Ярилцлаганд орохдоо "Body language" буюу биеийн хэлдээ анхаар
2013, 4 сарын 2. 16:120

 

Ярилцлаганд ороход таны үйл хөдлөл чинь бараг таныг бүрэн тодорхойлох мэдээллийг бусдад хэлж өгч байдаг.
Та ажлын ярилцлаганд орох гээд хурлын зааланд суух үед, эсвэл хэн нэгэнтээ болзон кафед сууж байсан ч таны биеийн хэл амнаас чинь түрүүлж ярьж эхэлдэг байна. Та сандарч байна уу? Эсвэл өөртөө итгэлтэй,тэвчээргүй байна уу? гэдгийг таны үйл хөдлөл байгаа байдал хэлээд өгдөг байна.

Чи өөрийнхөө тодорхойлолтыг сайн болгох гэж хэтэрхий их цаг зарцуулж байгаа бол бүхий л талаараа өөрийгөө сайн гэдэгт итгэлтэй байх ёстой.
Бид аль хүүхэд байхаасаа л эхлэн эцэг эх, багш нараасаа “Цэх суу!” эсвэл “Битгий сандар!” “Өөртөө итгэлтэй бай ”гэсэн сануулга, зөвлөгөөг сонсож байсан. Гэхдээ бас таныг гайхшируулж болох зарим биеийн хэл хэллэг байдаг аж.Үүнд:

1. Ширүүн үйл хөдлөл

Бидний зарим нь ярих явцдаа гарын хөдөлгөөнөө ашиглаад сурчихсан байдаг. Энэ нь урам зориг нэмж өгдөг боловч заримдаа буруу үйлдэл болох нь бий. “Та гараа өөрийнхөө биеийн хэмжээнд тохируулан ашиглаж болно.” Хэрвээ таны гарын хөдөлгөөн мөрний хэмжээнээс дээш гарч байвал энэ нь таныг биеэ удирдаж чадахгүй байгааг харуулна.
Таны гарын үйл хөдөлгөөн харилцан ярилцагч хүний хүрээнд нэвтэрэхээр байх нь тохиромжгүй. Таны биеийн хөдөлгөөн том хүрээний уулзалт, танилцуулга дээр бол далайцтай байж болно Харин болзооны үед өөрийнхөө үйл хөдлөлийг тохиромжтой хэмжээнд барих хэрэгтэй. Энэ нь хэр хэмжээнээс хэтэрч болохгүй. Ингэсэн тохиолдолд таны талаар сөрөг буруу ойлголтыг бусдад төрүүлэх магадлалтай. Хэрэв та хэн нэгний ажлын ширээн дээр савчаад байвал таны талаар эерэг сэтгэгдэл төрөх нь эргэлзээтэй.

2. Нүүрэндээ хүрэх

Хүмүүс сандарсан үедээ ихэвчлэн гараа нүүрэндээ хүргэдэг байна.. “Хэрвээ чи нүүрэндээ байн байн гараараа хүрч байвал худлаа ярьж байна ” гэсэн тодорхойлолт байдаг. Маш олон менежерүүд энэ нь үнэн гэж итгэдэг тул та нүүрэндээ хүрэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Мөн ярилцагчийнхаа нүд рүү харахаас илүү уруул руу харах нь дур хүслийг бий болгож байдаг. Тиймээс хэрвээ та цэнгээний газарт суугаагүй л бол уруул руу нь харах тохиромжтой үйлдэл биш.


3. Хэтэрхий цэх суух

Хэтэрхий биеэ барих нь ямар нэг зүйлийг илэрхийлэх үү? Тийм. Хэрвээ та бага зэрэг чөлөөтэй байхгүй бол өөрийгөө уян хатан бус гэсэн сэтгэгдлийг өгөх болно. Та суудалд суухдаа хэт бөхийж суух хэрэггүй мөн хэт хөшиж суух хэрэггүй. Тэгэхээр алтан дундажыг хэрхэн олох вэ? Бодит ярилцлага эсвэл болзооны өмнө өөрийгөө сайтар ажин, бодит нөхцөл байдалд ямар байхыг дүрсэлж үзээрэй.


“Шилдэг тамирчин байнга өөрийгөө амжилтанд хүрсэн байгаагаар төсөөлөн боддог.” Ингэснээр энэ хуурамч төсөөлөл төдийн зүйл биш харин ч бодит мэт сэтгэгдэл төрүүлж тэр байдалд алхам ойртон очиход дөхөм болдог.
 

4. Элгээ эвхэх

Энэ байдал нь эелдэг, даруу шинжийг илтгэдэг гэдэг. Хэдий тийм боловч соёлтой үйлдэл биш юм. Мэргэжилтнүүд үүний эсрэг байдаг бөгөөд ялангуяа ярилцлагын үед энэ байдал нь тохиромжгүй . Учир нь хүмүүс халагдахынхаа өмнө суудаг байрлал гэж үздэг байна. Энэ нь гуйлтын шинжтэй сэтгэгдэл төрүүлдэг ба маш хүлцэнгүй мэтээр таныг илэрхийлдэг. Ажил олгогчид нь бүхнийг бишрүүлэгчийг, эрч хүчтэй, бусдаас илүү хүнийг хайж байдаг. Тиймээс таны гар ширээн дээр, эсвэл таны хөлөн дээр ч юмуу чөлөөтэй байх хэрэгтэй. Магадгүй та сайхан гартай,бусдад өөрийнхөө гарыг харуулахаас татгалздаггүй байх.Гэхдээ энэ нь өөрийнхөө бүх хөзрийг ширээн дээр дэлгэж тавихтай адил юм.


5. Сандал дээр суух

Хэрвээ та урагшаа налуу суувал харилцаж буй хүнийхээ яриаг анхааран сонсож,сонирхож байгааг илэрхийлнэ. Харин эсрэгээр нь хойшоо налж суух нь сонирхолгүй, идэвхигүй байгаа гэж хэлж болно. Таныг хариултаа өгсний чинь дараа ярилцагч хүн хойшоо эсвэл урагшаа сууж байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй. Хэрвээ тэд гэнэт хойшоо суувал та дахин бодож үзэх, тодруулах хэрэгтэй.

Эцэст нь та тэд нар юу бодож байгааг мэдэх гэж хичээгээрэй.
Мэдээж та энэ зөвлөгөөг дагахдаа ярилцлаганд орж байгаа эсвэл болзоонд байгаа гэдгээр нь ялган, нөхцөл байдалдаа тохируулан хэрэглэх хэрэгтэй.
 
 

 




Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35