Сүүлд шинэчлэгдсэн
- Хоёр настай охин шат... 1111
- Архины хэрэглээний т... 2121
- Чимээгүй хайр...(өгү... 3636
- Жинхэнэ хайр... 2525
- Траншейныхны зэрлэг ... 99
- Шүлэг 8888
- Дурлал 22
- Би та бүхэнд шинэ ер... 77
- iPhone,iTouch ашигла... 206206
- Алдаа биш оноо байса... 22
- Асашёрюу ёстой уйлуу... 2828
- Их аварга маань Пров... 88
- хайр...... /богино ө... 55
- Боловсон 00 хэрэгтэй... 2222
- Зүүдэндээ итгэх хэрэ... 1919
Христэд хэт итгэсэн дуучин Сэрчмаа аавынхаа бурханы номыг шатаажээ
2009-01-06 01:01:30
Ардчилалсан хувьсгал ялсан нь Монголчуудад чамгүй их эрх чөлөө өгсөн. Түүний нэг нь бурханыг шүтэх эс шүтэх явдал юм. Үе удмаараа будда бурханыг шүтэж ирсэн Монголчуудын дунд тэр тусмаа хүүхэд залуучууд сүүлийн үед христийн шашинд итгэх нь ихэсчээ. Ямар шашин шүтэх нь хүний эрх болохоор ч тэр үү төр засгаас шашны асуудалд нэг их оролцоод байдаггүй. Хотын аль л өнгөтэй өөдтэй газар бүрт том том христийн шашны сүм барьсан байхыг харсан зарим хүмүүс эгдүүцдэг ч яаж ч чаддаггүй нь нууц биш.
Харин христийн шашинд хэт итгэсэн зарим нэгэн нь зүй бусаар аашилдаг тухай мэдээлэл мэр сэр гардаг ч олны танил дуучин бүсгүй тийм зүйл хийсэн тухай хүмүүс сонсоод лавтай гайхах биз ээ. “Хайрын дууч шувуухай” гэсэн сүржин гуншинтай дуучин Сэрчмаа нэлээд эртнээс христийн шашинд итгэсээр ирсэн, ертөнцийн эзний хайртай охин. Монголын рок попын тогоонд арван жил багтсан гэж бардамнах дуртай тэрээр сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү ертөнцийн эзэнд хэт гүн итгэж ойр тойрныхоныгоо христийн шашинд дагаар орохыг ухуулж явдаг ажилтай болжээ. Тэр ч бүү хэл гэртээ байдаг шарын шашны ном бурханыг нь шатааж өндөр настай аав ээжийгээ гүн шоконд оруулсан гэнэ. Шашинд ингэтлээ хэт итгэх ч гэж дээ.
-
Бурхан багшийн сургаалаас "Сэтгэл санаа" хэмээх бүлэг
Чөлөөт сэдэв, D. Tugsjargal
2009-11-11 13:02 нэмсэн.
16 хариулттай Хариулах -
Далай лам Монголын лам нарыг муугийн жишээ болгон жигшив.
Чөлөөт сэдэв, H. Mongol
29 өдрийн өмнө нэмсэн.
48 хариулттай Хариулах -
Missionary
Чөлөөт сэдэв, S. Sanjaasurem
2009-12-25 15:15 нэмсэн.
11 хариулттай Хариулах
Хариулт (213)
-
Г. Амарчингүн 2009-12-11 12:49 бичсэн.Шашин шүүтлэгийг төр засгаас хязгаарлахгүйгээс хойш, Тэртээ тэрэнгүй монгол чинь дэлхийн хамгийн анхны шашны нээлттэй бодлого барьсан орон биздээ?
Харин туйлшираад бас л хөгжилтэй л юм. Хөөрхий тэр хөгшин настай улсуудыг хүүхэд байхад нь бурхан тахилыг нь устгаад, одоо бас устгаад...
