Оруулсан : Ц. Төгөл-Өдөр 2010-09-30 11:02:46

Урьд шөнө юу зүүдэлсэн бэ

Зүүдээ ярих гээд хулгайгаа яриваа...
Гоё зураг олдсонгүй ээ

2010-09-30 11:20-д бичсэн тодруулга.
Хамгийн гоё зүүдийг тодруулга дээр байрлуулна.

2010-12-27 12:59-д бичсэн тодруулга.
1-р хэсэг Оршил
Нойр-амьд эсийн амин чухал хэрэгцээ. Нойргүйгээр амьд биет удаан орших нөхцөлгүй юм. Амьд биед хоол тэжээл зайлшгүй хэрэгтэйн адил нойр ч хэрэгцээт зүйлийн нэг. Харин нойр гэж чухам юу болохыг тэр бүрий хүн мэддэггүй билээ. Олон эрдэмтэд нойрны тухай янз бүрийн үзэл бодол баримталж судалгаа шинжилгээ явуулж ирсэн бөгөөд ихэнх эрдэмтэд, нойр бол төв мэдрэлийн тогтолцоог ядралаас хамгаалах үйл явц гэдэг үзэлд санал нэгтэй байдаг.
Их эрдэмтэн И.П.Павлов-Нойр нь тархины гадар түүний доод төвийн эсүүдийн үйл ажиллагааны саатал мөн гэж тодорхойлжээ. Мөн дотоод саатал үүсгэгч цочруулаар үйлчилснээс болзолт хэвшил (рефлекс) үүсэх явцад зүй ёсоор нойрсолт болдгийг анхаарч нарийвчлан судалсан байхад, П.К.Анохин-Нойр бол тархины гадар ба гадрын доод чухал бүтэц, (тухайлбал харааны доод төвгөр, торлог байгууламж)-ийн хоорондын харилцаанд гарсан тодорхой тойрог өөрчлөлтийн үр дүн юм гэж үзжээ.
Г.Морруци, Х.Мегун нар-Нойрсох ба сэрүүн байх явдал нь торлог байгууламжийн сэрэл саатлийн үйл явцтай холбоотойг туршагаар баталжээ.
Н.И.Грашенков, В.Гесс нар- нойрны төв нь харааны доод төвгөрийн орчимд буюу тархины 3-р ховдолын ёроолд байдаг гэж таамаглажээ.
Мөн сүүлийн үеийн сурах бичигт (физиология человека-Ткаченко 1995)-Унтах үед захын мэдрэлийн мэдрэхүй алдагдсанаас болж тархины харааны төвгөр (таламус)-ын орчимд өгсөх мэдрэхүйд саатал үүсэж тархины төв хэсгийн сэрэл багасаж үүнээс шалтгаалан тархины гадраас торлог байгууламжид үзүүлэх нөлөө буурч цаашилбал төвөөс зугатах замуудын үйл ажиллагаа багасаж , зарим хэсгүүдийн саатал болдог гэж бичигдсэн байна.
Эдгээр үзэл баримтлал онолуудаас үзвэл нойр гэдэг нь мэдрэлийн эсийн саатал мөн гэдэгт санал нэгтэй байна.
2-рхэсэг-Судалгааны зорилго
-Мэдрэлийн эс яагаад саатдаг
-Тархи мэдрэлийн аль хэсэгт саатал үүссэнээс нойр үүсдэг болох
-Саатах үйл явц ямар дараалалтайгаар ямар үе шаттайгаар явагддаг
-Хүн яагаад зүүдэлдэг, зүүдлэх үед мэдрэлийн тэр хэсэгт яагаад саатал
үүсдэггүй болох
-Хүн яагаад янз янзаар зүүдэлдэгболох зэрэг асуудлуудад хариулт өгөхийн тулд дээрхи үзэл баримтлал онолуудыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.
3-р хэсэг
Судалгааг явуулахын тулд тархи мэдрэлийн тогтолцоог хэд хэдэн хэсэгт хуваан авч үзье.
Хүний тархи мэдрэлийн тогтолцоо нь тархины гадар, гадарын доод төв, хөдөлгөөн мэдрэхүйн олон замуудаас бүрддэг.
Тархины гадар нь: Аливаа цочролыг хүлээн авч задлан шинжилж , ялган салгаад хариу үйлдэл хийх чиглэлийг өгдөг. Хүн аливаа зүйлийг мэдэж, мэдэрч байна гэдэг нь тархины гадар задлан шинжилсэний үр дүн юм.
-Тархины гадрын доод төв нь болсон аливаа үйлдэл, үйл явцыг хадгалах (тархины гадрын оролцоотойгоор хадгалсанаа санах үйл) мөн хэв шинжит (рефлекст) үйлдлүүдийг тархины гадрын оролцоогүйгээр гүйцэтгэхэд оролцох ба тархины гадрын оролцоотойгоор ухамсарт үйлдэлд оролцоно.
-Мэдрэхүйн замууд нь: гаднаас ирсэн цочролыг гадрын доод төвөөр дамжуулан тархины гадарт хүргэнэ.
-Гадраас задлан шинжлэгдсэн цочролын хариуд хөдөлгөөний замаар дамжуулан ухамсарт үйлдэл хийнэ. Хөдөлгөөний зам

Сэтгэгдлүүд





Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold