Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Missionary Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Чөлөөт сэдэв , S. Sanjaasurem 2009-12-25 15:15 нэмсэн. 11 хариулттай

Missionary- шашин нэвтрүүлэгч/ номлогч тусгай үүрэг даалгавар бүхий хүмүүсийг миссионер гэнэ. Монгол улс маань сүүлийн үед миссионерын далайд живээд завгүй.

Энэхүү сэдэв маань олон шашин монголд ашигтай юу гэсэн асуудлыг хөндөх юм.
Монголд байгаа христын урсгалуудаас хамгын олон гишүүнчлэлтэй протестант урсгал нь анх Ромын сум хийдүүдийг шүүмжлэн эсэргүүцэж байсан тул тэднийг эсэргүүцэгчид буюу протестант хэмээн нэрлэсэн юм. Тэрхүү хөдөлгөөнийг германаас гаралтай загалмайтны шашинт Мартин Лютер удирдсан бөгөөд анх Ромд очин Папуудын үнэн дүр төрхийг олж мэдснээс жигсэл зэвүүцэл нь төржээ. Тэр үеийн ромын Папууд хээл хахуульд идэгдэж, үзэмжээрээ тэрс үг дугарсан бүхнийг цаазалж, галдан шатааж байсан төдийгүй европын орнуудын хаадыг дарамталдаг байв. Тийм ч учраас шашны шинэтгэл хийхийг цаагуураа дээд язгууртанууд урамшуулан дэмжиж байсан юм. Тэр үеэс хойш Өрнөд Европт загалмайтны шашны ромын католиг шашинтан, протестантууд гэсэн хоёр гол бүлэг бий болжээ. Тэгэхдээ протестантууд нь дотроо олон жижиг анги хэсэгт хуваагдсан байдаг. Сүм хийдийн эсрэг чиглэсэн энэхүү хөдөлгөөнийг Шинэтгэл (Реформация) хэмээн нэрлэжээ. .

Арван зургадугаар зууны үед, Мартин Лютер байр сууриа нэгэнт бэхжүүлээд байсан яг тэр үед испанийн Игнатий Лойола гэгч хүн сүмийн шинэ дацныг үндэслэн байгуулжээ. Тэр түүнийгээ Иисусын Нийгэмлэг хэмээн нэрлэж, гишүүдийг иезуитүүд гэжээ. Иисусын Ордны тэр нийгэмлэг бол үнэхээр ерийн биш үзэгдэл байв. Ромын сүм хийд ба папт хүмүүсийг насан турш идэвхтэй үйлчилдэг болгож сургах зорилтыг тэр тавьж байв. Уг ордон элдэв хэцүү бэрхэд дасгах замаар дацанд гойд авьяаслаг бөгөөд үнэнчээр үйлчилдэг хүмүүсийг их л амжилттай бэлтгэжээ. Тэдгээр үйлчлэгчид нь сүм хийдэд үнэхээр үнэнчээр зүтгэн сохроор сөгдөн биширч, ямар ч дуу шуугүйгээр сүм хийдэд биеэ бүрэн зориулагсад байжээ. Тэд сүм хийдийн ашиг тусын тулд ямар ч хүлцэнгүйгээр биеэ золиос болгоход ч бэлэн байжээ. Хэрэв хэрэг явдал сүм хийдийн ашиг тусад нийцэж л байвал яахаасаа ч буцахгүй хүмүүст иезуи-түүд нэр хүнд олгож байжээ. Сүм хийдийн буянаар л юм бүхэн өршөөгдөж, юм бүхэн зөвдөж байжээ. Нөлөө бүхий тэр нийгэмлэг ромын сүм хийдэд том тус хүргэсэн юм. Иезуитүүд сүм хийдийн нэр сүр, сургаалыг алс холын орнуудад дэлгэрүүлээд зогсоогүй, Европт түүний нэр хүндийг өргөж өгчээ. Зарим үед гарч байсан дотооддоо шинэтгэл хийх гэсэн хөдөлгөөний үр дүнд, бас протестантуудын бослого гаргах аюул их болсноос уламжлан Ромд хээл хахууль авах явдал эрс багасжээ. Тийнхүү Шинэтгэлийн дүнд сүм хийд хоёр хэсэг болон хуваагдсаны гадна бас сүм хийдийн дотор ч зарим нэг шинэтгэл гарчээ. Протестантуудын бослого өргөжин дэлгэрэхийн хэрээр европын хаад, ван гүнгүүд аль нэгтэй нь нийлж байлаа. Энэ талаар шашны учир шалтаг ямар ч холбогдолгүй, их төлөв улс төрийн бодлого, ашиг хонжооны асуудал байжээ. Тэр үед Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаан нь Габсбургийн угсааны Карл V байлаа. Эцэг, өвгийнхөө худ ургийн харилцааны ачаар асар том эзэнт улсыг өвлөн залгамжилж, түүний бүрэлдэхүүнд Австри, Герман (зөвхөн ёсны төдий), Испани, Неополь ба Сицили, Нидерланди, Испанийн Америк улсууд багтаж байжээ. Тэр үед худ ургийн холбоо тогтоох замаар эзэмшил нутгаа өргөтгөх явдал Европт дэлгэрсэн арга байв.

Жишээ нь: Карл V ямар ч байгуулсан гавьяагүй мөртлөө Европын тэн хагасыг захирагч болж, бас нэг үе их хүнд тооцогдож байжээ. Тэр Ромын папыг протестантуудын эсрэг чиглүүлэхийг хичээжээ. Шинэтгэгчдийн үзэл санаа эзэнт улсуудын үзэл санаатай нийцэхгүй байлаа. Гэвч германы олон жижиг хаад протестантуудын талд орж улмаар Германд газар сайгүй ромын католиг, лютеран үзэлтэн гэсэн хоёр бүлэг болон хуваагдсан байв. Тэр нь зүй ёсоор Германд иргэний дайн үүсэхэд хүргэжээ. Нэг бус удаа гэрлэж байсан Генрих VIII Англид папын эсрэг тэмцэж протестантуудыг чухмыг хэлбэл өөрийгөө дэмжиж байлаа. Тэр сүм хийдийн өмчийг эзэмшихийг хичээж, Ромыг унасны дараа сүм хийддээ лам нарын бүх газрыг хураан авч байжээ.

Дээрх мэдээллийн Жавахарлал Неру-н "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл" хэмээх номноос тавьсан болно.
Та бүхэнтэй шашны үзэл бодлоо хуваалцах үүднээс төвийг сахин аль нэг шашинг үл дэмжин энэхүү сэдвээ нээж байна. Шашин бол хил хязгаар байхгүй агуу том эзэнт гүрнийг үүсгэдэг түүнийгээ дагаад эрх мэдэл болон, санхүүгийн асар их урсгалыг гартаа төвлөрүүлж чаддаг онцгой нэгэн зөв үзэл дээр тулгуурласан номлол юм. Дэлхийн агуу их байгууламжийг зөвхөн хүний сүшиг бишрэл л бүтээж байсан билээ. Египтийн пирамид, Пасхи аралын чулуун хөшөө, Стоүнхэнж, Эртний Ром, Грекийн уран барилга байгууламжууд гэх мэт. Хэрвээ тэр үе тэр зуунд бид очоод та нар нарны бурхан Ра-д зориулж ийм том юм барьж байгааму. Тэр чинь байдаггүй ш дэ гэсэн бол, эсвэл Грекийн Зэвс бурханд зориулсан Артмидийн сүмийг барьж буй барилгачидад Зээвс гэж байхгүй ээ гэж хэлээд зогссон бол тэр дороо нам цохиулж үхэх байлаа. Сүсэг бишрэл хүнийг ийм мунхаг болгож чаддаг нь үнэхээр гайхалтай.

Дээр дурдсан езуит урсгалынхан хүнийг ийм байдлаар хагас манкурт боол болгож чаддаг байсан гэлтэй. Тэрхүү урсгалд итгэгсэд сүмийн тэргүүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй алуурчид болон бэлтгэгддэг байсан юм. Түүн дээр нь дөрөөлж гадны газар нутаг эзлэх, мөн шашнаа түгээн дэлгэрүүлэх даалгавар өгөөд ази америк тиврүү амбаардаад явуулдаг байсан юм. Дундад зууны үед езуит үнэндээ л хүчээ авсан байлаа. Энэ нь цаанаа улс төрийн зорилготой байлаа. Олон миссионрүүдийг олон газар түгээж тэднээс мэдээлэл авч иргэний тагнуулын зорилгоор ашигладаг байжээ. Иймэрхүү системыг Америк үүсгэж чадсан юм. Тэр нь Мормон. Дэлхийн хамгын том гэсэн тэрбумтанууд Мормоны ар талыг санхүүжүүлж байсан юм. Одоо ч гэсэн Билл Гейтс-г мормоныг санхүүжүүлэгч хэмээдэг. Түүний өмнө хөрөнгөөрөө дэлхийн хамгын их баян боловч үхэн үхтэлээ нэрээ нууцалсан Жаалхүү хочит, цэвэрч нь дэндсэн нэгэн тэрбумтан байсан юм. Тэрээр өдөрт 3 удаа усанд ордог байсан ба холливудын жүжигчидтэй уулзсаныхаа дараа шууд усанд ордог байв. Учир нь тэднийг хэт бохир гэж үздэг байжээ. Тэрээр хэт цэвэрч байдлаасаа болж үхсэн гэдэг ба Амриийн батлан хамгаалах яамтай холбоотой байсан юм. АНУ-н ЮТА мужид гол цөм нь байрлах энэхүү урсгалынхан олон эхнэр олон нөхөр авахыг дэмждэг ба монголд 20 гаруй салбар сүмтэй болоод байна. Саяхан тэдний сүмийн гишүүн 9 настай охиныг 3 хоног хүчиндсэн байна.Энэ явдал монгол гарсан юм. Үнэхээр жигшүүрт хэрэг. АНУ-д Мормон шашинтнуудын лидер Уоррен Жеффс хэмээх эр бага насны хоёр охиныг хvчирхийлсэн хэргээр 2007 онд шvvхээс арван жил хорих ял сонсч байв. Гишvvддээ зєв хэв маягаар амьдрахыг заах нь эрхэм зорилгынх нь нэг хэсэг гэж мормон шашинтнууд vздэг. http://www.bolod.mn/modules.php?name=News&file=article&sid=16327

Одоогоор христын 500 гаруй урсгал чиглэл байдаг бөгөөд гишүүнчлэлээ элсүүлэх олон янзын арга хэлбэрүүдтэй.

1.Эхний арга бол айлган сүрдүүлэх замаар. Хэрвээ чи ртөнцийн эзэнд итгэхгүй бол шууд тамд унана хэмээн хүчээр сүрдүүлэх хэлбэр. Одоо сүүлийн үд арга нь арай өөр болоод удахгүй дэлхий сөнөнө наана нь элс хэмээх болжээ. Энэ аргаар Солонгост төвтэй нэгэн кореа эрийн санаачилсан урсгал монголд нэлээн гишүүнтэй болоод байна. Корэа 1 Корэа 2 гэсэн улсуудыг хилийн цаана бүтээчинэ хэмээн их санаархагч солиотой нэгэн. Бас Мүний урсгал гээд Солонгосын 1 гэр бүл байна аа. Чухам энхтайван номлох авч цаад зорилго шал өөр. Дэлхийн хүмүүсийг хил хязгааргүй, үндэстэн ястангүй хамаагүй эрлийжүүлээд нэг их гүрэн байгуулах гэнэн бодолдоо итгэцэн тэр Сан Мүн Мён гэгч. Будда Есүс холиод нэг онол гаргачаад өөрийгөө Ертөнцийн эзэн хэмээн зарлачихав.

2 Арга энэ аргыг Мормоныхон их хэргэлнэ. Би суртал ухуулга хийх гарын авлагыг нь уншиж байсан юм. Бүх талаар нарийн үзэхийг заасан байгаа. Жишээ нь. Хүүхдээ дагуулсан эмэгтэй явж байвал хүүхдийг нь өхөөрд эм хүн хүүхэддэээ их хайртай тул чиний үгийг зөөлнөөр сонсох болно ч гэж байх шиг. Залилан хийхийг л заасан байна лээ дэ. Эцэст нь хэлэхэд янз бүрийн урсгал чиглэлд хамаагүй саваагүйтэн орох нь ээж, аав, ах дүү, өвөг дээдэстэйгээ дайтан мунхаглах эргүү манкурт боолуудын цуваанд нэгдэж байгаагаас өөр замгүй. Эртнээс төвийг сахиж , тархи угаах мэс ажилбарын хохирогч болохгүй байхыг анхааруулж байна. Нэгэнт чи тархиа угаалгацан бол жирийн анд чинь хүртэл ээж аав чинь хүртэл тэнэг мунхаг мэт харагдах нь тодорхой. Тэднийгээ аврах гэж байгаа мэт бүү тэнэгт. Харин тэд чинь чамайг аврахад хэзээд бэлэн алгаа тосон хүлээж суугаа шүү. Эх орон нэтгтэнтэйгээ дайсан болох эхний гараа ариун мэт зүйлээс эхэлж болдогыг ямагт санаж яваарай дүү нар минь.



2009-12-25 15:53-д бичсэн тодруулга.
Ирээдүйн дүү нар маань энэ нийтлэлийг унших тэр үед зориулаад дүү нар минь гэж төгсгөсөн шүү. Түүнээс бизнет-хэн та нарыгаа дүү энэ тэр гэсэн үгүй.

2009-12-25 16:00-д бичсэн тодруулга.
Мөн миний хувьд христэд итгэдэг олон найзтай бөгөөд бид харилцан нэг нэгнийхээ эрх ашгыг хөндөлгүй сайхан андууд байсаар ирсэн юм. Дээр өгүүлсэн санаанууд бол таньд бичил сэдэл өгөх гэсэн төдий. Түүнээс бүх христийнхэн муу энэ тэр гэсэн утга байхгүй болохыг анхаарна уу.


Хариулт (11)

  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Жишээ нь би өчигдөрхөн мунхагаасаа болж хайртыгаа гомдоосон шүү... 1/1 О. Долгион
    О. Долгион 2009-12-25 15:29 бичсэн.
    Санжаасүрэм андын хэлсэнчлэн Христийн шашнаас салбарлан гарсан маш олон янзын болох болохгүй урсгал бий. Хамаагүй юманд саваагүй зан гаргаж, итгэж биширч болохгүй. 2006 онд Солонгост нэг сонин хэрэг гарсан. Библийг арай өөрөөр тайлбарлаад, бурханы мөн чанар бол хайр, тэгэхээр хүний доторх тэр хайр нь сексийн үед хамгийн хүчтэй болдог, тиймээс болж өгвөл дандаа секс хийж байх хэрэгтэй, ялангуяа энэ ариун мессежийг түгээн номлогч миний биетэй сексдэх юм бол бараг л шууд бурханы ивээлд орж чадна ухааны номлол шинээр гаргасан юм байх. Ийм эргүү юманд хэн итгэх вэ гэж та бодож байж магадгүй юм. Гэтэл юу болсон гэж бодно? Солонгосын сайхан сайхан охид хүүхнүүд хэдэн зуугаараа тэр эрийн өвөрт орсоншдээ. Тэгээд тэр нөхөр сүүлдээ шүүх цагдаагаар яваад байх шиг байсан, юу болж дуусан юм бүү мэд... Тэр охид хүүхнүүд бүгдээрээ... загвар өмсдөг... юу юу ч билээ, мисс... өндөр, царайлаг... гэтэл толгой нь тийм л хоосон... Арай л эмгэнэлтэй... Загвар өмсөгчийн нүдийг гялалзуулъя гэвэл чихрүү нь гар чийдэн тусгах хэрэгтэй гэсэн онигоо байдаг даа...

    Ер нь өөрөө мэдэхгүй юмаа хэтэрхий туйлшран дагаж болохгүй л дээ... Аюултай... Сонирхоод байгаа зүйлээ шашин ч байсан, юу ч байсан, сайн судалж үнэн мөнийг нь таних хэрэгтэй. Тэгсэнийхээ дараа тухайн шашныг хүлээж авах эсэхээ шийдэх хэрэгтэй байх... Тэгээд ч өөрийгөө хонь гэж үзээд яваад байвал чамайг хариулах эзэн хаанаас ч хамаагүй олдоно гэж үг байдагшдээ... Ертөнцийн хамгийн аюултай юм чинь мунхаг... өөрөө л юм мэдэхгүй бол... өөрөө л бодож бясалгаж, уншиж... ухаарахгүй бол... хэцүү дээ... Мунхагаас л муу муухай бүх юм гарна...
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    Х. Баясгалан 2009-12-26 12:54 бичсэн.
    Монголд ирсэн магадгүй хамгийн анхны Missionary бол Юуан гүрний үед Төвдөөс илгээсэн Пагва лам байх. Буддын шашинийг Монголд дэлгэрүүлж суртал ухуулга явуулах гэж ирсэн. Түүнээс бүр хожуу Манжын дарлалын үед бүр хүчээ авсан байхалда. Ер нь тэгээд тэр хүн ирээгүй бол Монгол өдийд хуучиныхаа Бөө мөргөлийн шашинтай ч байх байсан юм билүү.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Г. Амарчингүн 2009-12-28 09:20 бичсэн.
    Би хаан байсан бол буудахгүй юу?

  • S. Sanjaasurem 2009-12-28 09:38 бичсэн.
    Миссионерын хувьд бүр 7-8 зууны үед л нсториан шашныхан монголд ирж байсан. Энэ бол эртний византийн христын шашны нэг урсгал. Монголын хэрээд аймагынхан несториан байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Хэрвээ монголд буддын шашин дэлгэрээгүй бол өөр ямар нэгэн шашин зайлшгүй нэвтрэх байсан. Харин ямар азаар Бумбын шашин монголд нэвтэрчээгүй юм. Тэгсэн бол хятадуудтай хамт баярлаж, хамт шинэ оноо гаргаж, бумбын шашны номлогч багш нар гээд бөөн хятадууд ороод ирцэн бид мөргөөд сууж байхгүй юу хэхэ.
  • Thumb_up_voted+3 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Хэлэх юм байхгүй... Нүгэлт сэтгэл хэмээх анхны ял... Агуу хэлсэн байна шүү... 1/2 » О. Долгион
    S. Sanjaasurem 2010-01-01 12:05 бичсэн.


    1246 оны 11 сарын 11 өдөр Гүюг хаан Ромын Папд илгээсэн зарлиг.

    - "Ромын Пап та өөрийгөө христын шашныг шүтэж ертөнцийн эзнийг хайрладаг хэмээн тодорхойлжээ. Гэтэл ертөнцийн эзэн өөрөө хүн төрөлхтөнд анхны ял нүгэлт сэтгэлийг бий болгосон байтлаа бас хайрлан өршөөнө гэгчийг та яаж мэдсэн юм бэ! Өөрөө ийм ойлголтой хүн бурхныг хэрхэн ухамсарлах билээ" хэмээн шүүмжлээд "Та Монголчуудыг христын шашиндаа оруулахыг уриалжээ, харин наран мандахаас наран шингэх хүртэлх даяан дэлхийг мөнх тэнгэрийн хүч ивээж байдаг, Мөнх тэнгэрийн таалалд эс нийцвээс хэн ч юу ч үл бүтээж чадна, та одоо иргэдийн хамт үнэнчээр дагаар орваас зохино, эс тэгвээс мөнх тэнгэр мэдтүгэй."
    - " Мөнх тэнгэрийн хүчинд Монголын далай хааны зарлиг ил болгон иргэнд хүрвээс биширтүгэй аюутугай"

    Ромын Пап-д хэнч зарлиг буулгаж байгаагүй хийгээд Монголын Гүюг хаан хамгын эхний бөгөөд эцсийн зарлигыг илгээсэн гэж түүхэнд бичин үлдээжээ

    http://biznetwork.mn/topic/show/9931/1#comments
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    шашинд итгэдэггүй хүмүүс төлөвшөөгүй гэсэн үг үү. 1/2 » И. Андрей
    M. Oyu-Erdene 2010-01-10 00:56 бичсэн.
    шашин хүнийг төлөвшүүлдэг гэж боддог шүү

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!