Бат-Үүл Улсын Баатар, Баабар Төрийн Шагналтан болцгоов.
Та бүгдэд жаахан хөгийн санагдаж байна уу? Эсвэл хөөрхийс үнэхээр л зүтгэсэн юм чинь төр өгч чадах юмаа өгөх нь зөв гэж бодож байна уу?
Ямар ч байсан санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон Ардчилалд баярлаад ханашгүй. Иймээс дээрх хоёр эрхмийн гавьяа зүтгэлийг иймэрхүү маягаар үнэлэхэд буруудах юмгүй ч юм шиг.
Өөр том том дуугараад байдаг хэнийг шагначихвал гайгүй чимээгүй болох бол? Уул нь Буянгийн Жаргалсайханд Хөдөлмөрийн Баатар юм уу Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан өгчихвөл ч... Даанч мань хүн тэртэй тэргүй дуугаа хураачих шиг боллоо.








Б. Мөнгөнцэцэг 2009-12-11 00:00
авдаг ни авдаг л блгуй дэ
.. Mongolchuudaa 2009-12-11 03:45
Үнэн үү арай үгүй байлгүй дээ. Хэн ч сайн үйлийг эхлүүлж болно.Элбэгдөрж , баабар ,Батүүлтэй үүлгүй нар манддагаараа мандана гэдэг шиг хэн нэгэн аавын хүү хийх л байсан.Харин хэн эхлүүлээд хэр хэмжээнд аваачиваа гэдэг чухал.Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэж...Өдий хүртэл энэ олон жил дээр толгой дээр суугаад энэ төрийг ийм болгосон энэ улсыг ийм болгосон энэ хэдэн дуракуудад шагнал биш ял өгөх ёстой !Бичлэг үзнэ үү!
Э. Одбаяр 2009-12-12 02:41
Ардчилалыг хэн хамгийн их завхруулсан бэ гэвэл Жасрай гээд л нэрсүүд хөвөрч эхэлнэ.
Д. Отгонбаяр 2009-12-12 02:52
Хүний үгийг битгий мушги. Зоригийн биш малгайны учир олдсон гэж би хэлээд байна.
.. Mongolchuudaa 2009-12-11 03:48
үргэжлэлийг www.mongolchuudaa.com с үзнэ үү!
М. Эрдэнэбулган 2009-12-11 09:12
Улсын Баатар цол ихдэнээ. Тэгтэлээ их шагнах гээд байгаа юм бол арай өөр юмаар шагнах байсан юм
Э. Одбаяр 2009-12-11 09:34
Зарим нөхдүүд бухимдаад байж ядаж байгаа юм уу? Хэхэхэ.
Бат-Үүл гуайд баяр хүргэе. Коммунизм ноёлж байх үед буюу 1988 онд хамгийн анх өөрөөсөө гадна 2 хүнтэй нийлж гараараа бичсэн ухуулах хуудас тарааж байсан нь өргөжсөөр 1989 онд Ардчилсан Холбоо эвсэл төрж байсан түүхтэй. Тийм учраас Бат-Үүлийг өнөөдрийн бидний бүх ололт амжилтуудыг авч ирэхэд хамгийн анх, хамгийн их иргэний зориг гаргасан хүн гэдгээр Баатар цолоор шагнасан болов уу гэж бодож байна.
Тэр дээр нэг гар бичсэн байна. Энэ хэд биш юм аа гэхэд хэн нэг нь хийх л байсан гэж. Хэн нэгэн бус энэ хүмүүс л хийж чадсан, иргэний зоригтой байсанд хамаг учир нь байгаа юм. Анхны өлсгөлөн л гэхэд эхлээд буриад Энхбаатар бас нэг нөхөртэйгээ хоюулхнаа 2 хоног хэвтэж, араас нь бусад 5 нь нэмэгдсэнээр эхэлсэн юм билээ. Энэ хүмүүс үхэж магадгүй, үхэхэд харамсах зүйлгүй хэмээн зориг гаргаж байсан учраас тэд бүгд баатрууд. Атаархсан хүмүүстэй хүмүүсгүй нар харин мандана, энэ хүмүүс түүхэнд тэртэй тэргүй үлдэнэ. Тэдэнд бид баярлаж явах учиртай.
