Оруулсан : ᠰ. Rose 2010-09-06 23:59:25

Математикийн Шинжлэх ухааны зогсолт

Математикийн ШУ гэлтгүй технологийн төвшинд зогсолт авчирсан тэгшитгэл бол яах араггүй Х^2+1=0
юм Энэ тэгшитэгэлийн шийдийг олвол бид өнөөдөрийн хувьд мөрөөдөл байгаа технологийн төвшинд хүрж шинэ ертөнцийг нээнэ гэж олонх эрдэмтэд үзээд байгаа. Тухайлбал:
Оюун ухаантай комьпютер бүтээнэ
Хоёр дох ертөнцийг эзэмшинэ.
Оюун ухаанаараа удирддаг робтыг бүтээнэ
гэх мэт олон арван хийсвэрлэлийг дэвшүүлэн тавьсан байдаг. Тэр бүү хэл хайрыг томьёолно гэж үзжээ.
Биз-ийн эрхэм гишүүд та бүхэн өөр өөрийн оюуны цараагаар хийсвэрлэж Оюуны цангаагаа тайлж өвөрмөц таамаглал дэвшүүлэх боломжийг энэхүү сэдэв олгож байгаа юм. магад таны оюунд тэгшитэглийн шийд болоод тэгшитгэл утгатай гарсан тохиолдолд дэлхий ертөнц ШУ, технологи хэрхэн хувьран өөрчлөгдөж дэвшин хөгжих талаар оновчтой хийсвэрлэл таамаглал явааг үгүйсгэхгүй.
Дэлхий таниар дутна.

Сэтгэгдлүүд


  • Z. Zuu 2010-09-07 15:14

    Бодит тоо ч бай,комплекс тоо ч бай бүгд хийсвэр ойлголт.
    Тэр И тооны ертөнц мөртөнц руу нь нэвтрэхд хүний абстакт сэтгэлгээ дутаж байна уу гэхээс тэр одоо байгаа тоо,бодит тоо энтэр нь багадаад байгаа юм биш..

    Эхлээд сэдэвээ хар.Гарчигаа хар.Гарчиган доорхоо хар.МАТЕМАТИКИЙН ШИНЖЛЭХ УХААН ЗОГСЛОО гэсэнээ комплекс тооны классик жишээ тавьчихсан ч байх шиг.Мэддэг хүн бол шууд Комплекс тоотой сэдэв эхлүүлэх байсан юм.

    Гарчигийг нь тайлбартай нь унш.Комплекс тоо,чиний яриад байгаа И тооны ертөнц энтэр чинь хумсын шинээ ч цухалзахгүй байна.

  • Z. Zuu 2010-09-07 15:29

    Комплекс тоо И-тооноос бүрддэгийг чамаар хэлүүлтгүй мэдэхтэйгээ байна.
    Хүрээ хүрээндэээ байя гэчихжээ бас.Олигтой хариу ч өгчихөөгүй байж бас зугтах санаатай.
    Комплекс тоо,бодит тоо бүгд адил хүний бодож олсон,ахуй хэрэглээндээ,аж амьдралаа зориулж бодож олсон нэг тэмдэглэгээ.Энэнтэй маргах хүн бас байхаа ?Тэрэнтэй нь би бас маргалдаж суух ч гэж.

  • Z. Zuu 2010-09-07 15:40

    Гарчигийнхаа тайлбарийг нэг уншчих,Чиний яриад байгаа юм чинь үнэртэхчгүй байна.Математикийн хсинжлэх ухаан зогслоо гэх мэт үг нь гэдэн хөдөлгөөд байна.Сэдэв нээсэн нөхөр өөрөө математикч хүн үү,аль эсвэл хүний үгээр үг хийдэг,хальт сонссон юмаа бүлтэрчихээд алга болдог нөхөр үү.

    Наад сэдэв нээсэн нөхөр наад яриад байгаа юмыг чинь дотроо бодож нээсиймүү,бүү мэд.

    Тэгээд ч чиний яриад байгаа зүйлийг дотроо бодоод сэдэв нээсийн бол хүнд жоохон ойлгочихоор юм биччих хэрэгтэй.1+1=2 энэ бол гайхамшиг гэсэнээ алга болчиж байгаатай адил байна.
    Яг юу нь ягаад ийгээд яаж яваад айхтар юм болчдгийг нь мань мэт усан толгойтнууд нь ойлгохгүй юм байна

  • А. Намуухан 2010-09-07 15:41

    Хэдийгээр би математикч биш ч гэлээ математикийн ШУ зогссон гэж бодохгүй байна. Хүний сэтгэхүй л хүрэхгүй багйгаа гэж бодож байна. Хүний тархи хөгжисөнөөр дахиад л цаашаа нээлтүүд гарсаар байх болно. Тэр И тоо ч байна уу, Х тоо ч байна уу шинэ нээлт, шинэ мэдлэг гарсаар байх болно гэдэгт итгэнэм.

  • *. MINE ***** 2010-09-07 16:19

    P=m /n P= 12!/1212=1*2*3*4*5*6*7*8*9*10*11*12/12*12*12*12*12*12*12*12*12*12*12*12=0,00005
    сонин байгаа биз...
    магадгүй Эйлерийн аргаар бодох юм бол энэ хариу гарах байх л даа... Бид мэдээгүй ч дэлхий дахинд Матемтикийн шинжлэх ухаан нилээд өндөр түвшинд явж байгаа шүү...
    Математика яагаад хөгжихгүй байна вэ гэхлээр... зүгээр л бие биенийхээ хариуг үгүйсгэж байдгаас үүдэлтэй байхаа... Математикт энгийн байдал ба ерөнхий байдал чухал. Мөн Евклидийн энгийн тооны тоог хязгааргүй гэж баталсан баталгаа шиг ур ухаан шаардсан баталгаа, Фурьегийн хурдан хувиргалт шиг тооцооллыг хурдасгах аргуудад гоо сайхан чанар байдагтай холбоотой юм болов уу...

    1, 2, 3 Натурал тоонууд -2, -1, 0, 1, 2 Бүхэл тоонууд -2, \frac{2}{3}, 1.21 Рациональ тоонууд \sqrt{2}, \sqrt{3}, \sqrt{5}, Иррациональ тоонууд -e, \sqrt{2}, 3, \pi\,\! Бодит тоонууд 2, i, -2+3i, 2e^{i\frac{4\pi}{3}}\, Комплекс тоонууд











    энэ чинь л Математикийн салбарын хөгжил байгаамдаа...

  • S. SANJAA 2010-09-07 16:48

    Энэ зургуудаа бас их хөөрхөн оруулжээ.

    1. Абель
    2.Пифагор
    3.Ньютон Лейбниц
    4.Олонлог
    5. Галуа явж байна.

  • О. Долгион 2010-09-07 16:52

    Т. Хүүгийн хэлдгээр сэдвийн нэр нээрээ хараад байсан чинь жаахан тохиромжгүй юм шиг ээ.

    Сэдвийн нэрийг ер нь БАРИГДМАЛ СЭТГЭЛГЭЭНИЙ ХЯЗГААР гэж өөрчилмөөр юм уу даа... Математик өөрөө учир дутагдалтай учраас нэг газар очоод гацлаа гэж хэлэхээс илүү, бид математик гээч агуу зүйлийн захаас нь барьж авчихаад гүнрүү нь орж чадахгүй байна гэж хэлсэн нь оновчтой байж мэдэх юм? Гэхдээ хүн хэзээ нэгэн цагт энэ бүхний учрыг олж чадна тийм ээ? Чадсаар ч ирсэн шүү дээ.

  • B. Daamaihangai 2010-09-07 16:58

    1+1=2 энэ бол агуу нээлт байлаа.

