Оруулсан : ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-02 14:20:47

Жингээ хасахад 10% хөдөлгөөн, 90% зөв хооллолт байдаг.

Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хүн өөрийн ажил мэргэжил, хөдөлгөөний идэвх, нас, хүйс, эрүүл мэндийн байдалдаа тохируулан хоол, хүнсээр хоногт авах нийт илчлэгийн хэрэгцээгээ тооцон хянах шаардлагатай.
Та өөрийн хэрэгцээнээс илүү их хэмжээтэй илчлэг бүхий хоол, хүнс хэрэглэх нь илүүдэл жин, таргалалтад хүргэх бөгөөд улмаар чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдраар өвчлөх эрсдэлтэй.
Хоногт хоол, хүнсээр авбал зохих илчлэгийн хэмжээг тооцох
Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр эрхэлдэг 160 см өндөртэй, 40 настай эрэгтэй хүний хоол хүнсээр авбал зохих илчлэгийн хэмжээг тооцъё.
Байвал зохих “Эрүүл жин”-г тооцон олох
- Эрүүл жин = биеийн өндөр (метр) х Биеийн өндөр (метр) х 22 (тогтмол тоо)
- Эрүүл жин = 1,6 х1,6 х 22 = 56.3 кг
Бодисын үндсэн солилцоо тооцох = Стандарт хэмжээ х Эрүүл жин
- Бодисын үндсэн солилцоо = 22,3 х 56.3 = 1255.9 ккал
- Стандарт хэмжээ
Насны бүлэг Эр Эм
18-49 22,3 21,7
50-69 21,5 20,7
Биеийн хөдөлгөөний идэвхийн коэффициент
- Оюуны хөдөлмөр эрхэлдэг, хөдөлгөөн багатай – 1,5;
- Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр эрхэлдэг - 1,75;
- Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг - 2,0
Хоногийн нийт илчлэг = Бодисын үндсэн солилцоо х Хөдөлгөөний идэвхийн коэффициент
- Нийт илчлэг = 1255.9 ккал х 1,75 = 2297,8 ккал
Хоногт авбал зохих илчлэгийн хэмжээ 2297 ккал болж байна.
Тэгэхээр энэ миний мэргэжлийн нэгээхэн хэсэг учраас эрүүл мэндийн төлөө энэ талаар ярилцая.

2011-03-03 10:21-д бичсэн тодруулга.
Uuchlaarai, end zuvhun uursdiin medleg turshlagaa tsevereer ni bichne uu? Gelee geed yanz buriin shuumjlel huleej avahgui gesen ug bish, nad ruu zurvasaar yavuulj bolno. Olon niited haragdah ugee onovchtoi zuv songono uu!!! Minii oruulsan medeelel bugd minii hicheel uchraas shinjleh uhaanii buren undestei. Teged ch sedev maani 'hooloo soi' gesen ug bish yum shuu!!!

2011-03-03 10:27-д бичсэн тодруулга.
Uuchlaarai, end uursdiin medleg turshlagaa tsevereer ni bichne uu! Yamar negen shuumj jishee ni 'sanal niilehgui baina' ch gedeg yumuu iimerhuu zuilee nadruu zurvasaar ilgeene uu! Olon niited haragdah ugee onovchtoi zuv songoj, bie bienee hundetgej hariltsay. Ene sedev 'hooloo soi' gesen ug ogthon ch bish. Oruulj bui medeelel maani minii hicheel uchiraas shinjleh uhaanii buren undeslelteig durdaya.

2011-03-04 08:43-д бичсэн тодруулга.
Боломжтой хүмүүс нь өөрсдийнхөө хооллолтыг бичээрэй. Миний хувьд жимс ногоо голдуу иддэг. Оройн 20:00 цагаас хойш аяга ус л уудаг.

2011-03-04 08:43-д бичсэн тодруулга.
Боломжтой хүмүүс нь өөрсдийнхөө хооллолтыг бичээрэй. Миний хувьд жимс ногоо голдуу иддэг. Оройн 20:00 цагаас хойш аяга ус л уудаг.

2011-03-04 10:44-д бичсэн тодруулга.
Давсны зохистой хэрэглээ
Давсыг бага хэмжээгээр хэрэглэх нь бидний эрүүл аж төрөхөд тустай. Насанд хүрсэн хүн хоногт 1.4 грам орчим, хүүхэд 1 граммаас бага хэмжээтэй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай байдаг.
Харамсалтай нь насанд хүрсэн хүн хоногт дунджаар 9 – 12 грамм давс хэрэглэж байна. Хоногт хэрэглэх давсны хэмжээг багасгах нь таны эрүүл мэндэд тустай. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд нилээд олон хор уршиг авчирна. Насанд хүрсэн хүн хоногт 6 граммаас бага, хүүхэд түүнээс ч бага хэмжээгээр давс хэрэглэвэл зохино.
Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө
Цусны даралт ихсэлт:
Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихэсгэнэ. Цусны даралт ихсэлт ямар ч насны хүмүүст илэрч болно. Монгол улсын 15 – 64 насны 4 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг судлаачид тогтоосон байдаг1. Цусны даралт ихсэлттэй хүн зүрхний өвчин, тархины цус харвалтад өртөх магадлал хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад 3 дахин их байдаг юм.
Зүрх судасны өвчин, тархины цус харвалт нь Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Та давсны хэрэглээгээ багасгаснаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлж чадна.
Та хоногт хэрэглэх давсны хэмжээгээ 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг 4 дахин бууруулж чадна.
Насжилт:
Нас ахих тусам давсны хэрэглээгээ бууруулах нь таны эрүүл мэндэд тустай. Учир нь нас ахих тутам зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барих нь ахмад настныг зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэх ач холбогдолтой.
Ахмад настан эмийн болон амьдралын “ЭРҮҮЛ” хэв маягийг төлөвшүүлэх, тухайлбал давсны хэрэглээгээ бууруулах замаар цусны даралтаа хэвийн түвинд барих бүрэн боломжтой.
Ахмад настай, давсны хэрэглээ өндөртэй хүмүүсийн дунд цусны даралт ихсэлт нилээд түгээмэл байдаг. Иймд ахмад настай хүмүүс давсны хэрэглээгээ бууруулах нь цусны даралт ихсэлтээс сэргийлэх, цусны даралтаа бууруулах, улмаар зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэхэд шийдвэрлэх үүрэгтэй.
Ясны сийрэгжилт:
Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжин хэврэгшихэд хүргэнэ. Ясны сийрэлжилтийн улмаас яс хугарах, гэмтэж бэртэх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа ахмад настанд ясны сийрэгжилт илүү эрчимттэй явагддаг тул давсны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай.
Давсны хэрэглээгээ бууруулах арга
- Давсгүй цай ууж занш
- Хүнс, хоол бэлтгэхдээ давсныхаа хэмжээг нь аажим бууруул.
- Давсны амтыг бууруулах зорилгоор хоолондоо чихэр нэмж бэлтгэхээс татгалз.
- Давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарла.
Тухайлбал; лаазалсан мах, шуузалсан мах, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, давсалсан өндөг, нөөшлөсөн ногоо, давсалсан амттан (самар) хэрэглэхээс татгалз.
- Лаазалсан загас, давслаг амтлагч тухайлбал жан, цуу, шар буурцгын сүмс, улаан лоолийн сүмс гэх мэт бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарла.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

2011-03-04 12:02-д бичсэн тодруулга.
Оруулсан мэдээлэл маань Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан мэдээ, олон сайтууд дээр давхар тавигдсан байгаа. Гэхдээ сэдэв маань эрүүл хооллолттой салшгүй холбоотой учираас энэ талаар ярилцая. Та өөрийнхөө хооллолт, хүнсний хэрэглээгээ бичиж үлдээвэл хамтдаа ярилцая. Хэ хэ би гэж хүнсний эрүүл ахуйч болох гээд 4 жил нухлагдаж байгаа ядарсан нэг муу оюунтан байна...

2011-03-04 12:02-д бичсэн тодруулга.
Оруулсан мэдээлэл маань Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан мэдээ, олон сайтууд дээр давхар тавигдсан байгаа. Гэхдээ сэдэв маань эрүүл хооллолттой салшгүй холбоотой учираас энэ талаар ярилцая. Та өөрийнхөө хооллолт, хүнсний хэрэглээгээ бичиж үлдээвэл хамтдаа ярилцая. Хэ хэ би гэж хүнсний эрүүл ахуйч болох гээд 4 жил нухлагдаж байгаа ядарсан нэг муу оюунтан байна...

2011-03-05 10:06-д бичсэн тодруулга.
Жингээ барих, Жингээ хасах - Маш том ялгаатай юм шүү Жингээ хасахад:
Өглөөний цай
Өглөөний цай нь хүний өдөрт идэх хамгийн чухал цай юм. Хүн өглөө босоход ихэнх нь 10-12 цагийн туршид хоол идээгүй байдаг, иймээс хүний цусан дахь сахарын хэмжээ маш бага болсон байдаг юм.
Өглөөний ундаа уугаагүйгээс болж хүн өдөржингөө жижиг зүйлээр хооллож цусны сахарын хэмжээг мөн энергээ ихэсгэх гэдэг байна. Энэ нь юунд хүргэж болзошгүй вэ гэвэл маш илчлэгтэй хооллож биед хэрэгтэй байгаа саахарын хэрэгцээг хангахад хүргэж болох юм. Жишээ нь: жигнэмэг, жижиг талх, нарийн боов гэх мэт...
Өглөөний ундаа мартахгүй байх нь нэн чухал гэдгийг сануулъя. Судлаачдын үзсэнээр өглөөний цайгаа уудаггүй хүмүүсээс, уудаг хүмүүс нь өдрийн туршид бага илчлэгтэй хооллож жингээ илүү үр дүнтэй хасаж чаддаг байна. Өдөр бүрийг заавал өглөөний цайгаа ууж эхлэж байхыг зөвлөж байна.
Түргэн идэх
Тархинд цадсан гэсэн мэдээлэл ирэх гэж 30-40 мин болдог. Хэрэв түргэн идвэл та идэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн иднэ гэсэн үг юм. Үүнийг яаж зохицуулах вэ гэвэл удаан, тайван тархи тань тэрхүү мэдээллийг хүлээн авч байхаар идэх хэрэгтэйг зөвлөж байна.Энэ нь газар дундад тэнгисийн хүмүүсын таргалалт яагаад бага байдгийг тайлбарлаж чадаж байгаа байх- тэд хоолыг маш удаан иддэг. Хоолны цаг нь зөвхөн өлсгөлөнгөө дархад биш найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ өнгрөөж хоолыг тав тухтай амтархан идэхэд зориулагдсан гэж үзэж болно. Өөрийхөө хүссэнээс их идээгүйгээ мэдэхийн тулд – удаан идэж байгаа зүйлээ тааваараа идэх хэрэгтэй. Хоолоо нэг халбагадаад амтыг нь мэдэрч идээрэй.
Санаандгүй идэх
Бид хичнээн удаа хагас ухаанаа алдсан байдалтай зурагт үзэж байхдаа, утсаар ярьж байхдаа, ном уншиж байхдаа урдаа тавьсан самар, хайрцагтай жигнэмэг гэх зүйлүүдийг идсэнээ гэнэт ухаардаг бол? Мэдээж маш олон гэж таамаглаж байна.
Идэх гэдэг нь туслах зүйл ер байж болохгүй- энэ нь үргэлж төвлөрсөн байдалд байх ёстой. Хоолыг анхаарал сарнихгүй нөгцөлд буюу зурагт, компьютер, видео тоглоом, утаснаас хол хоолны ширээндээ сууж идэж байх хэрэгтэй. Энэ нь таныг үргэлж анхааралтай хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянахад туслах болно.
Дасгалын дараа өөрийгөө урамшуулах
Биеийн жин хасах дасгал тогтмол хийх нь маш үр дүнтэй гэдэг. Яг үнэндээ дасгал хийх нь биеийн жинг барьж эрүүл мэндийг сайжруулдаг ч гэлээ жингээ хасахад энэ нь нээх их нөлөөгүй. Хэр их дасгал хийж 0.5 кг хасахыг танд зөвлөхөд, хэрэв та 72 кг жинтэй бол 107 км, 60 кг бол 84 км алхах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд цаг зав их шаардсан хэцүү асуудал юм. Нэг газраас нөгөө рүү алхах машинаа гараараа угаах нь хэдхэн л калорийг шатааж чадна. Тэгэхлээр хэрэв та жингээ хасах гэж дасгал хийж байгаад шагналд нь өөртөө жигнэмэг өгвөл бүүр л их калорыг нэмнэ л гэсэн үг. Жин хасахад 90% нь зөв хооллолт 10% нь дасгал хийх байдаг юм

