2024/01/02: Тойм мэдээ
1 сарын 3. 15:540

Данийн хатан хаан 52 жилийн дараа хаан ширээнээсээ бууж байгаагаа зарлалаа

52 жил хаан ширээнд суусан Данийн хатан хаан хаан ширээнээсээ бууж байгаагаа зарлалаа.

Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

Даваа гарагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Япон тэнгисийн эргийн Ишикава мужид зургаан хүн амиа алджээ.

БНСУ: Сөрөг хүчний удирдагч И Жэ Мюн хутгалуулжээ

Мягмар гарагт Ёнхап мэдээллийн агентлагаас мэдээлснээр Өмнөд Солонгосын улс төрийн сөрөг хүчний удирдагч И Жэ Мюн Пусан хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулж байх үеэрээ хутгалуулсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэтхэгт зохион байгуулагдсан Нарны мөргөлд хамгийн олон йогч оролцжээ

Энэтхэгийн баруун нутгийн Гужарат мужид 2024 оны анхны Нарыг угтах "Сурья-намаскар" (Нарны мөргөл) дасгалыг маш олон йогч нэгэн зэрэг гүйцэтгэснээр дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Нобелийн шагналт эдийн засагчийг хөдөлмөрийн хууль зөрчсөн хэрэгт буруутгажээ

Бангладешийн шүүх өчигдөр Нобелийн шагналт, эдийн засагч, банкир Мухаммад Юнуст хөдөлмөрийн хууль зөрчсөн хэргээр зургаан сар хорих ял оноолоо гэж прокурорууд мэдээлжээ.

Английн Премьер лигийг тэргүүлэгч Ливерпүүл клуб Ньюкасл клубийг буулган авлаа

Английн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 20 дугаар тойргийн тоглолтод Ливерпүүл клуб талбайдаа Ньюкасл клубийг хүлээн авч 4:2 онооны харьцаатай хожлоо. Тоглолт Энфилд цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан юм.

Шүүхийн шинэчлэлийн хуулийг Израилын Дээд шүүх хүчингүй болгожээ

Шүүхийн эрх мэдлийг ихээхэн хумих зорилготой шүүхийн шинэчлэлийн тухай хуулийг Израилын Дээд шүүх Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Уг хуулийг Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн Засгийн газар өргөн барьж, парламент баталсан юм.

Дэлхий дахинд 2024 онд болох томоохон үйл явдлууд

2024 он дөнгөж эхэлж байгаа хэдий ч улс төр, байгаль орчин, соёл урлаг, спортын гээд олон чухал үйл явдлаар дүүрэн жил болох төлөвтэй байна. Ингээд энэ онд болох гол үйл явдлуудыг танилцуулъя.

Шинэ оныг угтан жагсаасан зорилго тань яагаад биелдэггүй болохыг сэтгэл зүйчид ийн тайлбарлажээ

Шинэ он бүрийн эхэнд хүмүүс бид ирж буй оноо угтсан зорилго зорилтуудыг жагсаадаг нь бараг уламжлал гэлтэй. Ихэнх хүний хувьд эдгээр зорилт, зорилгууд дотор нь эрүүл хооллох, жингээ хасах, спортоор хичээллэх, их хэмжээний мөнгөн дүн бүхий хадгаламжтай болох зэрэг багтдаг. Гэвч оны төгсгөлд тэдгээр зорилго, зорилтуудаа дүгнэхэд биелсэн нь цөөхөн байдаг билээ.

Тэгвэл сэтгэл зүйчид эл үзэгдэлд тайлбар хийжээ.

Японд газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Шинэ оны эхний өдөр Японы төв хэсэгт орших Ното хойг болон ойр орчмын бүс нутгуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 48-д хүрч нэмэгджээ. Аврагчид эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

Парисын Дарь эхийн сүмийг энэ онд нээнэ

2019 онд гал түймэрт өртсөн Парисын Дарь эхийн сүмийг энэ онд нээхээр болсныг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ард иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ мэдэгджээ.

Жапан Эйрлайнс авиакомпанийн агаарын хөлөг Японы эргийн хамгаалалтын агаарын хөлөгтэй мөргөлджээ

Мягмар гарагт Жапан Эйрлайнс авиакомпанийн агаарын хөлөг Японы эргийн хамгаалалтын агаарын хөлөгтэй мөргөлдсөний дараагаар Токиогийн Ханеда нисэх буудалд газардаж, мөргөлдөөний улмаас галд автжээ.

2024 онд Netflix сувгийн цацах онцлох кино болон телевизийн шоунууд

Шинэ он гэдэг кино болон телевизийн шоуны хорхойтнуудын хувьд шинэ кино, шоу, шинэ адал явдлыг дагуулдаг. Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ 2024 онд Netflix сувгаас үзэгчдийн хүртээл болгох онцлох 9 кино, телевизийн шоуг танилцуулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21