Азийн шинэ төгсөгчдийн мөрөөдлийн компаниуд
2013, 10 сарын 3. 11:040
Юневерсум хэмээх судалгааны байгууллага жил бүр Азид төгсч байгаа бизнесийн оюутнуудыг хаана ажиллахыг хүсдэг болохыг харуулсан судалгаа хийжээ. Тэгвэл энэхүү судалгаагаар дараах байгууллагууд топ байруудад жагсжээ.

1. Apple

 
Apple  компани энэ жил Ази дахь бизнесийн оюутнуудын топ сонголтын тэргүүнд жагсжээ.
Жижиглэн худалдааны томоохон тоглогч Хятад гэх мэт орнуудыг оролцуулахгүйгээр бүс нутагтаа борлуулалтаараа тэргүүлээд байгаа технологийн аварга компани билээ.
Гүйцэтгэх захирал Тим Күк Хятад улс Apple (AAPL, Fortune 500)-ийн ирээдүйд хэр чухал орон болохыг мэддэг бөгөөд компаний топ зах зээлийг АНУ-аас нэг л өдөр давах болно гэж хэлжээ.

2. Google
 


Азийн бизнесийн оюутнуудын саналаар 2013 онд  Google 2-р байранд жагссан бөгөөд нэг жилийн дотор л топ байранд жагсжээ.
Google (GOOG, Fortune 500)  Азийн маш олон зах зээлд үйл ажиллагаа явуулдаг боловч улс орнуудын дотоодын асуудлаас болж хувь оролцооны давуу байдлаа ашиглахад хэцүү байдалтай тулгараад байгаа юм байна.
Өрсөлдөөн бол зөвхөн компаний асуудал биш, Азийг хамарсан салхи шиг л болоод байна. Жишээ нь Google Хятадын засгийн газартай төвөгтэй харилцаатай байдаг бөгөөд мэдрэгчийн асуудлаар байн байн маргаантай байдаг   аж.

3. Goldman Sachs

 
Энэ жагсаалтанд анх удаа технологийн бус салбарын компани Goldman Sachs (GS, Fortune 500) багтсан бөгөөд өнгөрсөн жилийнхээс 10 оноо руу үсэрч, гуравдугаар байранд орж чаджээ.
Юниверсумын шинжээчид банкны чиглэлийн ажлын байрууд тасралтгүй эрэлттэй байдагт гайхаагүй. Гэхдээ энэ салбар бүхэлдээ бууралттай байгаа” хэмээн дурджээ.
"Азийн өрсөлдөгч талуудтай олон улсын банкууд тааруухан ажилласнаас болж энэ салбар залуу үеийнхний анхаарлыг татахад хүндрэлтэй тулгараад байсан” хэмээн Юниверсумын Азийг хариуцсан гүйцэтгэх захирал Жоаким Струм дурджээ.
Тэрээр “оюутнууд аудит эсвэл нягтлан бодох бүртгэл гэх мэт ажлын байрууд бүхий салбаруудыг хайж байгаа” хэмээн ярьжээ.

4. McKinsey & Company
 


McKinsey & Company  өнгөрсөн жил 9-р байранд жагсаж байсан бол энэ жил том үсрэлт хийж, 4-рт жагсжээ.
Бангкок, Жакарта, Мумбай, Сөүл, Сингапур гэсэн хотуудад бүс нутгийг хамарсан оффиссын салбаруудтай, зөвлөх үйлчилгээний аварга компани билээ.

5. Deloitte & Touche
 


Тэгвэл Юневерсум компаний гаргасан  жагсаалтанд багтсан  хоёр дахь зөвлөх үйлчилгээний компани бол Deloitte юм. Энэ компани өрсөлдөгч компани болох McKinsey & Company-ийн дараа оржээ.

6. HSBC


 
HSBC 2012 онд 18-р байранд жагсаж байсан бол 2013 онд 6-р байранд орж чаджээ.
Лондонд үүсгэн байгуулагдсан энэ банк Азид маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Нэн ялангуяа Британийн хуучин колони байсан Хонг Конгод бас үйл ажиллагаа явуулдаг юм байна.
HSBC вэбсайтандаа дурдсан мэдээллээр бол  бүсийн хэмжээнд 120,000 ажилтантай аж. Хамгийн ашигтай бүс гэж тооцогддог Азийн бүсэд энэ банк  1100 оффистой юм байна.

7. Microsoft
 


Microsoft 2012 онд 5-р байранд жагсаж байсан бол энэ жил 7-р байранд жагсжээ.
Оюутнуудад дуулгах сайхан мэдээ гэвэл технологийн тэргүүлэгч энэ компани азиас ч бас ажилтнууд авч байна. Microsoft (MSFT, Fortune 500)  одоогоор Сингапур, Куала Лумпур, Ханой болон Жакарта гэх мэт хотуудаас ажилчид хайж байгаа аж.







 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43