Амжилтын нууцаас
2013, 4 сарын 19. 10:490
Хүн бүрийн номер нэг хүсэл юу байдгийг та ер нь мэдэх үү? Мэдээж бүх хүн нэгэн дуугаар “Сайхан амьдрах”  гэж хариулах байх.  Харин амжилтанд хүрэх, амжилтыг дуудах хамгийн чухал зүйл бол “амьдралд хайртай байх” явдал юм гэдгийг хүн бүхэн ойлгоосой. 
Өөрийнхөө төсөөлж буй тэрхүү гайхалтай сайхан амьдралыг бид өөрсдөө л бүтээж, цогцлоож чадна. 
37 настай Америк эмэгтэйн “амьдралыг хайрлах”-даа мөрдөж ирсэн, өдий насыг наслах хүртлээ сурч, ухаажиж ирсэн амьдралын хичээлээс бид та бүхэнтэйгээ яг одоо хуваалцахыг хүсч байна.
 
  1. Аз жаргал гэдэг бол ердөө л сонголт
  2. Та юу л хүснэ, түүнийгээ хийж амьдар
  3. Ямар ч нөхцөлд итгэл, үнэмшлээ бүү алд
  4. Аз жаргалтай байхыг илүүд үзэж байгаа бол одооноос эхлээд гомдлолохоо зогсоо
  5. Бусдаас тусламж гуйна гэдэг сул тал биш
  6. Боломжийг бүү алд
  7. Зарим үед гарч ирсэн боломжийг бусдад өгч чадах энэрэнгүй сэтгэлтэй бай
  8. Бусдын итгэлийг бүү алд
  9. Итгэл найдвар бол энэ амьдралын бас нэгэн чухал зүйл
  10. Зөвхөн өөрийнхөөрөө л бай
  11. Хийсэн алдаагаа мартаж, өөрийгөө уучилж сур
  12. Алдаа бол ямагт амьдралын том хичээл байдаг
  13. Өөрсдийн муу зан харьцаагаа өөрчил
  14. Амьдарсан шиг л амьдар
  15. Юу хийхээ мэдэхгүй байгаа үедээ юу ч битгий хий
  16. Та бодож байгаагаасаа ч илүү ихийг хийж чадах хүн гэж өөртөө хэлж бай
  17. Зөвхөн өнөөдрөөрөө амьдар, өөрийгөө хайрла
  18. Өөртөө яаж ханддаг шигээ бусдад яг тэгж ханд
  19. Ярихаасаа өмнө заавал бодож бай
  20. Инээ, инээ бас дахин инээ
  21. Талархалтай бай
  22. Алиа хошин бай
  23. Хүлээцтэй, тэвчээртэй бай
  24. Өдөр бүр инээж, баяс, хөөр
  25. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон амар тайван байдлаа бүү алд.  Бэрхшээлийн цаана бэлэг байдаг шүү дээ
  26. Огт хийж үзээгүй зүйлээ хийх гэж оролд
  27. Амьдралыг битгий их хүндээр бодож, хүлээж ав
  28. Үгүй гэж хэлэх үе гарч ирвэл шууд л хэлж бай
  29. Үгүй гэдэг бол ямар ч нөхцөлд бүрэн гүйцэт хариулт болж чаддаг. 
  30. Хэн нэгэн чамайг юу гэж боддогоос илүү та өөрийгөө хэн гэж бодох нь илүү чухал
  31. Бусдыг хайрлаж, халамжлахаасаа өмнө өөрийгөө торд
  32. Өөрийн давуу талуудаа ашиглаж сул байдалтайгаа тэмц
  33. Зөн билэгтээ итгэж бай
  34. Ирээдүйд болох бодит зүйлийн санамж, дохио нь “Айдас” байдаг гэдгийг сана
  35. Мэдэрч, харж байгаа бүх зүйлдээ бүү итгэ
  36. Эерэг хандлага таныг очихыг хүссэн бүх газарт чинь аваачна
  37. Ямар ч зүйлд хандах хандлагаа өөрчил.  Эерэг хандлагыг өөртөө бий болго.  “Баярлалаа” гэдэг үгийг бусдад харамгүй хэлж бай.
 
 “Баярлалаа” уншигчидаа.  Бид бүхний бэлтгэсэн мэдээ мэдээллийг уншиж, сэтгэгдлээ хуваалцаж байдагт.  Харин энэ үгийг хэн нэгэнд хэлэх завшаан танд ч бас яг одоо тохиож байгаа юм биш биз? Бидэн рүү хандсан ч юм уу! 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35