2009-12-25 18:18:43

Outsourcing уу эсвэл Бизнес үү?

Монголчууд бид IT-ийн чиглэлээр их мөнгө олох боломжтой нь мэдээж. Гэхдээ аргаа зөв олохгүй бол мянга боломж байгаад нэмэргүй.

Бид outsourcing-ийн чиглэлээр бизнес хийсэн нь дээр үү эсвэл өөрсдөө бие дааж бизнес хийсэн нь дээр үү?

Миний бодлоор бол Outsourcing нь хар мянган хүн амтай орнуудад илүү тохиромжтой юм шиг, гэтэл монголчууд бид хэр олуулаа билээ дээ. Ийм л болохоор өөрсдөө програм зохиож түүнийгээ борлуулах ч юмуу, ер нь өөрсдөө шууд бизнес хийх талаар бодсон нь дээр үү гэсэн л асуулт байгаа юм.

Сэтгэгдлүүд


  • Ц. Ганцоож 2009-12-26 16:07

    Тус тусдаа хийгээд борлуулалтан оруулж байгаа программ хэрэглэгчидийн шаардлагийг хэр хангадаг билээ дэ. Төгс төгөлдөр хэрэглэгчийн шаардлага хангасан программ гаргахын тулд өрсөлдөөн зайлшгүй шаардлагатай. Шудрага өрсөлдөөний эхний шалгуур нь аутсоурсинг явуулж байгаа байгууллага дараа нь захиалагч сүүлд нь хэрэглэгч шүү дээ. Өөрсдийн шаардлага бүрэн хангаж чадахгүй программ хангамж захиалаад үргүй зардал гаргахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.
    Энүүгээр юу хэлэх гээд байна гэхээр аутсоурсинг явуулдаг нэг цэгийн байгууллага монголд зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Тэр байгууллага нь өрсөлдөөнийг чанараар үнэлж явуулах юм бол Монголд жинхэнэ утгаараа мэдээлэл технологийн салбар хөгжиж сайн сайн бүтээлүүд гарах болно.
    Хүн амын хувьд монголчууд цөөхөн л дөө. Гэхдээ цөөхөнч гэсэн IQ өндөртэй монголчуудын хувьд асуудал биш байхаа. Магадгүй хэдэн жилийн дараа дэлхий нийтээр хэрэглэх боломжтой програм хийчихээд тэрнийхээ борлуулалтын ашгийг хүртээд сууж байх хувь хүн компани нэлээн хэд болох байх гэж би боддог юм.
    Зөвхөн миний бодол юм шүү......

  • S. Speaker group 2009-12-28 14:40

    Аахан, тэгэхээр таны бодлоор бол өөрсдөө бизнес хийсэн нь дээр гэсэн юм байна, тээ. Би тэгж ойлголоо..

  • Ц. Ганцоож 2009-12-28 14:42

    Аутсоурсинг хийсэн нь дээр гэж бодож байна

  • Г. Амарчингүн 2009-12-28 14:46

    IT өөрөө labor intensive болохоор, монгол шиг хүн цөөнтэй оронд Аутсоурсинг хол явах уу?
    Монголд нийт хэдэн программист байдаг вэ?

  • Ц. Ганцоож 2009-12-28 15:05

    Аутсоурсинг хийх боломжтой салбар ганцхан IT биш шүү дээ. Нягтлан бодох бүртгэл, орчүүлга, бизнесийн, эмнэлэг оношилгоо, мультмедиа график дизайн, хууль эрх зүй гээд л зөндөө байгаа юмаа. Эхэндээ дотоодынхоо хэрэгцээг хангасан үйл ажиллагаа явуулаад эхэлэх хэрэгтэйгэж бодож байна. Цаашдаа гаднаас аяндаа захиалга өөрөө ороод ирнэ

  • A. Altanbileg 2009-12-28 15:18

    Аутсоурсинг хийгээд жоохон мөнгө олж болно. Гэхдээ Аутсоурсинг гэдэг чинь хүний гаргасан санааг хямдаар хийж өгөх гэдгийг мартаж болохгүй. Нэг хэсэгтээ хямд үнээр ажиллаад өөрсдийгөө хөгжүүлээд явах хэрэгтэй байx. Xарин удаан хугацаанд хямд үнээр өрсөлдөөд явах нэлээн хэцүү болж ирэх байx. Тийм болхоор Аутсоурсинг хийнгээ мэдлэг хуримтлуулаад өөрсдөө шинэ санаа, теxнологи гаргаад тэрийгээ цаашдаа хөгжүүлэе гэж бодоод явах хэрэгтэй байx.
    Хараад байхад Филиппинүүд маш их Аутсоурсинг хийж байна. Харин тэд нар ерөөсөө мэдлэг, теxнологи хуримтлуулж өөрсдийн гэсэн юмтай болж чадахгүй яваад байна. Харин Энэтхэгүүд сүүлийн үед ганц 2 юм хийх гээд байx шиг.

  • Ц. Ганцоож 2010-01-03 05:03

    Гэхдээ аутсоурсинг хийснээрээ тэр улсууд мэдээлэл технологийн хувьд хамаагүй дээгүүр хөгжилтэй байна шүү дээ. Монгол залуус алийн болгон харийн нутагт очиж боолын гэмээр хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээх гэсэн юм бэ? Жаахан бүдүүлэг хэлсэн бол уучлаарай. Гэхдээ бид Монголдоо байж байгаад өөрсдийнхөө хийж байгаа хөдөлмөрөө монголдоо авдаг цалингаас арай илүүгээр олоод амьдрах боломж байна шүү дээ. Тэр хэмжээгээрээ манай програмистуудын, санхүүчдийн, бизнесийнхэний, хуулийнханы аутсоурсинг хийх боломтой бусад салбарынханы мэдлэг боловсрол арай өөр түвшинд хүрнэ гэж бодож байна.

  • L. Enkhbaatar 2010-04-09 17:46

    Аутсорсинг зайлшгүй шаардлагатай шүү дээ нийгэм өөрөө аяндаа үүнийг хүсч байна. Салбар салбартаа өөрсдийн гол үйл ажиллагаандаа анхаарлаа төвлөрүүлэхгүй чадах чадахгүй зүйлээ хэнээр ч хамаагүй хийлгээд байгаагаас болж монголын хамаг сайн бизнесменүүдийн санаа явцын дунд хүндэрч байна шүү дээ. Иймээс үүнийг нэгдсэн нэг хяналттай болгож улам цогцоор хөгжүүлэх хэрэгтэй. Мөн энэ чинь зөвхөн Мэдээлэл технологи биш шүү дээ. Бүх салбарт л аутсорсинг хэрэгтэй гэж бодож байна.

  • Х. Өнөрсайхан 2010-04-13 09:43

    Та бүхэнтэй санал нийлж байна. Би Монголдоо аутсорсингийг хөгжүүлэх боломжийн талаар диплом бичиж байгаа юм. Аутсорсинг хийдэг хүмүүс надтай холбогдвол их сайн байна аа, хэдэн мэдээлэл авах гэсэн юм.