Ажлын байран дээр өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч байгаа нь хэрхэн илэрдэг вэ?
2013, 5 сарын 3. 15:470
Бидний ажлын байран дээр өөртөө итгэлгүй, үлбэгэр сул, хатуухан хэлэхэд муу энергитэй хүмүүс зөндөө байдаг. Зарим үед бид ч хүртэл өөртөө өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах үе бий. Ийм байдалтай болж байгаагаа өөрсдөө ч анзаарахгүй тохиолдол гардаг. Тэгвэл үүнийг яаж мэдэх вэ?
 
  • Өөртөө итгэх итгэлгүй болох
Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах эхний шинж тэмдэг бол ажил хэргээ гүйцэтгэж чадахгүй юм шиг сэтгэгдэл төрөх, өөртөө итгэх итгэлээ алдах юм. 
  • Бусдад итгэхээ байх
Өөрийгөө дутуу үнэлэж эхэлсний дараагийн шинж тэмдэг нь бусдад итгэхгүй болох.  Бусад хүмүүс өөрийнх нь эсрэг ямар нэгэн зүйл хийгээд байх шиг сэтгэгдэл төрдөг. 
  • Хамтран ажиллагсдаа ажиглаж эхлэх
Өөртөө итгэх итгэлээ алдаж, өөрийгөө дутуу үнэлэж байгаагийн удаах шинж тэмдэг нь хүн өөрийн үзэл бодолдоо үнэнч биш болох юм.  Ажлын хамтрагч нар нь юу гэж хэлэх бол, ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдгийг хөндлөнгөөс ажиглаж эхэлдэг. Ямар нэгэн асуудал үүсэхэд юу хийж, яаж шийдвэрлэхээ мэдэхгүй, өөрөө бие даан шийдвэр гаргана гэхээс айж, сэтгэл нь түгшдэг. 
  • Шийдвэр гаргах нь хэцүү болох
Бусад хүмүүс өөрийнх талаар юу гэж боддог бол, юу гэж бодох бол гэсэн бодол өөрийг нь бүрэн дүүрэн эзэмддэг.  Тиймээс ажил хэрэгтэй холбоотой шийдвэр гаргах үедээ алдаа гаргах вий, бусад хүмүүсийн урмыг хугалах вий гэхээс айдаг. 
  • Маш эмзэг болох
Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч байгаа хүн их эмзэг болдог.  Тэгээд өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж бодох нь бий.  Бусад хүмүүс хүртэл өөрийнх талаар ингэж боддог байх гэсэн бодол дээр илүү төвлөрч улам гутарч эхэлдэг. 
  • Бусдад болон өөртөө өндөр шаардлага тавих
Хийж буй зүйлээсээ таашаал авахаа байж, аливаа зүйлийг төгс хийхийг хүсдэг. Гэсэн хэдий ч ямар аргаар, ямар замаар тэгж хийхээ мэддэггүй. Энэ байдал нь өөрийг нь ажилдаа хэт донтоход хүргэдэг. Түүнчлэн өөрөөсөө амжилттай дээгүүр яваа хүмүүстэй өөрийгөө харьцуулж эхэлдэг.
 
Ажлын байр гэдэг хүний 2 дахь гэр болсон газар. Бүхэл бүтэн өдрийн 8 цагийг өөрийгөө буруутгаж өнгөрөөнө гэдэг үнэн харамсалтай. Тийм биш гэж үү? Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ буурч байгааг одоо мэдэж эхэлсэн бол яаралтай арга хэмжээ аваарай. Энэ сэдвээр бичигдсэн ном, сэтгүүл олон байдаг тул та олж уншаарай. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35