Сүүлд шинэчлэгдсэн
- Монголд ажилд хүн олдохгүй бай47
- Порно, Монголд ердийн үзэгдэл 11
- Байртай болох арга хэлээч найз16
- Буддын шашин бол бурхангүй шаш262
- Түргэн хэллэг хэлэх үү дээ4
- Хэврэгшсэн Хятад…31
- Харшилын эсрэг3
- Хайртаа хайрлах 20 энгийн зөвл9
- НУУЦ АМРАГ 130
- Ажил хайгч танд зориулсан нууц15
- Таны сэтгэл санаа яг одоо ямар8194
- Архинд донтогдсыг яах вэ????34
- Манай ерөнхийлөгч авилгатай нэ41
- Аалзны тор-6 Энхбаяр гэж хэн б7
- ЯРШИГ ОНИГОО УНШИЙ55
- Хөгжилтэй түүх яръя3836
- УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙ28
- Biz ийнхэн энд тэнд биш энд нэ5
- Монголын нийгэм танд хэрхэн мэ1
- Юуны төлөө ажиллаж байна вэ? Н30
онцлох сэдэв
-
Хэврэгшсэн Хятад…
Нийтлэгч: О. ORSOO
-
Ажил хайгч танд зориулсан нууц зөвлөгөө 1
Нийтлэгч: M. Mongolian HRM innovation ACADEMY
-
Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
Нийтлэгч: 9. Gegeen.mn
-
Капитализмын мөн чанар хийгээд геополитикийн тэнцвэр
Нийтлэгч: ᠰ. САРНАЙ
-
Биз-ийг өмөөрч бичсэн шүлэг :)
Нийтлэгч: Д. Д.
Халуун сэдэв
-
Байртай болох арга хэлээч найзуудаа
-
Нийтлэгч: Г. Хулан
0
Хэзээ ч уйдахгуй сэдэв
-
"Ялагдашгүй" уран сайхны олон ангит кино
-
Нийтлэгч: А. Арман
0
2009-12-25 18:01:39
Зураг тайлбарлацгаах уу
Энэ зургийг багш маань бид нарт харуулаад асууж байсан юм. Бид өөр өөрсдийнхөөрөө л тайлбарлаж байсан.
Харин та бүхэн яаж тайлбарлах вэ? Өөрсдийнхөө бодлоор тайлбарлаарай.
(урьд нь харж байсан хүмүүс нь тайлбар өгөлгүй түр хүлээгээрэй гэж хүсэе)

