Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
5 сарын 6. 15:380

Лондон хотын одоогийн захирагч, сөрөг хүчний Лейборист намын төлөөлөгч Садик Хан Их Британийн нийслэл хотын даргын сонгуульд гурав дахь удаагаа яллаа.

Тэрбээр пүрэв гарагт болсон сонгуулийн дүнгээр 43.9 хувийн санал авсан бол түүний ойрын өрсөлдөгч, эрх баригч Консерватив намаас нэр дэвшигч Сьюзан Холлд сонгогчдын 32.7 хувь нь саналаа өгчээ.

Англи даяар болсон орон нутгийн сонгуулиар лейбористууд байр сууриа нэлээд бэхжүүлэв. Харин нэр хүнд нь унаад байгаа Консерватив нам Английн бүс нутгуудын зөвлөлүүдэд олон суудал алдлаа.

Их Британийн парламентын ээлжит сонгууль энэ оны сүүлчээр болох ёстой. Лейбористууд 14 жил сөрөг хүчин байсны эцэст дахин засгийн эрхэнд гарах бүрэн боломжтойг бүс нутгийн сонгуулийн дүн харууллаа.

Пакистаны цагаач гэр бүлээс гаралтай Садик Ханы хувьд анх 2016 онд Лондон хотын даргаар сонгогдож, Европын нийслэлийг удирдах лалын шашинт анхны хүн болж байсан юм.

1980-аад оны дунд үе хүртэл Лондоныг хотын зөвлөл удирдаж байсан бөгөөд Маргарет Тэтчерийн засгийн газрын шийдвэрээр зөвлөлиг татан буулгаж, чиг үүргийг нь Засгийн газрын байгууллагууд болон дүүргийн зөвлөлүүдэд шилжүүлжээ.

Лондон хотын даргын албан тушаалыг 2000 онд бий болгожээ. Хотын даргын сонгууль дөрвөн жил тутамд болдог. 2000 онд болсон анхны сонгуульд Лейборист намын төлөөлөгч Кен Ливингстон ялж байсан бөгөөд тэрбээр 2004 онд улиран сонгогджээ. 2008 онд Борис Жонсон хотын даргаар сонгогдсон байна.

Лондон хотын даргын өмнөх сонгууль 2020 онд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 онд болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21