Т. Мөнхзаяа 2009-12-12 08:51
Зөв шүү гоё хэлсэн.
E. Zolzaya 2009-12-11 09:41
Жавхлан, Баясаглан 2т гавъяат өгснөөс л хамаагүй дээр байна шдээ. Тэгээд ч одоо Ардчилал үүсч хөгжсөний 20 жил болж байна. Яагад болохгүй гэж. Хийсэн зүйл нь мэдрэгдэж байгаа болхоор өгсөн нь зөв. Тэгээд ч энэ 2 хүн Монгол улсын шинэ үеийн түүхэнд гарцаагүй бичигдэж үлдэх хүмүүс. Надад бол дургүйцэх зүйл алга. Энд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн хэнь нь ч / би бас орно/ энэ 2 шиг ажлыг эхлүүлж бас хийж хийж чадаагүй болхоор том том юм ярьж шүүн дэнслэх хэрэггүй бизээ. Хүнээс юм авчаад бас өгч сураач. Дандаа л хармалж байх юм. Үхсэн хойно нь түмэн удаа магтаад ч дэмий биздээ?!
Тэгээд ч тэр дургүйцээд байгаа хүмүүсийн хэн нь ч энэ 2 той нүүр тулаад ийм шагнал та 2т ахдана гээд хэлчиж чадахгүй шүү дээ хэхэхэ.
Ө. ббббб 2009-12-11 09:43
Бороогийн гэрээ муу байгуулагдсан гэдэгтэй санал нэг байна. Гэвч Батаа гуайн оруулсан видео хэт туйлширсан шинжтэй болжээ. Монгол хүн хүрз бариад олборлочихдоггүй учраас сайн ч бай муу ч гадны хөрөнгө оруулалтын гэрээ түүнийг дагасан технологийг монголд оруулах л болно.
Чулуунбат гуай шууд болон шууд бусаар эхний жилдээ монголд 36 тэрбум төгрөг үлдсэн талаар л ярьж байна. Гэтэл үүнийг зөвхөн 3.5 тэрбум л орсон, Татварын ЕГ Бороо-д 2.5 - ийн татварын өртэй гэж тайлбарлаж байх юм.
Б. Ганцог (HW) 2009-12-11 09:56
Өгсөн шагнал нүдээ олсон эсэхийг бидэнд шүүн ярилцах эрх өгсөн, хэлэлцэн маргалдах боломжийг олгож байгаа ардчилалын буян их ээ. Тийм болохоор тэртээ 20 жилийн өмнө ямар ч буун дуу байтугай зүйлгүйгээр ардчилсан хувьсгалыг авчирсан хүмүүст баатар цол багадна уу гэхээс ихдэхгүй ээ.
Харин өнгөрсөн 7 сарын 1-нд үхэх шахахдаа үхэр буугаа тавьж хүний алтан амиар тоглосон хүмүүс өнөөдөр юу хийж яваа нь л сонин юм даа.
Н. Цэрэнсамбуу 2009-12-11 10:18
зүгээр л инээдтэй юм доо
B. Horidoimergen 2009-12-12 09:24
harin ugsun avsaniih ni umnuus ichih yum. Ineedtei ch yum.
Н. Цэрэнсамбуу 2009-12-12 09:25
Аанха авсан өгсөнийх өмнөөс ичив
Д. Ариунаа 2009-12-11 11:00
Ямар ч байсан бидний үеийн түүхэнд бичигдэх энэ 2 эрхэм өдий олон жил улс төрийн тогоонд
хутгалдахдаа хийсэн ч юмтай хэлсэн хэрэлдсэн хор найруулсан өчнөөн л юм байсан л байлгүй.
Төр улсынхаа төлөө зүтгэсэн зүтгэлийг нь үнэлээд төр шагнасан байлгүйдээ.
Ард түмнийхээ итгэлийг дааж түмний төлөө л явахын цагт дуурсах алдар өөрөө эрхэм шагнал!!!
М. Бат-Oрших 2009-12-11 11:16
Яааг Бат-үүл яасныг хэлээд өгөх хүн байнауу?
Б. Мөнгөнцэцэг 2009-12-12 10:21
harin naadah chine yag erguutuuled bn l da
В. Баярбат 2009-12-11 11:49
Эхлүүлсэн нь сайшаалтай ч манай ардчилал-н үр дүн нь үнэн хангалттгүй байнаа, Тэр нөхдүүдийн яриад байдаг үр дүн, ололт амжилт гээд яриад байгаа зүйлүүд нь хамгийн муу хувилбараар явахад л өнөөдрийн энэ байдал гэж боддог ш дээ. Эхлүүлсэн нь гавьяа ч гэлээ ардчилалийг дэндүү муу удирдаж авч явсан.... Эхлүүлэгчдийн эхэнд нь явж байсан болхоороо л авсан байх даа...
Б. Гантулга 2009-12-11 12:15
Хувьсгалыг ухаантнууд санаачилж тэнэгүүд үр дүнг нь хүртэнээ гэж.
Д. Отгонбаяр 2009-12-12 11:15
Улсаа худалдаж үр дүнг нь хүртэж байгаа олон тэнэгүүд байгаа....
Ө. ббббб 2009-12-11 12:29
Юу ярина вэ? Батбаяраа. Эхлүүлэгчдийн эхэнд явж байсан төдийхнөөр Үүлийн гавъяа дуусахгүй л дээ. Үүлд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэнд ардын баатар өгсөн ч багадна.
Ардчилалын үр дүн хангалтгүй байгаа гэдэгтэй огтхон ч санал нийлэхгүй байна. Ардчилсан хувьсгал та бидэнд боломжийг л гаргаж өгсөн. Ардчилалаас өөр юуг хүсэх хэрэгтэй юм?
Одоогийн нийгмийн байдалд буруутанг хайвал эцсийн дүндээ иргэн бүрт хуваагдах болов уу?
Бидэнд адил тэгш боломж байхад яагаад монголын нийт ард иргэдийн дийлэнх хэсэг нь ядуу, өөрсдийнхөө ийм байдалд улс төрчид болон нийгмийн чинээлэг хэсгээ буруутгасаар байгаа юм бэ?
М. Ганзориг 2009-12-12 11:36
улс төрчид болон нийгмийн чинээлэг хэсэг үнэн шударгаар хөлжсөн гэх гээд байна уу.. хахаха
E. Zolzaya 2009-12-11 12:49
Б.Баярбатаа Ардчиллыг таньд май гээд өглөө, тосоод авна уу түлхээд хаяна уу таны л хэрэг байхаа. Өөр яах ёстой юм бэ? таны өмнөөс тэр хүмүүс яг юу хийж өгөх ёстой юм?
E. Zolzaya 2009-12-12 11:51
ardchilliin unet zuilsiig deedelj hamgaalj, heregjuulj yavah ni tanii l hiih ajil shuudee.
М. Ганзориг 2009-12-12 11:56
Тэд өөрсдөө хожсоноос Монгол Улсын эрх ашиг асар ихээр хохирч байна.
Д. Отгонбаяр 2009-12-11 14:01
Зөв!!!
Авах ч ёстой.
Өгөх ч ёстой юм!!!
Харин ч хожуу авлаа.
Гэхдээ л авлаа. Авахдаа хамт зүтгэж явсан, үхэж ч болох байсан амийг хайрлалгүй зүтгэсэн андуудаа дурсаад аягаа дүүрж байна лээ нулимс нь!!! Эвий дээ хүний алаг үр. Ид насан дээрээ халуун амиа ч алдаж болох л байлаа тэр. Тэр хэдий баатар болсон ч баатаргүй баатаруудаа мартаагүй л байна. Тэр хүн хэвээрээ байна. Идээлж бугашсан энэ төрийн эсрэг антибиотик болж ийм олон жил зүтгэхдээ бусдийн адил үйл хэрэг, үзэл бодлоосоо ухраагүй байгааг нь та бүхэн нулимс цэлэлзүүлэн байж С.Зоригийгоо, Ш.Цогтсайханыгаа, тухайн үеийн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ж.Батмөнх гуайг дурсан ярихаас нь анзаарсан байх. 200 биш 20-хон жилийн өмнөх явдал. Дээр эсэгүүцэж, гайхаж, үйл ойлгож сэтгэгдэл бичсэн хүмүүст ИЧИГ ИЧИГ гэж хэлхэд багадмаар..... Шинэ монголын түүхээ ингэж мартаж болохгүй шүү хүмүүсээ.