-
Д. Отгонбаяр 2009-12-11 16:09 бичсэн.Шашин шүтэх, эс шүтэх, ямар шашин шүтэх нь монгол түмэн бидэнд үндсэн хуулиар олгогдсон эрх билээ. Тиймээс тэр энэ шашин шүтэж байна, энэ тэр шашинг шүтэж байна таминь ээ гэж БИЗ-р нэг сүржигнэх хэрэг байна уу даа гэж бодогдох юм. Шүтэж л чадвал бүх шашин үнэн гэж нэг үг сонсож байсан юм байна. Даяарчлагдаж байгаа энэ дэлхийд чиний шашин миний шашин гэж талцаж муудалцах ухвар ойлголт өдөрөөс өдөрт арилж байгааг анзаарах хэрэгтэй байх аа.
-
Ж. Одки 2009-12-11 16:32 бичсэн.хий хоосон зорилго бодлогогүй явсанаас ямар нэгэн шашин шүтэж тэрэндээ үнэн сэтгэлээсээ хандаж чадаж байвал болоош дээ.
-
Б. Ганчимэг 2009-12-11 17:09 бичсэн.Hvnii shashin shvteh shvtehgui bh eseh ni huwi hvnii erhiin asuudal ni vnen gehdee hench bai yamarch shashin shvtsen bai aliwaa shashnii zan viliig hvntedgen vzeh heregtei bh tiimvv ternees bish shvtehgui bga shashinaa vgvisgej ter tusmaa shataana gedeg ter hvnii uhamsariin asuudal yamar bgaag ni iltgeh bhaa gej bodoj bndaa.
-
О. Долгион 2009-12-11 17:42 бичсэн.Энэ хэр бодитой мэдээлэл юм бол доо? За энэ эргүү Сэрчмаа ч яах вэ.
Шашинд итгэх гэдэг чинь байна шүү дээ. Юуны өмнө өөрөө тэр шашны лам хуврагийн хэмжээнд дүйцэх мэдлэгтэй болж байж л итгэх итгэхгүйгээ шийдэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй мухраар итгээд дагаад явах юм бол дээрх жишээ шиг бусад руу халдсан буруу үйлдлийн бууны нохой болж, өрөвдөлтэй царайлан явах болно. Сэрчмаа тэгж тэнэгтсэн нь үнэн бол тэр үнэхээр мунхаг хүн ажээ. Буруу зөвийг нь ч мэдэхгүй нэг урсгалыг дагаад л байдаг, эцэстээ иймэрхүү л юм болж байгаа юм. Лав библи дээр бусад шашин худлаа тул, ном судрыг нь сайн шатаах хэрэгтэй гэж бичээгүй л байгаа. Харин сүүлд гарсан, хэн гэдэг нөхөр ямар зорилгоор санаачилж гуйвуулсан нь мэдэгдэхгүй олон урсгалуудыг дагаад байвал аюултай.
Шашинд итгэгчиддээ хандаж юуны өмнө тэр шашныхаа хэлээд байгаа үнэн мөнийг ойлгон тунгааж, судалж байж итгэх эсэхээ, дагах эсэхээ шийдэхгүй бол, мухраар яваад байвал нэг том ламын тоглоом болно шүү гэж хэлмээр байна. Мэдээж санаатайгаар хүнийг буруу үйлдэл хийлгэж ухуулах сайн лам гэж байхгүй л дээ. Гэвч өнөө үед үзэл санаанд нь цөв суусан лам нар дэлхийгээр нэг байгаа тул болгоомжтой байхад гэмгүй. Шашин сонирхолтой санагдаад байгаа бол өөрөө эхлээд лам хуврагаас нь илүү гарахуйц хэмжээнд судалж мэдэх хэрэгтэй.
-
чи их сайхан царайтай болохоороо нуурээ нуусан юм уу..би чиний дугнэснээр мангаа болохоороо нуулаа. 1/1 Ц. ХалиунА. Энхээ 2009-12-11 18:12 бичсэн.Б.Ганчимэг
Дан Сэрчмааг шүүмжилсэн гэж бодохгүй л байна...
