Ажлын байран дээр гаргахаас зайлсхийх алдаанууд
2013, 5 сарын 31. 13:440
VIP хүмүүстэй эсвэл ажлын шинэ түнштэй уулзалт хийх үедээ өөрийнхөө нэрийг бүтэн хэлж танилцуулах

Дондогдулам, Цэрэндалай...ер нь та хэнбэ гуай ч байсан хамаагүй өөрийнхөө нэрийг аливаа чухал уулзалтын үеэр заавал бүтнээр нь ашиглаж байгаарай.
Ажлаа цагт нь дуусгаж чадаагүйн төлөө, ажилдаа цагтаа ирж чадаагүйн төлөө, алдаа гаргасныхаа төлөө өөрийгөө зөвтгөх
Ямар ч тохиолдолд өөрийгөө зөвтгөх нь мэдээж сайны дохио биш.  Гаргасан алдааныхаа төлөө уучлал гуйгаад алдаагаа дахин давтахгүй байх хэрэгтэй.  Хүн бүр л алдаа гаргадаг.  Юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй байх гэж өөрийгөө зөвтгөж илүү дутуу тайлбар хэлэх хэрэггүй. 
 

Буруу зүйл хийгээгүй үедээ, алдаа гаргаагүй байхдаа уучлах эрэх


Ажлын байран дээр эмэгтэйчүүд бусдаас уучлал эрэх нь их байдаг.  Хэн нэгэн хүн таныг завгүй байхад өөрийнх нь ажилд туслаач гэхэд үнэхээр завгүй байгаад тэр хүндээ чадахгүй гэж хэлснийхээ төлөө тэр хүний өмнө гэмтэй юм шиг уучлал эрэх хэрэггүй.  Хэдийгээр энэ нь эелдэг зангийн илрэл юм шиг боловч байнга ингээд байвал хүмүүс таны өөртөө итгэх итгэл хэр сул болохыг л олж харна.
 

Зарим зүйлийг их хүндээр, хувийн байдлаар хүлээн авах

Бизнесийн чухал гэрээ, хэлэлцээр, шийдвэр нь тэдний ажилдаа дуртай байх эсэхээс үл хамааран хийгддэг гэдгийг ажилчид, тэр дундаа эмэгтэй ажилчид илүү сайн ойлгох хэрэгтэй.   Хамтран ажиллагч хүн чинь таны үзэл бодлыг хүндэтгэдэггүйдээ, танд дургүйдээ  гэрээ хэлэлцээр хийх явцад таны үзэл бодлыг сонсохгүй байгаа юм биш, бизнесээ амжилттай явуулах,  зорилгоо биелүүлэхийн тулд аль боломжтой хувилбарыг сонгосондоо л тэр.  Иймэрхүү үл тоомсорлосон явдлыг өөр дээрээ хүндээр тусгаж авах хэрэггүй.   

Хамтран ажиллагч нартайгаа хэт дундаа орох

Ажлын байр бол ажлын байр гэдгийг хэзээд мартаж болохгүй.  Түр ч гэсэн тэдний сандлыг бөглөж бүү суу.  Ажилчидтайгаа нөхөрсөг байж болох ч хэт дундаа орох хэрэггүй.  Учир нь та албан тушаал ахиж тэдгээр хүмүүсийн дарга ч болох юм билүү.  Ямагт багийн лидер бай. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35