Хичээлийн шинэ жил эхэлж буй үед хүний нөөцийн мэргэжилтнүүд ажилтнуудаа дэмжих 5 арга
2023, 9 сарын 1. 19:340

Өнөөдөр буюу есдүгээр сарын нэгний өдөр Монгол улсад хичээлийн шинэ жил албан ёсоор эхэлж буй билээ. Зуны гурван сар хичээл сургуулийн үүргээс түр ч болов холдсон хөдөлмөр эрхлэгч эцэг эхчүүдийн хувьд энэ үе ихээхэн ачаалалтай санагдах нь бий. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ хичээлийн шинэ жил эхэлж буй үед хүний нөөцийн мэргэжилтнүүд ажилтнуудаа дэмжиж болох 5 аргыг зөвлөе.

Яагаад энэ үед хүний нөөцийн мэргэжилтнүүд ажилтнуудаа дэмжих хэрэгтэй вэ?

Эцэг эх байна гэдэг хэзээ ч тийм амархан байдаггүй. Үүний зэрэгцээ хөдөлмөр эрхлэх гэдэг ажлыг бүр л хүндрүүлж байдаг. Харин хичээлийн шинэ жил эхлэх үед ажилтнуудаа дэмжсэнээр ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэж, харилцаа хандлага нь ч илүү эерэг болохоос гадна үр бүтээмж унахгүй бөгөөд тэд ажлын цагаа ч үр бүтээлтэй өнгөрүүлж дадна.

Хичээлийн шинэ жил эхлэхэд ажилтнуудаа дэмжих 5 арга:

1. Ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг чухалчилж үзэх

Эцэг эх байх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд өөрийгөө хаях нь элбэг. Үүнээс сэргийлж, хүний нөөцийн мэргэжилтнүүд хүүхэдтэй ажилтнуудын бүлгийг байгуулж болох бөгөөд уг бүлэгт хүүхэдтэй эцэг эхчүүд туршлага хуваалцан тулгарч буй асуудлаа хоорондоо ярилцдагаар шийдэж болно. Мөн эл бүлгийн гишүүдэд чиглэсэн сургалтыг ч авч болох юм. Ингэснээр эцэг эхчүүд бие биеэсээ суралцаж, компанийнхаа хувьд үнэ цэнтэй ажилтнууд гэдгээ мэдэрнэ.

2. Санхүүгийн хүрээнд туслалцаа үзүүлэх

Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхэдтэй айл өрх бүр л тодорхой хэмжээний зарлага гаргадаг. Харамсалтай нь эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед инфляцын өсөлтөөс үүдэн уг зарлага жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ.

Тиймээс мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хичээлийн шинэ жилийн үед ажилтнуудаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, тэдэнд гүйцэтгэлээ давуулан биелүүлэх боломжийг бүрдүүлж өгч байхыг зөвлөж байгаа юм.

3. Уян хатан нөхцөлийг бүрдүүлэх

Ажлын орчин нөхцөл, цаг уян хатан байх нь бүх л ажилтны хувьд таатай байдаг ч хүүхэдтэй ажилтнуудын хувьд бүр ч таатай байх нь бий. Ингэснээр ажилтнууд өөрсдийн цагийг амьдралынхаа хэмнэлд нийцүүлэн төлөвлөх боломжтой бөгөөд ажлаа алдахгүй ч амьдралаа орхигдуулахгүй, тэнцвэртэй амьдрах нөхцөл бүрдэнэ.

4. Хүүхдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх

Үүнд хүүхэдтэй ажилтнуудыг харгалзан үзэх тусгай нөхцөлийг оруулж өгч болно. Жишээлбэл, ажилтны тань хүүхэд гэмтэж бэртсэн, хүндээр өвдсөн бол яаралтай үед ашиглаж болох мөнгөн тусламжийн сантай байх гэх мэтээр туслалцаа үзүүлж болох юм.

5. Сонсож, ойлгон үнэлэх

Хүүхэд өсгөхийн зэрэгцээ хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүдэд хамгийн хэрэгтэй зүйл нь тэднийг сонсож, ойлгон үнэлдэг хүн билээ. Тиймээс компанидаа сэтгэл зүйч авч, тэдний ярих нөхцөлийг бүрдүүлж өгөх нь ажил-амьдралын тэнцвэрээ олоход туслах болно.


Эх сурвалж: HR Morning

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35