Шүүмжлэлийн тунг хэрхэн тохируулах вэ?
2013, 8 сарын 16. 16:330
   Шүүмжлэлд дуртай хүн бараг байдаггүй байх.  Хүн бүр л өмнөх ажлаа хамгийн сайнаараа, алдаа гаргачихгүй шиг хийхийг хичээдэг ч төгс хүн гэж байдаггүй учраас алдаа гаргах энүүхэнд. Алдаа гаргасан хүнийг зөв байдлаар шүүмжилж чадвал энэ нь шүүмжилж байгаа хүндээ ч тэр, шүүмжлэлийг хүлээн авч байгаа хүндээ ч тэр аль алинд нь ашигтай тусах нь бий. 
Тэгвэл таны удирдлаган дор ажиллаж буй ажилчид, гэр бүлийнхэн, найз нөхөддөө тэдний болохгүй байгаа зүйлийг эвтэйхэн ойлгуулахын тулд шүүмжлэлийн дараах 5 аргыг мэдэж байх нь чухал.

1.    Зорилго тодорхой байх
Бусад хүмүүсийг шүүмжлэхээсээ өмнө үүнийг хэллээ гээд үр дүн нь яаж гарах вэ гэдгийг урьдаас бодох хэрэгтэй.  Ямар ч зорилгогүй, бодлогогүй шүүмжлэл нь эерэг үр дүн авчрахаасаа илүү бусад хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг. 
 
2.    Орчин нөхцлийг бодолцох
Энэ шүүмжлэлийг хэлэх цаг болоод газар нь тохиромжтой байна уу гэдгийг бодож үзэх.  Ямар ч хүнийг олны өмнө шүүмжлэх нь тэдэнд доромжилж буй мэт сэтгэгдлийг үлдээдэг.  Шүүмжлэлийн тунг тааруулахын тулд урьд нь өөрөө ч хүртэл ийм тэнэг алдаа гаргаж байснаа хуваалцаж, хошин байдлаар энэ гаргасан алдаагаа дахин давтахгүй байхыг тухайн хүнд сануулах хэрэгтэй. 

3.    Товч бөгөөд тодорхой байх
Их зүйлийг нуршиж, тайлбарлахын оронд яг л болохгүй байгаа зүйлийнх нь голыг олж хэлэх нь чухал.  Яг юунаас болоод шүүмжлүүлж байгаагаа сонсогч хүн ойлгохгүй байгаа нөхцөлд их олон зүйл нурших нь таны юу гэж хэлэх гээд байгааг сонсогч хүн ойлгоход бүр ч бэрх болгодог.  Тиймээс юуны талаар ойлгуулах гэж байгаагаа урьдаас бичиж төлөвлөсөн ч буруудах зүйлгүй бөгөөд асуудлыг яаж шийдвэрлэх аргыг нь ч эхний удаад зааж өгөх хэрэгтэй. 

4.    Гол зорилготойгоо уялдуулан шүүмжлэх
Миний л зөв.  Бусдын буруу гэсэн үзэлтэй хүмүүсийн хувьд шүүмжлэлийг хүлээн авах битгий хэл чихнийхээ хажуугаар юу ч сонсоогүй мэт өнгөрөөх нь бий.  Тиймээс таны шүүмжлэл, санал тэднийг зорилгодоо хүрэхэд түлхэц болохыг сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.  Ингэж чадвал тэд шүүмжлэлийг эерэгээр хүлээж авах болно. 

5.    Өөр дээрээ жишээ аван ярих
Тухайн хүний болохгүй байгаа зүйлүүдийг жагсааж бичихийнхээ оронд хийж буй зүйл нь урагш явахгүй байгаа шалтгааныг өөрөөс нь асууж тухайн хүнд өөрийнх нь сул талыг ойлгуулах хэрэгтэй.  Бусад хүмүүсийг шүүмжлэхдээ “би” гэсэн үгийг түлхүү ашиглаж, өөрийнхөө туршлагаас бас хуваалцах нь цаад хүнийгээ шүүмжлэлийг эерэгээр хүлээж авахад тусална. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35