2011-03-05 10:16-д бичсэн тодруулга.
Жингээ барихад хэрэгтэй
Байвал зохих эрүүл жин
Эрүүл жин = Биеийн өндрийн квадрат утга (М^2) х 22 (Тогтмол тоо)
Жишээ: 155.6 см (1.56 м) өндөртэй хүний байвал зохих эрүүл жинг олцгооё
Эрүүл жин = (1.56 х 1.56) х 22 = 2.43 х 22 = 53.5 кг
Үнэлгээ: 155.6 см өндөртэй хүн 53.5 кг жинтэй
байвал хамгийн тохиромжтой.
Биеийн Жингийн Индекс (БЖИ)
Биеийн жин ба өндрийг хэмжин дараах томъёог ашиглан БЖИ-ийг хялбархан тооцох боломжтой. БЖИ-ийг олохдоо биеийн жин ба өндрийг үнэн зөв, нягт нямбай тодорхойлох шаардлагатай.
Тухайн хүний биеийн жин ба өндрийг харьцуулж, биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээг тогтооход БЖИ-ийг ашигладаг. Гэхдээ БЖИ-ийн үзүүлэлтээр биед агуулагдах өөхлөг эдийн байрлалыг тогтоох боломжгүй юм.
БЖИ-ийг тухайн хүний килограмаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцуулж олно.
БЖИ = Биеийн жин (Кг) : Биеийн өндөр (М2)
БЖИ-ийн хэмжээгээр таргалалтыг илрүүлэх удирдамж (ДЭМБ, 1997 он)
БЖИ Үнэлгээ
< 18.5 Туранхай
18,5 - 24,9 Хэвийн жин
25,0 - 29,9 Илүүдэл жинтэй
30,0 - 34,9 Таргалалт I зэрэг
35,0 - 39,9 Таргалалт II зэрэг
≥40.0 Таргалалт III зэрэг
Жишээ 1: Биеийн өндөр - 150 см буюу 1.5 метр, Жин нь 54.6 кг хүний БЖИ-ийг тооцон олцгооё.
БЖИ = 54.6 : (1.5 х 1.5) = 54.6 : 2.25 = 24.26 Хэвийн жинтэй
Жишээ 2: Биеийн өндөр – 163.7 см буюу 1.64 метр, Жин нь 76.8 кг хүний БЖИ-ийг тооцон олцгооё.
БЖИ = 76.8 : (1.64 х 1.64) = 76.8 : 2.68 = 28.5 Илүүдэл жинтэй

2011-03-08 19:40-д бичсэн тодруулга.
Зөгийн балны тухай
Элэг цєсний vрэвслийг анагаана.
Єлєн элгєн дээр зєгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний vйл ажиллагаа хэвийн болж, vрэвслийг анагаана. Зєгийн бал нь нvvрс усны асар єндєр агууламжтай хvнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхvvн юм.
Амны хєндийг цэвэрлэж, шvд цайруулдаг
Зєгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хєндийг бvхэлд нь цэвэрлэдэг. Мєн шvдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 грамм цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв vрэвслээс сэргийлнэ.
Хоол боловсруулалтыг сайжруулдаг.
Зєгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнvvдийн гэм анагаагдана.
Нойргvйдлийг анагаана
Унтахын ємнє аяга бvлээн ус буюу сvvнд нэг хоолны халбага цэвэр зєгийн бал хутгаж ууна. Тайвширч, гvн нойрсохоос гадна гэдэсний vйл ажиллагаа сайжирна.
Ханиалгыг дарна.
Нохойн хошууны жимсний нунтаг, vхрийн нvд, бєєрєлзгєнє, зєгийн бал дєрвийг туе бvр нэг хоолны халбагыг нийлvvлж дээр нь 100 мл буцалсан ус хийж 15 минут байлгадаг. Єдєрт гурван удаа хоолны ємнє хагас аягаар ууна. Зєгийн бал, нухсан сармис хоёрыг 1:1 харьцаатайгаар найруулж хоолны халбагаар усаар даруулж унтахдаа уудаг.
Судасны хатууралт.
Сонгины шvvсийг шахаж зєгийн балтай тэнцvv хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дvрж зєєлєн халаагаад хоолны халбагаар єдєрт гурван удаа ууна. Хоолны ємнє эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон vзэхгvй.
Єтгєн хаталтыг дарна.
Жимс ногоо тогтмол хэрэглэдэггvй, голдуу цагаан гурил, мах иддэг хvний єтгєн байнга хатаж, улмаар бvх бие махбодио хордуулдаг. Тэгвэл єтгєн хатдаг хvмvvс, єглєє, оройд аяга бvлээн усанд нэг хоолны халбага зєгийн бал уусгаж ууж заншвал зохилтой.
Ходоодны шархыг нэмэхгvй.
Ходоодны шарх үүссэн vед євдєлт маш хvчтэй євддєг бєгєєд юу ч идэж болохгvйгээр гороож євдєх мєртлєє удаан хугацаагаар хоосон байснаас гол харлах нь бий. Ходоодны шархыг газар авахуулахгvй байх шид зєгийн баланд бий. Орой нэг аяга бvлээн усанд нэг хоолны халбага зєгийн бал хийгээд хутгалгvй хонуулна. Єглєє єлєн элгэн дээрээ хонуулсан зєгийн балаа хутгаад ууна.
Толгойн євчинд тустай.
Толгой євдєх нь айж цочих, сэтгэлийн хєдєлгєєн, тайван бус байдал, нар салхинд цохиулах, ханиад томуу хvрэх, даарч хєрєх зэрэг олон зvйлээс шалтгаалдаг. Толгойн євчнvvдээс хамгийн зовиуртай нь тархины мигрень юм. Энэ нь толгойн нэг тал руу хvчтэй євдєх, хоёроос дєрвєн цаг заримдаа хэдэн єдєр ч дараалан vргэлжилж, хатгуулан євдєлт єгєх нь бий. Тархины мигрень євчтэй хvмvvс євчин намдаах тусгай бэлдмэл хэрэглэхээс гадна зєгийн бал, балтай найруулсан бэлдмэл хэрэглэвэл тус болно. Хоол идэх vедээ цайны нэг халбага бал хэрэглэж байвал цагийн дараа толгой євдєхєє болино. Мєн зєгийн балыг зарим ургамлын ханд, жимстэй найруулан хэрэглэх нь vр дvнтэй.
- Хамба шарилж, буурцагт ургамлын навчийг хооронд нь сайтар холиод тэдгээрээс хоолны дєрвєн халбагыг аяга халуун усанд хийж хандална. Орой унтахын ємнє 100 гр-ыг хоолны халбагыг балтай холин найруулж уухад сайн.
*Дашдэмбэрэлийн Aнхзаяа* гишүүн илгээв

2011-03-15 21:26-д бичсэн тодруулга.


2011-03-20 02:31-д бичсэн тодруулга.


2011-03-25 11:27-д бичсэн тодруулга.
МАЦАГ БАРИХ БА ЦАГААН ХООЛ
Мэдээж эрүүл байхын үндэс нь зөв хооллолт. Зөв хооллох гэдэг бас нэг төрлийн урлаг бөгөөд түүнд суралцах ёстой гэнээ. Улс үндэстэн бүрийн 100-гаас дээш насалсан хүмүүс амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хооллох дэг жаягтай. Дорнын соёлтой монголчууд бид амжиж өөрийн болгохгүй бол Европт мацаг барих дэглэмээр уламжлуулан цагаан хоолтон болох замаар эрүүлжиж буй хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ. Мацаг барих гэж юу вэ, цагаан хоолтон болох нь эрүүл мэндэд ямар тустай вэ. Мацаг барихын өмнө махнаас татгалзаж цагаан хоолтон буюу вежетариан болдог байна. Манай улсад 7000 гаруй цагаан хоолтон байдгаас 4000 гаруй нь хагас вежетариан, үлдсэн нь цэвэр вежетариан гэнэ. Хагас цагаан хоолтон долоо хоногт хоёр удаа цагаан хоол иддэг. Вежетариан хоол холестерингүй байдаг. Цагаан хоол идэх нь олон талын ач холбогдолтой.
Буурцагт ургамлын уургийн агууламж махныхаас илүү
Цагаан хоолонд махны оронд дүфү буюу шар буурцгийн бяслаг, эрдэнэ шиш, будаа, шар буурцаг, хүрэн буурцаг, вандуй, гурилнаас гаргасан уураг зэрэг бүтээгдэхүүн юун түрүүнд ордог. Жимс, хүнсний ногоо нь амин дэм, эрдэс бодис, хэт исэлдлийн эсрэг бодисуудаар баялаг, эрүүл саруул, урт удаан амьдралыг тэтгэгч сайн чанарын эслэг агуулж байдаг.
Хүний биед физиологийн хувьд мах боловсруулах нэг ч эрхтэн байдаггүй гэвэл та итгэх үү? Хүн байгалийн ангиллын хувьд өвсөн тэжээлтний бүлэгт багтдаг байна. Тэгээд ч эрдэмтэд хүний ажил үйлс бүтэмж муутай, уур уцаар ундуу ихтэй байдгийн далд утга нь маханд байдаг гэж үзэж байгаа бололтой.
Хүн энергийнхээ 10 хувийг хоолноос авдаг.Буурцагт ургамлын уургийн хэмжээ махныхаас илүү байдаг. Дэлхий нийтийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний эхний байрт буурцагт ургамал ордог гэнэ. Мах их иддэг хүн хамгийн өвчлөмтгий. Хүн энергийг гурван янзаар авдаг. Агаараас 70, нойрноос 20, харин хоолноос 10-хан хувийг авдаг байх юм.
Өвсөн тэжээлтний хөлс ялгаралт арьсаараа гардаг байхад араатных амаараа гардаг аж. Араатны гэдэс биеийн уртаасаа гурав дахин илүү байдаг бол өвсөн тэжээлтнийх 8-12 дахин урт байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Бидний идэж, уусан хүнсний бүтээгдэхүүн дөрөв, тав хоногийн дараа ялгарч гадагшилдаг. Харин араатан амьтан богино гэдэстэй учир хоёр өдөр хүрэхгүй хугацаанд гадагшлуулдаг байх юм.
Хүний бие 70 триллион эсээс тогтдогоос хоёр сая нь хавдрын эс. Гэдсэнд удсан махнаас үүссэн ялзмагаас хорт хий ялгарна. Хорт хий ялгарах бие дэх хавдрын эс идэвхждэг. Энэ бүхнээс үзэхэд хоолонд хэрэглэдэг махаа багасгах, болж өгвөл махнаас татгалзах нь олон талын ач холбогдолтой.
Махан хоол идэхгүй нэг өдөр өнжиж чадахгүй гэсэн үгийг бид захын хүний амнаас сонсдог. Та нэг өдрийн хоолныхоо махны оронд шар буурцгийн бяслаг хийгээд үзээрэй. Махтай идмээр байвал хоолонд орох махныхаа талыг хийгээд, үлдсэнд нь шар бууцгийн бяслаг хийчих. Ийн өдөр ирэх тусам хоолонд орох махныхаа хэмжээг багасгаад бай. Тэгэх тусам мах идэх хүсэл тань буурна. Хэсэг хугацааны дараа өмнө нь хэлж байсан “Махгүй бол амьдарч чадахгүй” гэсэн үгээ буцаахад хүрэх вий.


2011-03-25 11:29-д бичсэн тодруулга.
Мацаг барихдаа сайн үйлийн тухай бясалгадаг.
Зөв хооллох урлагийн дэг жаягт чухал хэрэгтэй нэгэн зам бол мацаг барих. Мацаг барихын эхлэл нь цагаан хоол идэх гэж ойлгож болно. Хүн хоол идэхгүй байлаа гээд өлсөөд үхчихгүй. Учир нь ургамал, салхинаас энерги авч байдаг.
Нэг өдрийн буюу цөөн хоногийн мацаг барихад үдээс хойш юм идэхийг цээрлэдэг.
СОНДГОЙ ТООТОЙ ӨДӨР МАЦАГ БАРИАРАЙ.
Эрүүлжихийн тулд мацаг бариарай. Ходоод хоосон байлаа ч гаднаас олдсон энергийг “идэж” байдаг аж. Өлсгөлөн үед бие дэх нянгуудыг эсүүд идэж эхэлдэг байна. Хүний ходоодны ханан дахь тэмтрүүл шим тэжээлийг сорж байдаг. Мах иддэг хүний ходоод мөлгөр болж өнгөр тогтдог. Тиймээс мацаг бариад эхлэхэд ходоодны ханан дахь өнгөр арилж, цэвэршдэг гэж хоолны мэргэжилтнүүд ярьж байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх нь өвчлөмтгий, архаг хууч өвчтэй байдаг. Тарган хүн өөрийгөө эрүүл, өөдрөгөөр төсөөлж чаддаггүй.
Хэрэв мацаг барихаар шийдсэн бол эхлээд хагас өдрийн мацаг бариад үз. Ингэхийн тулд ходоод гэдсээ маш хөнгөн байлгах хэрэгтэй
-2-3 хоногийн өмнөөс халуун хоол идэхээс татгалзаарай. Тэгэхэд ходоод агшина
-Сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү
-Сарын шинэдээр мацагаа эхлээрэй. Мацагийг 3, 5, 7 хоног буюу сондгой тоотой хоногийг сонгоорой.
МАЦАГ ТАЙЛАХ НЬ МАЦАГ БАРИХААС ХЭЦҮҮ.
24 цаг мацаг барьж болно. Энэ нь өдрийн хоолноос маргааш өдрийн хоол эсвэл оройн хоолноос маргааш оройн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд ямар нэг хоол хүнс болон жимс, ногооны шүүснээс татгалзах хэрэгтэй. Мацаг барихдаа нэрмэл ус л ууна. Үүнийг бүрэн мацаг барилт гэнэ. 24 цагийн мацаг барих тохиолдолд ганц л зүйлийг зөвшөөрдөг.
Аяга усанд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй цэвэр зөгийн бал, эсвэл нэг халбага нимбэгний шүүс нэмж хийж болно. Эдгээр нь биен дэх хорт бодис салстуудыг уусгах нөлөөтэй. Мацаг тайлах нь мацаг барихаас ч төвөгтэй. Мацаг тайлахдаа гадил зэрэг шүлтлэг биш жимс идээрэй. Гэхдээ шууд идчихэж болохгүй. Эхлээд жимснээс бага зэргийг нухаад усанд найруулж ууна. Энэ мэтчилэн орцыг нь бага багаар нэмсээр гурав дахь өдрөөс жирийн хоолонд ороорой.

Сэтгэгдлүүд


  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-08 12:10

    Баярлалаа Лхамка, Хосбаяраа. Мэргэжил нэгтнүүд л нэгнийхээ сэтгэлийг сайн ойлгох юм доо. Чи бас асуух юм байвал асууж байгаарай хэхэ. Миний нээсэн сэдэв бүрт үнэн голоосоо дургүй нэг -1 байгааг анзаарч байна уу? Магадгүй тэр 90% дасгал хийгээд 10% зөв хооллодог хүн байх. ккк

  • B. Dito 2011-03-08 12:31

    ёо би хоолоо хасаж чадахгүй, бнааа надад хэцүү бна ядаж байхад монголын баяр дуусахгүй юм ар араасаа л ундраадэ байх юм..... ядаж гурилан юмнаас гарахсааааан ёооооооооооооо боож үхлэээ

    хэдэн хоног хөлсөө урсуулан хийсэн дасгалын үр дүн өнөөдөр идээд л дуусааа новш новш

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-08 12:43

    Хэхэ гурвалжинхан минь энэ хоолоо хасах тухай сэдэв биш шүү. Гурилан идэх юм чинь бүдүүн ширхэгтэй бор гурил, хар талх, гурвалжин будаа байх хэрэгтэй.

  • B. Dito 2011-03-08 13:21

    вай вай тоортыг чинь тэгээд тийм гурилаар хийхгүй биз дэээ?
    Би тоортонд хайртайийийийийийий
    бас гурвалжин гэдэг нэрээ санажийна сайхан туранхай байж билээ тэр үед ...

  • М. Тунгалаг 2011-03-08 15:44

    сайнуу энэ сэдэв надад их таалагдлаа би бас хэрэгжүүлэх гээд үзэе гэж бодлоо

  • Б. аагий 2011-03-08 19:51

    өдөр шөнөгүү булчалчан ус уугад бас эрт босоод сургуулинн талбай юмуу байраа хэд тойрсонч болн шдэ тэгвэл баг багаар турах байхаа

  • T. Lhamka 2011-03-08 23:54

    Хэхэ тортонд хайртай бол 2 р гурилаар хийж болно шд. Жишээ нь би маргааш цасны баяртай тэндээ бусдыгаа өөрийнхөө хийсэн тортоороо дайлах гээд одоо хийж бна. Орц нь 2 р гурил, лууван, өндөг, тос тэгээл ямар гоэ болдог гээч. дэлгүүрийн торт бол юу ч биш дэндүү амттай шүү.

  • Д. ганцэцэг 2011-03-09 18:23

    зөв хооллолт гэдэг бол маш чухал сэдэв. өнөөдөр хүн төрөлхтөн хооллолтоос шалтгаалж буй өвчин эмгэгт маш ихээр өртөж байна. хүн амьдралын хэмнэл тэр тусмаа хооллолтондоо анаахар хэрэгтэй шүү.

  • Д. ганцэцэг 2011-03-09 18:35

    миний хувьд соёолж хоолны эзэгтэйн курст суугаад 4 жил болж байна. яг энэ чигэлээр л хоол ундандаа анхаардаг. арго гээд усны фильтэр байдаг ш дээ. тэр бол маш сайн ус цэвэршүүлэгч гэж хэлмээр байна.усны хатуулгыг нилээн зөөлрүүлдэг юм. ер нь эрүүл хоололтын 50 хувь нь усны зөв хэрэглээ байдаг. харин 30 хувь нь бие доторхи өнгөрийг цэвэрлэх байдаг юм болвуу. монголчууд хоормог, гүүний саам уудаг шүү дээ. энэхүү бүтээгдэхүүн нь гэдэс доторхийг цэвэрлэх бас дархлааг нэмэгдүүлэх давуу талтай. та бүхэнд дэлгүүрээр худалдаалагдаж байгаа гүүний саам ыг санал болгомоор байна. харин үлдсэн 20 хувь нь хооллолт байдаг юм шүү.хоолоо цусны бүлэгтээ тохируулж сонгох нь маш зөв. мөн хоолны техник гэж бас нэг ойлголт байна. болж өгвөл байгалаараа байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зөв. элдэв химийн нөөөшөлсөн бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.миний хамгийн дуртай бүтээгдэхүүн бол соёолжийн 2-р гурил, хөх тарианы гурил, бас арвайн гурил сагадын гурилаар хийсэн нарийн боов кексүүд. хичнээн сайхан амттай гээч. хэхэхэххэхэ. харин 2-р бүлэг болохоор ногоон цайнд нугасгүй дуртай. бүсгүйчүүд сайхан арьстай байя гэвэл ногоон цайг л жороо болгоорой. давсны оронд бор давс хужирыг санал болгомоор байна. тэгээд сахарын оронд бор саахар буюу монголчууд бидний нэрлэж заншсанаар бурамыг санал болгож байна. бурам бол илүү натур байдлаараа гэхүү дээ.за тэгээд ийм гоё сэдэв нээсэн юм чинь дараа дараа өшөө их зүйл бичнээ. бүгдээрэнд нв амжилт хүсье.

  • T. Lhamka 2011-03-09 22:56

    тэгээрэй Баттуулаа монголд ирэхээрээ сургууль төгссөний шагнал гэж торт аваарай. Нээрэн өнөөдөр ажлынхан миний тортийг амсаад бүгд тэр тортонд дурлаад жор нэхээд л... 1 тийм юм боллоо хэхэ

  • T. ღ Энхрий ღ 2011-03-09 22:56

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-09 23:09

    Миний 2 дахь профайл Т. Есүй. Сэдэвийн нэрээ ойлгож сэдэвийн дагуу сэтгэгдэл үлдээх чадваргүй хүмүүсээс өөрийгөө хамгаалдаг профайл минь байгаа юм.

  • D. Баянцэцэг 2011-03-09 23:18

    хэрэгтэй сэдэв байна
    Баттуулдаа баырлалаа

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-09 23:19

    Надад хүн хэрэггүй ээ, би бишүүрхүү болохоор танихгүй хүмүүсээс их айдаг, би чамаас их айж байна. Үнэхээр их. Төрбат гэж өвөө маань, бөө хүн байдаг юм. Түүний нэр нь намайг бас хамгаалдаг. Би чамруу танилцах хүсэлт явуулая. Сэдэвээс гарч байгаад ярилцая тэгэх үү?

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-09 23:30

    АМИ дураараа дургиа, чиний эрхийг хүндэлье. Уг нь сэдэв дээрээ сэдвийн бас мэргэжлийнхээ дагуу юм бичих гэсийн, чамтай хэлэлцэх гэхээр ойлгохгүй болохоор чинь хэрэлдэх профайл тусдаа нээлээ. Хал үзэж хашир суугаагүй болохор азаартчихсан хэхэ. Би юунаас ч ичэхэв дээ, харин хэнд ч хэрэггүй ийм утгагүй юм бичиж суугаадаа л ичиж байна.

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-09 23:39

    Биеийн жингээ хадгалах

    Нас ахих тутам бодисын солилцоо удааширдаг тул эрчимтэй дасгалыг нэмэгдүүлж, хоол хүнсэндээ орох тослогийг багасгаж хэрэглэх ёстой.
    Биеийн жингээ хадгалахын тулд “илчлэг тогтоогч” хэд хэдэн тогтсон зарчмыг хэрэглэж болно.

    Үүнд:
    1. Хэрэв та харьцангуй хөдөлгөөн багатай байдаг бол килограмаар илэрхийлэгдсэн биеийн жингээ /1 кг/ 22,5 үржүүл. Энэ нь биеийн жингээ хадгалахад тохиромжтой 1 хоногт хэрэглэх илчлэгийн хэмжээ гарна. Хэрэв та 90 кг бол 2025 калори илчлэг авахад хангалттай болно.
    2. Хэрэв биеийн хөдөлгөөн “дунд зэрэг” бол дээрхи тоог 32,5-аар үржүүлж, гарсан тооны илчлэгийг бие организмд өгсөн байхад аюулгүй. Өөрөөр хэлбэл, 90 кг жинтэй хүн бол 2925 калори илчлэгийг хүлээн авч болно гэсэн үг.
    3. Хэрэв та өдөр бүр биеийн хөдөлгөөний бэлтгэлжилттэй байдаг бол килограммаар илэрхийлэгдсэн биеийнхээ жинг 45-р үржүүлж хэрэгцээт илчлэгийн хэмжээг тодорхойлно. Ийм маягаар өдөрт 2 удаа долоо хоногт 5 өдөр бэлтгэл хийж байгаа тамирчин өдөр бүр дунджаар 4000 калори илчлэгийг авсан байх шаардлагатай.

    Та өөрийнхөө хэвийн жинг хадгалахын тулд хоол хүнсний илчлэг болон нүүрс ус, өөх тосны зөв харьцааг барьж байх ёстой. Мөн амин дэм, эрдэс, цэвэр усны хэмжээг тохируулан хэрэглэнэ. /цэвэр усыг өдөрт 220 граммын шилэн аягаар 12-13 удаа ууна/

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-09 23:42

    Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад та юу анхаарах вэ?

    - Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
    - Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
    - Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх
    - Хөлдөөсөн, хөргөөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх

    ХЭРЭВ ...
    - Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
    - Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн;
    - Лаазласан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал;
    - Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон;
    - Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал;
    - Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал;
    - Дэлгүүр борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
    - Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн;

    бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.

  • B. Enerelt 2011-03-09 23:47

    Хүний урт наслалтад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь хоолны дэглэм байдаг. Манай монголчуудын өвчлөлийн дийлэнх хэсэг нь мөн адил буруу хооллолтоос шалтгаалсан хоол боловсруулах болон зүрх судасны өвчин байна. Хоол тэжээлээ зохицуулан хэрэглэж чадах эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарах асуудал боловч монголд энэ талаар гаргасан тодорхой зөвлөмж материал байдаггүй. Гучин нас дөхөөд ирэхээр манай эрчүүд гүзээ сууж, цээж хорсдог, ходоод муутай болох, хүүхнүүд ч жин нэмж цөс, нойр булчирхай нь өвдөж эхэлдэг. Яваандаа ходоодны шархлаа, хорт хавдар, элэгний өвчин, цусны даралт ихдэх, судас хатуурах гэх мэтийн өвчнөөр олон хүн өвчилж эхэлдэг. Үүнийг ихэнх нь ойлгож мэддэг боловч нөгөө л хайхрамжгүй монгол зангаараа дасгал хөдөлгөөн хийх, зохистой хооллолтоос татгалзаж явсаар нэг л өдөр эдгэрэшгүй хүнд өвчин олсон байдаг.

    Хэдэн зуун жилийн өмнөх шиг өдөржин гадаа мал дагаж байгал цаг ууртай шууд харьцаж амьдардаг хэвшил аль хэдийн өөрчлөгдөж паартай байшинд амьдардаг суурьшмал амьдралд шилжээд хэдэн үейиг өнгөрөөж байхад монгол эрс тэс, хүйтэн уур амьсгалтай орон болохоор мах, өөх тос голлосон хоол идэх ёстой ойлголт буруу. Халуун дулаан газрын хүмүүс шиг үргэлж будаа, загас идээд байдаггүй юмаа гэхэд өдөр бүр идэх хоолныхоо илчлэгийг ойролцоогоор тооцчихдог, ногоо, махныхаа харьцааг тохируулаад сурчихвал эрүүл амьдарч, урт наслахад хэн бүхэнд хэрэгтэй. Ингээд япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн халамжын яам, Хөдөө аж ахуй, ой загас агнуурын яамтай хамтран 2-3 жил тутамд шинэчлэн гаргадаг Зохистой хооллолтын зөвлөмж(食事バランスガイド)-ийг орчуулснаа орууллаа.





    үргэлжлэлийг; http://nuutshan_admin.blog.gogo.mn/read/entry232642

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-09 23:51

    Шинэ хүнсний бүтээгдэхүүн ямар шинж чанартай байдаг вэ?

    Мах: Тод улаан өнгөтэй, махны гадаргуу нь цэвэр, хуурай, салс өнгөргүй, загсаалтын хальсан бүрхүүл үүссэн, хуруугаар дарахад үүссэн хонхорхой хурдан арилдаг, өөх нь үл мэдэг шаргал туяатай, цагаан өнгөтэй, хатуу, шинэ махнб өвөрмөц, аятайхан үнэртэй байна.

    Загас: Хайрс нь гялгар өнгөтэй, тунгалаг салсаар бүрхэгдсэн, цэвэрлэхэд хялбар салахгүй, нүд нь тунгалаг, гялгар, ширгээгүй, загалмай нь тод улаан ягаан өнгөтэй, мах нь нягт, хэт зөөлөн биш, уян хатан, гэдэс нь дүүрэн биш, шинэ загасны өвөрмөц үнэртэй байна.

    Хиам: Бүрхэвч хальс нь бүтэн, хуурай, цэвэр, өнгөргүй, хөгцний үнэргүй, зүсэж үзэхэд таташ нь жигд, нягтшил сайтай, хийн цэврүүгүй, шүүслэг ягаан, өөх нь цагаан өнгөтэй, исгэлэн, гашуун биш, аятайхан амттай байна.

    Өндөг: Хальс нь хатуу, бүтэн, цэвэр, хэт жижиг биш (удаан хадгалах тусам чийгээ алдаж жижгэрдэг), өнгө, үнэр нь хэвийн байна.

    Сүү: Ялимгүй шаравтар туяатай цагаан өнгөтэй, аятайхан амт, үнэртэй байна. Зохих хэмжээний өтгөн байх бөгөөд усархаг ба салслаг байж болохгүй.

    Гурил: Исгэлэн, хөгцөрсөн үнэргүй, гашуун эсвэл чихэрлэг амтгүй, шинэхэн буудайн аятайхан үнэртэй байна. Гурилын зэрэг, нэр төрлөөс хамаарч цагаан шаргалаас цааралдуу боровтор өнгөтэй байж болно. Сайн чанарын гурил нь хуурай байх бөгөөд гартаа атгаад тавихад бөөгнөрөлгүй, амархан бутардаг байна.

    Будаа: Харлаж цоохортоогүй, хөгцний үнэргүй, гашуун, хөгцөрсөн амтгүй, хортон шавж, мэрэгч, тэдгээрийн өт, авгалдай, ялгадасаар бохирлогдоогүй байна.

    Жимс, хүнсний ногоо: Цэвэр, бүрэн бүтэн, хэлбэрээ алдаагүй, хортон шавж, мэрэгч, ургамалын өвчний улмаас гэмтэж муудаагүй, ялзраагүй, хөгцгүй, гадны аливаа үнэргүй, хөлдөөгүй, хатаагүй байна.

    Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо чанар, шинэлэг байдлаас гадна
    бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанар, нэр төрөл олон байх нь
    чухал болохыг мартуузай.

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-10 00:23

    Эслэг нь зүрс судасны өвчин ба зарим хорт хавдраас сэргийлэхэд тустай.

    Эслэгээр дутмаг хоол, хүнсний хэрэглээ нь шамбарам, өтгөн хатах, бүдүүн гэдэсний үрэвсэл зэрэг хоол боловсруулах эрхтэний эмгэг үүсэхэд хүргээд зогсохгүй зүрхний титэм судасны эмгэг, бүдүүн гэдэсний хавдар, чихрийн шижин, таргалалт гэх мэт эмгэг үүсгэдэг байна.

    Эслэг нь үр тариа, буурцагт ургамлын хальс, хүнсний ногоо ба жимсний цул хэсэгт ихээр агуулагдана. Эслэгийн ихэнх хэсэг нь хоол боловсруулах замд боловсордоггүй бөгөөд биед шимэгдэхгүйгээр өтгөний хамт гадашилдаг байна. Өөрөөр хэлбэл тэжээллэг болон илчлэг чанарын хувьд хувьд ашиггүй юм.

    Харин эслэг ихтэй хүнс нь илчлэг багатай байдаг учир биеийн жинг хэвийн хэмжээнд барих, жин хасах зорилгоор хэрэглэхэд нэн тохиромжтой.

    Өнгөц харахад эслэг нь илчлэг өгдөггүй, тэжээллэг бус мэт харагдах боловч хүний биеийг эрүүл байлгахад нэн тустай.
    - Эслэг нь өтгөн ялгаралтыг нэмэгдүүлснээр ходоод гэдэсний замаас хортой бүтээгдэхүүнийг богино хугацаанд гадагшлуулж цэвэршүүлэх нөлөөтэй.
    - Гэдэсний ханын цусны судаснаас шингэнийг татан авч өтгөнийг шингэрүүлж, хатахаас сэргийлнэ.
    - Эслэг нь үндсэн шимт бодисууд, ялангуяа өөх тосны шимэгдэлтийг бууруулах замаар цусан дахь өөх тосны (холестерин) түвшинг багасгаж улмаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлнэ.

    Хүнсэнд агуулагдах эслэгийг усанд уусдаг ба уусдаггүй гэж үндсэн 2 бүлэгт хувааж болно. Усанд уусдаг ба уусдаггүй эслэг нь хоёулаа эрүүл мэндийн ач холбогдолтой.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold