Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
4 сарын 23. 11:520

Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас 110 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, 25 800 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүллээ гэж орон нутгийн эрх баригчид даваа гарагт мэдээлжээ.

Аадар борооны улмаас Бэйжян гол үерлэж, усны түвшин сэрэмжлүүлэх босго хэмжээнээс давсан гэж орон нутгийн ус судлалын станцууд мэдээлсэн байна. Даваа гаргийн өглөөний 9 цагт үерийн оргил үе ажиглагдсан гэж мужийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн Гуандунд хүчтэй аадар бороо орж байна. Шаогуан хотын Цюжян дүүргийн Луокэн тосгонд хамгийн их буюу 585.2 мм хур тунадас унасан байна. Өнөөдрийн байдлаар, мужийн хэмжээнд 45 гол мөрөн, 66 ус судлалын станцад усны түвшин сэрэмжлүүлэх түвшнээс хэтэрсэн байна.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21