2009-12-11 12:35:36

"Ардчилал" - ыг та юу гэж ойлгодог вэ?

"Ардчилал" - ыг би боломж гэдэг утгаар нь ойлгодог. Харин та?

Сэтгэгдлүүд


  • Г. Амарчингүн 2009-12-11 16:23

    Эрх чөлөө, тэгш байдал, ард түмний гарт очсон эрх.

  • .. Mongolchuudaa 2009-12-11 19:54

    Ардчилал (грекээр demos-ард , kratos- хүч засаг)-цөөнхийг олонхид захируулах зарчмыг албан ёсоор тунхаглах, иргэдийн эрх чөлөө, тэгш эрхийг хүлээн зөвшөөрөх явдлаар тодорхойлогддог засаглалын нэг хэлбэр гэж философийн тольд тодорхойлсон байдаг юм байна.
    Миний бодлоор Ардчилал, даяарчлалыг жинхэнэ утгаар нь Чингис хаан хийсэн. Монголд 1990 онд ардчилал сайн нэрээр орж ирсэн ч муу үйлдлээр хэлбэрээ олж муу дүрд хувирсан гэж боддог. Махн нам Ардчилсан нам хоёр өөр нэртэй боловч хийж байгаа үйлдэл, амлаж байгаа амлалт, урвалт шарвалт, хахууль нь яг адилхан.Монгол түмний эрх чөлөө хүссэн, сайхан амьдрал хүссэн итгэл зүтгэлийг хөсөр хаяж зөвхөн өөрсдийнхөө хар амийг бодож л явсан. Энэ ч батлагдаж байна

  • Б. Батбаяр 2009-12-11 21:21

    S. Bataa `...Миний бодлоор Ардчилал, даяарчлалыг жинхэнэ утгаар нь Чингис хаан хийсэн...`

    Арчилалтай нь санал нийлэхгүй байна. Гэхдээ яагаад Арчиллыг оруулсныг тань ойлгож байна. Эргээд Арчилал гэсэн тодорхойлолтоо хардаа. Даяарчлалтай нь санал их нийлж байна.

  • .. Mongolchuudaa 2009-12-11 23:48

    Батбаяраа найз нь юу бичиж байгаа мэдэж байнаа. Хэдий энэ философи хожуу гарсан ч гэсэн Чингис хааны байгуулсан засаглалын хэлбэрийн бүтэц бол одоогийн Монголчууд бидний хүссэн хүлээсэн -Ардчилал- буй за. Жаахан хэт үндэсэрхэг шинжийг агуулсан боловч үнэн шударгыг ялуулж, энх тайван амьдралыг цогцлоосон гэсэн утгаар нь би хэлсэн юм.Ерөнхий шинж бүтэц нь их төстэй санагдсан. Хожим нь европууд хэт үндэсэрхэг шинжийг авч хаяад энэхүү онолыг боловсруулсан бололтой.

  • J. Erka 2009-12-11 23:52

    Бидний ирээдүй

  • B. Horidoimergen 2009-12-12 01:00

    Ардчилалыг сонгодог утгаар нь хийсэн хүн Чингис хаан, монголчууд. Жинхэнэ ардчилал чинь эрх чөлөөний, үндэстний нарийн мэдрэмжтэй нүүдэлчин сэтгэлгээнд л бий. Энд тэндээс цугласан цагаачидтай үндэстэн гэж юу болохыг мэдэхгүй америкчууд ардчилал гэдгийг бидэнд номлоно гэвэл түүх гомдоно биз ээ!