ШИНЭ ЖИЛЭЭР хамгийн дотны хүмүүсээ хэрхэн баярлуулах вэ?
Удахгүй шинэ он гарлаа. Хуучран одож буй оныхоо сүүлчийн өдрүүдийг бид гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа өнгөрүүлдэг. Гэхдээ бүр хамгийн гоёор яаж баярлуулах вэ?
Би гэртээ сайхан хоол хийгээл, баярын ширээгээ тойрон суугаал ..... Өнгөрч буй ондоо хийсэн бүтээснээ дурсаал.... Зурагтын баярын нэвтрүүлэг үзээл нэг иймэрхүү өнгөрөөдөг. Он гарангуут харин гарч салют буудуулдаг. Энэ уламжлалт байдлаас гарч хэрхэн өвөрмөцөөр баярлаж болох вэ гээл бодоол суужийна.








9. Gegeen.mn 2009-12-30 11:31
хамтдаа талбай дээр салют буудуулбал даарчих байхдаа. энд тэнд мөсөн хотхон баригдсануу. шөнийн скай рэзорт ч бас гоё л юм байлээ
С. Энхтуяа 2009-12-31 12:00
ene jil talbai dr ymarch arga hemjee bolohgui yum shig ble
Б. { Э м а } 2009-12-30 11:51
Гэр тээ гэрийнхэнтэй байна даа..... дүүтэйгээ хамгийн гоё бялуу хийхээр ярилцсан байгаа... ээж аав мэдээгүй л байгаа л даа .... гадуур гарахаар даарна бас бөөн утаатай байна ш дээ.....
М. ҮҮЛЭНХЭЭ 2009-12-30 11:56
харин гадуур гарах дэмий болоод байнөө.Утаанд нь нулимстайгаа холилдоод юун баяр болох байхөө ккк
B. Batzaya 2009-12-30 12:10
mm hun bolgon l ihevchlen chinii helsen hev maygaar shine onoo ugtdag. daanch ene n ene jil heterhii neg heviin met sanagdah bolloo, tiimees ene jil shine onoo nzuudtaigaa mass clubt dash berlintei hamt ugtah tuluvluguutei bgaa. tiimees ene jil gerinhenteigee bj chadahguin deeres n dash berlin irj bhad uzehgui unguruulj buur chadahguin. ta buhen saihan bayrlaarai
М. ҮҮЛЭНХЭЭ 2009-12-31 12:38
чи ч бас сайхан баярлаарай. маш гоё сонголт байна шүү
Ж. Алтанбагана 2009-12-30 13:14
Шинэ оныг найзуудтайгаа хөдөө очиж гаргах гэж байгаа, далимд нь сайхан амраад ирнэ, тэсэж ядаж байна шүү хэхэ,
Б. Дуламханд 2009-12-30 13:16
Энэ гоё сэдэв бээшд.
Хүмүүст санаа аваг гээд би энэ жилийнхээ хамаатнуудынхаа шинэ жилийн хөтөлбөрийг задалчихья :)
.............................................. гэр бүлийг 2009-2010 оны шинэ жилийн баярын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хугацаа: 2009-12-31, 20.00 цагт
Хаана: Дээд гэрт
Баярын хөтөлбөр
1. Бэлэг цуглуулна – Уулзалтанд оролцох хүн бүр бэлэг авчирна. Бэлэг нь 1000₮-өөс хямд(илүү үнэтэйг тооцохгүй), сонирхолтой, мөнгө ба нэгж биш, үр өгөөжтэй, дурсгалтай, удаан хадгалах боломжтой, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн аль алинд тохирхоор байх ёстой. Бэлэггүй ирвэл хэн нэгнийг гомдоож, өөрөө ч бэлэггүй үлдэх тул заавал авчирна.
2. Уралдааны бэлтгэл – Гэр бүлийн бүх эмэгтэйчүүдийн дунд хамгийн амттай, хамгийн сайхан харагдах саладны уралдаан зарлаж байна. Уулзалтанд ирэхдээ бүх эмэгтэйчүүд саладаа тавганд үзэмжтэй байдлаар хийгээд авчирна. Салад нь дунд зэргийн нэг тавганд багтахаар багавтар хэмжээтэй байна. Нийслэл салад, байцааны салад хийхгүй. Бүх эрэгтэйчүүд хамгийн инээдтэй онигоо, хошигнол, болсон явдал нэгийг цээжилж, бүх хүнийг инээлгэхээр ярихад бэлдэж ирнэ. Онигоондоо нэр өгөөрэй.
3. Уулзалт эхэлж, эмээ үг хэлнэ. Цай ууж, бууз идэх цаг! Өлссөн ирвэл сайн.
4. Саладны амталгаа – Эмэгтэйчүүдийн хийсэн саладыг амтална. Хүн бүр ямар салад хамгийн гоё амттай байсныг сайтар тогтооно.
5. Инээх цаг – Эрэгтэйчүүд бэлдсэн онигоо, хошигнолоо ярина. Эхлэхдээ онигооны нэрийг хэлнэ.
6. Санал хураалт – Тарааж өгсөн хуудаснаас хамгийн амттай салад хийсэн, хамгийн инээдтэй онигоо ярьсан нэг хүний нэрийг дугуйлна. Өөртөө санал өгөхгүй, яг шударгаар хандана уу. Хүүхдээ, дүүгээ, ах эгчийгээ, эхнэр нөхрөө харж үзэхгүй байхыг анхааруулъя.
7. Шийтгэлийн үйл ажиллагаа – Уулзалтын үйл ажиллагаанд идэвхгүй оролцсон, зугтаасан, ирээгүй, халтуурдсан, сэтгэл гаргаагүй, бусдыгаа үл хүндэтгэж оройтсон хүмүүсийг олны өмнө санал хураалтаар хатуу шийтгэнэ.
8. Шилдгийн шилдэг – Хамгийн олон санал авсан салад, онигооны эзнийг шалгаруулж шагнал гардуулна.
9. Бэлэг солилцох цаг – Таны бэлэг хэн нэгэнд очиж, та өөр хэн нэгний бэлдсэн бэлгийг гардан авна.
10. Хамгийн хамгийн – Хамгийн сайхан залуу, хамгийн хөөрхөн бүсгүй гэх мэт шалгаруулалт явагдах тул хувцаслалт, нүүр будалт, биеэ авч явах байдалдаа анхаарна уу.
11. Шампанск задалж торт хуваана.
12. Караоке дууны тэмцээн – Гэр бүлээс нэг болон түүнээс дээш хүн оролцоно. Нэг ч хүн оролцохгүй байж болохгүй. Хамгийн шилдэг дуучныг шалгаруулж шагнал гардуулна.
13. Тоглоомын аварга. Цай хураах, муушги, шагай нясалж тус тус аваргыг шалгаруулна.
14. Гэр бүлийн зураг татуулна.
15. Салют буудуулж, ерөнхийлөгчтэй хундага тулгаснаар үйл ажиллагаа өндөрлөнө.
Хориглох зүйлс:
1. Айлууд халуун бүлээрээ ирнэ. Хүн дутах ёсгүй. Бусал ажил, уулзалтыг эрхтнээс зохицуулна.
2. Архи дарсыг тасартлаа уухгүй.
М. ҮҮЛЭНХЭЭ 2009-12-31 13:44
хөөөөөөөөөх ямар гоёийн. ёстой санадаг санаа байна даа
Ж. Алтанбагана 2009-12-30 14:55
Гоё үйл ажиллагаа байна, халуун ам бүлээрээ цуглаад хийх болохоор үнэхээр гоё байх байхаа, бас гоё хөтөлбөр байна, тэр доор байгаа Эрхтнээс зохицуулна гэдгээс бусад нь ;))
Б. Дуламханд 2009-12-31 15:24
Өө баларсанийн :P
М. ҮҮЛЭНХЭЭ 2009-12-31 15:24
хэ хэ эндээ нуугаал өнгөрхөөс гэссс ккк
Ж. Алтанбагана 2009-12-30 16:30
Би бол нуух ч үгүй, хүмүүсээ тэр Дуламхандыг хараарай этр :P
М. ҮҮЛЭНХЭЭ 2009-12-31 16:59
ээ л дээ. нуучъя ааааааа
Х. Миеэгомбо 2009-12-30 18:32
Би бол нээх гол дүүрийн баатар биш, бас зохицуулагч биш болохоор хараад л бурхан шиг сууж байдаг юм. Эхнэр хүүхдүүд харин надад юм өгөөл. Би бол бэлэгний тухай боддогүй. Нэг үгээр хэлбэл хөлдүү гар бгаан би.
Гэхдээ эхнэр романтиклаад байвал хальт дэмчихээд л сууж байдаг . энэ миний үүрэг гэж бодоод бгаа. Эхнэр надад тэгж хэлсэн. Хэлэх биш загнаад ойлгуулсан юм.
М. ҮҮЛЭНХЭЭ 2009-12-31 19:01
сайн эхнэртэй юм байна аа. эхнэрээ дэмжиж байх хэрэгтэй шдээ ккк
Ж. Түшка 2010-01-03 06:52
хэхэ
T. Ganzorig 2009-12-30 19:16
энэ жил ч урьд урьдынхаас содон болж байна аа бодоод байсан чинь би ч бүр БӨӨНДӨЖ байх шиг байна оо БАНОЦИЙН баяр гэж 2хоног хошгироод хамт олон ажлынхантай гэж бас намираад айл хэсэж байна гэж дээр нь байрныхантайгаа яаж дутах вэ гээд залуучууд дискодно гэж нэг сагсалзаад болоогүй ээ гэрт зочид ирлээ гэж тэмдэглээд маргааш эргээд айлд уригдсан нэртэй харин оройн жинхэнэ утгаар нь шинэ оноо еслол төгс угтана аа гэж бодож байгаа шүү харин сониноос ойрын хэдэн жилдээ сонсож байгаагүй сайхан сэтгэлийн үгтэй мэндчилгээ хүлээж авлаа Б.Энхтүяадаа баярлалаа
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон үйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахийг хүсэн ерөөе!
ширхэглэн будрах цагаан цастай
чимэглэн гоесон ногоон гацууртай
ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
шинэ оноо сайхан угтаарай
шИНЭ ОНЫ МЭНДИЙГ ХҮРГЭе!
дахин баярлалаа та бүгдээрэнд тань сайн сайхныг хүсэн ерөөе өө
М. ҮҮЛЭНХЭЭ 2009-12-31 19:45
баярлалаа
М. ҮҮЛЭНХЭЭ 2009-12-31 11:53
хүн бүр л өөр өөртөө хамгийн сайханаар л шинэ жилээ өнгөрөөх нь мэдээж ээ.
За ингээд БИЗ-ийн эрхэмсэг андууд та бүхэн ШИНЭ ОНоо амжилт бүтээлийн дээдээр угтаж, Шинэ ондоо аз жаргалаар бялхаж яваарай. Сайхан баярлаарай
Э. Нямцэрэн 2009-12-31 17:33
Нийт биз-нхэндээ баярийн мэнд хургэе. Сайхан баярлаарай.
Ц. Ганцоож 2009-12-31 17:38
Эрхэм хүндэт танд ирж буй шинэ ондоо амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай
Хүндэтгэсэн: Ц. Ганцоож
Д. Д. 2009-12-31 17:49
Бүгдийг нь үнсээд үнсээд явж байтал Он гарчих байхаа (майр олон үнсэх хүнтэй хүн чинь одоо яалтай ч билээ дээ ) :)
9. Gegeen.mn 2010-01-01 18:24
e-Kiss bsn bhaa hahaha
М. ҮҮЛЭНХЭЭ 2010-01-01 15:39
энэ жилийн шинэ жил их өвөрмөц боллоо.

Гал тогоондоо пижигнэж пижигнэж ширээгээ засаж жоохон бужигнаж байгаад л БИЗ рүү ороод сууцан. БИЗ-ийнхээ найзуудтайгаа минут секундээ тоолсоор оноо хамтдаа гаргалаа кккк
ШИНЭ ОНЫ МЭНД