Э. Одбаяр 2009-12-12 13:01
сайхан хэллээ
.. Mongolchuudaa 2009-12-12 13:04
hudal matrin nulims.bas erunhiilogchid devshij chadaagui geed uilj baisan sh de.zunoj dee bat-uul
.. Mongolchuudaa 2009-12-11 17:04
ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал эхлүүлсэн нь үнэн байж болох тэгэхдээ үүл эхлүүлээгүй ээ.Харин эхэлснээс хойш одоог хүртэл олон жил төр барилцаж энэ олон төрийн хянах механизмийг боосон хаасан олон хуулиудыг батлалцсан. www.news.mn дээр өгсөн ярилцлагадаа бараг л өнөөдөр л муу муухай болсныг мэдэж байгаа юм шиг ярьсан байсан.Монгол түмнийг доромжловч долоон бурхан од шиг гялалзана шүү!!
Б. Мөнгөнцэцэг 2009-12-12 16:09
hue gehde bn shde, ehluuled ugsun yumiig tsash ni urgujulj chadagui ni l gol shde. end mass yarijin
Д. Отгонбаяр 2009-12-12 16:11
Хүний үгийг битгий мушги. Зоригийн биш малгайны учир олдсон гэж би хэлээд байна.
.. Mongolchuudaa 2009-12-11 17:15
эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй.үр дүн нь чухал. 7 сарын 1 н шиг зугтаж болохгүй.хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй
.. Mongolchuudaa 2009-12-12 16:19
bi elbegiig helsen,tednii gar hul magnai zandan jagaa enhbatiig helsen um
Д. Отгонбаяр 2009-12-12 16:22
Хүний үгийг битгий мушги. Зоригийн биш малгайны учир олдсон гэж би хэлээд байна.
E. Zolzaya 2009-12-11 17:32
дуусгах гэдэг нь юу гэсэн үг вэ? ардчиллыг уу?
яг юуг дуусгах гээд байгаан? та бид харин улам ч хөгжүүлж төгөлдөршүүлж цааш нь авч явах ёстойн биш үү?
7-р сарын 1 бол МГЛ-ын %-д цоо шинэ зүйл бүгд л хөл алдсан шдээ.
Одоогийн эрх баригчид бол төгс биш гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ бид өөрсдийн амьдралыг тэдний оролцоогүйгээр л шийдээд байгаа нь тэдний бага ч гэсэн гавяа биш үү? үгүй бол тань дээр 2 хар хувцастай хүн ирснээ
-иргэн Батаа та биднийг дагад явна уу? Таныг элдэв янзын вэб дээр манай сайхан эх орон болоод, их удирдагчдыг маань доромжилж бичсэн гэсэн мэдээлэл ирлээ. гээд улс төрийн хэрэгтэн болгуул гоё юм уу тэгээд?
.. Mongolchuudaa 2009-12-12 16:36
aival buu hii.hiivel buu ai. zorig ul hurvees uhaan ul hurdeg um.
Л. Идэр 2009-12-11 17:35
Зарим аавын хөвгүүд эх орныхоо төлөө амиа өгөөд ч авдаггүй шагналыг Бат-үүл гуай авах шив дээ. Ер нь улс төрчид ямар нүүрээрээ шагналыг аваад байна. Тэртээ тэргүй бүгд л татвар төлөгчдийн мөнгөөр хангалттай идэж ууж байгуулсан байгуулаагүй гавьяаныхаа төлөө өөрсдийгөө шагнаж яваа улс. Одоо тэр идэж уудаг мөнгө дуусчихаад бие биенийгээ худалдаж авах зүйлгүй болохоор хэдэн төмөрөөр бие биенийгээ фракц бүлэглэлдээ элсүүлж байна уу?
Миний хувьд ардчилалыг дэмждэг. Гэхдээ 90 онд Зөвлөлт засаг задран унаж Монголд ардчилсан засаг нь Алтан хараацайтай, хараацагүй тогтох нь илэрхий тул арай ч ийм шулуундаа гарсан туйлшралыг хүлээн зөвшөөрмөөргүй байна.
Ш. Шинээ 2009-12-12 16:45
Зөвшөөрөхгүй бол боль л доо тэгээд хаха.
Л. Идэр 2009-12-12 16:48
чи дут. хаха ч гэх шиг