Ажлын саналыг хүлээж авах үйл явц гэж юу вэ?
2013, 6 сарын 13. 17:100
Ажилд орох нь гайхалтай санагддаг ч гэрээнд гарын үсэг зурахаас өмнө маш их зүйлс байдаг. Ажлын саналыг хүлээж авахаас өмнө өөрөөсөө цөөн хэдэн асуулт асуухад бэлэн байж, өөрийнхөө хайж байсан хариултаа олоорой.
 

Ихэвчлэн “Би хүмүүст дуртай юу?” эсвэл “Би тухайн ажлын байранд тохирсон цалинг авч байна уу?” гэдэг асуултыг асуугаад үзэх хэрэгтэй.
Үнэндээ босстойгоо сайн найзууд байх нь сайн хэрэг ч тэгэхгүй байлаа гээд бие биедээ таалагдахгүй болж болохгүй. Хэрэв та ажлын дараа босстойгоо маш их цагийг өнгөрөөж байгаа бол ямар ч шалтгаанаар та тэгэхгүй гэж бодож байгаа бол үүнийг нухацтайгаар бодож үзээд татгалз.

Менежерүүд ихэнхдээ өөрсөдтэйгөө ижил төстэй хүмүүсийг авч ажиллуулдаг учраас таны шинэ хамтран ажиллагч нар ямаршуухан хүмүүс болохыг судлаад үзээрэй. Ярилцлага авч байгаа хүнээсээ компаний баг ямаршуухан талаар асуух хэрэгтэй. Хариулт нь дэлгэрэнгүй байхгүй ч гэсэн таньд зарим нэг ойлголтыг өгөх болно.
Та бусад ажилчдын цалингийн талаар нарийн мэдээлэл авч чадахгүй ч гэсэн та топ, доод эсвэл дунд түвшний алинд нь хамаарч байгаа эсэхээ, яагаад гэдгийг бодож олох чадвартай байх хэрэгтэй. Том компаниуд маш олон газар байршилтай байдаг. Энэ нь амьжиргааны өндөр зардалтай байх тохиолдолд хэмжихэд хэрэгтэй. Цалинг шалгах замаар тухайн ажил олгогч таньд шударга цалин өгч байгаа эсэх талаар илүү мэдээлэл олох хэрэгтэй.
Цалингийн хэмжээг хэлэлцэх нь төвөгтэй бизнес ч гэсэн та цалин дээр нэмэлт орлого авч байгаа бол асуух шаардлагагүй.

Ямаршуухан санагдаж байна?

Таны ирээдүйн ажлын байранд боломж харагдаж байна уу? хамт олонтой нь танилцах боломж байна уу? Таны сэтгэгдэл ямар байна? Уур амьсгал ямаршуухан байна? энэ газар байхад таньд тааламжтай байна уу? Дахин хэлэхэд зөн совиндоо итгэ. Энэ байдалд таньд өөр юу ч туслахгүй. Зөн совингоо нухацтайгаар сонсоод үзэх хэрэгтэй.
Энэ бол таны мөрөөдлийн ажил боловч 2 цагийн дараа гарч яваад УБ-ын аль нэг нийтийн тээврээр явна. Хэрэв байршил нь таньд асуудал биш бол үүнийг өдөр тутам зохицуулах боломжтой юу?
Тухайн ажлын талаарх нийгмийн үзэл бодол хэр байна? Та сайхан кофе авчихмаар ойрхон хэдэн газар байна уу? Ажлын дараа ууж суумаар сайхан газрууд байна уу? Цайны цагаа дэлгүүр хэсэхэд зарцуулах боломж байна уу? Сайхан цаг агаартай үед очмоор ойрхон парк байна уу? Хэрэв эдгээр зүйлс таны хувьд чухал бол ажлын саналыг хүлээж авахаасаа өмнө сайн бод.
Бусад сонголтуудын талаар ч бодоод үз. Хэрэв та өөр ямар нэг газраас ажлын санал хүлээж байгаа бол ажлын саналыг хүлээж авахыг цөөн хэдэн өдрөөр хойшлуул. Ажил олгогчид төвөг учруулахуйц хэт их сунжруулах хэрэггүй. Ажлын саналыг буцааж ч магад.

Хэрхэн “тийм” гэж хэлэх вэ?

Ажлын саналыг хэрхэн хүлээж авах нь таньд хэрхэн тохирч байгаагаас л хамаарна. Хэрэв та аман байдлаар, нүүр тулсан ярилцлагаар ажлын саналыг хүлээж авсан бол ижил байдлаар эсвэл утсаар хүлээж авч байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Гэхдээ хүлээж авсан захидал эсвэл тушаалаа буцааж өгөх хэрэгтэй. Энэ процесс и-мэйлээр явагдаж ирсэн бол өөрийн и-мэйлээ ашиглаж болно. Та өөрийн шинэ албан тушаалын эхэлсэн он сар,өөр бусад шаардлагатай зүйлсийг багтаасан тушаал, томилгооны захидал хүлээж авах ёстой.
Та шинэ ажлын байрыг хүлээн авмагц тухайн ажлын байртай холбоотой бүх ажлыг өөрөө хийх үүрэгтэй болох ба таны өмнөөс ямар нэг хэлтэс эсвэл хэн нэгэн зарлаж мэдэгдэх болно. Хэрэв та өөр бусад ярилцлаганд дуудагдахаар болсон эсвэл өргөдөл өгсөн байгаа бол компанидаа мэдэгдэж болно.
Энэ нь таны одоогийн ажил олгогчид ажлаас гарч байгаагаа мэдэгдэх боломжийг олгоно. Гэрээний нөхцөлийг тэдэнтэй шалгаж, авах шаардлагатай мэдэгдлийг хүлээж авсан эсэхээ шалга. Энэ нь таньд хэзээ шинэ ажлаа эхэлж болохыг харуулна.
Тухайн нөхцөл байдлыг ойлгож байгаа эсэх, тэд таны нөхцлийг хянаж үзэх гэж байгаа эсэхийг бататгаарай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35