2024/02/07: Тойм мэдээ
2 сарын 8. 10:361

Тоyota компанийн хувьцааны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Японы автомашин үйлдвэрлэгч Тоyota Motors компани өнгөрөгч дөрөвдүгээр улиралд сайн гүйцэтгэлтэй ажилласны ачаар тус компанийн хувьцааны үнэ бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоов.

TSMC компани энэ онд Японд хоёр дахь үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсноо зарлав

Хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компани Японд хоёр дахь үйлдвэрээ барих төлөвлөгөөгөө албан ёсоор танилцууллаа.

Йорданы хөлбөмбөгчид Азийн цомын финалд анх удаа шалгарлаа

Йорданы шигшээ баг мягмар гарагт Өмнөд Солонгосын хөлбөмбөгчдийг 2:0-ээр буулган авснаар Азийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод анх удаа шалгарлаа.

Маргаашийн тоглолтод оролцох эсэхдээ Л.Месси эргэлзсээр байна

Хоёрдугаар сарын 7-ны өдөр буюу маргааш Японы “Виссел Кобе” багтай хийх нөхөрсөг тоглолтод оролцоно гэдэгтээ итгэлтэй бус байгаагаа “Интер Майами” клубын тоглогч Лионел Месси илэрхийлжээ.

Газын зурваст гал зогсоох саналд ХАМАС хариу өгчээ

Газын зурваст гал зогсоох тухай саналд хариу өгсөн гэдгээ ХАМАС бүлэглэлийнхэн мэдэгджээ.

Америкийн сэтгүүлч Оросын Ерөнхийлөгчөөс ярилцлага авахаар тохиролцжээ

Саяхан Оросын нийслэлд олны анхаарлыг татсан Америкийн нэрт сэтгүүлч, телевизийн хөтлөгч Такер Карлсон Владимир Путинтэй ярилцлага хийхээр тохиролцсон гэдгээ баталжээ.

Сөүл хотын захиргаа төрөлтийг дэмжих төсөлд 1.8 их наяд вон зарцуулна

Төрөлт буурч байгаатай тэмцэх зорилгоор “төрөлтийг хөхиүлэн дэмжих” шинэ төслийн хүрээнд хүүхэд төрүүлж өсгөхөд нь иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэхэд ойролцоогоор 1.8 их наяд вон /1.35 тэрбум ам.доллар зарцуулна гэж Сөүл хотын захиргаа өнөөдөр мэдэгдлээ.

Твиттерийг үүсгэн байгуулагчдын нэг Жак Дорси шинэ аппликейшнаа хэрэглээнд нэвтрүүлжээ

Твиттер буюу одоогийн X платформыг үүсгэн байгуулагчдын нэг Жак Дорси Bluesky гэх шинэ аппликейшнаа хэрэглээнд нэвтрүүлжээ. Улмаар тус платформд нэгдэж, тухайн аппликейшныг хэрэглэх хүсэлтэй хэн бүхэн өөрийн бүртгэлийг үүсгэж, аппликейшнаа бүрэн ашиглах боломжтой болсон байна.

Японы энэ оны гоо бүсгүйгээр тодорсон украин бүсгүй титмээ хураалгажээ

Японы гоо бүсгүйн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс түүнийг гоо бүсгүйн хэргэмээс түдгэлзүүлэх болсон байна.

Eternals киноны жүжигчин Кумэйл Нанжиани киноныхоо шүүмжээс үүдэн сэтгэл засалчид хандах болжээ

Саяхан “Eternals” киноны жүжигчин Кумэйл Нанжиани “Inside of you With Micheal Rosenbaum” гэх подкаст ярилцлагын нэвтрүүлэгт зочноор оролцжээ. Улмаар ярилцлагын хүрээнд тэр өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнд, киноны шүүмжийн нөлөө ямар байсан талаар өгүүлсэн байна.

Дэлхийн хүн амын 91 гаруй хувь нь цэвэр усны хомсдолд орно

Уур амьсгал судлаач Европын эрдэмтэд дэлхийн 10 мянган уст давхаргын нөхцөл байдлыг судалж үзээд 2050 он гэхэд тэдгээрийн гуравны нэг нь азотын бордооны бохирдлын улмаас хүний хэрэглээнд тохиромжгүй болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Улмаар дэлхийн хүн амын 91 гаруй хувь нь цэвэр усны хүртээмжийн асуудалтай тулгарна гэж Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дүгнэжээ.

Хятад улс Антарктидад тав дахь станцаа байгууллаа

Уг станцыг Росс тэнгисийн бүсэд 5.2 мянган хав.дөр. м талбайд барьсан бөгөөд зуны улиралд 80, өвлийн улиралд 30 хүртэлх судлаачийн бүрэлдэхүүнтэй багуудыг хүлээн авах юм. Хятадын эрдэмтэд салбар дундын төслүүдийг багтаасан олон тооны судалгаа хийхээр төлөвлөж байна. Тэд байгалийн үзэгдлүүд, хүрээлэн буй орчин, ан амьтад, түүнчлэн Антарктидын эрэг орчмын усан мандлын төлөв байдлыг тандана.

Герман-Монголын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулна

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад айлчлах үеэрээ байгалийн баялгийн арвин нөөцтэй тус улстай холбогдох гэрээг лхагва гарагт байгуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
2 сарын 9. 0:43

Сайн мэдээ тавьсанд баяраллаа

Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10