2009-12-26 15:45:09

Европ, Америк дахь залуусын тухай

Ямар ч байсан хэлэлцүүлэгийг залуучуудад илүү хамаатай, тэдэнд илүү хэрэгтэй, тэгээд нэлээн нийтлэг ойлголтийг гаргаж авах зорилго агуулсаныг эхэнд нь тэмдэглье.
Энэ удаад гаадаад сурч хөдөлмөрлөж байгаа залуусын тухай хэлэлцье. Гэхдээ нэг тодорхой зүйл дээр төвлөрөөд сэдвээсээ хазайхгүй санаагаа бичээд илэрхийлье .

Сэдэв: Монголд орчин, нөхцөл нь бүрдэсний дараа ирж ажиллах ёстой юм уу? Эсвэл тэд ирж эндэхийн орчин нөхцөлийг оорчлөх ёстой муу?

Хаа байсан Германд сурч байгаа нэг залуу монголд ёстой хэцүү, ажиллахад ч амьдрахад ч гэх ухаанаар боож үхэх гээд суугаад байх нь хэр зөв юм бол. Ер нь арай гайгүй хөгжөөд боломжийн болоод ирэхлээр нь очноо. Тэгээд нэг ажилыг ч амжууланадаа гэх. Мэдээж тэнд байгаа залуус энд ирж гийгүүлэх албатай биш, аа бас албагүй бишил д ээ.
Би л хувьдаа тэднийг үтэр түргэн ирээсээ гэж хүсдэг, учиртайчиг. Юу гэвэл магадтай олон зүйлийг илүү мэдсэн, сонссон, хийх боломжтой. Над мэт нь нарыг манайд л тусдаг настаныг бий л асардаг гэх тарчигхан бодол нь бүтээнэ хийнэ гэхэд даанч тагтан дээрээс үсэрмээр болох.

Сэтгэгдлүүд


  • Р. Болормаа 2009-12-27 00:23

    Монгол орныг монголчууд бид л хөгжүүлнэ. Өөр ямарч гадаад ирээд хөгжүүлээд өгөхгүй л байх. Тэд манайхаас зөвхөн өөрт хэрэгтэйгээ аваад л буцна. Монголчууд бид ч гадаадаас өөрт хэрэгтэй зүйлээ л олж аваад эх орондоо ирж эх орноо хөгжүүлээсэй гэж хүсдэг.
    Өнөөдөр эх орон минь ядуу, авилгалд идэгдсэн, амьдрахад хүнд байгаа ч энэ бүхнийг залуус бид л өөрчилж өөрчилж чадна. Хүний нутаг бол хэзээд хүний л нутаг байдаг. Эх орондоо ирж амьдрах юмсан гэсэн бодол гадаадад байгаа бүх монголчуудын сэтгэлд байдаг л байх. Гэхдээ орчин бүрдэсний дараа ирнэ гэвэл хэтэрхий хувиа бодсон болох байх. Харин эх орондоо ирж сайн сайхан амьдрах орчинг хамтдаа бүтээвэл жинхэнэ энэ цагийн баатрууд болох болов уу.
    Монголын 1000, 1000 н залуус эх орондоо сэтгэл дүүрэн ажиллаж амьдрах цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна.

  • В. Баярсайхан 2009-12-27 00:37

    Ихэнх маань ингэж боддог байх "Монголыг хэдэн жилийн дараа гайгүй болохоор нь буцна даа". Харин хэн гайгүй болгох гэж байгаа юм болоо... Олон улсын тусламжийн байгууллагууд уу? Эсвэл нэн ядуу нэг сая хүн нь үү?

    "Зөгийн үүр" хөтөлбөрийн бүлэг нээгдсэн байгаа - http://biznetwork.mn/networks/889
    Хөтөлбөрийн зорилго: Гадаадад сурч ажиллаж байгаа Монголчуудыг эх нутагт нь буцааж ирүүлэх талаар хэлэлцэж төр засгийн түвшинд арга хэмжээ авах

  • С. Гантулга 2009-12-27 12:15

    Гадаад дотоод хаана ч сурч, ажиллаж байгаа залуус ТЭГШ БОЛОМЖТОЙ байх ёстой.
    Яахлээрээ чадвартайд нь нөхцөлийг нь бүрдүүлээд чадваргүйг нь хоош тавьдаг юм.
    Зарим нэгнийг нь тэвэрч үнсээд нөгөө хэсгийг нь өшиглөж унагаачихалгүйгээр хөтөлбөр боловсрогдоно байх.
    Гадаадад байгаа залуус бидэнд боломж олгооч, нөхцөл бүрдүүлээд өгөөч гэх нь байдаг л хэрэг. Тэтгэвэр нэмээч цалин нэмээч ажилд оруулаач гэх зэрэг гуйлгачин сэтгэхүйн нэг хэсэг нь . Тэндээс гуйлга гуйгаад энд ирээд гавъа байгуулна гэхэл хувьдаа итгэхгүй л байна. Харин гуйхгүйгээр гуядаад ирсэн залуус гавъа байтугайг байгуулнаа итгэж байна. Учир нь тэд эх орон ч, чадвартай, тэгээд гуйлгачин сэтгэлгээгүй.

  • М. Chmg 2009-12-28 07:54

    Тун удахгүй очно.

  • Э. Одбаяр 2009-12-28 09:02

    Би л лав төгсөнгүүтээ нутгийн зүг жолоо залсан. Үлдэх үү, буцах уу гэж нэлээн бодсон л доо.

  • Г. Амарчингүн 2009-12-28 09:19

    Ирэх хэрэгтэй гэдэг нь үнэн, Харин ирүүлчээд зөв ашиглах хэрэгтэй ...

  • B. Enkhjargal 2010-01-03 19:49

    Тагтан дээрээс үсэрмээр болох чамайг ч ойлгож байна, монголд ёстой хэцүү, ажиллахад ч амьдрахад ч гэх ухаанаар боож үхэх гээд суугаад байгаа xаа байсан Германд сурч байгаа нэг залууг ч ойлгож байна.
    Амралтаараа монголдоо очоод хаа сайгүй хүнд суртал, хээ хахууль байгааг хараад хүнд бухимдах, хичнээн сэтгэл байгаад төрийн төлөө боож үхэх гэж байгаа оготоно мэт өөрийгээ санаж юу ч хийж, өөрчилж чадахгүй гэж шууд шантрах сэтгэл төрдөг..
    (..Ажилд оруулаач гэх зэрэг гуйлгачин сэтгэхүйн нэг хэсэг ...) гэж бодохгүй байна. Мэдээж гадаадад сураад ирсэн хүмүүст өөрийнхөө мэдлэг боловсролоор бахархах, магадгүй тэд их зантай мэт сэтэгэгдэл төрөхүйц зүйл ажигллагддаг байх.Өчнөөн олон жил хүний газар зовж байж ( хэн ч гадаадад ямар ч зовлонгүйгээр байдаггүй) олсон мэргэжлээрээ монголдоо ирээд ажиллая гэхээр заавал танил тал, хээл хахууль болж ажилд орох болдог нь монголдоо нэг хувийн сургууль төгсөөд хахаууль төлөөд тэр ажилд орсоноос ямар ч ялгаагүй болдог... Гэхдээ их нүүдэл монголруу хэдийн эхэлсэн ш дээ...

  • С. Гантулга 2010-03-27 18:11

    Одбаяраа энд ирсэн ямархуу байна тэгээд.