Цаг тоолол ба хүн төрөлхтөн түүнийг хэмжихүй
Блогууд уншиж яваад мэдүүштэй нэг бичлэг олсноо хуваалцахаар шийдлээ. Хүмүүсийн оруулсан сонирхолтой бичлэгүүдийг уншаад байгаа болохоор өөрөө бас оруулж, мэдлэгээ солилцох хэрэгтэй гэж боддог юмаа.
Хүн төрөлхтөн аль эрт дээр үеэс цаг хугацааг тоолж, хэмжиж ирсэн билээ. Гэхдээ яг хэдий үеэс цаг хугацаа гэдэг ойлголтыг гаргасан, хэрхэн хэмжиж тоолж эхэлсэн талаар одоо хүртэл түүхчид маргалддаг. Лавтай мэдээллээс хүн төрөлхтөн цаг хугацааг “сарны тооллоор” хэмжиж эхэлсэн байна. Учир нь сар ямагт хэлбэр дүрсээ байнга өөрчилдөг учир түүнийг ажиглах, тоолж хэмжихэд илүүтэй хялбар байдаг аж. Ийм ч учраас маш олон улс гүрэн, үндэстэн ястанд сарны тоолол өргөн тархжээ.
Гэхдээ сарны мөчлөг 29.5 хоног байдаг болохоор хагас өдөр нь хоёрын сарын дотор бүтэн хоног болдог учир “засварын програм” хэрэгтэй болж, өөр өөрийн аргачлалаараа энэ “алдааг” засварладаг болсон юм.
Жишээлбэл монгол зурхайд илүү хоногтой сар, илүү сартай зун хэмээх ойлголтуудаар үүнийг засварладаг аж.
Хүн төрөлхтөн сарны тооллоос гадна “нарны тоолол”-ыг давхар ашигласаар ирсэн билээ. Нарны “засварын програм” нь сарныхаас тун бага. Манай цэнхэр дэлхий маань нарыг нэг бүтэн тойрохдоо 23 цаг 56 минут 04.090504 секунд зарцуулдаг (NASA – Үндэсний сансар судлалын төвийн судалгаагаар).
Мөн л сарны тооллын адил соёл иргэншил бүрд өөр өөрийн хуанлийг (календарь) авч ашигласан түүхтэй. Эртний Болгарийн хуанли, Македоний хуанли, Атикийн хуанли, Азтекийн хуанли, Ромын хуанли гээд нарны тооллын систем дээр тулгуурласан олон олон хуанлиг хүн төрөлхтөн ашиглажээ. Гэхдээ ихэнх улс орнууд Европын иргэншлийн нөлөөллөөр нэг жил 354 хоногтой Ромын хуанлиг ашиглаж байсан юм.
Хожим нь энэ “алдаа” сунжран сунжирсаар МЭӨ 46 онд Юлий Цезарийн даалгавраар тус оныг 445 хоногтой болж байсан аж. Түүхэнд тухайн жилийг “Будлиант жил” хэмээн нэрлэдэг билээ. Энэ үеэс Ромын хуанлиг Юлийн хуанлигаар сольж ашиглаж эхэлсэн юм. Юлийн хуанлид нэг жилд 365.25 хоногтой буюу 4 жил тутамд илүү 1 хоногтой болгохоор тохиролцсон байдаг. (Гэхдээ Юлийн хуанлийг одоо хүртэл Ортотоксийн шашины сүмүүд ашигласаар байна). Гэвч энэ нь бас л алдаатай байсан юм. Юлийн хуанли нь жилд 11 минут 14 секунд илүүдэлтэй байсан боловч үүнийг мэдэлгүй даруй 1500 жил Европ, Баруун Ази хэрэглэсэн байдаг.
1580-аад оны үед Григорийн одон орончид энэхүү 1500 жилийн хугацаанд дээрх алдаа нь 10 хоног болсныг тооцоод 1582 оны 10 дугаар сарын 4-ний маргаашийг шууд 15-ны өдөр болгожээ. Бас 400 жил тутам 1 өндөр жилийг орхих тооцоо хийсэн юм. Ингээд Ромийн пап Григорийн лүндэн гарч, өөрийн нэрээр нэрлэгдсэн “Григорийн хуанли”-ийг гаргасан түүхтэй. Хуучны Григорийн хуанли нь 3 дугаар сарын 25-ны өдрийг “Шинэ жил”-ийн эхний өдөр байсныг хожим 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон байдаг.
Өнөөдөр Григорийн хуанлийг дэлхий даяараа ашигладаг болоод байна. Манай хойд хөрш Орос улс 1918 он, харин Монгол орон маань улс 1940 онд энэ хуанлийг ашиглах болсон юм.
Хүн төрөлхтөн мөн түүхэндээ цаг тооллоо “МЭ”, “МЭӨ” гэж “хоёр хуваасан” байдаг. Одоогоос 2 мянга орчим жилийн өмнө манай дэлхий дээр “бурханы хүү” Есүс Христос гэдэг хүмүүн мэндэлж ирсэн гэдэг. МЭ 532 онд Дионисиус Эксикус гэдэг санваартан эр Есүс Христосийн төрсөн хугацааг тооцоолж, тухайн оныг латинаар “Анно Доминий” (AD – “Anno Domini Nostri Iesu (Jesu) Christi” буюу “Манай Эзэн Есүс Христийн жил” гэсэн утгатай) нэрлэсэн гэдэг.
Хожим үүнийг “Манай Эрин”, “Нийтийн эрин” (Common Era), “Христийн эрин” (Christian Era), “Одоогийн эрин” (Current Era) гэж олон янзаар нэрлэдэг болсон юм. Энэ уламжлалыг Григорийн хуанли тусгаж, өөрийн оноо 1-ээс эхлүүлэн шинээр он тооллыг тоолж эхэлсэн юм. Харин Есүс Христосийн төрсний өмнөх үеийг “Манай Эриний Өмнө”, “Христийн өмнө” (Before Christian), “Христийн өмнөх эрин” (Before Christian Era), “Нийтийн эриний өмнө” (Before Common Era), “Одоогийн эриний өмнө” (Before Current Era) гэж олон янзаар нэрлэн хэрэглэж байна.
Монголын түүхчид энэ хоёр эринийг “Манай Эриний (МЭ)”, “Манай Эриний Өмнө (МЭӨ)” гэж нэрлээд заншиж байна. Харин барууны түүхчид МЭ-ийг CE эсвэл AD, МЭӨ-ийг BC эсвэл BCE гэж товчилон ашигладаг. Энд нэгэн зүйлийг нэмж хэлэхэд МЭӨ 4000 жилийн өмнө зэсээр хөдөлмөрийн багаж хийж байсан гэвэл яг одоогоос 6000 жилийн (МЭӨ 4000 + МЭ 2000 = 6000) орчим хүн төрөлхтөн зэсийг ашиглажээ гэж ойлгох хэрэгтэй шүү :).
Би энд Есүс Христосийг ярихыг хүссэнгүй, гагцхүү зөвхөн хүн төрөлхтөн цаг хугацааг хэрхэн тоолж, хэрхэн засварлаж ирсэн сонин түүхийг товч дурьдахыг хүслээ.
Эх сурвалж: http://tsogbadrakh.blogspot.com







E. Davaakhuu 2009-12-28 19:49
Энд цаг тхугацааны талаар өгүүлж байна. Орчин үеийн шинжлэх ухаанд цаг хугацааг хэмжих асуудлыг их өндөр түвшинд тавьж байна. Бидэнд өнөөдөр өдөр шөнө солигдоход дэлхийн жигд бус эргэлтийн хөдөлгөөнд ямар хүчин зүйл голчлон нөлөөлж байгааг судлах нь бүрэн тайлагдаагүй асуудал юм. Эрт үеэс цаг хугацааны талаар судалж ирсэн тоо баримт олон байдаг. Гэхдээ энд шинжлэх ухааны талаас нь шийдвэр асуудлыг шашинтай холбож үзэх талаар бид санал нийлдэггүй. Өнөөдөр цаг хуацааг хэмжих түүний нарийвчлан тодорхойлох нь нанотехнологийн хүрээнд яригдаж тэр чиглэлд түлхүү хандах болсон. Монгол орны хувьд нарийн цаг хугацааг хэмжиж тодорхойлох судалгааны ажил анх 1967 оноос эхлэн хийгдсэн түүхтэй. Монголын одон орныг судлах оргилд анхны цагийн алба байгуулагдаж кварц болон атомын стандарт бүхий хэмжилийн нарийн төхөөрөмжтэй хослон астрономийн ажиглалт болон шинээр зохион бүтээсэн гурван сувагт фотоцахилгаан төхөөрөмжөөр бүртгэн Улаанбаатарын уртрагын утгыг мянганы нарийвчлалтайгаар анх удаа тодорхойлсон. Энэхүү судалгааны ажлын чиглэлээр 7 судлаачид өөрийн хүч чадал авъяас билгээ 40 жилийн хугацаанд дайчлан ажиллаж эрдэмтэний эгнээд нэгдэх болсон. Монгол орны хэмжээнд нарийн цаг хугацаа давтамжийн асуудал өндөр тавигдаж анхны цагийн лабораторийг Монголн Стандарт Хэмжилзүйн төвд байгуулсан нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд атомын стандарт цаг бүхий эталон тоног төхөөрөмжийг ашиглан цагийн нэгж секунд, үндэсний цагийн хуваарь болон эталон давтамжийн сүлжээг хадгалж , дамжуулан хэрэглэгчдийн хэрэгцээг, улсын хэмжээнд цаг хугацааны үнэн зөв нэгдмэл байдлыг хангаж, хэмжилзүйн бодлогыг
хэрэгжүүлэн ажиллаж байна.
E. Davaakhuu 2009-12-28 19:51
Хариултыг бичсэн Г.Даваахүү
М. Тэнүүн 2012-01-05 21:30
Цаг тооллыг шинэчлэх, сайжруулах гэсэн оролдлого байнга л гардаг.
Сүүлийн нэгэн санаачлага -Ж. Хопкинсийн ир сургуулийн эрдэмтэд: Мөнхийн гэмээр календарь. /Хенке-Генригийн тогтмол календарь/
12 сартай жил нь дараа жилдээ өдөр бүр нь яв цав тохирч байх тийм календарь. 2012 оны хамгийн эхний өдөр ням гариг байсан бол дараагийн бүх жилүүдийн 1 р сарын 1н дандаа ням гариг байхаар тохируулж гаргажээ. Бүх өдөр ийм маягаар. Үүнийг шийдсэнээр улс болгон баяр амралтын өдрүүдийг тухайн жилд тааруулах гэсэн асуудал алга болно гэж үзжээ. Бүх зүйлс төлөвлөгдсөний дагуу явагдана гэсэн үг. Эдийн засгийн маш ашигтай гэж үзэж буй ажээ.
Дэлхийн 1 жил бол үнэндээ 365,2422 хоног байдаг. Одоогийн бидний хэрэглэж буй григоряны календраар бол 365 хоног. Илүү гарсан үлдэгдлүүдийг өндөр жил гэх мэтээр аргаар шийддэг. Харин санал болгож буй календарт жилийг 364 өдөртөй болгосон байна. Яг бүтэн 52 долоо хоног гэсэн үг. Нэг улирал нйитдээ 91 хоногтой болно. 30 хоногтой 2 сар, 31 хоногтой 1 сараас бүрдэнэ гэсэн үг. Ийм учраас л жишээ нь 5 -р сарын 1 мягмар гариг байсан бол дараагийн бүх жилүүдэд мягмар байна гэсэн үг. Үлдсэн 1,2422 өдрийг цуглуулж байгаад 5 юм уу 6 жил тутамд 12 р сард нэмэлт долоо хоног бий болгоно гэжээ.
За ийм нэгэн санаа интернетэд явж байх юм. Уншиж үзвэл энэ санаа шинэ зүйл ч бас биш бололтой.
М. Тэнүүн 2012-01-05 21:44
Юмыг улам боловсронгуй болгох гэсэн санаа явж буйг өмнөх бичлэгийг уншсан бол харагдаж байгаа биз. Гэтэл бид улам л ухрах зам руу явж байх шиг. Юуг хэлэх гэж байна гэхээр одоо бидний цагаан сараа тэмдэглэдэг төгс буянтын зурхай- цаг тоолол. Олон зуун жилийн өмнө зохиогдсон эд. Сонин сонин юм их харагдан л даа. Зарим жил шинийн 3 нд хурдан морь уралдуулах гэсэн 3 нь байхгүй байсан гэж байгаа. Шинийн 15 нь 2 удаа дараалан болох нь ч бий. Бүхэл бүтэн нэг өдөр гээгдээд 13 гэж явснаа 15 болчихохож ч мэднэ. Ийм дэвхэрдэг цовхордог тоолол 21 р зууны бидэнд тохирохгүй ээ. Сарны тооллоо барьж уламжлалт баяраа тэмдэглэе гэвэл азийн бусад улсуудтайгаа ижилхэн явж яагаад болохгүй гэж. Бусдаас өөр тоолол хэрэглэж байгаа нь тусгаар улсын онцлог, сайн зүйлс гээд зарим нь урдаас хэлдэг юм билээ. Гоц ухаантан бусдаас ялгарч болноо. Бас усан тэнэг ч бусдаас сондгойрдоийг мартаж болохгүй.
Энэ жил төгс буянтын цагаан сар азийнхаас нэг сараар зөрнө. Энэ нь зөв, тэр нь буруу. Биднийг дагахгүй бол хятад руугаа зайл гэх мэтийн хэрүүл удахгүй эхэлнэ. Угтаа бол хэзээ ч тэмдэглэсн ямар ч ялгаагүй. Бүгд зохиомол эд. Харин зохиохдоо нар сарын хөдөлгөөн, дэлхийн эргэлт, биднйи аж амьдралын зохистой байдлыг аль болохоор харуулсан байх хэрэгтэй болов уу.
http://buuz.blog.gogo.mn/index.html
М. Намара 2012-01-24 12:18
Тэгвэл наадмыг дандаа даваа, мягмар, лхагвад тааруулбал гоё оо ккк
Ж. Дөшбат 2012-01-24 13:26
ККК НЭГ ХЭСЭГ ЕВРОПЫГ ДУУРАЙГААД ЦАГИЙГ УРАГШЛУУЛЖ ХОЙШЛУУЛААД БАЙДАГ БАЙСАН ҮЕД ХЯТАДУУД МАНАЙХЫГ НАР САРЫГ ХОЙШЛУУЛЖ УРАГШЛУУДААД БАЙДАГ МӨН СҮРХИЙ УЛСУУД ШҮҮ ГЭЖ БАЙСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ.
ТЭРЭН ШИГ Л ЮМ БОЛЖ БАЙНА ДОО.
УРДЫН ЮМ УЛ БОЛДОГ ҮЕ ЮМ БОЛ ШИНЭЧЛЭГДЭЖ Л БАЙХААС ЯАХАВ ДЭЭ. ЕР НЬ ЧИНГЭСИЙН ҮЕД ЭНЭ ЁСЛОЛЫГ ХЭДИЙД ЯАЖ ХИЙДЭГ БАЙСАН ЮМ БОЛ ОО.
БАТ-ОТГОН АРГО НАРЫН ХЭЛДЭГЭЭР БОЛ НАМАР ХИЙДЭГ ЮМ ЯРИАД ТЭР ХОЁР НАМАР ХИЙГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ.