ТА БИДНИЙ АМЖИЛТ ШИЛДЭГ ВЕБ САЙТ
Мэдээлэл Харилцаа Холбооны ШИЛДЭГ СОНГОЛТ -2009 шалгаруулалтын шагнал гардуулах ёслол 2009 оны 12-р сарын 28-ны өдөр Улаанбаатар зочид буудалд болж өнгөрлөө. Мэдээллийн технологийн шилдэг цахим хуудсаар та бидний тогтмол ашигладаг www.biznetwork.mn олон нийтийн сүлжээ веб сайт шалгарч энэхүү шагналыг СИНГЛТОН ХХК-ийн ерөнхий захирал В.Баярсайхан гардаж авлаа.

www.biznetwork.mn сайт нь өнгөрөн улирч одож буй 2009 оны 1-р сард анхлан Монголын бизнес эрхлэгчид, чадварлаг мэргэжилтнүүдийг хооронд нь ажил хэргийн зорилгоор холбон бизнесийг нь өргөжүүлэн сурталчилах, тэднийг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор нээгдэж эдүгээ 35000 орчим хэрэглэгчдийг эгнээндээ элсүүлсэн Монголын томоохон ажил хэрэгч идэвхитэй веб сайт болж чадлаа.
Өнгөрөн хугацааны амжилт бол сайтын идэвхитэй хэрэглэгч мянга мянган гишүүдийн санаачлан хэрэгжүүлсэн сайн үйлсийн аянууд, мэдлэгт тустай сургалт семинарууд, шинийг эрэлхийлсэн бизнесийн олон сайхан хамтарлууд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлсэн зугаатай мөчүүд, хэдэн мянган оюун ухааныг баяжуулсан нийтлэл бичлэгүүдээс маш олныг дурдаж болно.
Энэ амжилт бол зөвхөн Синглтон компанийн залуусын амжилт биш сайтын гишүүн Монголын ирээдүй болсон чадварлаг мянга мянган залуусын амжилт юм. Залуус бид нэгдэж чадвал ямар амжилт гаргаж болохын нэг загварчлал нь энэхүү олон нийтийн сүлжээ сайт боллоо гэж хэлж болохоор байна.
2009 оны сайтын зорилго нь залуусыг холбон тэдний үйл ажиллагааг дэмжих байсан бол ирж буй 2010 онд хуулийн этгээд, компаниудыг хооронд нь холбох, тэдгээрийн хамтын ажиллагааг дэмжсэн бизнесийн цогц шийдэл, харилцаа холбооны суваг болсон томоохон гүүр, ажил олгогч болон горилогч нарын холбосон дэвшилтэд платформ, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулах маркетингийн шилдэг суваг болгохоор зорьж буйг онцлон дурдахад тааламжтай байна.








Г. Ганболор 2009-12-29 11:59
та бүхэнд өндрөөс өндөр амжилт хүсье!
I. Monkey 2009-12-29 12:02
Маш их баяртай байна Томоос том амжилт хүсэе залуусдаа! Ирэх жил илүү олон зүйлс хийцгээнээ аялаад л байна шүү манайхаан хэхэ
Д. Соёл-Эрдэнэ 2009-12-29 12:02
Сайн байна. Баяр хүргэе залуусаа !
Б. Алтанцэцэг 2009-12-29 12:03
Баяр хүргэе. Анхдагч нь байж чадлаа шүү. Ирэх ондоо илүү анхдагч олон санааг гаргаарай.
Б. О Ю У 2009-12-29 12:04
БАЯР ХҮРГИЙ!!! Улам их амжилт гаргаарай.
Г. Сайхнаа 2009-12-29 12:04
Internet oroh bolgondooo orj uzdeg site shu! ta nart amjilt
J. Baaguu 2009-12-29 12:05
Баяр хүргэе!
Д. Цолмонтуяа 2009-12-29 12:05
Баяр хүргье. Бас Шинэ оны мэнд - танай хамт олонд
С. Батхишиг 2009-12-29 12:06
За баяр хүргэе. Ямар гоё мэдээ вэээ?, Цаашид улам сайтаа өргөжүүлж, илүү олон шагнал урамшил авч, хамгийн гол нь залуучуудад хэрэгтэй мэдээлэлтэй сайт хэвээрээ байж, өшөө олон олон шинэлэг зүйл санаачилж хэрэгжүүлээрэй гэж хүсэе. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе!
9. Gegeen.mn 2009-12-29 12:07
тээр мэдээд байсымаа. ккк.
Н. Одпүрэв 2009-12-29 12:08
Сингилтон болон вэбийн хэрэглэгчид та бүхэндээ баяр хүргэе.
С. Энхбат 2009-12-29 12:12
баяр хүргэе .
Б. Заяа 2009-12-29 12:16
Синглтоны хамт олондоо баяр хүргэе! Богино хугацаанд ихийг бүтээж чадсан шүү! 2010 онд сайтдаа бүр их шинэ содон зүйл нэмж биднийг баярлуулаад дахиад шилдгээр тодроорой!
G. Saraa (200) 2009-12-29 12:22
Мундаг юмаа. Ирэх жилдээ бүр их амжилт гаргаарай. Шинэ оны мэнд хүргэе.
С. Дамдинсүрэн 2009-12-29 12:24
Баяр хүргэе. Цаашдаа улам их амжилт гаргаарай. Та нар саак шүү
А. Болдбаатар 2009-12-29 12:33
баяр xургэе.
Х. Enkhjavkhlan 2009-12-29 12:35
Синглтоны хамт олонд Баяр хүргэе! Ирэх ондоо илүү ихийг хийж бүтээгээрэй залуусаа.
А. Даваасүрэн 2009-12-29 12:39
Гайхамшигтай сайхан мэдээ байна. Ирэх ондоо энэ амжилтаа ахиулахын төлөө ажиллана шүү. Амжилт хүсье. Урагшаа залуусаа!
М. Үзмээ 2009-12-29 12:52
Баяр хүргэе !!! Улам их амжилт гаргаарай.
Шинэ оны мэнд дэвшүүлье.
Б. Шинэцэцэг 2009-12-29 12:54
Снгильтоныхондоо баяр хүргэе амжилт залуусааа
Шинэ жилийн мэнд хүргэе Сайхан баярлаарай