Монголчууд Христэд хэт автах боллоо
Үе удмаараа будда бурханыг шүтэж ирсэн Монголчуудын дунд тэр тусмаа хүүхэд залуучууд сүүлийн үед христийн шашинд итгэх нь ихэсчээ. Ямар шашин шүтэх нь хүний эрх болохоор ч тэр үү төр засгаас шашны асуудалд нэг их оролцоод байдаггүй. Хотын аль л өнгөтэй өөдтэй газар бүрт том том христийн шашны сүм барьсан байхыг харсан зарим хүмүүс эгдүүцдэг ч яаж ч чаддаггүй нь нууц биш.
гэсэн үгнүүдээс чинь дээрхийг дүгнэлээ.
shvtehgui bga shashinaa vgvisgej ter tusmaa shataana gedeg ter hvnii uhamsariin asuudal yamar bgaag ni iltgeh bhaa gej bodoj bndaa.
энэ үгнээсээ өөрийгөө нэг бодоод үзээрэй.
Цаашид жоохон бодолтой сэдэв нээж байх...
-
Э. Одбаяр 2009-12-11 18:19 бичсэн.Гэхдээ бизнесийн хуулиар хэрэглэгчээ өөртөө оновчтой татаад, элсүүлээд байгаа нь Христийнхний буруу ч гэж юу байхав дээ. Бурхны шашныханы дэргэд шинэлэг байж чадаад л залуу үе сонгоод байна гэж боддог шд. Би гэхдээ сайн ч муу ч бурхгны шашныг сүсэглэдэг л дээ
-
L. Burenbaatar 2009-12-11 18:39 бичсэн.Үйлчилгээний нөхцөл
...- Бусдын нэр хүнд хувийн нууцад халдах, ..
...- Ялгаварлан гадуурхах, дайрч доромжилох, ... хориглоно...
гэжээ!!!
-
S. Bataa 2009-12-11 18:50 бичсэн.Хэдийгээр хүний шашин шүтэх эс шүтэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх байдаг хэдий ч замбараагүй олгогдож байгаа шашны байгууллагын зөвшөөрлийг эргэн харах цаг нь нэгэнт болжээ.
Өнөөдөр нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг шашны 162 сүм хийд бүртгэлтэй байдгаас огт бүртгэлгүй 60 сүм, хийд байдаг аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр мөн тооны шашны сүм хийд нууцаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа дээрх сүм хийдийн 64 Будда, 90 Христ, Бөөгийн зургаа, бусад урсгалын шашны байгууллага хоёр байдаг юм байна. Дээрх шашны байгууллагуудын албан ёсны зөвшөөрөлгүй салбар нь хөдөө, орон нутагт цөөнгүй байдаг. Гадны улс орнуудад насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны үйл ажиллагаанд татан оруулах, мөн ахуйн хэрэгцээний бараагаар хуурч хүмүүсийг шашиндаа оруулахыг хориглосон байдаг аж. Гэтэл манайд үйл ажиллагаагаа явуулж байгаа сүм, хийдүүд нь ихэвчлэн бага насны хүүхэд болон ядуу иргэдийг ууж, идэх зүйлээр хуурч шашиндаа татан оруулахыг оролддог нь нууц биш. Бүр хэн хүнд амар олдоод байдаггүй хотын төвийн байршил сайтай газруудад гадны шашныхан барилга байгууламжаа бариад, тухалчихсан байх нь цөөнгүй.
Гэхдээ манайх шиг эмзэг бүлгийн хүмүүстээ анхаарал тавьдаггүй, тэднийг хүний тооноос хасах шахсан улс оронд бол гадны сүм зарим талаар ач тусаа өгөх нь бий. Үүнийг үгүйсгэх эрх хэнд ч байхгүй. Зарим айлын хүүхдүүд христэд итгээд гадаад хэл сурч гэнэ, юмыг сайн талаас нь харж сурсан байна гэх мэтчилэн сайн сайхан зүйл бишгүй л сонстдог.
