Механик инженерийн ажлын байрны тодорхойлолт:
2013, 9 сарын 6. 9:060
  Механик инженерийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.



Тодорхойлолт:
Механик инженер

Механик инженерийн ажлын байрны зорилго: Техникийн шаардлага болон аргачлалуудыг боловсруулж, туршин, механик болон электромеханик бүтээгдэхүүн болон системийг боловсруулах.

Механик инженерийн ажил үүргүүд:
  • Судалгааны хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан механик болон электромеханикийн систем болон бүтээгдэхүүнүүдийг үнэлэх; механик, дулааны хөдөлгөөн, гидравлик, дулаан дамжуулалт болон материалуудын үндсэн дүрэм журмуудыг ашиглах.
  • Техник үндэслэл боловсруулж, аргачлалыг туршиж, систем болон бүтээгдэхүүний хүчин чадлыг баталгаажуулах;тоног төхөөрөмжийг шалгах.
  • Харилцагч, хэрэглэгчийн шаардлагыг судалж, механик болон электромеханикийн бүтээгдэхүүн хөгжүүлэх; үйлдвэрлэл болон аргачлал, материалын иж бүрдэл, угсралтыг судалж, турших;операторуудыг ажиглалт хийхийг хүсэх.
  • Үйлдвэрлэл, угсралт, иж бүрдэл болон суурилуулах эд ангийг боловсруулж, сайжруулах замаар үйлдвэрлэлийн процессийг хөгжүүлэх.
  • Туршилт хийх аргачлал боловсруулж, систем болон бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах; бэлэн бүтээгдэхүүн болон системийн хүчин чадлыг турших; үйлдвэрлэл, усгалт болон суурилуулах үйл явцыг баталгаажуулах.
  • Мэдээлэл болон чиглэл хандлагуудыг цуглуулж, шинжилж, нэгтгэн бүтээгдэхүүний тайлан бэлтгэх.
  • Асуулт, хүсэлтэнд хариу өгч, инженерингийн мэдээллээр хангах.
  • Засгийн газрын зохицуулалтуудад нийцүүлж ажиллан бүтээгдэхүүн болон компаний нэр хүндийг хадгалж ажиллах.
  • Засвар үйлчилгээний ажлыг зохицуулж, тоног төхөөрөмжийн ажиллагааг хангаж ажиллах; үйлдвэрлэгч буюу ажил олгогчийн заавар, боловсруулсан дүрэм журмыг дагаж мөрдөх; тусгай үйлчилгээ авах санал гаргах.
  • Компьютерийн програм бичих, өгөгдөл оруулах замаар систем болон бүтээгдэхүүний өгөгдлийн санг хадгалах.
  • Техникчдийг сургаж, зааварчлан төслүүдийг хэрэгжүүлэх.
  • Боловсролын сургалтуудад хамрагдаж, мэргэжлийн болон техникийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамрагдах.
  •  Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмэр оруулах.
Ур чадвар: Шаардлагын шинжилгээ, дизайн, техникийн мэдээллийг танилцуулах, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, прогноз гаргах, чанарт анхаарал хандуулах, зөвлөгөө өгөх ерөнхий чадвар, инженерингийн хяналт удирдлага, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, техникийн мэдлэг, ажлын байрны мэдлэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
0
0
1
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04