Мягмар гарагт Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон эрхмийн мэдэгдсэнээр тэд компанийнхаа төв оффисыг Техас мужийн Остин хотоос Теннесси мужийн Нэшвилл хот руу нүүлгэх болсон гэжээ.
Энэ талаар тэр Нэшвилл хотноо Сенатын дийлэнх олонхын удирдагч Билл Фристтэй нээлттэй ярилцлага хийхдээ өгүүлсэн байна.
Oracle компанийн хувьд 2022 онд Техас дахь оффисоо 22 тэрбум ам.доллароор худалдан авч байсан юм. Гэвч компанийн удирдлагын зүгээс үзэж байгаагаар тэд төв оффисоо Теннесси муж руу нүүлгэх нь тэднийг эрүүл мэндийн салбарт улам хүчтэй тоглогч болоход түлхэц үзүүлнэ гэжээ.
Ларри Эллисоны хэлсэнчлэн, Нэшвилл нь амьдрахад үнэхээрийн гайхалтай газар бөгөөд тэдний хамгийн ихээр анхаарал хандуулж буй салбар буюу эрүүл мэндийн салбарын төв цэг юм.
Эх сурвалж: NY Post