Оруулсан : उ. Namuran 2010-04-28 15:00:31

Тасалгааны ургамал сонирхдог бол...

1. Тасалгаанд тарих ургамлаа та хэрхэн сонгодог вэ?
2. Тасалгааны цэцгийг хаанаас худалдан авбал зохимжтой гэж үздэг вэ?
3. Тасалгааны ургамлыг хэзээ авбал тохиромжтой вэ?

Сэтгэгдлүүд


  • B. Oyunerdene 2010-04-28 18:14

    Оорт таалагдсан tcetcegee hydaldaj awah yum yy hvn amitnaas vrslvvlen awaad l tarichihdag sh dee.Delgvvrees awsan tcetceg neg hesegtee archilgaa ih shaarddag . Sain tordohgvi bol tegeed doroo vheed bdgiin maa.

  • उ. Namuran 2010-04-28 23:11

    1. Ургамлыг худалдан авахаасаа өмнө ХАМГИЙН түрүүнд "Би энэ ургамалд шаардлагатай нөхцөлийг бий болгож, зөв арчилж, ургуулж чадах уу?" гэсэн асуултыг өөртөө заавал тавиарай. Яаж арчилж ургуулахыг нь бид байтугай, туршлагатай ургамал судлаачид ч бараг мэдэхгүй маш олон төрлийн гоёмсог танихгүй цэцэг, ургамлууд бий болоод байгаа. Ургамлын тухай мэдлэггүйгээр түүнийг хайрлан ургуулах боломжгүй юм. Та ямар нэг ургамал авахаар явахаасаа өмнө тэр ургамлынхаа тухай сайтар судлах хэрэгтэй. Хэрэв тохиолдлоор сайхан санагдсан ургамал авсан тохиолдолд тэр ургамлынхаа нэр болон арчилгааг сайн асууж лавлах шаардлагатай. Ургамлын нэрийг олон улсад нэршсэн латин нэрийг мэдсэнээр интернетээс мэдээллийг төвөггүй олох болно.
    2. Тасалгааны цэцэгийг хаанаас худалдан авах вэ? Мэдээж хэрэг уг ургамлын талаар тодорхой мэдээллийг өгч чадах бас тухайн ургамлыг зөв ургуулж тордсон, ямар нэг хортон шавьж, өвчин эмгэггүй ургамлыг мэргэжлийн төрөлжсөн дэлгүүр, эсвэл цэцгийн тухай тодорхой мэдлэг мэдээлэлтэй хувь хүмүүсээс худалдан авбал зохино.
    3. Тасалгааны ургамлыг хэзээ авбал тохиромжтой вэ? Хэзээч авч болно. Харин эмзэг, булбарай ургамлуудыг дулааны улиралд авах хэрэгтэй. Дулааны улиралд ямар ч төрлийн ургамал дасан зохицох чадвар маш сайн байдаг. Хавар ургамлын үндэслэх явц маш идэвхтэй явагддаг учраас хаврын улиралд буюу 3-5 р саруудад авсан ургамал илүү амжилттай дасан зохицдог.
    4. Ямар ургамалд сэтгэлээ зориулах вэ? Нэгдүгээрт өөрт таалагдсанаа авах ба та энэ ургамлынхаа талаар мэдлэгтэй байх эсвэл дараа нь олж авах боломжтой байх, түүнийгээ арчилж тордож чадна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Залуу бас эрүүл, үндэсний хөгжилт сайн байгаа эсэхийг сайтар шалгаж авах ба ургамал шинэ орчин нөхцөлдөө хурдан дасан зохицож чадвал тээвэрлэлтийн шокийг хурдан даван туулна. Ер нь ургамлыг ямар нөхцөлд үрслүүлж тарьснаасаа хамаарч түүний цаашид амьдрах хугацаа шалтгаалдаг. Жишээ нь: Хүлэмжний буюу хэт халуун, чийгшил ихтэй орчноос авсан ургамал жирийн орон сууцанд дасан зохицохдоо муу байдаг. Иймд чийгшил багатай, сэрүүвтэр орчинд үрслүүлж үндэслүүлж, тарьсан ургамал авах нь ургамлын цаашдын амьдралд арай хялбар байх болно.
    Үргэлжлэл бий.

  • Д. Лхагвасүрэн 2010-04-29 09:42

    Зүгээр л аваад ургуулаад үзэх хэрэгтэй дээ... Миний бодлоор цэцэг эхэлж тарих гэж байгаа хүн бол арчилгаа аль болох бага шаарддаг мөртлөө тун хурдан сагсайдаг цэцэгнүүдийг аваад ургуулж үзэх хэрэгтэй. Хайтан, төрөл бүрийн мөлхөө цэцэг, зуун наст зэрэг ч юм уу тиймэрхүү арчилгаа бага шаарддаг, бага өвчилдөг цэцэгнүүдийг ургуулж үзэх хэрэгтэй. Дөнгөж ургуулж эхэлж байгаа хүнд тун их урам өгдөг юм.

    За энэ дээр зурган дээр тавьсан сарнай, гүнжийн нулимс, барын чих гэхчлэн цэцэгнүүд нь арчилгаа, тордолгоо тун их шаарддаг цэцэгс учир нь бага сага дадлага туршлагатай мэдлэгтэй болсон хойноо тарих хэрэгтэй шүү гэж зөвлөх байна.

  • Т. ЭНХЧИМЭГ 2010-04-29 09:45

    нэг юм асууя... Би нь цэцэг энэ тэрийг сайн мэдэхгүй л дээ... Манай ажлын нэг эгч ээлжийн амралтаа авсын... тэгээд намайг харж хандаж байгаарай гээд нэг цэцэг үлдээсийн... тэгсэн би өнөөхийг нь яаж арчилж тордохоо мэддэггүй ээ... өдөрт хэдэн удаа ямар хэмжээгээр услах вэ? усных нь халуун бүлээн гээл..?

  • М. Archy 2010-04-29 09:50

    Ямар ямар цэцэгнүүд байгаагаас шалтгаална, цэцэгнүүдийнхээ нэрийг бичээрэй. Миний мэддэг юм байвал тус болъё.

  • Д. Лхагвасүрэн 2010-04-29 16:12

    Энхчимэгт: Навч нь зузаан памбагар байна уу, нимгэн том далбагар байна уу, болж өгвөл зургийг нь харуул даа... Усалгааны тухайд гэвэл 2-3 өдөрт нэг удаа л услахад тохиромжтой. Крантны дөнгөж сая гоожуулсан ус байж болохгүй, крантны усыг нэг хоног байлгаад ч юм уу, зөөлрүүлсэн усаар уславал зохимжтой. Халуун бүлээний тухайд гэвэл тасалгааны температурт байсан ус болно доо гэж...

  • Т. ЭНХЧИМЭГ 2010-04-29 16:15

    Зузаан навчтай юм байна... Савнаасаа дээшээ нэг төө орчим л урт ургаж... гэхдээ тэгш биш...тонгойгоод... өө өдөр бүр усалдаггүй муу... бм ч бараг өдрийн 3 усалчих санаатай л суугаад байгаа шд...

  • Г. Сайнбуян 2010-04-29 18:15

    хэрэгтэй мэдээллүүд байна. өшөө олон мэдээлэл оруулаарай. Би эер нь тарьж байгаа цэцэгнүүдийхээ нэрийг өөрөө сайн мэддэггүйн бншд... Энд тэндээс үрслээлээд авчихдаг болхоор.
    Цэцэгний талаар илүү их мэдээлэл хаанаас олж авах боломжтой вэ? зурагтай, нэртэй нь бичигдсэн цэцэгний тухай дажгуй ном нтр юу байна? санал болгооч..

  • Д. Лхагвасүрэн 2010-04-29 21:33

    Энхчимэгт: Наадах чинь тэгвэл Унаганы хэл гэдэг тасалгааны цэцэг байна гэж таамаглаж байна. Үсэрхэг зузаан зузаан навчтай байх ёстой. Иймэрхүү ургамлуудыг тэр тусмаа бага услаж байх шаардлагатай. Хэтэрхий халуун байвал 2 өнжөөд усалдаг ч юм уу тэгэх шаардлагатай.

  • उ. Namuran 2010-04-29 22:34

    Цэцэг ургамлын тухай бичдэг блогт маань зочлоорой. Хаяг нь энэ дээрх сарнайн зураг дээр байгаа. Энэ сайтад өчигдөр элссэн тул латин үсгээр хаягаа бичих аргаа олсонгүй.

  • Г. Сайнбуян 2010-04-30 09:42

    Намураан, блогруу чинь орох гээд болдоггүйээ. линк-г нь энд копи пастэ хийж өгөөч? :) Баярлалаа

  • Т. ЭНХЧИМЭГ 2010-04-30 09:47

    Баярлалаа нөхөд өө... Илжирүүлэх шахсан байна шд хөөрхийг...

  • उ. Namuran 2010-04-30 10:35

    Уучлаарай, ойрд банжиг алга болчихоод блогтоо орж чадахгүй л байна. Удахгүй хэвэндээ орох байх хэмээн найдаж сууна. Блог урл- аа бичих гэтэл латин үсгээ гаргаж чадахгүй мунгинаж сууна.

  • उ. Namuran 2010-04-30 10:36

    Энэ хуудсан дээр латин үсгээр яаж бичих вэ?

  • Г. Сайнбуян 2010-04-30 10:41

    Баярлалаа. Одоо орж болохгүй байх шиг бна. Дараа тухтай орж сонирхоноо.
    Англиар бичихдээ Ctrl+Alt гээд дараад үздээ хо. Тэгээд бичээрэй,амжилт!

  • उ. Namuran 2010-04-30 10:50

    Өө, Мяндас энд явж байна. Баярлалаа, Мяндас, Сайнаа нар аа. Одоо болчихлоо хө.

  • S. Zoloo 2010-04-30 10:55

    энэ их сайхан сэдэв байна шүү би бас цэцэгэнд дуртай

  • उ. Namuran 2010-04-30 10:57

    Энхчимэг ээ, наад ургамал чинь унаган хэл буюу зузаахай мөн бол арчилгааных нь талаар гүүглээс хайхад зөндөө материал байгаа. Оросоор каланхоэ, латинаар кalanchoe гээд хайгаад үзээрэй. Уг нь арчилгаа багатай эд л дээ.

  • S. Zoloo 2010-04-30 10:59

    tsetsegnii boosiig yaaj arilgah we jijeghen yaluunuud niseed bhiinmaa tamhiar ugaa geheer ugaasan tusgai bas horoor archij uzsen bhgui bnaa yaahuu




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold