Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Эрээн рүү алдах уу, эсвэл эрдэм оюундаа зориулах уу...? Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , Н. Жавхлан 2009-10-22 17:24 нэмсэн. 70 хариулттай

Оюу толгойн хөрөнгө оруулалтын эхний урдчилгаа орж ирээд уурлаж бухимдсан хүмүүс ч байхад баярласан ч хүмүүс зөндөө л байна. Миний хувьд мөн ялгаагүй нэг сарын утасныхаа төлбөрийг төлчихнө гэж бодогдоод л сайхан л байна.
Зарим орж ирсэн мөнгө ирсэн шигээ эрээнрүү буцаад цуваад гарчихна гэж их харуусан бодож байна.

Дотоодын үйлдвэрлэгчид, монголын бизнесийн энэхүү сайтад их байдаг болохоор Эрээнрүү мөнгийг урсгахгүй энүүхэндээ ашиглачих боломжийн талаар ярилцая.

Хариулт (70)

  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Болбол бас эко хиймээр байдаг, ямаагаа өсгөөд цөлжөөд усгүй болчихвол даавууны ч хэрэггүй л болно до 1/1 Д. Алмас
    Д. Алмас 2009-10-24 04:07 бичсэн.
    Бас л нэммээр болчихлоо. Гадагш экпорлох нь чухал биш эхлээд дотоодоо хангачих нь л чухал байна. Малын ноосноос хөвөн даавуу шиг утас, даавуу гаргаж болохгүй юу? Утас даавуугаа өөрсдөө дотооддоо хийдэг болоод гоё гоё хувцасны үйлдвэрүүд гарч ирвэл уг нь...
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    "Энүүхэндээ" гэхлээр хор найруулж бас л хуваагаад идэх гэж бга юм шиг сонсдох бишүү 1/3 » Ц. Буянцогтоо
    Д. Алмас 2009-10-24 04:09 бичсэн.
    Бас яагаад энэ сэдвийнхээ гарчгийг ийм болгоод сольчихов оо? Хуучнаар нь байлгасан нь дээр биш үү? Шал өөр утгатай болоод байна шүү дээ!!!
  • Thumb_up_voted Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    Б. Гантулга 2009-10-24 10:53 бичсэн.
    Алмасаа чи айхтар хотжсон хүн бололтой. Хөдөө рүүгээ чиглэсэн хөгжлийн бодлого боловсруулж байж улс даяараа хөгжих учиртай. Хотдоо анхаараад хөдөөгөө мартчихвал нөгөө нүүдэл шилжих хөдөлгөөн л ихсэж хот улам олон хүн амтай болон ачааллаа даахгүй хэмжээнд хүрнэ. Нөгөө утаа гэмт хэрэг, машины түгжрэл энэ тэр бол бүр илүү ихсэнэ. Тийм болохоор хөдөө орон нутагт бараа үйлчилгээг хурдан хугацаанд бага зардалаар хүргэж байхын тулд замаа сайжруулж бүх аймгуудыг засмал замтай болгох хэрэгтэй. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг шүү дээ. Ийм тулга тойрсон чавганц шиг бодолтой байж болохгүй шүү анд минь. Хөдөөд маань 40 сая мал байдаг учраас л бид ядуу ч гэсэн арай ч африкийн хүмүүс шиг өлсгөлөнд нэрвэгдэлгүй амьдарч болоод л байдаг байхгүй юу. Хотод олон зуун мянган ажилгүй залуучууд хөдөө амьдарч байгаа аав ээжээсээ үнэгүй хоол хүнс залгуулж, хавар самнасан жаахан ноолуур, нядалж авчираад зарж байгаа мах сэлтээс нь хумсалж байр машин авч унаж тансаглаж амьдарч байдаг юм ш дээ. Сүү ууж сүүл хөхөж өссөн хүн энэ шүлгийг сайн ойлгоно. Харин хар ус ууж хаамир хөхөж өссөн хүн бол энэ шүлгийг ухаж ойлгохгүй биздээ.

    Залуус дүү нартаа хүргэх шүлэг

    Yзээд єнгєрєх амьдралыг мєнхийн юм шиг бодож
    Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
    Залуу идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
    Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv нар минь ээ!
    Єнгє алаг энэ хорвоо дээр
    Єєрийн сайндаа чи тєрєєгvй

    Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
    Єндєр их тавилан хайрласан аав ээждээ баярла!
    Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
    Намрын хvйтэн шєнє, зэлэн дээр жихvvцэж суугаа
    Амтат бяслаг, хуруу зузаан єрмийг нь
    Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ
    Єр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
    Євєл болохоос урьтаж ээждээ нэг очоорой
    Эгмийн чинь яс хугарахад аавын тань цээж євдєж
    Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv
    Ширхэг ширхгээр цайсан vс нь чамайг хvлээсэн хоногийн тоо
    Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
    Євлийн шєнє талд яваа аавыгаа vе vе бодоорой
    Єєрєє чи дулаан хєнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй
    Зуун олон хоног хєдєлж, олж хураасан бvхнээ
    Зарж vрж бєєн бєєнєєр нь чамд л харамгvй илгээх юм
    Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
    Зовж амьдарсан эцгийнхээ хєлсийг нь уух хэрэггvй ээ
    Энд чи буруудаж явахад эцгийн тань нэр доргино
    Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол эх орноо хайрлах ч юу л бол
    Амьдралынхаа туршид хайрлаж явах аав гэдэг хvн

    Алтан нар шиг ганцхан шvv
    Vр хvvхэд тєрлєє гэж баярлаж явах цагтаа
    Vс нь буурал єтгєсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай
    Хоног єдрvvдийг жаргалтай vдлээ ч дvv минь
    Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай
    Орчлонгийн шуугиан амьтан хvний хэл ам
    Орон хотын утаа унирааас холдож
    Аян замын тоосоо гvвээд
    Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг vзээрэй
    Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
    Ээж чинь хvv минь, гэсээр босч ирнэ
    Амсар дvvрэн цайтай гангар шаазангаа алдаж

    Азай буурал хєгшин яахаа мэдэхгvй сандчина

    Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
    Аливаа нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна
    Манан нэвтлэх одод шиг нvд гялалзаж
    Малгайгаа ємсєн нударгаа засаж, ирж vнсvvлэхийг чинь хvлээнэ
    Тєрсєн гэр чинь дулаан галын илчинд нозоорч
    Тєгєлдєр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ
    Морьд vvрсэх хээр талдаа аргалын утаа vнэрлэж
    Модон тагштай єрєм идэж, ээжийнхээ гараас цай ууна
    Тансаг сайхныг бишрэн орчлон ертєнцєєр хэрэн явлаа ч
    Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглан

    Хуйлран давхих зээрийн сvрэг толгод дамжихаас илvv сайхныг
    Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи!

    Моод хєєсєн хотын ганган хvvхнээс илvvгээр чи
    Монгол дээлтэй хєдєєгийн бор бvсгvйг хайрлана!



    Євгєн хорвоод зуун жил амьдрахгvй ч хогшил хураагчаас
    Євлийн шєнє моддыг єрєвддєг аавыгаа илvv ойлгоно чи!
    Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
    Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи!
    Ухаан балартам тачигнасан эстрад хєгжмийн чимээнээс илvv
    Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи!
    Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггvй
    Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндvv ойшоолгvй явснаа бод!
    Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
    Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр тань юм шvv!
    Амьдрал тэднийг гvн ухаанд сургаж
    Адгийн муу амьтныг ч єршєєх, аугаа их сэтгэлтэй болгожээ
    Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
    Аавдаа шил юм єгєх хэрэггvй
    Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй
    Аль алинаар нь тэд дутаагvй
    Эрт цагт гэрээсээ гарсан єєрийгєє л
    Ээж аав хоёртоо хvргэж єг
    Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
    Эрхэм бэлэг хєгшцvvлд vгvй ээ!
    Учир мэдэхгvй нялх багадаа ч

    Ухаан суусан идэр насандаа ч
    Уул овоо шиг юмыг ах нь
    Улс амьтанд амлаж явлаа
    Асарч тэтгэсэн ээж аавынхаа
    Ачийг нэг мєсєн хариулж
    Амттаныг идvvлж, єнгєтнийг ємсгєж
    Алтан аяганаас уулгахын дайтай
    Андуурч эндvvрч явлаа
    Одоо л нэг ээж аавыгаа жаргаая гэтэл
    Орчлонгийн тоглоом даанч хатуу
    Алба ажлын эрхээр алс газар одоод

    Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
    Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
    Хvvтэйгээ л нэг уулзмаар байна даа, гэж ээжид минь хэлсэн гэдэг!
    Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!
    Чи зэмлэл хvлээж, зэргийн нєхдєдєє орхигдож болно
    Чи зээрийн янзага шиг хєєрхєн бvсгvйдээ хаягдаж болно
    Харин аав ээж чинь сэрvvн тунгалаг байж
    Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
    Хамаг орчлонгоос хайж эрэвч олдохгvй
    Алдааг минь та нар бvv давтацгаа!
    Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
    Алтан дэлхийд vvнээс илvv гавьяаг ах нь мэдэхгvй
    Vзээд єнгєрєх амьдралыг мєнхийн юм шиг бодож
    Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
    Залуу идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
    Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
    Єнгє алаг энэ хорвоо дээр
    Єєрийн сайндаа чи тєрєєгvй
    Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
    Єндєр их тавилан хайрласан аав ээждээ баярла!
    /О. Дашбалбар/