I. Гантуул 2009-12-25 20:28
Энэ сонирхолтой санагдаж байна шүү. Гэхдээ юу гэх гээд байга юм бол Нартай хэсэг илүү их анхаарал татаж байна. Энд л гол учир байгаа тийм үү. хэхэ
I. Гантуул 2009-12-25 20:35
За би тайлбарлах гэж оролдоё. Модыг ашиглаж юу ч хийж болно. Тэр дахиад л ургачихна. Гэхдээ хамгийн гол нь амьдралд хэрэгтэй, тав тухтай, байгальд ээлтэй зүйлийг хийх юм бол тэр баярлана аа гэж л ойлголоо.
I. Гантуул 2009-12-25 20:41
Магадгүй бүх зүйл хослож байдаг, тэгээд нэг нэгнийгээ дэмэнд амьдралыг зохицуулж, хэрхэн яаж ирээдүйгээ авч явах нь өөрсдийн сонголтоос шалтгаална. Та зөв зам сонгосон ч, буруу зам сонгосон ч амьдрал үргэлжлэдгээрээ үргэлжилнэ. Хэхэ. хариулт нь ямар юм бол оо. мэдэхиймсан. Сүүлдээ бүүр хадуурч мэдэх юм шиг байна.
I. Гантуул 2009-12-26 21:00
олс мод хоёрыг ихэнхи зураг дээр хамт байсан болохоор модыг хатуу чанар, олсыг уян чанар гэж төсөлөд
T. Ganzorig 2009-12-25 22:05
эх байгаль дэлхий хэдий хүн төрөлхтний оюун ухаан соел иргэншилийн ололт хөгжил дэвшилийн баялаг цөм байсан хэдий ч хэзээ нэгэн цагт тэр өв их эрдэнэ та бидний тодруулбал хүн бидний өнөөдрийн ахархан бодол санаархалийн үр дүнд суух суудал ч үгүй гүйх газар ч үгүй болтлоо дундарч үгүй болох аюул нүүрлэж байна гэсэн утгатай юмуу даа 1 үгээр хүн төрөлхтний хөгжил ба эцсийн үр дүн гэж тайлбар бичих гээд байгаа ухаантай л даа
9. Gegeen.mn 2009-12-25 22:13
урьд нь харж байсан тул тайлбар өгөлгүй түр хүлээхийг хүсчлээ.
ахиад өшөө гоё мэдээллүүд олныг нэмээрэй. шинэхэн юмаар ангаж байшүү..
S. АСААНЖ 2009-12-26 22:32
хэхэ . Систем хөгжүүлэлтийн зураг. Гэхдээ хүмүүс янз бүрээр тайлбарлаж бн шүү. :)
I. Гантуул 2009-12-26 11:01
Энэ зураг хоёр хэсгээс бүрдсэн юм шиг ээ.
1. Эхний 1-5 дахь зурган дээр
Байгалийн бүтээгдэхүүнийг ОРИГООР нь ахуйдаа хэрэглэвэл энэ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ. Модыг ашигласан ч энэ нь байгальтай үргэлж уялдаа холбоотой байдаг.
2. Дараагийн 6-10 дахь зурган дээр
Химийн хорт бүтээгдэхүүнийг илүү ихээр ашигласнаар байгаль орь мөргүй устаж аюулд унах магадлалтай. Тэр дугуйнаас машины утаа, түүнийг зүгээр л шатаагааад үз тэгэхээр ямар хорт хий гарах вэ тийм л юм төсөөлөгдөж байна.
Ерөнхийдөө энэ зураг ЭХ ДЭЛХИЙгээ хайрлая гэсэн санааг илэрхийлж байгаа юм болов уу? Магадгүй сүүлийн жилүүдэд байгаль сүйдэж байгаа гээд хүмүүс их цагаан хоолтон болж байгаа үүнд бас уриалсийн болов уу.
I. Гантуул 2009-12-26 11:10
Ажиглахад үндсэн байгаль ямар өөрчлөлтгүй сайхан хэвээрээ л байна. Хүн жам ёсоороо төрдөг гэдэг шиг байгаль бидэнд баялгаа харамгүй хайрлаж, салшгүй холбоотой байдаг. Харин түүнийг яаж ч хэрэглэсэн байгаль үргэлж ийм энэрэнгүй хандаж, уучилж, хайрлаж бас бидэнд үр өгөөжөө өгсөөр л байдаг. ХҮН ТА УХАМСАРТАЙ БОЛ ХАЙРЫН ӨӨДӨӨС ГАР ДАЛАЙЖ ЧАДАХ УУ гэжийнэ. хэхэ. за за өөр хүмүүс тайлбарлаасай гэж маш их хүсжийнэ шүү.
Б. Чулуунхүү(Заал*) 2009-12-27 17:39
зугээр л хэрэглээ байх аа
(хэрэгтэй үедээ хүссэнээрээ өөрчилөөд хэрэглэдэг) миний бодол ийм байна даа
G. Ach-Erdene 2009-12-28 00:14
Би бол доорхи тайлбарыг өгмөөр байна.
Хүн бүхэн өөр өөрийн сонирхолтой, зан төлөвтэй байдаг. Модгүй мөртлөө сүүдэртэй 10-р зураг, мөн 4-р зураг шиг хүмүүст бол дургүй. 5,8 зураг шиг сонирхолтой хүмүүс харин таалагдаж байна. Гэхдээ энд бичсэнээр систем хөгжүүлэлтийн тухай зураг бол өөрөөр тайлбарлах байхаа.
Г. Батдэлгэр 2009-12-28 05:43
юу гэж хэлбэл зөв болохыг мэдэхгүй ч миний хувьд хүн бүрийн хүсэл өөр амьдралч өөр сонголт бас өөр байх гэдэг утга санааг илэрхийлэх байхаа Гантуултай адил хатуурж магадгүй байхаа хээхэ
1. 123456 2009-12-28 14:46
хэхэ энэ программист, хэрэглэгч бридж инжинэр за да ер нь л програм хангамжийн хөгжүүлэлтийн процесст гардаг тэдгэрийн үл ойлголцолийг харуулсан зураг бсан санагдаж бна тайлбартай нь уншвал татаж унан доо.
1. 123456 2009-12-29 15:10
url ni - http://www.c-sharpcorner.com/Blogs/BlogDetail.aspx?BlogId=1218
Ж. Хонгорзул ♀ 2009-12-28 22:07
дүүжин даажин тоглох гээд олон янзаар үзэж байгаа зураг хэхэ. гэхдээ яг тийм гэсэн хариулт байхгүйн бишүү тэ
Б. { Э м а } 2009-12-28 22:29
программист холбоотой?
,,,хараад байхаар хөөхий тэр хүн амьдралд зовоод л , жаргад л, үхээд л , баярлаад л , боолчлогдож байгаа юм шиг хэхэ....
T. Delgertamir 2009-12-28 23:00
Энэ зураг хуний хусэл хязгааргуйг л тайлбарлах шиг санагдлаа..
Б. Khanako 2009-12-28 23:05
Би Т. Ганзоригийн тайлбартай ижил бодолтой бна. Зургийн тайлбарийг хэзээ угух вэ?
С. Энхтуяа 2009-12-29 10:32
За их олон сонирхолтой тайлбар ирүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа. Одоо жинхэнэ тайлбартай нь зургийг хүргэе

Энэ бол системийн загварчлалтай холбоотой зураг
Загварчлах аргуудыг ашигласнаар систем нь илүү нарийн тодорхой, дэс дараалсан, ойлгомжтой болдог.
Системийн загварыг дутуу дулимаг хийснээс болж хэрэгжүүлж буй төсөл амжилтгүй болох тохиолдол байдаг.
Б. { Э м а } 2009-12-30 10:56
өө,, ямар энэ чиглэлийн мэргэжилтэнгүүдийг мэдэхгүй болохоор...
М. Мишээл Пингвин 2009-12-30 10:58
манай улсын засгийн газрын янз бүийн төслийн хэрэгжилт юм уу :) төсөв бол янзтай хэхэ
I. Гантуул 2009-12-29 12:35
хэхэ. өөр гоё зураг оруулаарай
T. Ganzorig 2009-12-29 18:30
том санаа агуулсан зураг вэ төсөл зохиож буй улсад бол ойлгоход илүүдэхгүй л зураг байна
Г. Батдэлгэр 2009-12-30 01:56
хэхэ үнэнээс холдоогүй тайлбар өгөх гэж их мэрийсэн шүү
С. Энхтуяа 2009-12-30 13:44
За энэ удаа илүү хялбар зураг орууллаа.

Дараах зурагнуудын аль нь толинд ойсон, аль нь үгүй болохыг хэлээрэй.