АНУ: ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх дараагийн багц хоригоо 23-нд зарлана
2 сарын 21. 4:220

ОХУ-ын засгийн газрын эсрэг тэмцэгч Алексей Навальный учир битүүлгээр шоронд нас нөгчсөнтэй холбогдуулан тус улсын эсрэг авах багц хориг арга хэмжээгээ ирэх 23-ны өдөр зарлана гэж АНУ-ын засгийн газар мэдэгдэв.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын харилцааны зөвлөх Жон Кирби хэвлэлийн бага хурал дээр "Оросын тал дэлхий дахинд юу ч хэлэх гэж оролдсон бай Навальныйгийн үхэлд Путин болон түүний засгийн газар хариуцлага хүлээх болно. Үүний хариуд бид 23-нд томоохон хориг арга хэмжээний багцыг зарлах болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Өмнөх өдөр нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Навальныйгийн үхэлтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21