  • Б. Золзаяа 2010-09-07 17:00

    их мэдлэгтэй хүмүүс л байх шиг байна. би зүгээр л өөрийн боддогоо бичих гэсэн юм. математикын ухааны гол зорилго бол бодит зүйлийг хийсвэрлэн бодит зүйлрүү дэвшин шилжих явдал. одоогоор хүмүүс 2 хэмжээстийг дүрсэлж чадаж байна. шинжлэх ухаан дээд цэгтээ хүрвэл одоо бидний бодит гэж бодож байгаа, байгаа гэдгийг нь мэдэхгүй байгаа тэр бүх зүйлийг биет болгох байх. магадгүй бид өөрсдөө бодит биш ч юм билүү... гэхдээ үүний төлөө маргалдаад яахав дээ эцэстээ энэ бүх байгаа зүйл л биднийх, энэ үедээ л бид биедээ мэддэг мэддэг хэрдээ гайхуулж илүү дутуу гарч амьдарч чадах нь зол заяа байх даа..

  • B. Daamaihangai 2010-09-07 17:02

    математик бол хязгааргүй учир нь ертөнц хязгааргүй. харин хүний тархи математикыг цаашаа барахгүй болоод зогсчоод байгаан. учир нь хүний тархи хязгаартай

  • S. SANJAA 2010-09-07 17:03

    Математикийн Ш/У бол агуу тэр ойлгомжтой. Гэхдээ өөр томоохон үсрэлтүүд гарахгүй байгаа нь үнэн. Жишээ нь дээр оруулсан тэгштгэл мөн. Тиймээс сэдвийн гарчиг боломжийн оносон байна.

    мэдээж сэдэвийн эзний оруулсан дээрх тэгштгэлийг хэн ч харсан инээдтэй 1+1= гэсэнтэй ижил харагдах байх. Гэвч утга шаал өөр лдө. Сэдвийн эзэн ингэхэд өөрөө хайчив.

  • Ч. Уранбаяр 2010-09-07 17:04

    2*2=6 гэж 1 юм байдаг бас

  • B. Daamaihangai 2010-09-07 17:05

    анхны тооны учрыг ч тайлж чадахгүй байгаа хүн гэдэг амьтан өрөвдөлтэй

  • Ч. Уранбаяр 2010-09-07 17:07

    тоон дотор үсэг цохиод эхэлж байна даа манайхан ч. ойлгохоо байх нь хэ хэ хэ

  • S. SANJAA 2010-09-07 17:12

    Х^2+1=0 энэ тэгштгэлийн цаад утга-г нээнэ гэдэг бол 10 харьцангуйн онолтой тэнцэх хэмжээний хувьсалыг авчирч мэдэх том хувьсал болох юм. Үүний хажууд шинжлэх ухааны бусад хүндрэлтэй шийдэгдээгүй асуудлууд хүүхдийн тоглоом ч байж мэднэ.

    Яагаад ийм их ач холбогдол өгөөд байгааг ирээдүйд л хэн нэг нь мэдэрч магад кк .. Худал хөөрий гэж бодсонгүй. Бодит биш утга бүхий тэр тоон олонлогыг бид физикийн хууль шиг жолоодож эзэмшиж сурах гарц нь энд л байгаа. энэ бол урлаг уран зураг, өөр юунаас авдаггүй их кайфыг хүн төрөлхтөнд бэлэглэж мэдэх юм. Үгээр хэлэхэд оносон үг олдохгүй байна. кк. Би тийм эмоцтой хүн биш шүү. Зүгээр л тийм байна да. Одоо өөр юу гэхэв.

  • S. SANJAA 2010-09-07 17:19

    Түүнээс биш интеграл , дифф тэгштгэлүүдийг хэд хэддүгээр эрэмбээр нь тавьсан ч сонин биш бөгөөд түүний аргыг нь мэдсэн хэн ч бодож дөнгөнө. онолын физик, дээд математикийн бодлогуудыг монголчууд төвөггүй боддог. харин энэ тэгштгэлийг утгажуулж чадахгүй л байна. Дэлхий нийтээрээ бүх шилдэг толгойнууд барсангүйдэ кк. Гол нь утга бөгөөд түүний цаана оршиж баталгаат үнэн чухал.

  • S. SANJAA 2010-09-07 19:25



    Эндээс нэг зүйлийг харж байна. Зарим хүмүүс математикийг ямар модон хэлбэрээр хүлээж авдаг юм бэ. Зүгээр тоо, тоо нь тодорхой утгагүй хийсвэр, математик бол томьёо түүний цаана гүн утга байхгүй гэж хүлээж авдаг юм байна. Ерөнхийдөө философи утга оруулаад явах нь утгаггүй ч гэлээ хамгийн их философи утга ордог нь И-тоо гэж болно. Бусад тоон дээр тийм модон хэлбэрээр хандаж болох байх л да. Тэгээд ч ирсэн юм . Намайг философидоод унахаар зарим хүмүүс баталгаагүй фантаазлаад гэж бодоод байх шиг байна.


    Бусад тэгштгэлүүд , бодлогууд шиг нээх утга-г нь эрхэмлэхгүй цэвэр математик аппратаар хандаж болох л байх. Гэхдээ....



  • *. MINE ***** 2010-09-07 20:58

    математикийн философи нь... Хийсвэр онол дэр тулгуурлаж байгаа юм...Алгебр • Абстракт алгебр • Шугаман алгебр • Анализ • Функционал анализ • Тоон анализ • Интеграл ба дифференциал тоолол • Дифференциал тэгшитгэл • Категорийн онол • Комбинаторик • Геометр • Алгебрлаг геометр • Логик • Тооны онол • Олонлогийн онол • Оптимизаци • Магадлал • Статистик • Топологи • Алгебрлаг топологи • Тригонометр
    гэх мэт олон олон шинжлэх ухаан болон хөгжсөн нь эдүгээ бидний хэрэглэж байгаа ТОО гэдэг л зүйлээс улбаатай ш дээ... Яг үнэндээ тоо гэдэг маань аливаа зүйлийн тоо хэмжээг илэрхийлэхэд ашигладаг хийсвэр ухагдахуун юм байна лээ...тэгэхлээр энэ хорвоо тэр чигтээ хийсвэрлэл болж байгаам даа....
    хэхэ... би ч хийсээд яваад байгаан шиг байна лээ...
    Математика : тоо хэмжээ, бүтэц, огторгуй, өөрчлөлт зэрэг ойлголтууд дээр төвлөрсөн мэдлэгийн цогц, мөн тэдгээрийн тухай судалдаг шинжлэх ухаан.

    Харин Философи гэдэг нь грек хэлний "φίλος" буюу дурлах, "σοφία" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байсан юм байна лээ... :)

    Х^2+1=0 энэ тэгшитгэлийн шийдийг олж ер нь яахын...би олж чадахгүйгээс л хойш...хичнээн математикад дуртай байв...Нэг сонин багшаас болж энэ сайхан шинжлэх ухааныш хаясан даа...Ер нь хамгийн таалагдаад байгаа нь Ай Кү бодлого болоод байгаа ш дээ...Яваандаа ийм сургууль байгуулая ч гэж бодож явдаг аа нуух юун... :)

  • Ц. Батболд 2010-09-08 08:21

    a^n + b^n = c^n

    n>2 үед шийдгүй гэж батал

  • S. SANJAA 2010-09-08 08:46

    хэхэ хөөрхөн зальтай гар. Ферма-н их теоромыг бодлого болгоод тавьчихсан байнашд. ккк

    n=3 үед Л.Эйлер баталсан,
    n=5 үед П.Дирикл
    n=7 үед Г.Лами нар тус тус баталсан.

    Ерөнхий тохиолдолд нь А.Вилес баталсан.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold