ халуун амиа ч алдаж болох л байлаа тэр. Тэр хэдий баатар болсон ч баатаргүй баатаруудаа мартаагүй л байна. Тэр хүн хэвээрээ байна. Идээлж бугашсан энэ төрийн эсрэг антибиотик болж ийм олон жил зүтгэхдээ бусдийн адил үйл хэрэг, үзэл бодлоосоо ухраагүй байгааг нь та бүхэн нулимс цэлэлзүүлэн байж С.Зоригийгоо, Ш.Цогтсайханыгаа, тухайн үеийн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ж.Батмөнх гуайг дурсан ярихаас нь анзаарсан байх. 200 биш 20-хон жилийн өмнөх явдал. Дээр эсэгүүцэж, гайхаж, үйл ойлгож сэтгэгдэл бичсэн хүмүүст ИЧИГ ИЧИГ гэж хэлхэд багадмаар..... Шинэ монголын түүхээ ингэж мартаж болохгүй шүү хүмүүсээ.
  • Thumb_up_voted+5 Thumb_down_voted-8 Сэтгэгдэл үлдээх
    ter huniig tsever ariun geegui ugaasaa tiim hun ali ch turd baidaggui.harin ehlulsen zuiliig ni unel 1/3 » E. Zolzaya
    S. Bataa 2009-12-11 17:04 бичсэн.
    ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал эхлүүлсэн нь үнэн байж болох тэгэхдээ үүл эхлүүлээгүй ээ.Харин эхэлснээс хойш одоог хүртэл олон жил төр барилцаж энэ олон төрийн хянах механизмийг боосон хаасан олон хуулиудыг батлалцсан. www.news.mn дээр өгсөн ярилцлагадаа бараг л өнөөдөр л муу муухай болсныг мэдэж байгаа юм шиг ярьсан байсан.Монгол түмнийг доромжловч долоон бурхан од шиг гялалзана шүү!!
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-4 Сэтгэгдэл үлдээх
    bi elbegiig helsen,tednii gar hul magnai zandan jagaa enhbatiig helsen um 1/2 » S. Bataa
    S. Bataa 2009-12-11 17:15 бичсэн.
    эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй.үр дүн нь чухал. 7 сарын 1 н шиг зугтаж болохгүй.хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй
  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-5 Сэтгэгдэл үлдээх
    aival buu hii.hiivel buu ai. zorig ul hurvees uhaan ul hurdeg um. 1/1 S. Bataa
    E. Zolzaya 2009-12-11 17:32 бичсэн.
    дуусгах гэдэг нь юу гэсэн үг вэ? ардчиллыг уу?
    яг юуг дуусгах гээд байгаан? та бид харин улам ч хөгжүүлж төгөлдөршүүлж цааш нь авч явах ёстойн биш үү?
    7-р сарын 1 бол МГЛ-ын %-д цоо шинэ зүйл бүгд л хөл алдсан шдээ.
    Одоогийн эрх баригчид бол төгс биш гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ бид өөрсдийн амьдралыг тэдний оролцоогүйгээр л шийдээд байгаа нь тэдний бага ч гэсэн гавяа биш үү? үгүй бол тань дээр 2 хар хувцастай хүн ирснээ
    -иргэн Батаа та биднийг дагад явна уу? Таныг элдэв янзын вэб дээр манай сайхан эх орон болоод, их удирдагчдыг маань доромжилж бичсэн гэсэн мэдээлэл ирлээ. гээд улс төрийн хэрэгтэн болгуул гоё юм уу тэгээд?

  • Thumb_up_voted+6 Thumb_down_voted-8 Сэтгэгдэл үлдээх
    Зөвшөөрөхгүй бол боль л доо тэгээд хаха. 1/2 » Н. Шинээ
    Л. Идэр 2009-12-11 17:35 бичсэн.
    Зарим аавын хөвгүүд эх орныхоо төлөө амиа өгөөд ч авдаггүй шагналыг Бат-үүл гуай авах шив дээ. Ер нь улс төрчид ямар нүүрээрээ шагналыг аваад байна. Тэртээ тэргүй бүгд л татвар төлөгчдийн мөнгөөр хангалттай идэж ууж байгуулсан байгуулаагүй гавьяаныхаа төлөө өөрсдийгөө шагнаж яваа улс. Одоо тэр идэж уудаг мөнгө дуусчихаад бие биенийгээ худалдаж авах зүйлгүй болохоор хэдэн төмөрөөр бие биенийгээ фракц бүлэглэлдээ элсүүлж байна уу?
    Миний хувьд ардчилалыг дэмждэг. Гэхдээ 90 онд Зөвлөлт засаг задран унаж Монголд ардчилсан засаг нь Алтан хараацайтай, хараацагүй тогтох нь илэрхий тул арай ч ийм шулуундаа гарсан туйлшралыг хүлээн зөвшөөрмөөргүй байна.
  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted-7 Сэтгэгдэл үлдээх
    Явуургүйсэтгүүлчийн мөнгөнд шунаж бичсэн энэ мэт мэдээлэл таны тархийг угаажээ. 1/5 » Д. Отгонбаяр
    S. Bataa 2009-12-11 17:45 бичсэн.
    золзаяа миний дүү миний өмнөөс бүү санаа зов. Аймхай хулчгарууд 1000 үхдэг юм амьдралдаа. Байшин барихын тулд суурийг сайн цутгадаг шиг улс төрийн зөв үзэл баримтлалыг маш сайн болгоомжтой алсын хараатай хийх хэрэгтэй.

    Үүнийг нягтлан уншина уу!
    Монголд хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг Үндэстний эрх чөлөө, Үндэстний өмчийн дээр тавьсан олон намууд сүүлийн 20-н жилд бий болсон.
    Тэдний анхдагч нь олон удаа арьсаа сольсон ч үнэн дүр төрхөө “Ардчилал” хэмээх гоё үгний цаана нууж, муур багшийн дүрд амжилттай тоглосоор байна. Тэдний үнэн дүр төрх чухам юу юм бол? Тэгвэл үнэн дүр төрх нь дэвшүүлсэн зорилго, баримталж буй үзэл санаа, явуулж буй үйл ажиллагаа, түүний үр дүнгээр тодорхойлогдоно. Бусармаг этгээдүүдийн заль мэх улам бүр нарийсч шинэ шинэ багаар үнэн дүр төрхөө халхалж, хөнөөлт үйл ажиллагаагаа улам бүр идэвхижүүлсээр байна. Түүний нэг жишээ бол Үндэсний Шинэ Нам гэгч юм. Энэ нам “үндэсний үзэл” /мөн чанартаа бол Үндэстний үзэл байх ёстой/ гэх хамгийн ариун үзлээр халхавч барьж Монгол Үндэстний итгэл сэтгэл дээр дөрөөлж, бусармаг үйл ажиллагаагаа хэрэгжүүлхээр гэтэж байна. Энэ намын үзэл баримтлалд Монгол Үндэстний эрх ашгийг дээдэлсэн Үндэстний үзлийн үнэр ч байхгүй. Энэ намыг санаачлагчдын нэг, энэ намын дарга М.Энхсайханы 1997 онд боловсруулан батлуулсан “Ашигт малтмалын тухай” хууль Монгол Үндэстний эрх ашигт ноцтой харшилж буй нь илэрч, энэхүү бусармаг хуулийг эсэргүүцэн тэмцсэн УИХ-ын гишүүн О.Энхсайхан цаг бусаар хорвоог орхисон бус уу?!
    Монголчууд биднийг Үндэстний үзлийн талаар нэгдсэн нэг ойлголтгүй байгааг далимдуулан сиймхийг ашиглаж бусармаг үйлдлээ гүйцэлдүүлхээр харь элэгт зальт этгээдүүд мушилзан гэтэж байна.
    Монголчуудаа, Үндэстний үзэлтэнүүд ээ сэрэмжтэй байгтүн!!
    Учир иймээс 1990- 2009 он буюу өнгөрсөн 20-н жилийг эргэн харж дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ…!! МАХН гэж байх. Энэ нам 1920-иод онд Монгол Үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрслэн боссон эх оронч баатруудын Үзэл санааны нэгдэл байсансан. Харин одоо энэ нам Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын удирдаж асан МАХН биш болжээ. 1990-ээд оноос явуулж буй энэ намын үйл ажиллагаа нь МАН-ыг байгуулж, Монгол
    Үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн эрэлхэг зоригт хөвгүүд охидийн зүтгэл тэмцэл талаар болжээ!! хэмээн дүгнэхэд хүргэж байна.

    1990-ээд оноос энэ намын үзэл баримтлал ганхаж, Нагаржунайн төв үзэл хэмээн бөөрөнхийлж байснаа ардчилсан социалист үзэл баримтлалыг сонгосноо зарласан билээ. Гэвч энэ нам шинэ Үндсэн Хуулиас эхлээд 1000 гаруй хуулийг Ардчилсан Намтай хамтарч батлан гаргахдаа хувь хүний эрх ашгийг Монгол үндэстний эрх ашгаас өндөрт тавьж, ингэснээрээ Улс болоод Үндэстний оршин тогтнох тулгуур үндсүүдэд АН-тай мөр зэрэгцэн, ханцуй шамлан халдсан байх юм!! Үгүй хэмээн мэтгэх хүн буй бөгөөс Монголын хууль хэний эрх ашигт үйлчилж байна вэ?! гэдэгт хариулт өгөх хэрэгтэй болно. Монгол Үндэстний эрх ашигт уу?! харийнханы эрх ашигт уу?!
    Монголын хууль Үнэнд үйлчилж, Шударгаар шийдэж байна уу?! Хэрэв харийнханы эрх ашигт нийцүүлж хууль гаргах ёстой бол Монгол улс байхын хэрэг бийсэн бил үү?! Монголын төрөөс батлан гаргасан хуулиудын “ач”-аар халдашгүй дархан эрхээ худалдан, эх орондоо харийнханд боолчлогдож, олон үеийн эх оронч эрэлхэг баатрууд, Үндэстний суу билэгт хөвгүүд, охидын зүтгэл тэмцлийн үрээр өнөө бидэнд өвлөгдөж ирсэн энэ Монгол улсын газар нутгийн аль алт эрдэнэс, үнэт баялагтай хэсгийг нь харийнханд найр тавьж, өнөөдөр нийт нутгийн гуравны нэгийг нэгэнт харийнханы эзэмшилд өгчээ!!
    Бусармаг этгээдүүд “Газрын тухай” хуулийг батлуулж, Монгол Улс, Үндэстний оршихуйн тулгуур үндэс Газрын нэгдмэл байдлыг алдагдуулж, задлан бутаргахын тулд энэхүү бусармаг үзлийн эсрэг мятаршгүй тэмцэж байсан УИХ-ын гишүүн О.Дашбалбарыг, Монгол Үндэстний дахин нөхөгдөшгүй өмч эрдэнэс баялгыг цөлмөн дээрэмдэж буй “Ашигт малтмалын тухай” хуулийг авч үлдхийн тулд УИХ-ын гишүүн О.Энхсайханыг хөнөөсөн бус уу?!

    Монгол Үндэстний язгуур эрх ашгийг хамгаалан тэмцсэн угтаа бол таны, миний, бидний төлөө тэмцсэн Эх оронч хөвгүүд харсаар байтал амь, амьдралаа алдсаар байхад Монголын төр, Түмэн сохор, дүлий, тэнэг мэт чимээгүй байсаар байх уу?! Монгол Үндэстний язгуур эрх ашгийг дээдэлж, Монгол Үндэстний эрх, Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Халдашгүй дархан байдлын төлөө амиа өргөсөн Эх оронч хөвгүүдээ Эх орон, Ард түмэн нь хэзээ ч мартах учиргүй.

    Тэдний ариун үйл хэрэг түмэн үеийн бахархал болж өнө мөнхөд алдар суу нь дуурсах учиртай. Харин бусармаг этгээдүүдийн боловсруулж батлуулсан хуулиуд цаашди үйлчилсээр байвал Монгол Улсын газар нутаг бүхлээрээ харийнханы эзэмшилд орох хууль, эрх зүйн орчин өнөөдөр нэгэнт бүрджээ. Тэдгээр хуулиуд Монгол Үндэстний эрх ашгийг хамгаалж, Монгол Үндэстний тусын тулд үйлчилэх учиртай Монгол төрийн эрхийг хязгаарлаж, Монгол Үндэстний эрх, Эрх чөлөө, Халдашгүй дархан байдалд илээр халдаж байна!!

    Ардын сургаалд:
    Зангуу хэдий жижиг ч Хөлийг хатгах өргөстэй
    Зальхай хэдий цөөн ч Улсыг мөхөөх мэхтэй гэдэг энэ бус уу.

    “Газар бол Улсын үндэс” гэж одоогоос 2200 жилийн тэртээ Хүн гүрний их хаан Модун гэрээсэлсэн биш бил үү?!

    “Миний нутгийн газраас Бурхан гуйсан ч бүү өг!” хэмээн Ойрд Монголын их хаан Галдан ХVII зуунд дотоодын урвагчдын болоод харийн түрэмгийлэгчдийн эсрэг амь хайргүй тэмцсэн биш гэж үү? ХХ зууны улс төрийн онолын томоохон төлөөлөгч Георг

    Елиник: “Төрийн оршин тогтнох тулгуур гурван үндсийн нэг нь газар мөн” хэмээсэн байна. Газраа харийнханд худалдаж, эзэмшүүлж, өмчлүүлж, хувьчилсанаас учирсан гамшгийг бид Австралийн Аборгений, Америкийн Индианчуудын гашуун хувь заяанаас мэдэх билээ. Аборгенчууд өнөөдөр амьд үзмэр болсон! бол, Индианчуудын газар нутгийг худалдаж авсан харийнхан яаж үй олноор нь аймаглан устгаж байсныг Америкийн түүх гэрчлэх бус уу?! Америкийн Нэгдсэн Улсын хүн амын нэг хүрэхгүй хувийг тэрхүү газар нутгийн эзэд байсан Индианчууд эзэлж байна. Тэдний соёл, тэдний хэл, тэдний эрх ашиг гэж өнөөдөр тэнд үгүй. АНУ –ын нутаг дэвсгэр дээр оршин байсан Индианы соёл иргэншил, Индианы омог аймгууд мөхсөн. Энэ бол бодит үнэн. Нэгэн гарал үүсэл бүхий Индианий ард түмний эмгэнэлт хувь заяаг тавлах гэсэнгүй. Энэ эмгэнэлт хувь заяа Монголчууд бидэнд нүүрлээд буйг л учирлах гэсэн билээ!!
    Эцэст нь Монгол хүн бүрийн эрх ашгаас Монгол Үндэстний эрх ашиг бүрдэж, хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалж бус нийт Монгол Үндэстний эрх ашгийг хамгаалан дээдэлж Монгол Улсыг байгуулсан юм! гэдгийг сануулах гэсэн билээ. Үндэстэн өөрийн эрх ашгаа худалдвал, Газар нутгаа худалдвал, Үндэстэн өөрийн соёл, ёс заншил, хэлээ умартаж, охид эмсээ худалдаж, генийн сангаа булингартуулваас мөхөх нь гарцаагүй!!
    Энэ бол Ертөнцийн хууль! Монгол Үндэстний Орших эс орших нь Монголчууд биднээс шалтгаална! Үндэстний оршин тогтнохуйн тулгуур үндэс болсон газар нутаг, эрх ашиг, хэл соёл, генд халдаж буй дотоодын хэн боловч урвагч! гадаадын хэн боловч дайсан!! гэдгийг Монгол хүн бүр мэдэж байвал зохино.
    Үүний учир Монгол хүн танд учирлав. Ухаартугай!!!
  • Thumb_up_voted+4 Thumb_down_voted-6 Сэтгэгдэл үлдээх
    ter bat uuldee ochood zorigiin oron dooroos malgaigaa av gej hel dee 1/3 » S. Bataa
    Д. Отгонбаяр 2009-12-11 17:46 бичсэн.
    С.Батаа та ёстой бурна ( хуцна ) биз. Та 7-1 ны явдлыг Бат-Үүлд наах нь уу? Алив тэгээд хэлээд нотлоодох доо. 7-1нд зугатааж яваа, хариуцлагаас бултаж байгаа бичлэг, зураг, хэлсэн хийсэн үг, үйлдэл нь байгаа бол нотлох баримттайгаар гаргаад ир л дээ.

    Эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй гэнэ шүү.
    Дуусах болоогүй. Дуусах ч үгүй. С.Батаа та мэтийн энэ мэтээр үгүйсгэгч, атаархагчид байгаа цагт бидний хүсэн мөрөөдөж байгаа хүмүүнлэг ардчилсан нийгэм хэзээ ч тогтохгүй. Ерөнхийлөгчид ялагдаад уйлж байсан үгүйг нь та бид 2 ялгаж салгаж ойлгохгүй л байх.
  • Thumb_up_voted+6 Thumb_down_voted-4 Сэтгэгдэл үлдээх
    Санал нэг байна ... 1/1 Ш. Гомбодорж
    E. Zolzaya 2009-12-11 17:51 бичсэн.
    одоо туйлширч болоо юм бишүү? юмыг дандаа өөнтөгч зангаар хархаа болиоч ээ. Бодитоор хараач. Нэгэнт та, чи, би энэ ардчиллыг эхлүүлээгүй нь үнэн, тийм биш гээд маргаач? тэд бидний эцэг эхээс нэг алхамын урд байж, амьдрал, ажил төрөл гэр бүл бүхнээ золиосолж та бидний өнөөдрийн амьдралын төлөө энэ бүхнийг эхлүүлээгүй гэж үү?ЗХУ задран унаж байгаа Бат-Үүл биш өөр хэн нэгэн байсан ч энэ шагналыг авах л байсан. Тэд эхлүүлсэн болхоороо энэ шагналыг авч байна. Жаахан уужуу бай л даа. Үнэлэх юмыг үнэлж сур

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!