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Хэлээд юу гэхэв 200 жилээ гүйцэж амжаагүй байж хэт цааш зүтгэмээргүй байх юм... Эхлээд л хоцорсноо.. 1/3 » Д. Алмас
    Ц. Буянцогтоо 2009-10-24 13:06 бичсэн.
    Өөр хэлэлцүүлэгт хийсэн постоо энд давхар оруулъя:
    ----------------------------------------------------------------------------
    Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, газрын баялгаа ашиглах, атар газрыг эзэмших ... энэ бүхэн 200 жилийн өмнө дэлхий дээр болоод өнгөрсөн аж үйлдвэрийн хувьсгалын ойлголтууд. Монгол маань 200 жилийн дараа энэ хувьсгалыг хийж байна. Хийхгүй гээд ч яах билээ дээ.
    Гэхдээ нэг юмыг бодъё. Дэлхий дээр өнөөдөр юуны хувьсгал явагдаж байна вэ? Мэдлэгийн нийгмийн хувьсгал явагдаж байна.
    Тэгвэл бид энэ хоёр хувьсгалыг хамтад нь хийхгүй бол болохгүй.
    Монгол хэдийгээр манжийн колоничлолд олон зуун жил байсны уршгаар аж үйлдвэрийн хувьсгалд оролцож чадаагүй ч, өнгөрсөн зуунд Лээнин багштай учирснаар боловсролын гайгүй сайн системтэй болж, ард нийтээр бичиг үсэгт тайлагдаж чадсаан. Богинохон хугацаанд Монголчууд боловсролын хувьд боломжийн түвшинд очиж чадсан юм. Энэ бол монголчуудыг оюуны чадамж өндөртэйг гэрчилнэ.
    Тиймээс бид аж үйлдвэрийн хувьсгалыг мэдлэгийн нийгмийн хувьсгалтай хослуулан хийх ёстой.
    Энэ хоёр хувьсгалыг хослуулан хийхэд гадаадад сурч юм үзэж нүд тайлсан залуусын оролцоо зайлшгүй чухал.
    Газрын баялаг хязгаарлагдмал
    Оюуны баялаг хязгааргүй

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Дэмжиж байна. Нэгэнт хэцүү зүйл болохоор бүтээгдэхүүн, бизнесийг л маш сайн дэмжихэд зарцуулмаар бна 1/2 » Д. Алмас
    Ц. Буянцогтоо 2009-10-24 13:19 бичсэн.
    Энэ хэлэлцүүлэгт дэвшүүлж байгаа миний гол санаа бол нийгэмдээ БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЦЭЭГ, МЭДЛЭГИЙН ХЭРЭГЦЭЭГ бий болгох тухай юм шүү. Тэрнээс гадаад руу хүн явуулж сургахад 100 сая доллараа заръя гэж байгаа юм биш. Нийгам нь мэдлэгийг хэрэглэдэггүй байхад хүмүүс нь юм сураад яах билээ? Зөвхөн уул уурхайгаа хөгжүүлэх тухай яриад, олсон мөнгөө хүмүүстээ зүгээр өгдөг нийгэмд нэг их боловсрол мэдлэг хэрэггүй. Боловсрол, мэдлэгийг үл ойшоон үздэг ТӨРИЙГ эхлээд цэвэрлэмээр байна, зөв тогтолцоонд оруулмаар байна ... За энэ ч хэцүү асуудал юм байхаа даа. Гэхдээ л юм ойлгодог залуус бид үүний төлөө тэмцэх хэрэгтэй гэж бодох юм.

    Энэ хэлэлцүүлэгт гарч буй бас нэг чухал санаа бол З.Энхболд гишүүний дэвшүүлж буй ИННОВАЦИЛАГ БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕС-ийг хөгжүүлэхэд дээрх 100 сая долларийг зарцуулах тухай юм. Би энэ чиглэлийг маш хүчтэйгээр дэмжиж байна. Магадгүй, дээр өгүүлсэн нийгэмд боловсролын хэрэгцээг бий болгохын тулд төрийн тогтолцоогоо шинэчлэх гэдэг санаанаас илүүтэйгээр инновацийн эдийн засгийг хөгжүүлэх тухай бодитой алхам хийх нь илүү дөт зам байж болно. Инноваци гэдэг маань өөрөө шинэ зүйлд суралцах тухай, судлах тухай, мэдлэгийг бүтээх тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл, мэдлэгийн хэрэгцээг бий болгох салбар.

    Мэдлэгт суурьтай эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нь бидний явах ёстой зам мөн.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Татварын дарамт гэдгийг болон Эхлэх мөнгөний хомсдол гэж хэлмээр байж ээ... 1/4 » Д. Алмас
    Д. Алмас 2009-10-24 13:34 бичсэн.
    Өөрийн мөрөөдлийг л бичсэн бүлгээ. Одоо ч бас бяцхан тархиныхаа хэмжээнд сэтгээд бичиж байгааг минь ойлгож хүлээж авна буй заа. Ярилцаж, надад хандан хариулж байгаад бүр ч их баяртай байна :-)

    @Б. Гантулга
    Андаа би уг нь хөдөөг бүр хаяна гэж хэлээгүй. Харин хөгжлөө хөдөөнөөсөө биш хотоосоо эхэлье л гэж хэлээд байна. Бууз хийхдээ эхлээд бидэнд мах, гурил байж байж дараа нь гурилаа зуураад, элдээд, махаа хөшиглөөд, чимхээд дараа нь жигнэдэг байх. Болохгүй бол чаначихсан ч болно. Гурил, мах ч үгүй байж шинэ жигнүүр худалдаж авах хэрэг одоохондоо алга. Бүх мөнгөөрөө жигнүүр авчихаад хоосон суух гэж үү?

    Хот хөгжилгүй хөдөөг хөгжүүлнэ гэж хий дэмий зардал гаргасаар л байна. 1000-ны зам бариад л хөгжчих юм болсон, хэдийгээр ирж очих нь сайхан байгаа ч гэсэн хөгжил урагш ахиж байгаа нь харагдахгүй л байна. Харин ч урагш тавигдсан замаар дээр хэлсэн бидэнд ашиггүй экспорт, импорт хийгдсээр байна шүү дээ. Уг нь тэр зарцуулсан мөнгөөр дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрүүдийг хөгжүүлж, жижиг дунд бизнесүүдийг дэмжиж чадсан бол өдийд гадагш гаргалгүй хуримтлуулж олсон мөнгөөрөө хөдөө зам барих гээд сууж байсан байх ч юм билүү...

    40 сая төгрөгтэй болчихоод шууд байр авсан нь дээр үү? Эсвэл оффис түрээслээд, нэг жижиг бизнес эхэлсэн нь дээр үү?

    @Ц. Буянцогтоо
    Санал нэг байна л даа. Гэхдээ энэ мөнгөөр хийгээд байх асуудал мөн үү? Тогтолцоог өөрчлөх, төрийн байгууллагуудын ажилтнуудыг мэдлэгтэй болгох??? Тэрэнд Оюу толгойгоос орж ирж буй хөрөнгийг зарцуулна? Нэг л бууж өгөхгүй байна л даа. Тэгээд ч ард түмэн ийм зүйлд зарцуулахыг зөвшөөрөх үү? Хэт хийсвэрлээд байгаа юм шиг санагдах юм...
    Нийт хүмүүсийн ухамсар төлөвшиж, тэнд байгаа ажилчид, дээгүүр доогуурх харилцааг устгахад мөнгөөр яаж, юу хийх вэ? Ерөнхийдөө дотоодын үйлдвэрийн татварыг л 0-лүүлж чадвал гадаадад байгаа олон залуус ирээд, Монголдоо байгаа залуус маань ч өөрсдийн компанийг байгуулаад, энэ "төр"-ийн хийгээд байгаа мундаг ажлуудыг уг нь хувийн компаниуд хямд төсөр, бас элдэв хүндрэлгүйгээр, "өөриймсөг" хийдэг болчих юм шиг? Төрийг сайжруулна гэж байхаар хувийн компаниудыгаа л дэмжиж сайжруулмаар юм шиг. Ямар ч хүн нийтийн юмнаас, хувийн юм аа илүү л хөгжүүлнэ дээ...

    Мэдлэг, технологийн хувьд залуус дор бүрнээ хичээгээд, сураад явж л байна. Гол нь бидэнд одоо энэ татварын дарамт л байгаа юм биш үү?
    Үйлдвэрлэл, ядаж дотоодоо хангах "баялаг бүтээх" гарт баригдах "бодит" зүйлс яалт ч үгүй хэрэгтэй болчихоод байна. Гэхдээ хөдөөд зам барьж орж ирсэн мөнгөө үрчих үү? Эсвэл эхлээд нөгөө хөдөө рүүгээ зөөх юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг болчихоод дараа нь зөөх замаа барих уу? гэдэг бас бодох хэрэгтэй юм шиг?

    Бас нээрээ Японд дөнгөж Их сургууль төгссөн оюутан өөрийн компани байгуулаад төсөл бичээд тэр төсөл нь үнэхээр хэрэгтэй, биелэх боломжтой зүйл байвал 0% хүйтэй 3 жил хүртэл хугацаатай ( гэлүү дээ, хугацааг нь бас сайн санахгүй байна) зээл авч болдог гээд байгаа. Уг нь ийм байдлаар хувийн жижиг дунд бизнесийг дэмжээд, хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөөд, баялаг бүтээгээд эхэлбэл л хөгжих байх. Мэдээж юм хийж байгаа хүн суралцах, шинэ технологи нэвтрүүлэх, бусдаас туршлага судлах гээд зөндөө шинэ шинэ шаардлагууд гарч ирнэ, хийгээд явж байгаа компани, хувь хүмүүс нэгэнт тулсан шаардлагаа давах гээд л аяндаа хөгжөөд явчих юм шиг...

    Импортын бус жижиг дунд бизнесийн татварыг 0-лэх тийм боломж энэ тэр байдаг болов уу? Хэрэв хотод ноос, ноолуураа боловсруулдаг болчихвол яваандаа хөдөөнийхөнд ч хэрэгтэй. Ядаад хямд сайн оймс хийдэг болчихвол тэдний хэрэглээ ч бас хямдрах баймаар...?...
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Хийхэд амар биш л дээ. Хийе гээд орсон нэгэн нь өөрөө занганд ороод л дуусах мэт харагдах юм. 1/4 » Н. Одпүрэв
    Ц. Буянцогтоо 2009-10-24 14:26 бичсэн.
    Төрийн шинэчлэл гэдэг бол нийгэмд хийх ёстой нэг том инноваци л даа. Иймэрхүү зүйлсийг хэт хйисвэр, эсвэл хэт том, одоо хийхэд эртдэнэ ч гэх юмуу, хүмүүс ойлгохгүй гэх байдлаар ханддаг нь бидний боловсрол дутаад байгааг л харуулж байх шиг санагддаг юм. Төр бол үнэхээр том хар мангас мөн. Энэ хар алмасаас (сорри Алмасаа) салах нь хамгийн чухал гэж бодож байна. Монголчууд чинь төрөө бурхан шиг шүтдэг сэтгэлгээтэй. Энэ хар алмасын нэрийн бариад л хүмүүсээ улам харанхуй болгоод байх юм. Жнь, 2 хүн өрсөлдөх үед 1 нь сайд дарга бвал илүү давуу талтай болох жишээтэй.
    Төрийг шинэчлэхийн тулд одоо байгаа ялзарсан боловсон хүчний давхаргыг шинэ залуу чадварлаг боловсон хүчнээр солих тогтолцоог бий болгох хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд тэр өмхөрсөн давхаргыг зүгээр л заазалчихаж болохгүй шүү дээ. Тиймээс нэг гоё үлгэр зохиогоод гадагаадад явуулж сургана ч гэдиймуу, үнэгүй цалин малин өгнө ч гэдиймуу нэг л арга хэрэглэх хэрэгтэй байна даа. Шинэ ухамсар, шинэ үнэлэмжтэй залуусыг төрд оруулаад ард түмнийхээ тархийг зөв ухамсраар угаамаар байна. Гэхдээ энэ бол гэцүү гэдгийг мэдрээд л байна л даа ...
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Харин тийм, тэр тусмаа өмнө өөрийн чинь хэлсэн МАА-д тулгуурлах тал дээр санал 1 байгаа... 1/1 Д. Алмас
    Н. Одпүрэв 2009-10-24 14:41 бичсэн.
    Өчигдөр цагийн хүрдээр мэдээ үзэж байхад дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгтэй байгаа нь харагдаж л байна. Хүмүүс хийгээгүй биш хийж байна, чадаж байна. Түүн дээр нь төр маань дэмжээд туслаад өгөх хэрэгтэй. Энэ жил улсаас 30 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцууллаа. Хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож байна. Энэ мэтээр дэмжлэг хэрэгтэй. Гэвч бизнес эрхлэх хүмүүс маань зээлээ авахын тулд зээлийн баталгааны сан хэрэгтэй байна. Үүнийг ч гэсэн шийдэж болох.

    За даа тэгээд хөдөөрүүгээ чиглэсэн, орон нутгийн хөгжил, эдийн засаг, дэд бүтцээ дэмжсэн цогц бодлогын хүрээнд л ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд системийн шинэчлэл чухал харагдаад байгаа гэж бодож байна.

    УБ-ын маань утаа асуудал ч гэсэн бид нэг амьсгаагаар шийдэх зүйл биш л дээ. Гэр хороололд амьдарч байгаа 130 орчим мянган айл өрхийг яаах ч билээ. Утаагүй зуух, янз бүрийн технологиор хийсэн түлш гээд л сонсогдоод л байсан. Гэвч тэднийг худалдаж аваад хэрэглэх бэл бэнчин дутмаг байна. Утааг багасгах нэг арга нь орон нутгийн хөгжлийг бий болгож хөдөөрүүгээ хүмүүсээ татах нь хурдан хугацаанд хэрэгжүүлэх арга байх гэж бодож байна.

    Хөдөөд хөгжил бий болоод иргэд тэнд амьдрах баталгаатай, амжиргааны эх үүсвэр, ажлын байр, дэд бүтэц нь байвал хүссэн хүсээгүй хөдөөд хүмүүсийн төлвөрөл бий болно. УБ-ын гэр хорооллын айл өрх багасна. Дагаад утаа ч багасна биз гэж бодхийн.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Алмас 2009-10-25 01:41 бичсэн.
    @Ц. Буянцогтоо
    Аанхан. Гэхдээ энэнд заавал тэр мөнгийг зарцуулаад тэр төрийг өөрчилнө гэдэг, бас л нэг л сонин л сонсогдоод байх юм...

    "Тиймээс нэг гоё үлгэр зохиогоод гадагаадад явуулж сургана ч гэдиймуу, үнэгүй цалин малин өгнө ч гэдиймуу нэг л арга хэрэглэх хэрэгтэй байна даа." тэгээд энэ үлгэрт итгээд одоогийн энэ байр сууриа орхиод тэр хэлээд байгаа алмас чинь бүтнээрээ явах уу?

    Сольж өөрчилнө гээд л байвал Монголчуудыг бүхлээр нь бүх хүмүүсийг л өөрчлөх болно. Дараа дараагийнх нь үнэхээр зөв хүн нь очоод тэр суудалд сууна гэсэн, бас дахиад одоо байгаа хүмүүс шигээ болчихгүй гэсэн баталгаа байхгүй. Сайхан сайхан хүсэл эрмэлзлэлээр дүүрэн хүмүүс яваад л ордог, хэдэн сарын дараа харин ч мундаг гар хөл болоод явж байгаа нь ч байгаа л байх...

    Тиймээс зүгээр л одоо байгаа хүмүүсээр нь хэдэн чухал шийдвэрийг л ямар нэгэн байдлаар тэмцээд ч юм уу гаргуулах, бас муу шийдвэр гаргуулахгүй байх тал дээр тэмцвэл илүү үр дүнтэй юм шиг ээ?


    @Н. Одпүрэв
    Уг нь ч заавал хотод гэлтгүй төмөр замын дагуух өөр нэг хот ч юм уу байж болно л доо. Аль ч тохиолдолд, төмөр болон засмал одоо байгаа зам, эрчим хүчээ түшиглэж байж л үйлдвэр барьж хөгжих хэрэгтэй болно. Дээр нь нэмэгдээд бохир зайлуулах систем гэсэн маш том зүйл бий. Бас тэндээс гарсан бүтээгдэхүүнээ хамгийн бага зардлаар хамгийн олон хүнд хүргэх хэрэгтэй болно...
    Хэрэв хотоос хол нэг үйлдвэр барьчихвал энэ асуудал нэлээн хэцүү л болно доо. Наанадаж л бүтээгдэхүүнээ хот руу зөөж борлуулах замын зардал гээд л... Тиймээс түр хөдөөгийн асуудлаа хойш нь тавьж байгаад утаатайгаа ч байсан эхлээд жаахан ч болов өөрсдөө бүтээгдэхүүн хийдэг, гаднаас мөнгө олж ирээд байдаггүй юм гэхэд дотроо байгаагаа гаргаад байдаг аа л багасгамаар байна. Түүний дараа бол хөдөө рүүгээ чиглүүлэх, хүн амын байршлын талаарх өөр цогц бодлогууд, төрийн дэмжлэгтэйгээр явуулсан ч болох...

    Ер нь одоо байгаа юман дээрээ тулгуурлаад "эцсийн бэлэн бүтээгдэхүүн" үйлдвэрлэж дотоодоо хангах л их чухал байна.

    Бас нэг зүйл нь ямаагаа багасгах их чухал байна даа... Ямаанд биш үхэр, хонинд 3000 өгдөг болбол уг нь...
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Алмас 2009-10-25 01:54 бичсэн.
    Энэ мөнгийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр тараагаад, харин хувьцаагаа хүмүүс зөвхөн дотоодын үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжиж зарцуулах боломжтой болговол яадаг бол?
    Түүхий эд, болон бүтээгдэхүүний 5(10)%-аас дээш импортлодог бол энэ хувьцааг эзэмшиж зарцуулах эрхгүй ч гэдэг юм уу дүрэмтэйгээр тийм тусгай хувьцаа гаргаж тараавал болох болов уу?

