Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Хүүхдийг залхуу, хариуцлагагүй болгох арга [Эмпати-Ертөнц] Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Зөвлөгөө , Т. Буянцог 2009-12-11 09:23 нэмсэн. 1 хариулттай

- Тэдэнд үүрэг хариуцлага бүү хүлээлгэ.
- Амьдралд хөдөлмөрлөж мөнгө олох нь хамгийн хэцүү байдаг гэдгийг ойлгуул.
- Хөдөлмөрлөхгүйгээр ч илүү сайхан амьдарч болно гэж үргэлж сануул.

“Хөдөлмөрлөх нь хэцүү, уйтгартай гэдгийг тэдэнд харуул”

Өнөөдрийг хүртэл Борис Товн шиг залхуу, хэнэггүй залуутай дайралдаж байснаа санахгүй л байна. Гутал засварын газар эрхэлдэг энэ хүнд хүмүүс гутлаа янзлуулах гэж авчраад хэдэн долоо хоног хүлээдэг байв.

Үйлчлүүлэгчид хэд хэдээрээ ирсэн тохиолдолд ажилтай боллоо гэж баярлахын оронд муухай царайлан: “Бурхан минь нэг өдөр ч гэсэн тайван байж болохгүй юм уу?. Ажил хийсээр байтал амьдрал ч дуусах нь ээ” гэж үглэнэ.

Ихэнх цагаа тэтгэвэртээ гарсан хөгшчүүдтэй дэмий ярьж өнгөрөөнө. Гутал засаад хэзээ ч баян болохгүй гэж ярина. Сугалаанд итгэл найдвар тавина. Сар бүр сугалаа худалдан авч, баян болбол юу хийхээ төлөвлөнө. Амралт болон баярын өдрүүдэд их дуртай гэнэ. Өглөө босно гэж байхгүй. Түүн шиг унтах дуртай хүн байхгүй байхаа.

Борис Товн гурван хүүтэй байв. Хүүхдүүд нь ч гэсэн аавыгаа дуурайсан байлаа. Өглөө босох дургүй. Ээж нь тэднийг өглөө босгох, цайг нь уулгах гэж ширүүн зан гаргадаг байв. Сургуульдаа дуртай дургүй явж, ихэнхдээ номоо эсвэл дэвтэрээ гэртээ мартдаг байв. Гэртээ хичээлээ хийж, ном нээж байгааг нь хэн ч хараагүй. Яаж ч сайн сурч боловсроод баян болдоггүй гэдгийг ааваасаа сурсан байжээ. Залхуугийн хажуугаар бас их сахилгагүй. Нэг айлын цонх хагарахад, тэдний хаалга дуугаран,танай хүүхдүүд л үүнийг хийсэн гэдэг байлаа.

Хүүхдүүд өсч том болсон ч мэдлэг боловсрол, мэргэжилгүй хүмүүс болжээ. Аав нь өөд болсны дараа жинхэнэ ядуу амьдрал үзэж эхлэв. Ажиллаж сураагүй болохоор ямар ч ажилд орсон тогтвортой сайн ажиллаж чадсангүй. Бүх орсон ажлаасаа хөөгджээ. Талхны мөнгө олохын тулд хууль бус ажил хийж эхэлжээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
“Эмпати” төвийн “Хүүхдийг хэрхэн муу хүмүүжүүлэх вэ?” номноос.......
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Манай бусад номнуудыг доорх хаягаар хандаж дэлгэрэнгүй танилцаж болно.
www.empathy.mn

95e5c7c0c9a88750824093ee3120f9d0

Хариулт (1)

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    A. Www.gegeen.com 2009-12-11 11:38 бичсэн.
    хэхэ, сайн хүмүүжүүлэх ч бас амаргүй шүү. хэдэн ч насандаа хамаагүй эвдэрчих гээд байдаг, эцэг эхээс гадна бас үзэж туулсан зүйлс, амьдралын нугачаа бартаа, хүрээлэл, танилууд гээд олон юмнаас хамаарна даа.

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!