Оруулсан : Т. Chuda 2009-12-28 14:16:06

Компани шинээр байгуулах


Компани байгуулахад юуг анхаарах, ямар материал бүрдүүлэх шаардлагатай байдаг тухай мэдээллүүдийг хүргэж байна. Үүнд:
1. Yүсгэн байгуулагч хүний иргэний үнэмлэх. Yүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх удирдлагын иргэний үнэмлэх
2. Гадаадын иргэн бол тухайн иргэний паспорт
3. Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд итгэмжлэлээ нотариатаар гэрчлүүлсэн байх ёстой.
Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд ямар хураамж авах вэ Аж ахуйн нэгж, байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд тодорхой хэмжээний мөнгөн хураамж төлдөг. Yүнд:
1. Компани, нөхөрлөлийг бүртгэж гэрчилгээ олгоход 10 мянган төгрөг
2. Хоршоог бүртгэж гэрчилгээ олгоход 6000 төгрөг.
3. Банк, даатгалын байгууллагыг бүртгэж гэрчилгээ олгоход 20 мянган төгрөг
4. Компани, нөхөрлөл, хоршоо, банк, даатгалын байгууллагын бүртгэлд өөрчлөлт хийхэд 1000 төгрөг
Мөн аж ахуйн нэгж, байгууллагад улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгохдоо дараахь хураамжийг төлнө. Yүнд
- Компани, нөхөрлөлийн гэрчилгээ дахин олгоход 15 мянган төгрөг
- Хоршооны гэрчилгээ дахин олгоход 9000 төгрөг
- Банк, даатгалын байгууллагын гэрчилгээ дахин олгоход 30 мянган төгрөг тус тус төлнө.
Компани байгуулахын тулд...
Хэрэв нэг ба түүнээс дээш тооны хүн компани байгуулахаар зөвшөөрөл авсан бол дараахь шаардлагыг хангасан байх ёстой. Yүнд:
- Компанийн оноосон нэр
- Компанийн оршин байгаа хаяг. Yүнд, хот, дүүрэг, аймаг, сум, хороо, хороолол, гудамж талбай, байр, шуудангийн хаяг, хайрцаг, харилцах утасны дугаар
- Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчийн биеийн байцаалт
- ХХК нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна
- ХХК нь өөрийн салбар эсвэл төлөөлөгчийн газрыг бусад аймаг, хот, суурин, сум, дүүрэг, хороонд ажиллуулахдаа улсын бүртгэлд заавал бүртгүүлэх хэрэгтэй.
- ХХК нь тодорхой мэргэжил, тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаандаа холбогдох эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа эхэлнэ.
- Хэрэв тухайн компани өөр төрлийн үйл ажиллагаа явуулахаар болсон бол энэ тухайгаа улсын бүртгэлд бүртгүүлнэ. Компани байгуулахдаа бүрдүүлэх баримт бичиг
Шинээр хуулийн этгээд байгуулахдаа дараахь баримт бичгийг бүрдүүлээрэй. Хэрэв хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах гэж буй
1. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас
3. Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр
4. Хуулийн этгээдийн дүрэм
5. Хуулийн этгээдийн харилцах данс нээсэн тухай мэдэгдэл
6. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар
7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
8. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн анкет
9. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нарын иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар
10. Эхлэлтийн тайлан тэнцэл
11. Харьяалагдах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тодорхойлолт
12. Бусад холбогдох баримт бичиг (хөрөнгийн жагсаалт, бэлэн мөнгө тушаасан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэх мэт)

Сэтгэгдлүүд


  • О. Дашням 2010-01-03 19:55

    энэ ч хаа сайгүй байдаг л даа. гэхдээ илүү ойлгомжтой талаас нь хүргэвэл сонирхолтой болох байхаа

  • И. Андрей 2010-01-03 20:04

    Энэ дашням гэж хаа явсан газраа ойлгомжтой байхгүй бол ойлгохгүй нь гэсэн амьтан явах юм. Ийм ойлгомжтой тайлбарласан сэдвээс юм ойлгохгүй байгаа хүн гэхээр ямар хүн байх вэ.
    Кунзын хэлсэн үг санаанд орчлоо.
    Миний ярьсан зүйлийг бусад хүмүүс ойлгохгүй байхад би гомддогүй.
    Харин бусдын ярьж байгааг би ойлгохгүй бол өөртөө гомддог. Кунз

  • О. Дашням 2010-01-04 15:57

    хаха Андрей муухай хийж байнаа...

  • 9. Gegeen 2010-01-04 23:37

    Д ч сайхан хийлгэж байнаа...

  • Д. Лхагвасүрэн 2010-01-05 10:18

    Зээ... Дээр компани байгуулахын тулд юуг анхаарах, ямар ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэлээн дэлгэрэнгүй бусдад өгөөжтэйгээр хүргэжээ.

    Миний хувьд компани байгуулахдаа ямар ямар дараалалтайгаар бүрдүүлж болох талаар өөрийн охорхон мэдлэг дээрээ тулгуурлан дээр дурьдсанаас аль болохоор зөрүүлж, ганц нэг үгийг нэмэрлэхээр шийдлээ гэж... Илүү үг дурьдахад ойлгохгүй байгаа улсууд нь 3 уншихад нэлээн толгойд нь буух биз ээ гэж хэлэх байна.

    Мөн улсын бүртгэлийн албаны тэр хавьцаа шууд 80мянга, 50 мянган төгрөгөөр компани байгуулаад өгдөг ч улсууд байна лээ. /Ойлгохгүй улсуудад тэр нь амар юм болов уу даа гэж.../

    1. Юуны өмнө та компани бүрдүүлэхдээ улсын бүртгэлийн албанд очиж, ямар ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мэдээ, мэдээллээ авч, бөглөх ёстой дээр дурьдсан маягтуудыг нь авч шаардлагатай хувиар нь бөглөнө.
    2. Компаний нэрээ улсын бүртгэлийн албан дотроо сонгон баталгаажуулалт хийлгэнэ.
    3. Банкинд очиж, 10мян/төг тушаан харилцах данс нээлгэнэ.
    4. Бас тэр хавьд тав, арван мянган төгрөгөөр компаний дүрэм, эхлэлтийн баланс, хурлын шийдвэр зэргийг шаардлагатай хувиар нь хийгээд өгдөг газрууд бий. Тэнд үлдсэн бичиг баримтаа хийлгээд материалаа бүрдүүлж, улсын бүртгэлийн албандаа өгнө.
    5. Улсын бүртгэлийн алба хавиар байдаг газруудад шаардлагатай гэвэл тамгаа тэр үед нь захиалж хийлгэж болно. Лого энээ тэрээгээ тусгуулаад, хэлбэр галбиртай хийлгэе гэвэл дараа нь захиалж болно.
    6. Харъяалагдах татварын албандаа очиж бүртгүүлнэ. Тэндээс татварын албанд бүртгэсэн тухай бичиг хийж өгнө.
    7. Тухайн татвараас хийж өгсөн бичгээ аваад эргээд улсын бүртгэлийн албандаа нөгөө бичгээ тушааж, компанийхаа гэрчилгээг авна.
    8. Захиалсан тамгаа авна.
    9. ТЭГЭЭД Л ТА КОМПАНИЙ ЗАХИРАЛ БОЛЛОО. ОДОО АЛБАН БИЧГЭЭ БИЧИЖ, ЗАХИРАЛ ................. /О.ДАШНЯМ/ ГЭЭД ТАМГАА ДАР. ГҮЙЦЭЭ...

  • Б. Гантулга 2010-01-05 17:23

    Энэ бүх бичиг цаасыг бөөгнүүлж компани байгуулна гэвэл бөөн төвөг удаад зогсохгүй бөөн цаг хугацаа алдаж хүнд суртал амсана. Тэрний оронд 100000 цаастай Монгол даатгалийн байранд яваад очиход хуулийн этгээд байгуулж өгдөг хүмүүс тэрүүгээр дүүрэн байгаа. Тэд нарт хамаг ажилаа даатгаад өөрөө байгууллагын нэрээ шүүлгээд л банкинд данс нээлгүүлж хуулгыг нь итгэмжит гүйцэтгэгчиддээ аваачиж өглөө маргааш өглөө нь тайван шиг явж очоод тамга тэмдэгээ гардаад авчихна даа. Ном журмаар нь хийж нервээ бараад юу хийх юм бэ?

