Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
5 сарын 3. 17:130

Швейцар улс Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орныг урьжээ. Гэхдээ зочдын жагсаалтад Оросыг оруулаагүй байна.

Ирэх зургаадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Люцерн хотын ойролцоо болох уулзалтад “Долоогийн бүлэг”, “Хорийн бүлэг”, Европын Холбоо болон БРИКС-ийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарыг урьсан гэж Швейцарын Гадаад хэргийн яам цахим хуудсандаа пүрэв гарагт мэдээлэв. Оросын тал энэхүү анхны дээд хэмжээний уулзалтад оролцох сонирхолгүй байгаагаа ил тод мэдэгдсэн бөгөөд тус улсад оролцохыг санал болгоогүй гэж уг мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн НҮБ, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын зөвлөл, Ватикан, Үнэн алдартны шашны Константинополь сүмийн тэргүүн хамбыг урьжээ. Гэхдээ урилгын жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулаагүй байна.

“Дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу Украинд энх тайван тогтоох арга замуудын талаар яриа хэлэлцээ хийх талбар болно. Уригдсан бүх талууд эдгээр зарчмыг хүндэтгэж байгаагаа нотолсон” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн цахим хуудсанд мэдэгджээ.

Чуулганд уригдсан улс орнуудын удирдагчид оролцох эсэх, эсвэл доод түвшний албан тушаалтнуудыг илгээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн Хятад улс оролцох эсэх, ямар түвшинд оролцох вэ гэдэг нь нээлттэй асуулт хэвээр байна. Бээжин энэ санаачилгыг дипломат шугамаар нааштай хүлээж авсан гэж Швейцарын албаны хүмүүс хэлжээ.

Швейцарын талын мэдэгдсэнээр, энэхүү бага хурал нь Украинд энх тайвныг тогтооход чиглэсэн “нээлттэй яриа хэлэлцээний платформыг” бий болгож, “ирээдүйн энхийн үйл явцад” Украин, Оросыг хэрхэн оролцуулах талаар “замын зураг”-ийг тодорхойлохыг зорьж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21