2024/01/26: Тойм мэдээ
1 сарын 27. 9:000

Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг Турк улс эцэслэн баталлаа

Швед улсыг Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-д элсүүлэх тухай парламентын шийдвэрийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баталлаа.

АНУ-д анх удаа азотын хийг ашиглан цаазаар авах ял гүйцэтгэжээ

АНУ-д азотын хий ашиглан цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тухай Алабама муж улсын Ерөнхий прокурор Стив Маршалл мэдэгдэв. Энэ нь тус улсын түүхэнд цаазаар авах ялыг ийм аргаар гүйцэтгэсэн анхны тохиолдол юм.

LVMH группийн өнгөрсөн жилийн борлуулалт 13 хувиар өсөж 86 тэрбум еврод хүрчээ

Дэлхийн тансаг зэрэглэлийн томоохон брэндүүдийн толгой компани болох Louis Vuitton Moët Hennessy (LVMH) групп өнгөрсөн онд 86.2 тэрбум еврогийн борлуулалт хийжээ. Энэ нь өмнөх он буюу 2022 онтой харьцуулахад 13 хувиар өссөн үзүүлэлт юм.

Apple өнгөрсөн онд Хятадын ухаалаг гар утасны зах зээлийг 17.3 хувиар тэргүүлжээ

Apple компани өнгөрсөн онд Хятадын ухаалаг гар утасны зах зээл дэх нийлүүлэлтээрээ анх удаа тэргүүлжээ.

Хөлбөмбөгчид нь Израилыг дэмжсэний учир Туркийн клубүүдийг торгов

Туркийн хөл бөмбөгийн холбооны /TFF/ Сахилга батын хорооноос тоглогчдынх нь гаргасан үйлдэлтэй холбогдуулан "Антальяспор" ба "Башакшехир" клубүүдийг торгожээ. Эдгээр клубын хоёр хөлбөмбөгчин Газын зурваст явуулж буй Израилын цэргийн ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Японд болсон газар хөдлөлт 2.6 их наяд иений хохирол учруулжээ

Японд шинэ оны эхний өдөр болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2.6 их наяд иений /17.6 тэрбум ам.доллар/ хохирол учирчээ.

Хятадад зорчих хөдөлгөөний оргил үе эхлэх гэж байна

Хятадын ард түмэн Хаврын баярын үеэр бүх нийтээр амарч, төрөлх нутагтаа очиж халуун ам бүлээрээ цуглан шинэ оноо тэмдэглэдэг уламжлалтай. Энэ үеэр Хятадад зорчих хөдөлгөөний асар том давалгаа эхэлдэг.

Генийн эмчилгээ хийснээр төрөлхийн дүлий хүүхдүүдийн сонсголыг сэргээжээ

Америк, Хятадын эмч нар одоогоор туршилтын шатанд байгаа генийн эмчилгээг ашиглан OTOF генийн мутацитай хүүхдүүдийн сонсголыг сэргээж чаджээ. Тэд ДНХ-ийн энэ хэсгийн төрөлхийн согогтой хувилбарыг дотоод чихний эс дэх генийн зөв хэлбэрээр сольсон тухай Массачусетсийн нүд, чихний эмнэлгийн (MEE) хэвлэлийн алба мэдээлэв.

“Galaxy S24”-ийн урьдчилсан захиалгын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ

Samsung Electronics компанийн шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy S24” ухаалаг гар утас Өмнөд Солонгост урьдчилсан захиалгаар 1.2 сая гаруй ширхэг зарагджээ.

Саудын Арабад согтууруулах ундаатай холбоотой журмыг шинэчилнэ

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод согтууруулах ундааны анхны дэлгүүр нээгдэх гэж байгаа тухай мэдээлэл гараад буй энэ үед тус улсад согтууруулах ундаатай холбоотой шинэ журмыг танилцуулжээ.

Жүжигчин Роберт Де Ниро 79 насандаа ахин нэг хүүхэдтэй болсон сэтгэгдлээ хуваалцжээ

Жүжигчин Роберт Де Ниро өнгөрөгч онд буюу 79 насандаа дахин нэг хүүхэдтэй болсон сэтгэгдлээ хуваалцжээ. Энэ талаар тэр NBC News сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10