Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
5 сарын 3. 17:040

Азербайжан, Узбекистан, Казахстаны Эдийн засаг, Эрчим хүчний сайд нар гурван улсын эрчим хүчний системүүдийг нэгтгэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Азербайжаны Эдийн засгийн сайд Микаил Жаббаровын мэдээлснээр, уг баримт бичигт гурван улсын сайд нар тавдугаар сарын 1-нд Ташкент хотноо уулзсаныхаа дараа гарын үсэг зурсан байна.

Талууд мөн ногоон эрчим хүч үйлдвэрлэж, Европ руу экспортлох талаарх хамтарсан зорилтуудыг тодорхойлсон гэдгийг Азербайжаны сайд мэдээлжээ. Тэрбээр хэлэхдээ “Энэхүү санамж бичиг нь ногоон эрчим хүч үйлдвэрлэж, Азербайжаны нутаг дэвсгэрээр дамжуулан Европын зах зээлд экспортлох талаарх хамтарсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болно" гэв.

Казахстаны Эрчим хүчний яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, санамж бичигт тусгасны дагуу оролцогчид Каспийн тэнгисийн ёроолоор өндөр хүчдэлийн кабель татах замаар эрчим хүчний системүүдээ холбох боломжийг судлах ажээ. Тус улсын Эрчим хүчний сайд Алмасадам Саткалиевийн хэлснээр, Каспийн тэнгисийн ёроолоор далайн гүний кабель татах техникийн нөхцөлийн төслийг хэдийн боловсруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21