    Тэгвэл сонгууль шиг үйлдвэр, бизнес эрхлэгчид хүмүүсийг татаж тэр хувьцааг нь цуглуулан цугларсан хөрөнгөөрөө үйл ажиллагаа цааш явуулж хөгжвөл.

    Тэгвэл хүмүүс мөнгөө ч авсан болно, бас өөрснөө хааш зарцуулах аа сонгох боломжтой болно байх.
    Харин цагаан сарын бэлэг, оймс бандаашинд Эрээн рүү гаргахгүйн тулд иймэрхүү аргаар үзвэл яадаг бол?
  • Thumb_up_voted Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    Б. Гантулга 2009-10-25 11:42 бичсэн.
    Удтал хэлэлцсэний үр дүнд ноосоор хийсэн гэрийн дулаалга бол эсгий гэдэг юм байна гэдгийг ойлгож авсан нь сайшаалтай.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Тэнэг зүйл хэлсэн байна гээд Улстөрийн амлалтыг буцаах тохиолдол олон улсад гарч байсан болов уу? :) 1/2 » Т. Гантулга
    Ц. Буянцогтоо 2009-10-26 00:10 бичсэн.
    Хэлэлцүүлэг өрнөж байна. Олон чухал санаа гарч байна. Хамгийн гол нь энэ процесс надад болон бусад оролцогсдыг өөрсдийн бодол санааг бусадтай хуваалцах боломж олгож байгаад утга учир байгаа гэж бодож байна.
    Монголын улс төрчид яагаад зүгээр мөнгө тараана гэх мэтийн тэнэгийн тэнэг санааг бодож олоод 100 сая дайлуурын тоо бичсэн самбар тэврээд тэлэвийзээр марсайтал инээгээд гарч байдаг вэ? Ганц монголын улс төрчид ч биш энэ дэлхий дээрх улс төрчид бүгд ийм л юмыг хийж явдаг. Анх тэр хүүхэд бүрт мөнгө өгнө гэдгийг Гүнбалай гишүүн гадны хүнээс сонсож ирээд АН-ын сонгуулийн амлалт болгож оруулаад сонгуулиар овоо олон суудал авч байсан паянтай шүү дээ. Тэгэнгүүт ХуНам арай нэг өөр хувилбар гаргаад ... ингэж явсаар 1 сая төг, 1.5 сая төг... цаашлаад ОюуТолгойгоос олсон бүх мөнгийг ямар нэг нэртэй сан байгуулаад өгөөд байя гэдэг юман дээр л 2 том нам цэц булаалддаг болсон. Одоо бол өдөр болгон Эрдэнийн хувь гэнээ, гүй ээ Эх орны хишиг гинээ гээд л үзээд байгаа...
    Ер нь яагаад Монголын болоод гадны улс төрчид ингэж Тэ1-тээд байдаг юм бээ?
    Зөвхөн манай хэд биш, дэлхийн орнуудын улс төрчид ихэнх нь л ингээд байх шиг, эсвэл овоо хэдэн жилийн өмнө заавал манайхантай адилхан юм хийж байсан байх жишээтэй.

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Буянцогтоо 2009-10-27 01:27 бичсэн.
    Улс төрчид яагаад ийн сонин сонин үйлдэл хийж, заримдаа бүүр тэнэг гэмээр юм хийж, ярьж явдаг вэ? Үүнийг би саяхан болтол ойлгохгүй явлаа. Гэтэл үүний учир нь ардчилал хэмээх хүн төрөлхтний бүтээлийн охь манлай болсон нийгмийн тогтолцоонд байдаг юм байна. За охь манлай нь биш юм гэхэд үүнээс өөр сонголт лав байхгүй юм гэсэн. Улс төрчид бол нийгмийн л бүтээгдэхүүн. Ер нь чиг тухайн нийгмийн нэлээн гайгүйхэн толгойтой, за толгойтой биш юмаа гэхэд бусад байдлаараа бусдаас давуутай сүйхээтэй, чадалтайд тооцогдох хүмүүс нь улс төрчид болно. За улс төрчид хийгээд улс төрийн намын хамгийн эрхэм зорилго юу вэ? Энэ бол сонгуульд ялах. Ардчилсан тогтолцоогоор бол олонхийн санал авч сонгуульд ялсан нь улс төрийн зорилгоо хэрэгжүүлнэ. За ер нь сонгогдох гэдэг нь анхдагч зорилго гэж ойлгож болох байх. Хамгийн эхлээд олонхийн санал авч сонгогдож байж олон таван юмаа ярьна.
    За тэхлээр, сонгогчдод таалагдаж тэдний хүсэлд нийцсэн сонгуулийн хөтөлбөр гаргаж байж олонхийн санал авна. Энэ бол хууль. Тиймээс улс төрчид сонгогчдын дийлэнх олонх юуг хүсч байнав гэдгийг судлаад тэрэнд таарсан хөтөлбөр гээчийг гаргаад үзэж тарна.
    Тиймээс манай улс төрчид тэнэгтээ ч биш, манай сонгогчдын дийлэнх нь хэдэн бор юм л хүсч байна гэдгийг мэдчихээд тэрэн дээр ажиллаж байгаа нь энэ. Яалтай ч билээ, улс төрчид хийгээд улс төрийн бодлого бол тухайн нийгмийн л тусгал аж.
    Улстөрчдийг, тэдний бодлогыг шүүмжлээд суугаа мань мэт бол сонгогчдын дийлэнх олонхид орохгүй, цөөнхөд орно. Улстөрчид тэнэг биш, нийгэм дэхь хар массийн түвшин л тийм байна даа.


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Цаадуул тэгээд шаардахаар хийгээд эхлэнэ гэж үү дээ? Хийх тусмаа илүү их идэж ууна ш дээ. 1/3 » Б. Гантулга
    Д. Алмас 2009-10-27 09:33 бичсэн.
    http://news.gogo.mn/r/61343 энд бас нэг ийм зүйл бичсэн байна :(

    Тэгэхээр тэр улс төрчдийг сольж байснаас харин тэднийг шахаж шаардаж, өөрсөддөө хэрэгтэй шийдвэрүүдийг л гаргуулдаг болох хэрэгтэй байна. Биднийг төлөөлж, бидний хүссэн зүйлсийг хийх ёстой хүмүүс уг нь тэнд сууж байгаа юмсан даа...
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Н. Одпүрэв 2009-11-17 17:56 бичсэн.
    Хөгшид, нийгмийн эмзэг бүлэгт хамаардаг, өрх толгойлсон эхчүүдэд эхний ээлжинд 500,000 төгрөг өгөх талаар ярьж байна. Нэгэнт амласан бол өгөх л ёстой гэсэн ард түмний гэх тодотголтой байх суурь цухалзаж байна. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед манай улсын баялаг бүтээдэггүй нийгэмрүү мөнгө ихээр урсгавал улам ч хямрааж болох ч бизнес эрхлэгч эрхэмүүд маань ашиг хонжоо харж шуналгүй, болж байсан, олж байсан ашгийнхаа хүрээнд л бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёс суртахуунтай байгаасай гэж бодох юм. Гэвч үүнд итгэж найдах ч бэрх биз.


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    адилхан бичлэг олон орчихож уучилал хүсье 1/1 Н. Одпүрэв
    Н. Одпүрэв 2009-11-17 17:56 бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    адилхан бичлэг олон орчихож уучилал хүсье 1/1 Н. Одпүрэв
    Н. Одпүрэв 2009-11-17 17:57 бичсэн.
    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Н. Одпүрэв 2009-11-17 17:57 бичсэн.
    Хөгшид, нийгмийн эмзэг бүлэгт хамаардаг, өрх толгойлсон эхчүүдэд эхний ээлжинд 500,000 төгрөг өгөх талаар ярьж байна. Нэгэнт амласан бол өгөх л ёстой гэсэн ард түмний гэх тодотголтой байх суурь цухалзаж байна. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед манай улсын баялаг бүтээдэггүй нийгэмрүү мөнгө ихээр урсгавал улам ч хямрааж болох ч бизнес эрхлэгч эрхэмүүд маань ашиг хонжоо харж шуналгүй, болж байсан, олж байсан ашгийнхаа хүрээнд л бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёс суртахуунтай байгаасай гэж бодох юм. Гэвч үүнд итгэж найдах ч бэрх биз.


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Э. Ижилболд 2010-01-08 19:49 бичсэн.
    Тэр мөнгийг бэлнээр тараахын оронд томоохон үйлдвэр тэр тусмаа боловсруулах үйлдвэр хэд хэдийг барьчаасай. Ингэснээр залуучууд ажлын байртай болж нэг өдрийн цалин биш ирээдүйдээ байнга цалин авдаг болно шүүдээ. Хүмүүс төрөөсөө мөнгө хараад горьдоод суудаг болчихож. Нэг бодлын халамжийн төртэй улс гэдэг нь үнэн. Ингэснээрээ иргэдийг сул дорой болгож байгаа. Өөрсдөө хөдөлмөрлөж олохгүй төрөө хараад л суух вийдээ.
  • Thumb_up_voted Thumb_down_voted-1 Сэтгэгдэл үлдээх
    9. Бүгээн 2010-01-09 02:22 бичсэн.
    харин тиймээ, одоо жоохон үйлдвэрүүд бариад, ажлын байруудаа нэмэгдүүлэхгүй бол халамж хэлбэрээр цацаад утгагүй л байна ...

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!