Сүүлд шинэчлэгдсэн
- Эрэгтэйчүүдийн дэлгү... 1616
- Аз жаргал аль зүгт б... 55
- Хамгийн сонин нэртэй... 303303
- 4 сартай хүүгийн бло... 55
- СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ... 120120
- iPhone,iTouch ашигла... 210210
- Сэтгэл гэж сэмэрхий ... 2929
- МУГЖ С.Жавхлан Чи ми... 99
- Наурыз 88
- Гэрлэж амжаагүй явна... 5353
- Хэрхэн БОЛЗОХ вэ?... 285285
- Монголын мөнгөн тэмд... 22
- Миний Афоризм... 409409
- Гайхамшигт тоо... 2626
- Хоёр настай охин шат... 2222
Дээдсийн хүрээлэн сонин дээр гарсан энэхүү нийтлэл миний толгойд нэгийг бодогдуулав. Монголчууд бид бас урьдчилан харж бэлтгэлтэй байх, мөнгөний бодлого дээрээ анхаарах үүднээс энэхүү сэдэвт өөрийн мунхаг оюуныг оруулалгүй шууд тавьсан болно.
2009/04/14-ний дугаар: Дээдсийн хүрээлэн сонин
Э.Нарантунгалаг
Долларын ханшийг Хятадууд чангаруулсан
Ноён долларын ханш чангараад байсан нь хятадуудын явуулж буй ажиллагаа байж болох юм. 1969 онд олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн валют байдаг билээ. Сүүлийн үед эдгээр валютийн тоонд хятадын юанийг багтаахаар БНХАУ-ын Төв банкны захирал Жоу Шиаочуань нэлээд эрчимтэй хөөцөлдөж байгаа ажээ. Хэрэв юань олон улсын валют болчих юм бол мэдээж хамгийн түрүүнд ханш нь чангарч манай улсад хүндхэн нөхцөл байдал үүсэж мэдэх юм.
Хятадуудын гаргаж байгаа саналыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд долларын байр суурь ганхах юм. Энэ талаар Петерсон Институтын Олон Улсын Эдийн засгийн салбарын захирал Фред Бергстэн “Бид бээжингийн валютийг сонсох ёстой” гэсэн нийтлэлийг энэ сарын 08-ны өдөр Финансиал Таймс сонинд нийтлүүлсэн байна. Түүний энэ нийтлэл олон улсын анхаарлыг ихэд татаж байгаа юм. Учир нь тэрбээр 1977 оос 1981 онд Олон улсын Эрдэнэсийн Сангийн туслах нарийн бичгийн дарга, 1980 онд АНУ-ын орлуулалтын тооцооны хэлэлцээрийг удирдаж байсан юм. Ингээд уншигч та бүхэндээ түүний бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
БНХАУ-ын Төв банкны захирал Жоу Шиаочуань удаан хугацааны турш өссөн долларын оронд “Дээд зэрэглэлийн нөөцийн валют”-ыг санал болгосон байна. Тэрбээр 1960-аад оны сүүлчээс Олон Улсын Валютийн Сангийн хөрөнгийн барьцаалан G 20-ын шийдвэрээр гаргасан 250 тэрбум долларын хэмжээг нэмэгдүүлэхэд нэлээдгүй тус дэм болох дэлхийн Онцгой Эрхийн төвшин (SDR-Энэ нь 1969 онд Олон Улсын Валютын Сангаас олон улс худалдаанд ашиглагдах онцгой эрх бүхий валютууд юм) нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа юм. Түүний энэ төлөвлөлгөө нь БНХАУ-ын Олон улсын валютэд зориулан өөрчлөлт шинэчлэлт хийх анхны том төсөл ажээ.
Бразил, ОХУ, Азийн нэлээд хэдэн улс орнууд Жоу Шиаочуаний саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Харин АНУ болон хэд хэдэн улсын засгийн газар түүний саналыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд валютын зах зээлд долларын гүйцэтгэх үүрэг ганхаагүй байгаа болохыг ахин дахин батласан байна. Тэд энэ асуудлаар нухацтай шийдвэр гаргахгүй бол долларт итгэх итгэл алдарч, түүний ханш сулран евро болон бусад валютуудын ханш огцом чангарч болзошгүй гэдгээс эмээж байгаа бололтой. Дэлхий дахины мөнгөний ханшны тогтворгүй байдал, түүний үр дагавар өсөн нэмэгдэхийн хэрээр хямралаас дэлхий нийтийг аврах процесс, АНУ-д болон Европын орнуудад байдал айхтар ярвигтай болно гэж судлаачид үзэж байна.
Гэхдээ дэлхийн дахины санхүүгийн тогтвортой байдлыг үтэр түргэн бий болгох хэрэгтэй бөгөөд Жоу Шиаочуаний гаргасан төлөвлөгөөний ач холбогдолыг бууруулахад доллар зонхилох үүрэгтэй байх ажээ. БНХАУ болон зарим нэг валютын сангийн эрх баригчид хамтран 5000 тэрбумаас илүүтэй долларыг нөөцлөсөн байж мэдэх бөгөөд энэ тохиолдолд доллар эзэмшигчдийн итгэл алдарч, тус эрсдэлийг даван туулахын тулд АНУ төсөвт ихээхэн хэмжээний алдагдал учрах ажээ. БНХАУ-ын Ерөнхий сайд Вен Жиабао сүүлийн үед БНХАУ-ын доллар эзэмшигчдийн хүсэлтээр тус асуудалд анхаарлаа хандуулах болжээ.
Санаа нь зовж буй доллар эзэмшигчид өөрийн орны гүйлгээгүй барааг бусад оронд хямд худаалахаас түтгэлзэж байгаа ажээ. Учир нь долларын ханш сүүлийн таван жилд чангарч байгаа ч энэ нь түр зуурын гэдэг нь тодорхой. Бид энэ асуудлыг үл харгалзан үүнийгээ хийж дуусгах хэрэгтэй. Ялангуяа хятад мэтийн худалдааны том зах зээл үүнд санаа зовж эсрэг бодлого явуулж байгаа ч сөрөг нөлөө ихтэй юм.
Ноён Жоу Шиаочуань энэ асуудлыг намжаахаар ОУВС-аас долларыг тэнцвэржүүлэхийн тулд Онцгой Эрхийн Төвшиний арилжаа хийх санал гаргасан байна.
1930-аад оноос өнөөг хүртэл үргэлжилсэн АНУ-ын мөнгөний ханшны өсөлт, инфляци хоёр оронтой тоонд хүрсэн зэрэг үзүүлэлтээс үзвэл долларын ханшны тогтворгүй байдал дайны дараах үеийнхтэй адилхан төвшинд хүргэхэд хүчтэй түлхэц болж байна.
Долларыг орлуулан өөр шинэ валютыг зах зээлд нэвтрүүлбэл, албан ёсны эзэмшигчид Онцгой Эрхийн төвшин (SDR) байршуулсан хадгаламжин дэхь мөнгөө ОУВС-аас тусгаарлаж болох юм. ОУВС-ын Онцгой Эрхийн төвшин (SDR) дэх нийт валютийг төрөлжүүлвэл 44 хувийг доллар, 34 хувийг евро, 11 хувийг юань болон фунт стерлинг эзэлж байна.
А Н У долларын чөлөөт уналтын эрсдэлээс зайлхийж байгаа бол Европын орнууд еврогийн өсөлтөөс урьдчилан сэргийлж байна. Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн тогтолцоо тогтворгүй байдлын потенциал эх сурвалжаас ангижрахыг хичээж байгаа юм. Хэрэв тэгж чадвал долларын ирээдүйн уналтаас, долларыг орлуулах шинэ валютийн тооцоонд дэлхий нийт ямар ч алдагдал хүлээлгүйгээр хямралын нөхцөлийг даван туулах болно. Энэхүү шинэ тооцоог эсэргүүцэх гол чухал баримт бол хятадууд гадаадын валютын арилжааны зах зээлээс ихээхэн хэмжээний интервенцээр гол гол валютыг доогуур үнээр үнэлэн 1000 тэрбум гаруй долларын нөөцийг хуримтлуулаад байгаа явдал юм.
Мөн өөрсдийн валютаар, ажил эрхлэлт, экспортын барааны улсын татаас зэргийн бодит үнийн уналтыг зориуд санаатайгаар хийсэн байж мэднэ хэмээн хятадуудыг сэжиглэж байгаа билээ. Түүнээс гадна энэ нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өөрчлөлт шинэчлэлтийг даван туулах, дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч байр сууриа бататгах зэрэг дээр албан бус G 20-ын буюу АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхийн тулд бий болгоод байгаа хиймэл асуудал юм.
Мэдээллийн сурвалж:
http://sonin.mn/2009/04/14/%D0%B4%D0%BE%D0%BB%D0%BB%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BD%D1%88%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%85%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%D1%83%D1%83%D0%B4-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D1%80%D1%83%D1%83%D0%BB/
Та бүхэн энэхүү линкнээс дэлгэрүүлж уншина уу.
Хариулт (6)
-
S. Sanjaasurem 2009-12-27 10:17 бичсэн.Английн фунт стерлинг-г ингэж ёжлох гэж. хэ хэ :) Фунт авхай сүүлийн үед яах гээд байгаа нь мэдэгдэхгүй янзын авир гаргасан нь үнэн үнэн.
-
энэ USA-д UK-г арай л дэндүүлж байгаам шүү: Муухай шооч гарууд шүү. :) UK-д ч гэсэн :) 1/1 S. SanjaasuremГ. Наранболд 2009-12-27 17:14 бичсэн.
Ха ха ха арай л дэндэнээ
-
S. Sanjaasurem 2009-12-27 18:48 бичсэн.Монголын мөнгөний бодлогын өнөөгийн төрх байдлыг би ингэж хувьдаа дүгнээд байгаа юм аа. Мэргэжлийн хүмүүс нь харж байвал шоолж бүү инээгээрэй.
Банк бидэнд зэээл олгохдоо мөнгөний худалдан авах чадварын уналтаас учрах алдагдлын нөхвөрийг заавал оруулж зээл өгдөг. Зомиомол хөөрөгдөлт бүхий зээлийн хэт тэлэлттэй орчинд бид бизнесээ хэт өөдрөгөөр харж төлөвлөдөг. Гэтэл үнэн чанартаа үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа зах зээл дээр хүүгийн цэвэр өсөлтийн хажуугаар юмны үнэ тасралтгүй өсөж, зээл авагч зээлсэн мөнгөөрөө бий болгосон бараагаа худалдан нэмэгдэл ашиг олж байгаа бол тэр хүн өмнөх үеийнхээсээ илүү цалин, татвар төлөхөд хүрдэг. Тиймээс амьдрах чадвар тун муу. Ядаж байхад эдийн засгын байнга өсөлт, тэлэлт , хөөрөгдөлт гэж байхгүй тул банк бас арга хэмжээ авна. Энэ нь биднийг алаад хаяна даа.
Банкнууд мөнгөний ханшны уналтаас урьдчилан сэргийлж зээл олголтоо эрс багасгана. Ингэснээр зохиомол хөөрөгдөтийн үеед тооцоолж байсан бүх тооцоо будаа болдог. Монголын өнөөгийн байдал яг ийм байна гэж би хувьдаа дүгнэж байна. Их хэмжээгээр зээл авсан хүмүүс хөөрхийдөө.
-
И. Андрей 2009-12-28 10:03 бичсэн.Англичууд энэ киног үзээд бүгд инээж хүлээж авсан байна лээ. Харин бид нар пүү паа балиар гэх биз. Бид чинь ямар секс хийдэг биш, тийм балиар юм мэдэхгүйшд.
-
И. Андрей 2009-12-28 10:35 бичсэн.Үзлээ ойлголоо. Америкийн доллар Английн фунт стерлингтэй л хандарсан байнашд. Угаасаа энэ 2 орон чинь өвөр түрийндээ орцон 2 улс шдэ. Хятадын юаныг зээлчих тусгай эрх авах гэхэд угаасаа Англи хагас хандраад байсан түүнийг нь Америкууд шүүмжилсэн байнашд.
-
Н. Мөнгөнцэцэг 2009-12-28 13:47 бичсэн.Хэрвээ АНУ юань-ийг хүлээн зөвшөөрвөл бидэнд мэдээж хүндээр тусна.Гэхдээ энэ байдал нэг талаар бидэнд ашигтай хөгжил рүү нөгөө яриад байдаг үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж олдох ч юм шигээ.Бид урдаас орж байгаа үнийн дарамтыг дааж чадахаа болино ингээд ирэхээр боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг өөрсдөө үйлдвэрлэж эхлэнэ.эерэг талаас нь харвал байж болох гарц биш гэж үү?
Нөгөө талаас хятад шиг агуу үйлдвэрлэгч орон дэлхийд алга.Энэ ард түмний олон жилийн турш бүтээсэн энэ амжилыг үнэлэх хэрэгтэй.Бид ярих биш өөрийнхөө чадах хэмжээгээр хийх хэрэгтэй цаг зөвхөн одоо л.
Харин та бүхэн юу гэж бодож байна.
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

