Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Сааралхан хот минь... Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , С. Энхтуяа 2009-12-11 14:07 нэмсэн. 2 хариулттай


Хүн гэдэг сэтгэлээрээ амьтан, сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалан тэр өдрийн ажил үйлс яг тийм байна гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлдэг. Тиймдээ ч өглөөг аль болох эрч хүчтэй өөдрөгөөр угтахыг хичээх нь лавтай. Тэгвэл өглөөг өөдрөгөөр угтаж, ажилдаа дуу аялсаар орж ирэх боломж нөхцөл байна уу ингэхэд.

Дөнгөж босоод агаар оруулах санаатай салхивчаа нээх гэснээ за за утаа оруулаад ч яахав гээд буцаагаад хаана, утааны талаар бодож эхэлбэл тэр өдөр сэтгэлээр унаж, бухимдсаар байгаал таарна. Тийм болохоор дулаарахаар гайгүй болчихно доо гэж бодоол энэ тухай бодлоо мартана.

За тэгээд цайгаа ууж дуусчихаад гарна. Ойрхон гэртэй хүмүүс нь аз болж алхаад орчихно, холхон хүмүүс нь замын түгжрэлд бухимдсаар хожигдох шахан ажилдаа яарсаар орж ирнэ.

Улиг болсон утаа, түгжрэлээс гадна бас нэг зүйл сэтгэл зовооно. Саарал утаан дунд сүүмэлзэх өнгө гандсан барилгууд. Шинэ шинэ барилгууд хотын маань өнгө үзэмжид нэмэр болж байгаа ч хуучирч муудсан барилгууд “Азийн цагаан дагина” хотыг маань гундаах шиг.

50иад жилийн настай 40,50 мянгатын гэж нэрлэж заншсан барилгуудын хугацаа нь аль хэдий нь дууссан, нурааж шинэ барилгууд барих төлөвлөгөө яригдаж эхэлсэн байна. Төлөвлөгөөгөө ярьсаар хэдэн жилийн нүүрийг үзэх юм байгаан бүү мэд дээ.

Ядахнаа зарим барилгуудын гадаад өнгө зүсийг жоохон янзалмаар юм даа. Угаасаа нас нь дуусч байгааг нь ч яахав, хэдэн жилийн настай барилгуудыг нь анхаарвал.

Жишээ авахаар 2-3 барилга байна, нэг нь улаанбаатар хотын банкны баруун талд хуучин муу байшингийн зөвхөн нэг жигүүрийг янзлаад танигдахын аргагүй болгосон байна. Сураг сонсохнээ тэр хэсэгт нь зочид буудал байдаг гэсэн.

Харин нөгөө барилга нь их тойруу замд буюу бөмбөгөрөөс баянбүрд явах замд нэг хуучин орон сууцийг шинэчлэн засаж шинэхэн улаан барилга мэт болгосон байдаг даа. (зургийг нь оруулах гэсэн олддоггүй ээ, анзаарч харсан байлгүй дээ)

Эдгээр шиг ядаж гадна талыг нь будаж янзалчихвал хот маань үнэхээр өнгөлөг болох байх даа. Хэдэн жилийн өмнө хотын төв замын дагуух орон сууцнуудыг будаж байсныг санаж байна, хэсэгтээ л өнгөлөг харагдаж байгаад борооны усанд урсаад алга болсон доо.

За тэгээд энэ санаа бас л бүтэхгүй биз дээ, төсвийн хэдэн төгрөгнөөс нь баахан мөнгө гаргуулаад хийж бүтээсэн ч юмгүй цөөн хэдэн хүний халаас руу орж, үлдсэн жаахан мөнгөөр нь нэг бороо ороход л урсаад алга болох хямдхан шохойгоор халтуурдаад өнгөрнө биз. Тэгэхээр “өөртөө юм нааж үлдэж чадах” тийм хүн л ийм санаачлагыг гаргаж магадгүй юм даа.

Гэхдээ л саарал ч гэсэн хотдоо, утаатай ч гэсэн Улаанбаатартаа би хайртай...

Хариулт (2)

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ерөөл бат оршиг гэж 1/1 A. Ansinoo
    О. Долгион 2009-12-11 15:53 бичсэн.
    Удахгүй бүх асуудал шийдэгдэнэ ээ. Бүх юм сайхан болно. Саарал зүйлс нь сайхан зүйлс болж хувирна. Гутарсан царайнуудад гэрэл гийж, хүн бүр баяр жаргалаар дүүрэн мишээж амьдрах болно... Итгээрэй...
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    D. Bilguun 2009-12-11 20:50 бичсэн.
    ,,Хүсэлээр болдогүй хорвоо,,

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!