Хэрхэн үр дүнтэй ярилцлага хийх вэ?: Гомдоллогчдыг биш ялагчдыг ажилд ав.
2013, 10 сарын 2. 12:330
Бүх ажил олгогчид тэдний үйл ажиллагаа болон үр дүнтэй ажиллахад хариуцлагатай байх сайн ажилчдыг хүсдэг. “Ялагч болон гомдоллогчийн хоорон дахь топ 10 ялгаа” хэмээх номондоо ялагчид хариуцлагыг гартаа явдаг бол гомдоллогчид хохирогч мэт аашилдаг хэмээн бичиж байсан.
Ямар ч ажил горилогч өөрсдийнх нь ажиллагаанд үргэлж л гомдоллож, буруушааж, шүүмжилж байдаг хэн нэгнийг хүсэхгүй шүү дээ. Тэгвэл ярилцлагын явцад та хэн  нэгнийг ялагч уу эсвэл гомдоллогч уу гэдгийг хэрхэн ялгах вэ? Тэгвэл ярилцлагын дараах асуултуудыг санал болгож байна.



Хандлагыг тодорхойлох ярилцлагын топ асуултууд
Гомдоллогчид тэдний хувийн амьдрал бүхэлдээ тусдаа эсвэл ажил мэргэжлийн байдалдаа юу ч хийдэггүй. Үнэндээ бол үнэнээс өөр юм байхгүй шүү дээ. Бидний хувийн болон мэргэжлийн амьдрал бүхэлдээ харилцан хамааралтай байдаг.
Бидний гэрт болж байгаа зүйлс ажилд нөлөөлдөг. Бас ажил дээр тохиолдсон зүйлс ч гэрт нөлөөлдөг.  Ялагчид үүнийг ойлгодог бөгөөд хувийн үүрэг хариуцлагаа мэргэжлийн ажил мэргэжлийн шаардлагуудтайгаа тэнцвэржүүлж байдаг.

“Ялагч” ажил горилогчид  дараах байдлаар байж чаддаг:
  • Сурч, өсөн дэвждэг
  • Эерэг хандлагыг бий болгож, хадгалдаг
  •  Бодол санаа, үгс болон үйл хөдлөлүүдээ ухамсартайгаар сонгодог. Яагаад гэвэл эдгээр  3 зүйлс тэдний үр дүнг бий болгодог.
Тухайн хүнийг нээж илрүүлэх ярилцлагын асуулт асуух
Хэрэв тухайн хүн сурч хөгжих хандлагатай бол дараах цөөн хэдэн ярилцлагын асуултаар хүнийг тодорхойлох боломжтой:
  • Та өөрийн ажил мэргэжил эсвэр ур чадвартай холбоотой, ажил мэргэжлийн тухай сүүлд ямар CD эсвэл ном уншсан бэ?
  • Та одоогоор ажил мэргэжилтэй холбоотой  ном уншиж байна уу? Хэрэв тийм бол ямар ном бэ?
  • Та сүүлд ажилтай холбоотой ямар хичээл, сургалтанд хамрагдсан бэ?
Энэ төрлийн зан төлөвийн ярилцлагын асуултуудаар тухайн хүнийг тасралтгүй суралцаж, өсөн хөгжих хандлагатай эсэхийг тодорхойлох боломжтой.
Хэрэв зөвхөн ном, сургалт дамжаанд хамрагдсан бол өмнөх ажлаа хийхтэй холбоотой байж болох учраас ялагч гэхээсээ илүү гомдоллогч байж мэдэх юм. Ялагчид өөрсдийгөө тасралтгүй боловсруулахын тулд хариуцлагатай байдаг. Тэд ажил олгогч нь хичээл сургалтанд хамруулах эсвэл ном уншихыг санал болгох хүртэл хүлээдэггүй.

Хандлагыг дүрслэх ярилцлагын асуултууд
Тухайн ажил горилогч албан тушаалынхаа чухал үеүдэд бусадтай хэрхэн холбогддог байсныг ярилцлагын асуултаар асуух нь ч бас чухал:
  • Та багийнхандаа асуудал тарьж байв уу? Та хэрхэн шийдвэрлэсэн бэ?
  • Өмнөх менежерүүд тань ялгаатай байв уу? Хэрэв тийм бол тэднийг хэрхэн зохицуулдаг байв?
  • Таны ур чадварыг үл тоомсорлож байгаа мэт санаггддаг байсан уу? Та тухайн нөхцөл байдлыг сайжруулахын тулд юу хийсэн бэ?
  • Тухайн ажил горилогч өмнөх ажлын байрууддаа хэрхэн ханддаг байсан тухай асуулт асуухаас татгалзаж байгаа бол тухайн ажил горилогч хамтран ажиллагсад болон менежерүүдтэйгээ янз бүрийн нөхцөл байдлыг хэрхэн зохицуулдаг байсныг сонсохыг хичээ.
Хэрэв Бат Цэцэгээтэй, Доржтой асуудалтай бол тэр өөрөө асуудал гэсэн үг. гомдоллогчид компаниас асуудлыг л бий болгодог. Ялагчид компаниудад эерэг үр дүнг бий болгодог.
Шилдэг хүмүүсийг ажилд авах нь хэн нэгнийг ур чадвараар нь ажилд авахтай адил хандлагаар нь ажилд авах нь бас чухал гэсэн үг. Та ажил горилогчийн резюме-ийг уншаад ур чадварыг нь тодорхойлж болох ч тэдний хандлагыг тодорхойлж чаддаггүй шүү дээ.

Та шинэхэн төгсөгчид ч бай мэргэжсэн ажилчид ч ажилд авах бай хүнд нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэж байсан тухай нь асуугаарай. Хэрэв таны асууж байгаа асуулт зөвхөн резюме дээр байгаа зүйлийг л асууж байгаа бол гомдоллогчид дутагдалтай талаа нуухад амархан. Ялагчид үргэлж сэтгэлгээгээ өөрчилдөг учраас үргэлж ялдаг. Ялагчид ялагч байхын төлөө тэмцдэг. Ялагчдыг ажилд авах нь танай компанийг бизнестээ ялахад туслах болно. Гомдоллогчдыг ажилд авах нь танай компаний бизнесийг доош татна.

Ажил горилогчийн сүүлчийн сэтгэгдэл
Хамгийн сүүлд санал болгох зүйлийн нэг бол тухайн ажил горилогч танай өрөөнд орж ирэх болон таньтай ярилцлага хийхэд хэрхэн санагдаж байгааг ажиглах явдал юм. Ярилцлагын стратегийн хувьд энэ мэдээлэл таны ажилд авах эцсийн шийдвэрийн үндэс суурь байж болохгүй ч тухайн ажил горилогчийн хандлагыг ерөнхийд нь харахад туслах болно.

Ялагчид өрөөнд орж ирээд л гэрэлтүүлдэг байхад гомдоллогчид өрөөг орхиж нэг гийгүүлдэг. Та  хэн нэгэнтэй ярилцлага хийхдээ тэр таньд эрч хүч өгч байна уу эсвэл таниас эрч хүчийг тань сорж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Ялагчид ажилд эерэг энергийг авчирдаг бол гомдоллогчид хамтран ажиллагсдаасаа эрч хүчийг нь сорж байдаг.

Хэрэв та хэн нэгэнтэй анх удаа уулзахад ямар мэдрэмж төрж байгааг, тэр таныг орхиод явахад ямар мэдрэмж төрж байгааг бодоход цаг гаргаж чадвал хэн нь ялагч вэ, хэн нь гомдоллогч вэ гэдгийг ялгахад тусална. Та хүмүүст чин сэтгэлийн сайшаал магтаал, дэмжлэгээр эерэг эрч хүчийг тэдэнд бэлэглэж, ярилцлаганд ялагч шиг байх хэрэгтэй гэдгийг санаарай.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35