2024/03/18: Тойм мэдээ
3 сарын 19. 11:060

Украин: Оросын тал одоогийн байдлаар Умард Солонгосын 50 пуужинг харваад байна

Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 14-ний өдөр Оросын арми Умард Солонгосын ойрын тусгалтай баллистик пуужингуудыг Украины эсрэг 50 орчим удаа ашигласан хэмээн мэдээлсэн байна.

ОУОХ: Парисын Олимпод Оросын 40 орчим тамирчин оролцоно

Францын нийслэл Парис хотноо энэ зун болох Олимпын наадамд ОХУ-ын 40 орчим тамирчин оролцож магадгүй тухай Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ дэд ерөнхийлөгч Жон Коутс ярьсныг Ройтерс агентлаг эш татан мэдээлжээ.

Өмнөд Хятадад хурдны галт тэрэгний далай доогуурх хонгилыг өрөмдөх ажил дуусжээ

Өмнөд Хятадын Жанжян буланд өндөр хурдны галт тэргэнд зориулсан далай доогуурх төмөр замын хонгилыг өрөмдөж дуусжээ. Уг хонгил нь Гуанжоу, Жанжян хотуудыг холбосон өндөр хурдны төмөр замын нэг хэсэг юм. Хонгилыг өрөмдөж, зам тавих ажил 33 сар үргэлжилсэн байна.

Европын Холбоо Египет улстай стратегийн түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ

Европын Холбооноос /ЕХ/ 2027 оны эцэс хүртэл 7.4 тэрбум еврогийн санхүүжилтийг Египет улсад зээл ба буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ. Уг тусламжийг ЕХ, Египетийн хооронд хэрэгжүүлэх стратегийн түншлэлийн шинэ хөтөлбөрт тусгасан байна.

Мерседес-Бенцийг үйлдвэрлэхэд хүн дүрст роботуудыг ашиглана

Германы автомашин үйлдвэрлэгч “Мерседес-Бенц” компани биеийн хүчийг ихээр, харин ур чадварыг төдийлөн шаарддаггүй ажлуудыг гүйцэтгүүлэхийн тулд “Апптроник” компанийн хүн дүрст “Апполо” роботуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх гэж байна.

ФИФА-ийн ерөнхийлөгчийн цалин огцом өсжээ

Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгч Жанни Инфантиногийн цалингийн хэмжээ 2023 онд 33 хувиар өссөн тухай Sky Sport суваг мэдээлжээ.

Ван Вэн: Путин улиран сонгогдох нь Орос-Хятадын харилцааны тогтвортой байдлыг улам бататгана

Өнгөрөгч баасан гарагаас ням гарагийн хугацаанд ОХУ-д ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулагдсан билээ. Энэхүү мэдээллийг бэлтгэх хугацаанд тус улсын СЕХ нийт саналын 99.43 хувийг тоолоод байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр ерөнхийлөгч Владимир Путин 87.32 хувийн саналтайгаар сонгуулийг тэргүүлж байгаа юм.

Цөмийн зэвсгийн системд хиймэл оюун ухаан ашиглахыг Япон улс эсэргүүцэж байна

Японы засгийн газар цөмийн зэвсэгтэй холбоотой системд хиймэл оюун ухаан ашиглахыг эсэргүүцэж байна. Энэ тухай Гадаад хэргийн сайд Камикава Ёко НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд “Цөмийн зэвсгийг хураах ба үл дэлгэрүүлэх” сэдвээр хийх нээлттэй хэлэлцүүлгийн үеэр үг хэлэхдээ мэдэгдэхээр төлөвлөж байна гэж “Yomiuri” сонин мэдээллээ.

Иранд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх томоохон гэрээ байгуулжээ

Барууны орнуудын хоригт ороод буй Иран улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд дотоодын компаниудтай олон тэрбум долларын гэрээ байгуулжээ.

“Күнфү Панда 4” тасалбарын борлуулалтаар дахин тэргүүлжээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн бокс-оффисын жагсаалтыг дахин тэргүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
12024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
02024-5-31 12:38
Японы харилцаа холбооны KDDI компани: 2030 он гэхэд саран дээр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
02024-5-31 4:04
Шинэ Каледонид үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн никелийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
02024-5-31 3:14