  • О. Дашням 2010-02-20 19:50

    Өө энэ чин харин маш сайхан санаа байсан байна ш дээ. нээрээ тийм юм бол тэнд баахан тсаг заваа гарздаж суух шаардлага байхгүй юм бна ш дээ.

  • Б. Ган-Эрдэнэ 2010-05-28 22:50

    Нэг юм асууя. Оршин байгаа хаягаа мэдээж түрээсийн гэрээг үндэслэж бичнэ. тэхээр тэр түрээсийн гэрээ нь миний нэрээр хийсэн гэрээ байх уу эсвэл байгуулах гэж байгаа хуулийн этгээдийнхээ нэр дээр хийсэн гэрээ байх уу энийг хэлээд өгөөч ?

  • 7. Баярмаа 2010-05-31 20:13

    хамгийн нервтэй нь юу вэ гэхээр арай гэж толгойгоо гашилгаж гашилгаж бодож олсон нэрүүд нь давхцаад болохгүй байх....................... тэгээд л цаг хаах дууслаа гэхээр сандраал болсон болоогүй нэр өгөх..............

  • Б. Баттөгс 2010-08-12 20:58

    хаана ямар газар очиж компани байгуулах уу.

  • M. Agii 2010-08-13 17:36

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • M. Agii 2010-08-13 17:38

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • M. Agii 2010-08-13 17:39

    Medehed iluudehgui um baina minii huvid, thnx

  • E. Munkhnaran 2010-11-15 16:48

    Нэгэнт үүсгээд гэрчилгээгээ авчихсан байгаа компаний үйл ажиллагаанд бизнесийн зөвлөгөө гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж байсан, тэр талаар хөөцөлдөр байсан туршлагатай хүн байна уу. Туршлагаасаа хуваалцаач хө.

  • П. Ууганбаяр 2010-12-21 09:12

    Охин компани байгуулах дээрхтэй адтлхан уу?

  • Г. Энхтөгс.Г 2010-12-21 09:47

    За нэг мэдээлэл нэмье Гадаадын хөрөнгө оруулалттай компаний тухай

    ГХОААН-ИЙН ГЭРЧИЛГЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД
    БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТУУД


    ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА СУНГАХ
    ‘ Албан бичиг
    ‘ Татварын байгууллагын тодорхойлолт
    ‘ ГХОААН-ийн гэрчилгээний эх хувь, УБГ-ний хуулбар

    ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧ НЭМЭГДЭХ, ХАСАГДАХ БОЛ
    ‘ Албан бичиг
    ‘ Компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэр /2 хэлээр үйлдэх/
    ‘ Эрх шилжүүлэх/худалдах, бэлэглэх/ гэрээ /2 хэлээр, нотариатаар гэрчлүүлэх/
    ‘ Гэрээ, дүрмийн нэмэлт өөрчлөлт эсвэл шинэчилсэн гэрээ,
    дүрмийг 2 хэлээр үйлдэн нотариатаар гэрчлүүлсэн байх
    ‘ Нэмэгдэж буй ХО-гчийн паспортын хуулбар, анкетын хамт
    -хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбар, товч танилцуулга
    ‘ Нэмэгдэж буй ХО-гчийн банкны тодорхойлолт
    ‘ ГХОААН-ийн гэрчилгээний эх хувь, УБГ-ний хуулбар

    ҮЙЛ АЖИЛЛАГАА НЭМЭХТЭЙ ХОЛБООТОЙ ӨӨРЧЛӨЛТ
    ‘ Албан бичиг
    ‘ Компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэр /2 хэлээр үйлдэх/
    ‘ Тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    ‘ Гэрээ, дүрмийн нэмэлт өөрчлөлт эсвэл шинэчилсэн гэрээ, дүрмийг
    2 хэлээр үйлдэн нотариатаар гэрчлүүлэх /тусгасан бол шаардлагагүй/
    ‘ УМХГ-ын ажлын байрны дүгнэлт
    ‘ ГХОААН-ийн гэрчилгээний эх хувь, УБГ-ний хуулбар

    ОНООСОН НЭРИЙН ӨӨРЧЛӨЛТ БОЛ
    ‘ Албан бичиг
    ‘ Компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэр /2 хэлээр үйлдэх/
    ‘ Оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас
    ‘ Гэрээ, дүрмийн нэмэлт өөрчлөлт эсвэл шинэчилсэн гэрээ,
    дүрмийг 2 хэл дээр үйлдэн нотариатаар гэрчлүүлсэн байх
    ‘ ГХОААН-ийн гэрчилгээний эх хувь, УБГ-ний хуулбар

    ДҮРМИЙН САНТАЙ ХОЛБООТОЙ ӨӨРЧЛӨЛТ
    ‘ Албан бичиг
    ‘ Компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэр /2 хэлээр үйлдэх/
    ‘ Гэрээ, дүрмийн нэмэлт өөрчлөлт эсвэл шинэчилсэн гэрээ,
    дүрмийг 2 хэл дээр үйлдэн нотариатаар гэрчлүүлсэн байх
    ‘ Банкны тодорхойлолт /дансны хуулга/, ҮХХ-ийн үнэлгээ
    ‘ Хөрөнгө эзэмших хувь, хэмжээнд өөрчлөлт орсон бол эрх шилжүүлэх гэрээ
    ‘ ГХОААН-ийн гэрчилгээний эх хувь, УБГ-ний хуулбар

    ГХОААН-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ТАТАН БУУЛГАХ
    ‘ Албан бичиг
    ‘ Компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэр /2 хэлээр үйлдэх/
    ‘ Татварын байгууллагын татан буулгахыг зөвшөөрсөн тодорхойлолт
    ‘ ГЕГ-тай татварын тооцоогүй тухай тодорхойлолт
    ‘ ГХОААН-ийн гэрчилгээний эх хувь, УБГ-ний хуулбар

  • Г. Энхтөгс.Г 2010-12-21 10:03


    Монгол Улсын хуулийн этгээд нь үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулахдаа:

    Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг

    1.Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

    1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
    Улсын бүртгэлийн ерөнхий газраас маягт авах

    2.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;
    Тухайн компаний ТУЗ-ын шийдвэр байна.

    3.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;
    Ямар өөрчлөлт оруулж буй талаарх мэдээлэл.

    4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
    Улсын бүртгэлийн ерөнхий газраас харъяа дүүргийн данс болон хураамжийн дүнг асуух.
    5. Улсын бүртгэлийн ерөнхий газарт очихдоо ААН-ийн гэрчилгээг эх хувиар нь, материал бүрдүүлэгч хүн өөрийг нь итгэмжилсэн итгэмжлэлийг авч очих хэрэгтэй.

    ААН-ийн хаяг өөрчлөх болон компаний захирал, хувь нийлүүлэгч өөрчилөх зэрэг нь ялгаатай байдаг.

  • Ч. Уранбаяр 2010-12-21 10:49

    За энэ мэдээллүүдийг хуулж аваад хадгалчихяа хэзээ нэг цагт хэрэг болж магад

  • M. Otgonbayar 2011-02-16 16:09

    Сайн байна уу. Өөрөөс чинь багахан хэмжээний юм тодруулах гэсэн юм. Хүний нөөцийн компани байгуулахад ямар энгийн компани байгуулахаас өөр ямар нэгэн хууль, журам гэж тусдаа байдаг болов уу. Завтай үедээ хариу бичихийг хүсье. Баярлалаа.

    М. Отгонбаяр

  • M. Энхмаа 2011-03-13 01:34

    хүүеээ йишээ чинь хүн амьтан орохоо болиод удаж байгаа юм бишүү би ганцаараа л юм бичих юм байна л даа болье




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold