Ажлын ярилцлаганд юу өмсөх хэрэгтэй вэ?
2013, 4 сарын 30. 14:560
Ажлын ярилцлаганд бэлтгэх ажлын нэг хэсэг бол та тухайн ажил олгогчид сайн хувь нэмэр оруулахаар ирж байгаа гэдгийг батлан харуулах явдал. Гадаад харагдах байдал нэг их асуудал биш ч гэсэн  үнэн хэрэгтээ бол таныг үг хэлэээс өмнө ихэнхдээ хардаг зүйл юм. Шууд харилцаагаар (утсаар ямар нэг дресс код байдаг эсэхийг лавлах) эсвэл шууд бус харилцаагаар (ярилцлаганд орохоосоо хэд хоногийн өмнө оффисийн гадаа сууж, орж гарч байгаа хүмүүс хэрхэн яаж хувцасласныг харах) гэсэн хоёр аргыг ашиглаж мэдэж болно.



Хэрэв тухайн ажилд орохыг хүсч байгаа бол юу өмсөхөөр бодож санаж байна, түүнээсээ нэг алхмаар илүү хувцаслахыг зориорой.  Энэ бол таныг ахиж дэвших, тухайн компанид амжилт гаргах хүсэл сонирхлыг тань битүү утгаар харуулж байдаг. Хэрэв эргэлзэж байгаа бол энгийн классик, бизнес загварын костюм өмсөж болно. Эрэгтэй, эмэгтэй аль аль нь өөртөө тохирох хэлбэр хэмжээний костюмыг харьцангуй хямдаар авах боломжтой. Цэвэрхэн цамцыг зангиатай хослуулбал тохиромжгүй санагдаж болох юм. Үндсэндээ өмсөхөд тааламжтай, хөдлөхөд эвтэйхан хувцас л ярилцлаганд өмсөх нь чухал.
Гэхдээ хувцаслалт гэдэг бол хэдийгээр таны цамц маш цэвэрхэн, эсвэл гутал чинь гялалзаж байсан ч гэсэн таныг ажилд ороход тусалж чадах ганц зүйл биш. Гэхдээ ажил олгогч нарын тавьдаг зарим үндсэн дүрмүүдийг дагах хэрэгтэй.



Тохиолдлын байдлаар хувцаслах
–Хэрэв таны тохиолдлын байдлаар хувцасласан нь тухайн нөхцөлд тохирч байвал зүгээр. Уранхай жинс, элэгдэж хуучирсан цамц, бохир хувцсаа гэртээ орхих хэрэгтэй. Ганган жинс, хүзүүү гарсан цамцыг хааяа өмсөж болох юм.
Малгайгүй байх – Шаардлагагүй тохиолдолд малгай өмсөх, дугуй хүрээгүй малгай эсвэл юүдэнтэй малгай өмсөөд ярилцлаганд очвол та ямар нэг юм нуугаад байгаа юм шиг харагдах болно. Ямар нэг тодорхой шашны эсвэл эмчилгээний шаардлагаар биш л бол өмсөх хэрэггүй.
Өөрт таарсан хувцас өмсөх – Хэрэв та ярилцлаганд очихдоо өөрт таарч тохирооогүй, ямар нэг байдлаар өвтгөсөн хувцас зээлээр аваад өмчихсөн бол эсвэл өөрт хэт томдсон эсвэл хэт багадсан хувцас сонгосон бол өөртөө хамгийн зохисон, таарсан хувцсаа олж өмс.
Нүд гялбасан гял цал хувцас өмсөхгүй байх – Зарим тодорхой үйлдвэрүүд, газруудад өмсөж болдог. Гэхдээ та энэ байдалд анхаарал хандуулахаас илүү бусад тал дээрээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй.
Сонин хачин зангиа зүүх – Та үүнийг хөгжилтэй гэж бодож байгаа шиг ажил олгогч таныг тэдний багт шинэ хөгжилтэй зүйл авчирлаа гэж дүгнэх нь юу л бол. Харин үүний оронд тухайн ажилд ажилд хэрэгч байдлаар хандахгүй байна гэж таныг дүгнэх болов уу.
Гоёл чимэглэлийн зүйлсийг бүү хэтрүүлээрэй – Ажил олгогч таны юу хэлэх гэж байгаад илүү анхаарахаас биш таны  зүүсэн час улаан зүүлтэн дээр чинь анхаарлаа хандуулахгүй гэдгийг санах хэрэгтэй.
Нүүрээ хурц тод будахгүй байх – Та нүд болон уруулаа тодотгох хэрэгтэй. Гэхдээ хэт их будах хэрэггүй.
Хурц үнэртэн түрхэхгүй байх – Хэт их үнэртэн түрхэх эсвэл дэндүү бага дезодрант түрхэх нь хоёлаа тохиромжгүй учраас сайхан бас төвийг сахисан зөөлөн үнэртэй байвал зохино.
Нүүрний урдуурх үс – Дээр үед “сахалгүй бол хэзээ ч бүү итгэ” гэсэн үг байсан. Харин өнөө үед үсээ засах эсэх нь таны дурын л хэрэг болж. Гэхдээ үүнийг маш сайн зассан бас цэвэрхэн байвал зүгээр.
Персинг ба шивээс – Хүмүүсийн маш их түгээмэл хийлгэдэг болсон бас нэг зүйл бол персинг ба шивээс боловч ажил олгогчийг айлгаж мэдэх юм. Хэрэв та тэдгээрийг арилгаж чадахгүй бол, эвгүй бас бүдүүлэг харагдахаар л байгаа бол ямар нэг зүйлээр халхлах хэрэгтэй.
Хэрэв та ажлаасаа ярилцлаганд явах эсвэл гэр лүүгээ буцаж очсоны дараа очих бол өдөр тутам өмсдөгөөсөө өөрөөр хувцаслах боломжтой. Хэрэв та өөрт тохирсон хувцсаа олж чадах эсэхэд эргэлзэж байгаа бол найзаасаа, ойрхон ажилладаг хэн нэгнээс асуу.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35