Нигер улсын цэргүүд төрийн эргэлт хийж байна
2023, 7 сарын 27. 16:130

Нигер улсын цэргүүд төрийн эргэлт хийж байгаагаа үндэсний телевизээрээ мэдэгджээ.

Тэдний хэлснээр цэргүүд аль хэдийн хуулиа түдгэлзүүлж, бүх институтийг татан буулгаж, улсынхаа хилийг хаасан гэсэн юм. Харин тус улсын ерөнхийлөгчид юу тохиолдсоныг тодруулбал, ноён Мохамед Базоумыг лхагва гарагийн өглөөнөөс хойш ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны цэргүүд саатуулсан байна.

Цэргүүдийн мэдэгдлийг хүргэвээс, “Батлан хамгаалах, аюулгүй байдлын хүчин бид та бүхний мэдэх дэглэмд цэг тавихаар шийдсэн. Үүний шалтгаан нь манай улс дахь аюулгүй байдал тасралтгүй муудаж, эдийн засаг, нийгмийн засаглал сул байгаатай холбоотой.

Бид бүх институтийг татан буулгасан бөгөөд өдөр тутмын амьдралын асуудлуудыг сайд нар зохицуулах болно.

Гадны түншүүд маань энэ үйл хэрэгт хөндлөнгөөс орохгүй байхыг бид хүсэж байна. Нөхцөл байдал тогтворжих хүртэл улсын агаарын болон газрын хилийг хаасан болно” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Филиппин: Шувууны томуугаас сэргийлэхийн тулд Австралиас тахианы мах импортлохыг хоригложээ
02024-6-10 16:59
Бүтээлч баг бүрдүүлэхэд зан байдал тодорхойлох тестүүд нэн тустай
2024-6-10 15:55
ОХУ: Хорт хавдрын вакцины клиник туршилт энэ оны сүүлээр эхлэхэд бэлэн болно
2024-6-10 11:19
Шинэ Зеландын засгийн газар газрын тос, байгалийн хийн хайгуулын хоригийг цуцлахаар шийджээ
02024-6-10 7:40
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
12024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09