Оруулсан : С. Энхтуяа 2009-12-28 17:14:38

Ирэх онуудад эрэлттэй ажил мэргэжлүүд?

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах цаг тун ойртсон энэ үед өнгөрч буй ондоо хийсэн бүтээснээ дүгнэж, ирэх ондоо хийх ажлаа төлөвлөөд ирэх жилийн хандлагыг ажиж суугаа бизээ.
Тэгвэл ирэх онд хямралын үед алзахааргүй гэж таамаглаж буй ажлын байруудыг АНУ-д ийнхүү гаргасан байна.
Cardiovascular technologist
(“Cardiovascular technologists and technicians assist physicians in diagnosing and treating cardiac (heart) and peripheral vascular (blood vessel) ailments” Wikipedia-д ийнхүү тайлбарласан байна, мэргэжлийн хүмүүс нь тайлбарлаж өгч туслаарай)
Ямар ч байсан ирэх онд эмнэлгийн ажилтнуудын эрэлт хэрэгцээ буурахгүй хэвээр байна хэмээн ажил мэргэжлийн талаар 20 гаруй ном бичсэн Laurence Shatkin хэлжээ. АНУ-н Хөдөлмөрийн Статистикийн хорооны мэдээлж байгаагаар энэхүү ажлын байрны эрэлт хэрэгцээ 2018 оныг хүртэл 24 хувиар өснө гэжээ.
Жилийн дундаж цалин: $60,400
Database administrator
Анагаахын салбарын адил мэдээллийн технологи “халуун бүс” хэвээрээ байна гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд “хүн болгонд хэрэгтэй хүмүүс” хэмээн тодорхойлжээ. Хэрэв та мэдээллийн технологи, мэдээллийн системийн менежмент мэргэжлээр суралцаж буй болон ажиллаж байгаа бол өгөгдлийн сангийн администратор сертификатыг нэмээд авчихбал та ирэх онд алзахгүй нь ээ.
Жилийн дундаж цалин: $72,600
Gas/electric/utilities strategic planning analyst
“Хүмүүс ямарч тохиолдолд гэрээ дулаахан байлгахыг хүсдэг” тул газ, цахилгаан, эрчим хүчний салбарт ажилладаг бол та санаа зоволтгүй,“бооцоо”-гоо алдахгүй нь бололтой. Энэ салбарт ажилладаг хүмүүс, ялангуяа стратеги төлөвлөлтийн шинжээч нар ирэх онд айлтгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Жилийн дундаж цалин: $68,700
Accountant
Нягтлан бодогч мэргэжилтэй хүмүүс анхаарлаа хандуулаарай, ирэх 10 жилд уг мэргэжлийн эрэлт 22 хувиар өснө гэсэн байна.
Жилийн дундаж цалин: $49,100
Marketing manager
Маркетингийн менежерүүд 2018 он гэхэд 13 хувиар өснө гэж таамаглаж байна. Бүхий л байгууллага компаниудад зах зээл, хэрэглэгчийн судалгаа, маркетингийн бодлого хэрэгтэй байдаг тул хямралын үед ч эрчээ алдахгүй нь бололтой.
Жилийн дундаж цалин: $60,200
Dental hygienist
Ирэх 10 жилд хамгийн их өсөх хандлагатай байгаа ажил шүдний эрүүл ахуйч байх гэнэ. Учир нь шүдний эмч нар тэдний хийх ажлыг хийхээс зайлсхийх болсон бөгөөд, цагийн хувьд уян хатан, ихэвчлэн хагас цагаар ажилладаг зэрэг шалтгаануудыг дурджээ. (Манай улсад dentist, dental hygienist хоёр тусдаа байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна.)
Жилийн дундаж цалин: $57,100
Interior designer
Та зочны өрөөгөө шинэчлэхдээ хэн нэгнээс тусламж авах шаардлага гардаг уу? Интерер дизайнер ажлын байр 2018 онд 19 хувиар өсөх хандлагатай байгаа аж. Хэрэв та дизайнерийн диплом авах, энэхүү мэргэжлийг эзэмшихийн тулд нэлээдгүй хугацаа, мөнгө зарцуулсан бол харамсах шаардлагагүй нь бололтой.
Жилийн дундаж цалин: $46,100
Occupational therapist
Хэрэв та тэвчээртэй, хүмүүст туслах дуртай нэгэн бол энэ ажил тохирохнээ. Тэд бүх насны хүмүүст өдөр тутмын амьдралдаа болон ажилдаа хийж буй зүйлдээ илүү чадвартай болоход нь тусалдаг, зөвлөдөг. Тэдний гол зорилго бол үйлчлүүлэгчдийг бие даасан, бүтээмжтэй, амьдралд сэтгэл ханамжтай байлгахад оршино. Ирэх 10 жилд энэ ажил 26 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд ийм ажил ихэвчлэн хагас цагийн байдаг ажээ.
Жилийн дундаж цалин: $69,400
Эх сурвалж: Michelle Goodman ("The Anti 9-to-5 Guide: Practical Career Advice for Women Who Think Outside the Cube" сэтгүүлийн бизнесийн сэтгүүлч) hotjobs.yahoo.com,PayScale.com
Манай улсад нэг үе хуульч, эдийн засагч гэж хошуурч байсан. Тэгвэл хямралын үед болон ирэх жилүүдэд ямар мэргэжил илүү эрэлттэй байх бол, таны бодлоор?

Сэтгэгдлүүд


  • Г. Амарчингүн 2009-12-28 17:17

    Одон оронч хаачсан бэ?
    Би чинь ирэх онуудад сансарын хөлөг энэ тэр бүтээгээд нисэх гээд тэр чиглэлийн мэргэжилтэнүүд од болно гээд таамаглаад байсан, харин миний мэддэг юмнууд од болох нь ашгүй

  • О. Болортуяа 2009-12-28 19:18

    Сэтгэл зүйч, сэтгэл судлаач.

  • Б. { Э м а } 2009-12-28 21:59

    Миний бодлоор тун удахгүй гадаах цэцэрлэгжүүлэлт, засал чимэглэлийн мэргэжил моод болно гэж ....бодож байна. бас уул уурхай, нарийн мэргэжиллүүд.... авто засвар үйлдвэрлэл, гадаадад энэ чиглэлээр сурахаар оюутнууд явсан гэж сонссон юм байна.....

  • Ж. Хонгорзул ♀ 2009-12-28 22:08

    мэдээж багш болно орно.

  • Б. Khanako 2009-12-28 23:25

    инжэнэр , дизайнэр.

  • T. Ganzorig 2009-12-29 04:56

    эрх зүйч

  • Б. Халиун 2009-12-29 09:58

    уул уурхайн инженэр, геологич нилээн явна шүү

  • Б. Халиун 2009-12-29 09:59

    Энхтуяадаа баярлалаа, сайхан сэдэв нээж байдагт нь

  • B. Bolormaa 2009-12-29 11:34

    yerun odoo nariin mergejiltei humuus ih erelt heregtsetei bh bolov uu. Manai mongold yamar mergejil iluu heregtsetei bna ve, ene talaar sanaa onoogoo bichvel yaj bna. Minii bodloor odoo dotod chimegleliin kompanuud huchee avah bh gej bodoj bna.

  • А. Даваасүрэн 2009-12-29 12:32

    Монгол Улсын маань хувьд Уул уурхайн салбар ямар ч байсан биднийг энэ насаа элээж дуустал асар эрчимтэй хөгжих байх гэж бодож байна. Гэвч бид оргилыг нь үзэж чадахгүй л насан эцэслэх болов уу даа.

    Тиймээс эртнээс Уул уурхайн салбар бараадаж өөрийгөө хөгжүүлж чадвал нилээн эрэлттэй бүтээгдэхүүн л болох байх.

    Ойрын жилүүдэд Оюу толгой, Энержи ресурс зэрэг томоохон төслүүд хэрэгжиж эхлэх нь тодорхой болсонтой холбогдуулан Уул уурхайн салбарын боловсон хүчний хомсдол нүүрлэх нь гэсэн айдас энэ салбарынхныг нилээдгүй түгшээж байна.

    Оюу толгой төсөл ажилтнаа шууд 80 жилийн гэрээ байгуулж авна гэж сонсогдож байна. Юу гэсэн үг вэ гэхээр үхэн үхтлээ манайд ажиллана шүү! Гэж байгаам болуу?

  • U. Bayarkhuu 2009-12-29 13:35

    Сэтгэл зүйч их эрэлтэй болох байхаа

  • М. Zulaa 2009-12-29 15:12

    Бүхнийг чадагч бурхны хутаг олсон бүсгүй та бизийнхнийг болон Монголчуудыг бурхан будда шүтэж Буддизмд сурч боловсрох юм бол бүхнийг чадагч болно гэж бодож байгаа бол хэтэрхий нэг өнцгөөс нь харж байна даа. Өөрөөр хэлбэл та өөрөө хэтэрхий Буддизмдаа уусаад энэ орчлонгоос тасарчиж.

    Өнөө цагт худал үнэн хэлж хэдэн цаасны ашиг хийх гэсэн ламтан, шашинтангуудаас биш бидний өөрсдийн амьдралын төлөөх хичээл зүтгэлээс л амьдрал маань шалтгаалах нь тодорхой гэдгийг хэн хүнгүй ойлгодог болсон цаг.

    Заавал хэн нэгэн бурхан шашинд найдалгүй зөвхөн өөртөө итгээд өөрийнхөө төлөө өөрөө зүтгэж яагаад болохгүй гэж. Би будда болон христ, лал гээд бүх шашны урсгалыг хүндэтгэж байна. Гэхдээ алинд нь найдахгүй би өөртөө л 100 хувь итгэдэг.

  • А. Даваасүрэн 2009-12-29 16:07

    Манай улсад нэг үе хуульч, эдийн засагч гэж хошуурч байсан бол ирэх жилүүдэд ямар мэргэжил илүү эрэлттэй байх бол, таны бодлоор? гэсэн асуулт асуусан байна шүү дээ найзуудаа! Би дээрх асуултанд хариулахдаа л хадуураад энэ насаа элээтэл уул уурхайн салбарын олон зүйл үзэж харах нь дээ гэж бодосоноо л бичсэн юм.

    Битгий сөрөг талаас нь өөрсдийн өнцгөөс дүгнэлт хийлдээ.

    Бие биенийхээ мэдлэг, мэдээллийг солилцохоос авхуулаад олон төрлийн эерэг энергиер харилцдаг газар сөргөлдөх зүйл бага гаргаарай найзуудаа.


  • B. Enkhzaya 2009-12-29 16:44

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • А. Саран 2009-12-30 02:08

    Гэхдээ энд байгаа жагсаалт Америкийн хувьд юм биш үү, Монголд хамаатайн бол уу

  • Б. { Э м а } 2009-12-30 09:35

    монголд бүүр хамаарай ..... Монгол хөгжиж байна гэж бодож байна ... за зарим нь энэ жил дээ биш юм гэхэд тун удахгүй ..гэж..... 2010 Уул уурхайн чиглэлээр олон оюутангууд элсэн сурна гэж битгий л хөөрөөрэй ... магадгүй шүү

  • U. Bayarkhuu 2009-12-30 10:26

    Өнөөдөр сонин дээр ирээдүйд хамгийн эрэлтэй мэргэлжил бол нэг дүгээрт суперцэрэг орсон байна лээ. Эдгээр ирээдүйд болох дайныг энх тайван болгож чадна гэнэ. Хоёрдугаарт нь Төртэй харьцдаг менежер гэсэн. Гуравт нь дэлхийн хүн ам хөгширж байгаа учир хөгшин настай хүмүүсийг асардаг асрагч нар орж байна лээ шүү

  • М. Zulaa 2009-12-30 10:31

    Суперцэцэг гэдгийг нь ойлгосонгүй ээ. Баярхүүгийн хэлдэг нь дэлхийн хэмжээнд юм байх даа?

  • U. Bayarkhuu 2009-12-30 10:39

    Тиймээ Суперцэрэг гэдэг нь хаана ч ямарч нөхцөлд ажиллагаа явуулах чадвартай тийм цэрэг гэж бичсэн байна. Ирээдүйд дайн дэгдэх нь тодорхой юм шиг байна даа.

  • М. Zulaa 2009-12-30 13:53

    Ойрын жилүүдэд Монгол Улсын хувьд бол миний бодлоор сайн сургууль төгссөн /болж өгвөл гадаадад/ бизнесийн удирдлагаар маш сайн сурч мэргэшээд ирсэн англи, хятад хэлэндээ гаргууд сайн хүмүүс их зүйл хийж бүтээх байх. Эдгээр хүмүүсийн ч эрэлт хэрэгцээ маш ихсэх болов уу гэж таамаглаж байна.

    Уул уурхайн салбарынхан бол угаасаа ойлгомжтой болчихлоо. Белаз, краны жолоочоос авхуулаад геологич хүмүүс маш их эрэллтэй байх нь гарцаагүй болж байна.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold