Facebook чамайг яаядаа байз...
2013, 6 сарын 3. 8:320
Өө!!! Би юу ч хийсэнгүй ш дээ.  Энэ facebook үү гэж хараах хүн мундахгүй олон байгаа гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна. Facebook, Twitter зэрэг цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан төрөл бүрийн мэдээг цаг алдахгүй авахын дээр найзууд, гэр бүлийнхэнтэйгээ холбоо харилцаатай байх, ажлын түншүүдтэйгээ харилцах гээд тэдгээрийн давуу талуудыг дурьдаж болох ч хэт их хэрэглээ юунд хүргээд байгаа билээ дээ. Facebook бидний ажлын цагийг чимээгүйхэн хулгайлаад байгаа гэдэгтэй та санал нэгдэж байна уу?
 

Саяхан дунд, ахлах, их дээд сургуулийн 300 оюутны дунд судалгаа явуулсан бөгөөд тэдний 15 минут хэрхэн өнгөрдгийг ажигласан байна.  Судалгааны багынхан нууцаар минут бүр тэдгээр оюутныг үнэхээр хичээлээ хийж байгаа эсэх, хичээлээ хийж байхдаа хөгжим сонсож, зурагт үзэж байна уу, хэрэгтэй хэрэггүй сайтуудаар хэсэж байгаа эсэхийг маш сайн ажигласан байна.
Хачирхалтай нь залуучууд ердөө л хийж буй зүйл дээрээ “3-хан” минут л төвлөрч чадаж байсан бөгөөд тэднийг сатааруулж байсан гол зүйл нь ухаалаг утас болон компьютер байсан гэжээ.  Тэдгээр залуучуудын юу хийцгээж байсныг энд дурьдах нь илүүц биз.
Харин одоо бүгдээрээ өөрсдийнхөө талаар авч үзэцгээе.  Өглөө ажилдаа очмогцоо л хамгийн түрүүнд Fаcebook хуудсаа нээж шалгачихаад, тэрийгээ хаалгүй нээлттэй хэвээр нь ажлынхаа дундуур, ажлаа дуусан дуустал хэд хэд орж шалгадаг хүний тоо олшроод л байх шиг.  Та тэдгээр хүмүүсийн тоонд ороод байгаа юм биш биз?   Таны хайран цагийг үнэхээр үрээд байгааг та өөрөө ойлгож л байвал Facebook-рүү ордог цагаа багасга.  Өдөрт тодорхой цагийг л тухайн хуудасруу ороход зориулна гэж цаг товлох хэрэгтэй.  Хэрвээ ингэж чадахгүй бол та Facebook-ээ түр хугацаагаар идэвхгүй болгож /private setting-security-deactivate your account/ болох юм.   Ажлынхаа өдөр бүрийг үр бүтээмжтэй өнгөрүүлэхийн тулд энэ ч дээр дээ.  Учир нь Facebook таны өмнөөс таны ажлыг хийхгүй. 
Facebook хүчтэй юу, та хүчтэй юу гэдгээ харуулах л үлдлээ дээ. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35