Уг нь манайх буддын шашинтай болохоор христийн шашныг давуу байлгахгүй гэсэн хязгаар тавьдаг гэнэ. Харин өнөөдөр энэ хязгаар алдагдаж христийн сүм хийдүүд буддынхаас олон байгаа нь дээрх тооноос харагдаж байна. Хамгийн харамсалтай нь хувь хүний бодол санаа нь төлөвшөөгүй өсвөр насны хүүхдүүд харийн шашинд итгэгч болж байгаа явдал юм. Энэ нь монгол ёс заншил, шашин зан үйлээсээ хөндийрөхөд хүргэж байгаа гол хүчин зүйл учраас тэр.
Эдгээр шашны байгууллагуудын зарим нь хашаа эсвэл, орц хонгил түрээслэчихээд хүмүүсийг шашиндаа итгүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Бүр шашиндаа хэт итгэсэн зарим нэг өсвөр насныхан амиа хорлож байсан тохиолдол ч бүртгэгдэж байсан билээ.
1993 онд батлагдсан шашны байгууллагуудын тухайн хуулинд тухай орон нутгийн иргэдийн хурал өөрсдөө дүрэм журмаа батлаад зөвшөөрлөө олгодог. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод өөр журам, Ховд аймаг өөр журамтай байдаг гэсэн үг. Энэ мэтчилэн хуулийн цоорхойг ашиглан ядуу буурай иргэдэд элдэв щашны урсгалыг нэвтрүүлэх гэсэн оролдлого байсаар л байна.Түүнчлэн Монгол Улсын хууль ёс, дүрэм журам, зан үйлд харшлахгүй бол гадны сүм хийдүүд үйл ажиллагаагаа явуулах боломжтой байдаг юм байна. Сүм хийдүүдийн үйл ажиллагаанд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч хяналт тавьдаг. Гэхдээ сүм хийдүүдийн дотоод үйл ажиллагааг тэр бүр хянаад байж чаддаггүй. Боломж ч хомс. Гадны сүм хийдийн асуудал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой байдаг.
Тиймээс харийн шашны байгууллагад өнөөдрийнх шиг замбараагуй эөвшөөрөл олгоод байвал цөөхөн хэдхэн монголчуудыг хагаралдуулахгүй гэсэн баталгаа байхгүй юм. Тиймээс энэ олон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй шашны сүм хийдүүдэд тавих хяналтыг өндөржүүлэж, санхүүжилт нь хаанаас хэрхэн орж ирж байгааг нягталж үзэх нь зүйтэй болов уу.
-
Т. Отгонбаяр 2009-12-11 18:50 бичсэн.Хөөрхий Сэрчмаагийн зургийг ингэж тавьж болохгүй байхаа. Энэ чинь хүний эрх шүү дээ
-
Б. Ганчимэг 2009-12-12 12:45 бичсэн.С.Батаа би танитай санал нэг байна. энэ бол үнэхээр бодит үнэн.
-
Ц. Халиун 2009-12-12 17:33 бичсэн.монгол оронд бух юм урвуугаараа байдаг хойно.....минийй амьдарч байгаа энэ улсад Христ..Католог шашинтай улс даа. Гэхдээ миний амьдарч байгаа 10 жилд Буддизм эрчээ авч байгаа. Олон арван сайхан залуус Банкны мэргэжилтэн..дуучин ..жужигчин...багш..эмч ..олон терлийн дээд боловсролтой охид хевгууд Бурхан багшийн сургаал сонсож...амьдралд тохиолдож байгаа бэрхшээл зовлонгийнхоо шалтгааныг еереесее хайж. энэ насандаа хамаг амьтны телее гэгээрхээр зорьж ирж байгаа тэднийг харахад зурх сэтгэл минь баяраар бялхаж....харь нутагт эх орноо санасан сэтгэл минь бага ч гэхнээ тайвширдаг юм..Яагаад тэд нар Буддын сургаалыг биширч...Дуншигийн 35 бурханд гараа цоортол сунаж мергеж...нугнээ хийж 3 едер хоол унд идэлгуй сунаж мергеж 1000 мутарт Жанрайсиг Бурханд мергеж.. бясалгал хийж ум ма ни бад мэ хум тарнийг мянга мянгаар нь уншина вэ..Тэд нар монголчууд биднээс илуу ойлгосон байна. христ ..катологийн шашин тэдний хуссэнийг биелуулж чадахгуй ээ гэдгийг ....
-
Ц. Халиун 2009-12-12 17:50 бичсэн.Буддизм бусад шашнаас юугаараа илуу вэ..... Хамаг амьтныг энхрийлэн хайрлах асран энэрэхуйн сэтгэлээр....бусад шашинд байдаг ч тоосны узуурт орших ул узэгдэгч бичил ...хорхой шавьжийг ч энэрэн хайрлах сэтгэл агуу юм. Бурхан багш хоосон чанар...шутэн барилдлага...хутагтын 4 унэн...би гэж угуй тухай олон гайхамшигт 84000 сургаалаа айлдсан. бусад шашинд ийм байхгуйгээрээ билиг билгууний оюун чадлаараа унэхээр дутмаг. Бурхан багшийн хаана нь ч хурэхгуй юм. Христ шутэж байгаа хумуус нэгэн хучтэй эзэн тэнгэрээс тусална гээд итгээд явж л байг дээ. Унэндээ чиний хувь заяа чиний л гарт ... енеедрийн амьдарч байгаа амьдрал чинь урд терелдее хэн байсныг чинь....одоо хэрхэн буян хийж... сайн уйл их хийх уйлдэл бухэн чинь хойт насандаа хэрхэн амьдрахыг чинь харуулж байгаа.Хуний биеийг олж терсен азтай энэ л насандаа хамаг амьтанд...аав ээждээ эх орондоо энэрэлтэй сайхан сэтгэлтэй ..эрдэм боловсролтой..билиг ухаантай амьдарч чадвал хун болсны бахархал.
-
А. Энхээ 2009-12-12 18:33 бичсэн.Батаатай санал нийлэхгүй байна аа.
Харийн шашин монгол шашин гэж ялгахаа болих хэрэгтэй.
Угаасаа нийгэм хөгжөөд ирэхээр хүмүүсийн шашинд анхаарлаа хандуулахаа больдог нь батлагдсан.
Тэгээд ч шарын шашин 17-р зуунд л Монголд орж ирсэн. Тэрнээс Монголд үүсчихээгүй зүйл.
Христ 20-р зуунд орж ирлээ. 4 зууны дараа бас л уламжлалт болгох уу?
хоёрт гэвэл Лам нараа нэг хараач. Бөөн мөнгөний төлөө хүмүүс болчихсон. Өглөө өдрийн цагаар айлд очиж ном уншсан болж хэдэн төгрөг аваад орой нь хувцасаа сольж бааранд орж хүүхэн эргүүлж байгаа нь нууц биш.
Харин Христчэд муу нэрээ зүүгээд баруунаас орж ирсэн хэдэн төгрөгийг Монголын ядууст тарааж байна шүү дээ. Яахав ард нь хүний наймаа энэ тэр явдаг л байх. Гэхдээ арай ч бүгд биш байлгүй дээ. Тэднийг олж тогтоох, христийн шашин шүтэхгүй байх хоёр өөр асуудал байх Буддистуудыг ядуусыг хооллож буян үйлдлээ гэж би л лав сонсоогүй юм байна. Нэг л их жийп хөлөглөж мах идсэн лам нар...
Ц.Халиун болон түүнтэй санал нэг хүмүст хандахад бусдад ингэж үзэл бодлоо тулгах нь буруу шүү.
Би шашингүй үзэлтэн. Цолмон, Долгион, Халиун гэх мэт хүмүүсээс болоод буддын шашин гэж хүмүүст үзэл бодлоо тулгасан консерватив, цаашлаад нацист үзэлтнүүд гэж бодогдож байна.
-
Б. Баярмаа 2009-12-12 19:56 бичсэн.Баярсайхан эгчээ таны бичсэн сэтгэгдэлүүдийг харж байхад та эмэгтэй хүнд байтугай энэ бизнетворкд баймгүй балмад бүдүүлэг зан гаргах юмаа. Энэ шашингүй үзэлтэй холбоотой байж ч болно. Ер нь соёлт ертөнцөд шашингүй үзэлтнүүдийг адгуустай зүйрлэдэг юм билээ.
