АНУ: Умард Солонгосоос ОХУ руу зэвсэг нийлүүлэхэд зуучилсан компаниудад хориг арга хэмжээ авчээ
2023, 8 сарын 17. 8:540

Өмнөд Солонгос-Америк-Японы дээд хэмжээний уулзалт болохоос хоёр хоногийн өмнө АНУ-ын засгийн газар Умард Солонгос болон ОХУ-ын хооронд зэвсгийн худалдаа хийхэд зуучилсан компаниудад хориг арга хэмжээ авах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба Орост төвтэй Верус, Словакийн Версо болон Казахстаны Defens Engineering зэрэг гурван аж ахуй нэгжийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Энэхүү гурван компанийн эзэн Ашот Мкртичев өнгөрөгч 3-р сард Умард Солонгосоос ОХУ руу 20 гаруй төрлийн зэвсэг болон сумыг илгээж, Умард Солонгос руу Оросын хүнсний бүтээгдэхүүнийг илгээх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн гэж Сангийн яам онцолсон байна.

Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар, хориг арга хэмжээ нь “ОХУ-ын өдүүлсэн Украин дахь дайныг дэмжигч гуравдагч орны үйл ажиллагааг тодорхойлж, таслан зогсоох стратегийн нэг хэсэг юм” хэмээн дурджээ.

Орос улс Умард Солонгос зэрэг цөөн хэдэн холбоотнуудаас улам бүр хамааралтай болж байна. Өнөөдрийг хүртэл Сангийн яам ОХУ-тай холбоотой олон зуун аж ахуйн нэгж, хувь хүмүүст хориг арга хэмжээ авсан” хэмээн нэмж хэлэв.

Сангийн яамны дэд сайд Брайан Нелсон Оросыг дайн хийхэд тусалж буй Умард Солонгосын хууль бус санхүүгийн сүлжээг илрүүлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллаад зогсохгүй Путиныг Украин руу довтлоход тусалж буй зэвсгийн наймаа хийж буй этгээдүүдэд цаашид ч хориг арга хэмжээ авсаар байх болно гэдгээ мөн энэ үеэр мэдэгдсэн байна.

Хориг арга хэмжээний хүрээнд дээрх гурван компанийн АНУ дахь хөрөнгийг царцаахаас гадна АНУ-ын хувь хүн, албан байгууллагуудтай хийж буй бүхий л гүйлгээг хянах аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ
02024-6-7 17:33
Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ой тохиож байна
02024-6-7 17:04
Финландад квант технологийг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэлжээ
02024-6-7 14:21
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48