Сүүлд шинэчлэгдсэн
- Залхуу зантайгаа тэм... 1919
- “Хайртай л бол боло... 2323
- Олон улсын татвар... 77
- Хүнийг өндрийнх нь х... 2121
- Амьдралаа өөрчлөх ар... 1010
- "Өөрчлөлтийг өөрөөсө... 00
- Өрхийн төсвийн прогр... 1313
- Youtube хамгийн амар... 2020
- Баруун зүүн тархины ... 134134
- Амжилтын түлхүүр... 135135
- Өрхийн төсөвөө хянаж... 3838
- ТАНД ТУСТАЙ... 4646
- Цэцэн үг цээжинд...... 632632
- Амьдралаа өөрчлөх ар... 55
- Гиннесийн номд Монго... 22
Сая бизээр аялаж байсан чинь нэг нөхөр смөүк гэсэн англи пайз хаягтай зөвлөгөө нээсэн байна. Тэгээд монголоор бичсэн бол олон хүн орох байсан байх гэж бодлоо. Нэг ч сэтггэгдэл алга.Уул нь хүнд л хэрэгтэй юм байна лээ. Архаг тамхичин байж байгаад гарсаны хувьд бас өөрийнхөө хэрэгжүүлсэн санааг архаг бас энгийн жирийн тамхичидаа хэдэн зөвлөгөө өгчихмөөр санагдчихлаа. Тамхичин гэдэгт ойлголтонд:тамхи хааяа татдаг, уухаараа татдаг, ер нь өдөрт ганц хоёр татдаг, ганц хоёр хайрцаг татдаг /би ч архаг үедээ өдөрт нэг хайрцаг юу ч биш байлаа/ олон жил татаж байгаа гээд тамхины компаний ерөнхий спонсоруудыг хэлнэ дээ. Тэр уухаараа ганц хоёр татдаг нөхөр би тамхичин биш гэж битгий өөрийгөө хайцаал. Та бас тамхичин. Яаахын аргагүй тамхичин. Нэг бол байнга тат аль эсвэл бүр боль.Таны эрүүл мэндийн төлөө хэлж байгаам. Чадна та чадахгүй бол одоо яая гэхэв. Уушигны сүрьегээр хорвоогийн хоногоо гүйцээх өдрөө хүлээж дээ хөөрхий.
Тамхи татах үйл явцыг орчуулахуй. Дэлгүүрээс аль эсвэл түц жижиглэнгийн нөхдүүдээс тамхи авлаа. Энд тамхины үнэ огт хамаагүй. Уул нь үнэтэй кайфтай байдаг юм. яахав дээ тэр мөнгө хармаанд байсан бол байж л байгаа эзэн нь авчихгүй бол. За тэгээд уушиганд нөгөө олон төрлийн орц хольцтой утаа давхиад л орно доо хөөрхий гэж. нөгөө утаа үндсэн ажилдаа орж хүний биеийн энергийг өгч байдаг станц руу орж уушигны доторх жижигхээн гуурсан дотор ханан дээр очоод наалдаад эвдэж өгнө дөө. Тэгээд тэр нөгөө нагаар хүний /уул нь хүчилтөрөгч уушгинд очоод задарч биеийн энерги дулаан ялгаруулж байдгийм шиг байгаам/ биеийг хатааж хорчийсон хонь, ямаа, үхэр, адуу, тарваганы арьс шиг шамшийлгана даа. хөөрхий гэж. Идсэн хоол тэжээлийг задлаж бутлаж байдаг нөгөө энерги байхгүй болохоор нүүр нь харлаж тураад хачин юм болно доо.
Тэр тарган нөхдүүд турах гэж тамхи татах аа боль. Шаааал худлаа. Цэнгэг салхинд зав гаргаж алх, дасгал хөдөлгөөн хий. Хэд хоног амьдрахаа бод. Чадахгүй бол одоо яая гэхэв.
Олон жил татсан нөхдүүд гэнэт битгий хая. тэр эм тариа наалт маалт шааал худлаа. Учир нь тамхи таны хоол хүнсний нэгээхэн хэсэг болсонтой эвлэрэх хэрэгтэй. Гэнэт хаявал аюултай. Зүрхний гол судасны бөглөрөл болж аль эсвэл зүрх шууд хаагдана. Бодит жишээг би харсан.Миний өгөх өчүүхэн боловч үнэтэй байж магадгүй зөвлөгөөг оролдоод үз.
Жирийн хэрэглээтэй нөхдүүд шууд хая гэж зөвлөе. тархинд чинь ижил дасал болсон гэдэг үгийг тархинаасаа арчиж хая. Зүгээр л энэ бол сэтгэлийг зүйл гэж бод. Хармаандаа хэдэн задгай чихэр /хатуу чихэр ав, хүлхдэг, гоё амттай, эрчүүд бол тэгэхгүй л дээ би ч эрэгтэй, чи туршаад үз, би бас л ингэж эхлэж байлаа, дэлгүүр ойрхон бол яг одоо очоод авчих/ байнга байлга. Нөгөө хэцүү нэртээ бодохоор задлаад ид. Хэдэн цаг болоод нөгөө хэцүү нэрт бодогдоно. Тэгэхээр нь бас нэгийг амандаа хий. за тэгээд бас бодогдоно. Чиний тэвчээрийг харъя. Чамайг харъя. За дахиад л маргааш нөгөөдөр бүр орой хэдэн хоногийн дотор байнга бодогдоно. хэрэв чи ялагдвал нөгөөхөө урьдах хэмжээнээс 2 дахин ихээр хэрэглэнэ. Яг архичин шиг. Би гурван удаа орж гарсан. Чи ялагдлчихлаа. Дахиад оролд. Чамайг тамхи татаад ороод ирэхээр хүмүүс чиний биеэс гарах эхүүн үнэрт мансуурна. дургүйцэнэ. Хүмүүсээс чамд муу энергийн голомт бий болно. За тэр амны үнэр дарагч, үнэртэн хэрэглэдэг нөхдүүд өөрсдийгөө битгий хуураад бай. Чи нэээг их ялгараад байх юм байхгүй. Чиний уушгин дотор гаансны доторыг цэвэрлэхээр гарч ирдэг муухай үнэртэй заваан новшийн нялцгай бор хүрэн нус шиг юм байгаа гээд бодчих. тэр баар рестаронд ганган хувцастай гоё гар утастай үнэтэй машинтай гоё биетэй дажгүй даашинзтай бүсгүй та тамхиар гангармаар байна уу. Тэгвэл тэнэг мангар усан тэнэг мулгуу гээд хэлчихий. энэ тааруухан онцгой сайхан доромжилсон үгнүүдээс аль дуртайгаа сонго, бүсгүй та. таны эрүүл мэндээс тамхи хомслоод байна шүү дээ. Яншаад байхаар тоохгүй биз. нас жаахан яваад ирэхээр бүгшүүлж эхлээд тэр чигээрээ дуу нь алга болчихдог /Инээмдэмтэй ч зайлуул бие нь өвдөж л байгаа шд/ бие сэтгэлийн зовлонтой нөхдүүдийг, аль эсвэл шороон доороос юм хэлж чадахгүй байгаа үхэгсэдийн ертөнцийн нөхдүүдийг зомби болгоод сэтгэгдэлийг яг хажууд чинь байлгаж хэлүүлэх юмсан. уушигны сүрье гэж ямар тахал болохыг мэдэхүү нөхөөр.
ПС: Би ч ямар эмч биш. жаахан тйимэрхүү юм зөвлөгөө болсон байх гэхдээ оролдоод үзээрэй. Насаа нэмээрэй тамхичидаа. Би ялагч шүү. Ээ дээ чи өөрийгөө ялна шүү.
таныг тамхичин болохоор та биш чи гэж харьцаж байгааг анхаарна уу.
Хариулт (13)
-
B. Munkhuu 2009-12-25 14:14 бичсэн.Ээ харсан чинь жаахан урт юм болчихож. Өөр бас зөвлөгөө байвал нэмээрэй күмүүсээ. Ерөөсөө л оюун ухаанаараа тамхинаас гардаг юм шүү. Уушиг чинь өвдөж хааяа зүрхэнд нөлөөлдөг л юм. тэсээрэй.
-
О. Долгион 2009-12-25 15:50 бичсэн.Би гарч чадна. Гэхдээ нэг татчий... За яг маргаашнаас болий... кк. Ингээд л яваад байна даа, би нээрээ арчаагүй амьтан шүү. Нэг удаа 3 сар завсарлаж байсан, бие хөнгөрөөл үнэхээр сайхан болдог юм билээ. Гэхдээ би цаг нь ирэхээр гарна аа... кк. За нэг тамхилчаад ирье, кк... хүн гэдэг амьтан чинь туйлын арчаагүй юм билээ... Эсвэл би ганцаараа ийм арчаагүй дорой юм болов уу?
-
Ха ха, ширүүн айн... Энэ амьдралд ч нээх хоргодоод байх юм байхгүй л дээ. Байсан бүхэн байхгүй болдг 1/2 » О. ДолгионЭ. Эрдэнээ 2009-12-25 15:55 бичсэн.Тамхи татахаар 5 нас гэдэг. Хоёрын хооронд 5 насан дээр горойгоод байна уу даа айн?
-
Шал худлаа чи гарахгүй. Аажмаар ордог биш чи тамхичин. Хичээгээд үз найзаа.Анд нь харж байя 1/4 » B. MunkhuuП. Мөнхэрдэнэ 2009-12-25 19:05 бичсэн.Аймаар үзэн ядаад хажуу эргэн тойронд утаа баагиулж байгаа хүмүүсрүү хорсолын харцаар хардаг байлаа, учир нь тэдний эрх ашигаас болж татдаггүй би хорддог байсан юм чин ядаж байхад тэр үнэр нь ээ утаа нь үс хувцасанд шингээд боож үхмээр санагддаг байлаа, тэгсэн нэг мэдсэн би гэртээ дүнсэн тамхи ороогоод сууж байна яадын хэн нэгэнд саад болж байгаа биш тааваараа харин ч нэг баагиулж байна, ядаж байхад найз маань хамт чалчиж суухдаа уралдаж татаад бүр зугаатай болсон тээд ичэхгүй 2лаа тамхиа хаяылдаа харин тэгмээр байнаа гээл уралдаж татахын, за тээд уралдах хүнгүй ганцаараа бол бас гайгүй бүр багасаад хааяа л нэг өөртөө сануулан байж татах юм даа.
Одоохондоо гарах бодолгүй л байна. Тээд хаях гэж оролдоочгүү сэтгэлийн хөөрлөөр гэнт биш нэг мөсөн шийдэж байгаад орхино гэж байгаа, итгэлтэй байнөө тэр үед дахин үнэрийн ч авч чадахгүй болно биз.
-
T. Ganzorig 2009-12-26 08:48 бичсэн.толгойд хоногштол сэтгэл сэтэртэл тамхийг үзэн ядах болтолоо онцгой үйл явдал учрахгүй л бол наана нь арай ч худлаа юм билээ май гээд хүнд гуйсан тоолонгоор л харамгүй тамхилж явахаас өөр аргаар тэмцэх ухаан одоохондоо орж ирэхгүй л байна даа ядаж байхад хор уршигийг нь ямар их ойлгож мэдэрдэг гээч
-
нүүр ч яах вэ уушиг бол сарны гадаргуу шиг байгаа ш дээ хө.яагаа вэ солирын тогоонууд 1/1 B. MunkhuuО. Отгонжаргал 2009-12-26 11:07 бичсэн.за даа энэ ёстой гэцүүм байлээ шүү. За яг маргаашнаас гарна гээл өнөөдөр нэг татчья гээдайдын. Одоо ч бүр нүүр энэ тэр гэж зөвшөөрөлгүй айл буусаар байгаад Улаанбаатар шиг боллоо. Тэгээд байхад л гарч чадкуум даа хөөрхий. Яахав тэгжаагаал гарна даа
-
D. Uuganbold 2009-12-26 16:33 бичсэн.Оюуны хөдөлмөр эрхэлдэг хэн бугайн ч тамхийг сонирхохгүй байвал дээр байх.Бие хөнгөрөөд ажлын ачааллыг даах чадвар илт нэмэгдээд ирнэ.Оюутан байхдаа хөгшин цариатайд ордог байлаа.Одоо эсэргээрээ ч болсон юм шиг. Би 10 гаруй жил хичээлэлсэндээ.Мэдээж сонирхогч биш мэрэгжлийн шахуу байлаа. Гарж чадахгүй арчаагүй энэ тэр гээл өөрийгөө их зүхдэгсэн.
Тамхитай дайн зарлаад гарсанаас хойш өөрийгөө бүр ч илүү их хүндэлдэг болсон гэчихий.Гарах олон л арга байдаг юм билээ.Миний хувьд эхнэртэй амлаад л ичсэндээ гарсан даа.
Ер нь энэ бол хамгийн сайн арга байхаа.Гэхдээ амлахаасаа өмнө сэтгэл зүйгээ бэлдцэн байгаараа...
Ер нь тэгээд залуус бидэнд зорьсон зорилго гэж бий.Түүндээ хүрэхэд чинь янжуур их бага ямар нэг хэмжээгээр дараа болж л байгаа.Үүнийг би тамхинаас гарсныхаа дараа л ойлгосондоо.
Аа бас спортоор хичээллэвэл гарахаас өөр аргагүй болдог гэсэн.За тэгээд залуусаа үнэхээр тамхинаас гармаар байвал хичээх л хэрэгтэй дээ.Тэр том зорилго яахав наана нь байгаа жижиг зорилгодоо хүрчих.Чадахгүй бол нөгөө зорилгоо мартсан дээр.
-
Б. Цацрал 2009-12-27 11:29 бичсэн.тамхи татдаг хүний хажуугийхүн нь(найз охин гэргий үрхүүхэд) тэр хүний татсан тамхины үнсний савыг долоосноос долоон дор байдаг гсөн
-
Г. Наранболд 2009-12-27 17:43 бичсэн.В.Мөнхөөд: Яг ямар утгаар яриад байгаан хө.Тэрнд нь тайлбар авмаар байна шүү.
-
Б. Нармандах 2009-12-27 19:43 бичсэн.Гарч л байдаг, орж л байдаг. Гарахад тийм асуудалтай биш ээ. Ороход ч ядах юмгүй.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