-
байдаггуй ертенцийн эзэнг хайгаад яв даа.ертенцийг эзэн бутээсэн бол хуний зовлонг бас бутээж дээ. 1/1 Ц. ХалиунC. Lily 2009-12-12 20:47 бичсэн.Нэгт хувь хүний асудалд ингэж халдах чинь буруу байхаа. Бүр зураг хөргийг нь тавьчихсан ... Хэн юундаа итгэж бишрэн ямар хамаа байна хө? Хоёрт Дэлхийн алдартай хүмүүс ,тэрбумтнуд , сайн үнэнч шудрага төрийн түшээдүүд бүгд л христэд итгэгч нар байдаг. Харин Шарын шашинд итгэсэн монголчууд яалаа? Манж улс энэ л шашингаар манай улсыг 200 жил дарласан бус уу? та нар Бурхан гэдгийг зүгээр л нэг хүзүүнд зүүгдээд явж байдаг , айлын хойморт заларж байдаг хүний гараар бүтсэн шавран баримал гэж боддог юумуу ? Харин энэ дэлхийг бүтээсэн таныг ч бас бүтээсэн тэр үнэн Бурханаа үргэлж доромжилж , байдаггүй гэж боддог нь харамсалтай яа ...
-
L. Burenbaatar 2009-12-12 21:04 бичсэн.Итгэл үнэмшилтэй байх, шүтэж бишрэх эрх чөлөө нь бидэнд үндсэн хуулиар олгогдсон гол эрхүүдийн нэг. Хүн юугаа шүтэж, юундаа итгэх нь хувь хүний өөрийнх эрх бөгөөд хөндлөнгийн бидэнд падлийгүй хэрэг. Сэрчмаа христэд итгээд ном байтугай гэрээ шатаасан эсэх ч мөн адил. Гагцхүү бусад хүмүүсийн эрхийг ямар нэг хэмжээгээр хөндөж байна уу үгүй юу гэдэгтээ л асуудлын гол нь байгаа юм. Таны эрх бусдынхаар хязгаарлагдана гэдэг.
Энэ сэдвийг нээснээрээ Б.Ганчимэг та хэн нэгний эрхийг хөндөөд байгаа юм биш биз гэдгээ сайн бодоорой! Та үнэхээр шар сонины худал мэдээнд үнэмшигч, өөрийн гэсэн үзэл бодолгүй, туйлбаргүй хүн үү, эсвэл өөр ямар нэгэн зорилгоор үүнийг бичээд байна уу? Христэд үл итгэх таны үзэл бодлыг хүндэтгэж байна, та үүнийхээ төлөө юугаа ч шатааж болно, гэхдээ бусдын нэр хүндийг унагах, худал үнэн нь мэдэгдэхгүй шар мэдээ тарааж эрхгүй гэдгээ ямагт санаж яв!
Нэмж хэлэхэд Бизнетворк сайт эрхлэгчдийг ойлгохгүй байна. Үйлчилгээний нөхцөл (ҮН)-ийн тухай дээр би дурдсан, гэтэл ямар тохиолдолд ҮН-ийг зөрчсөн, ямар тохиолдолд зөрчөөгүй гэж үзээд байна. Хэд хоногийн өмнө нэгэн төрийн албан тушаалтны тухай сэдвийг ганц сэтгэгдэл бараг бичигдээгүй байхад хаасан байсан. Гэтэл энгийн нэгэн дуучны тухай, илт ҮН зөрчсөн сэдэв яагаад хаагдахгүй байгаад байна, үүнийг юу гэж ойлгох вэ, нийгэмдээ ууссан, арьсаа хамгаалах үйлдэл үү?
Мартсанаас, манай нэг дүү Б.Ганчимэгийг сайн таньдаг гэж байна лээ. Намайг энэ хуудсыг анх уншиж байхад санамсаргүй зургийг нь харчихаад, өө энэ Ганаа энд юу хийж яваа юм гэж дуу алдаж байсан. Урьд нь олон улсын байгууллагад хамт ажиллах байсан бололтой. Мэдээж, гадаадын янз бүрийн мэргэжилтнүүдтэй хамт ажиллана, гэтэл мань Ганчимэг хэд хэдэн гадаад хүнтэй зүгээргүй харьцаатай байсан бололтой. Худлаа жирэмсэн болчлоо энэ тэр гээд багагүй мөнгө салгасан юм уу хайшаа юм бүү мэд, үнэн худал эсэхийг мэдэхгүй, манай нэг дүүгийн л яриа шүү!
Эцэст нь, сэтгэгдэл бичигч би бээр хэн нэгэн хүнийг, ялангуя ямар нэгэн дуучныг тахин шүтэгч биш бөгөөд монголчууд маань хүн шиг амьдраасай, бага ч гэлтгүй эрх нь бүү зөрчигдөөсэй хэмээн сэтгэл зовниж явдаг нэгэн болой.
-
Хөлөөрөө толгой хийдэг, харь цус холилдсон хүмүүстэй маргалдаж цагаа үрэхийн хэрэг юун. Орхиоч дэ 1/2 » Б. ГантулгаЦ. Халиун 2009-12-12 23:38 бичсэн.цеехен монголчууд одоо Бизнетворкийг хар болгох нь дутаа юу. Шашингуй бол энэ сэдэвт буу оролц л доо. У.бАЯРСАЙХАН ГУАЙ....залуу хун болтой байсан.дээрэлхуу омогтой зан чинь жинхэнэ ХРИСТИЙН оронд амь зууж байгаа надад даанч танил байна шуу. 10 гаруй жил харийн нутагт амьдарч байгаа надад чи сургах болоогуй. идэх хоол емсех хувцасгуй азийнх гэж ад узэгдэж явахдаа ч би итгэж биширдэг шашнаа..ээж ааваа..эх орноо худалдаж.. яваагуй. 4 хуухдээ харийн нутагт хуний зэрэгтэй есгеж..ард улдсэн ная гарсан настай ээж...менге харсан ах дуу нартаа чадах чинээгээрээ тусалж ирсэн.Том охин маань Латвиа улсын их сургуулийн эдийн засгийн ангид.дараах хуу Политехникийн Дээд сургуульд комрьтерийн инженереер. дуу нь энэ жил 9 -р ангид..хамгийн бага хуухэд энэ жил бэлтгэл ангид сурч байгаа. Миний нехер энэ улсад хувийн эмнэлэг нээгээд ажиллуулж байгаа. Хадны мангаа эгч нь амьдралынхаа энэ бух амжилтыг Лам гурван эрдэнийн ..тэр дундаа Далай лам багшийнхаа аврал ивээлээр ОДТОЙ яваа гэж боддог шуу...Монголчууд гэдэг морин дэл дээр ессен зовхи нь нээлттэй ..золбоотой ард тумэн болохоос эзэнгуй эзэн тэнгэр шутэгч биш юм аа.
-
Эцсийн зорилго нь өөр юманд байдгийн байна лээ. Хүмүүс гуйвуулсаар байгаад өнөөдөр ийм болгосон мэт. 1/1 О. ДолгионA. Www.gegeen.com 2009-12-13 02:32 бичсэн.сэрчмаагийн шар мэдээнд үнэмшихгүй л байгаашдээ. лав архичин нөхөр нь христчин болоод засраад уухаа больсон л гэж дуулж байсын байна. бүх шашны л эцсийн зорилго нь хүнийг итгэж найдах юмтай, зөв амьдралын хэм хэмжүүртэй байлгахын төлөө л гэж боддогш дээ.
-
А. Энхээ 2009-12-13 14:04 бичсэн.Б.Баярмаа
Бүдүүлэг аашлах гэж юу вэ?
Эгч нь хувьдаа ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөө, нэр хүнд халдахыг бүдүүлэг гэж ойлгодог.
Яахав, үзэл бодлоо илэрхийлж байгаа байдалд маань цэргийн гэр бүлд өссөн сэтгэхүй давамгайлдаг байж болох юм.
Гэхдээ би эрхээ хамгаалж байна. Тэд миний эрхийг зөрчиж байна. Энэ жинхэнэ бүдүүлэг явдал биш үү.
Нөгөө талаас нийгэмд тогтвортой байдал гэдэг ойлголт гарч ирсэн. Орчуулбал suistanable... Энэ зүйл нь одоо энгийн нэг ойлголт гэхээсээ илүү бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжиж байна.
Миний дүү нэт ухаж энэ талаар жоохон олж унш. Шашны болоод бусад зүйлсийн талаар юу гэж бичсэн байдгийг нь мэд.
Үүнийг Баярсайхан гэдэг хэл амтай хүүхэн өөрийгөө хамгаалах гэж хэллээ гэж битгий бодоорой. Шашин болон өөр бусад олон зүйлийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг юм. Чамд хэрэгтэй
Ц.Халиун эгчид...
Юуны өмнө МАНГАА гэсэн үгнээсээ хүлцэл өчье. Гэхдээ би энэ үгийг өөрөө таны мангаа гэдэг утгаар хэлсэн юм шүү. Таныг огт архи амсдаггүй гэж бодоод ёжлох санаа агуулсан юм.
Нэмээд хэлэхэд
БИЗНЕТВОРК ГЭДГИЙГ ХАЛИУН ГЭДЭГ ХҮНИЙ ҮЗЭЛ БОДЛЫГ ХАМГААЛАХ ГЭЖ БИЙ БОЛСОН ГЭЖ БОДООГҮЙ БИЗ ДЭЭ. ТИЙМ ЭЭ, БИ ШАШИНГҮЙ ҮЗЭЛТЭН.
ТАНЫ ХЭЛДГЭЭР ЦӨӨН ХЭДЭН МОНГОЛЧУУД ШАШНААС БОЛЖ БИЕ БИЕЭ ХЭМЛЭН БАЙГААГ ЗҮГЭЭР ХАРААД ДУУГҮЙ СУУЖ ЧАДААГҮЙ ЮМ.
Та гадаадад 10 гаруй жил болохдоо их бэрхшээлтэй учирсан бололтой. Гэхдээ сэтгэлээр унаагүй чинь сайн юм. Та хүүгийнхээ сурч байгаа сургуулиар их бахархдаг бололтой юм. Тэгэлгүй яахав. Би ч гэсэн хүүгээр чинь бахархаж байна
Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгийн бахархал болж төгссөн. Би таны амьдардаг Латви болон Лаос, Азербэйджан гэх мэт улсуудын засгийн газрын техникийн зөвлөх багт орж ажиллан Английг эс тооцвол 11 оронд ажиллаж амьдарч байлаа.
Хамгийн гол нь би ингэж явахдаа Ази гэж нэг ч удаа гадуурхагдаагүйгээр барахгүй, Харин ч өөрийгөө байнга Монгол хүн гэдгээ илэрхийлж, Монгол хүн, Монгол эмэгтэй хүний ур ухаан, хөдөлмөр зүтгэлээр байнга бишрүүлж, сурталчилж, гайхуулж явсан. Нэрийн хуудасныхаа нэрний ард Монгол улсынхаа далбааг давхар хэвлүүлж явдаг. Энэ бүхэнд минь Буддын шашин хэрэг болсон гэж бодохгүй л байна шүү.
Танд заах эрхгүй байж магадгүй. Гэхдээ ямар ч сэдвээр санал солилцох шаардлага хангасан гэж өөрийгөө бодож байна.
Эцэст нь Цолмон, Долгион та нар бусад Монголчуудынхаа Монгол Улсын Үндсэн Хуулийн 12-р зүйлийн 16-д заасан Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байгааг тань олон удаа харсан.
Энэ үндэслэлээр шүүхэд гомдол гаргахад зарга миний талд шийдвэрлэгдэх бүрэн боломжтой шүү.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

