БОРЛУУЛАЛТЫН НЯГТЛАН БОДОГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хариуцсан салбарын бараа материал, бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын бүртгэлийн хяналт хийх
- Санхүүгийн бүртгэлийг ЭМШГТ-ны дагуу баримт бичгийн бүрдлийг хангаж ажиллах
- Борлуулалтын бүртгэлийн үр дүнг тооцоолон дүгнэж, анхан шатны бүртгэл тооцоог үнэн зөв бүрдүүлэх
- Борлуулалтын тайлан тооцоонд дүгнэлт хийж, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Тодорхой бүлэг хэсэг, нэгжийг удирдан зохион байгуулж ажиллах чадвартай
- Эхэлсэн ажлаа үр дүнтэйгээр дуусгаж, хариуцлага хүлээх чадвартай
- ERP программ дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
ТЭСО Группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачилгыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.