Ажлын ярилцлагын үеэр гаргадаг алдаанууд
2023, 7 сарын 20. 10:001

Ажил хайж байна уу? Анкет шалгаруулах шатаа давчхаад ажлын ярилцлагад орох өдрөө хүлээж байвал бид танд энэхүү зөвлөгөөг зориулъя.

Ажлын ярилцлага гэдэг хүссэн ажилдаа ороход хамгийн чухал үе билээ. Энэ үе шатыг л давчихвал та горилсон ажлаа өөрийн болгох боломжтой. Тиймээс ч энэ шатанд та өндөр ач холбогдол өгөх учиртай. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ ажлын ярилцлагын үеэр хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаанууд хийгээд хэрхэн алдаа гаргахгүйгээр ажлын ярилцлагадаа амжилттай орох талаар зөвлөгөөг хүргэе.

Алдаа 1. Ямар ч бэлтгэлгүй очих

Ажил горилогч ажлын ярилцлагад орох урилга авсан л бол ажиллахаар зэхэж байгаа байгууллага хийгээд салбарынхаа тухай багагүй судалсан байх хэрэгтэй. Ямар байгууллагад, юу хийх гэж байгаагаа огт мэдэхгүй байх нь таныг хайнга нэгэн гэж харагдуулна. Ажил олгогчдын зүгээс ажил горилогч тэдний байгууллагын тухай мэддэг байх нь оруулах хувь нэмрээ ч мэддэг нэгэн гэх сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс байгууллагаа сайн судлаарай.

Алдаа 2. Хоцрох

Ажлын ярилцлагад хоцрох, хоцорч байгаа бол түүнийгээ мэдэгдэхгүй байх нь туйлын бүдүүлэг, хариуцлагагүй үйлдэл. Энэ тохиолдолд өөрийгөө тухайн орон тоонд тэнцэнэ гэж найдаад хэрэггүй л болов уу. Тиймээс цагаа сайн төлөвлөж, 5-10 минутын өмнө очоорой. Үнэхээр тооцоогүй асуудлаас болж хоцорвол түүнийгээ холбогдсон ажилтандаа мэдэгдэж, очих эсэхээ мэдэгдэж сурах нь соёл юм.

Алдаа 3. Дур мэдэн хэт эрт ирэх

Ажлын ярилцлага товлож байгаа хүн өөрийн ажлын хуваарийг харгалзан цаг товлож байгааг бүү мартаарай. Ажлын ярилцлагад товлосон цагаас хэт эрт ирэх нь таныг аргаа барсан нэгэн гэсэн сэтгэгдлийг төрүүлж болно. Тиймээс товлосон цагаасаа 5-10 минутын өмнө ирж, 5 минутын өмнө ирснээ мэдэгдэх нь хамгийн тохиромжтой.

Алдаа 4. Хувийн бэлтгэл хангаагүй байх

Ажлын ярилцлага гэдэг албан уулзалт. Энэ төрлийн уулзалтад хүн тодорхой хэмжээгээр хувийн бэлтгэлээ хангадаг. Ажил горилогч гэрийнхээ хувцастай ярилцлагад ирвэл ажилд орно гэж найдах хэрэггүй болно. Таны хувийн бэлтгэл, бүр тодруулбал хувцаслалт, таныг тухайн ярилцлагад хэр их ач холбогдол өгснийг илтгэнэ.

Алдаа 5. Дуугарч цөхөх

Ажил олгогчийн зүгээс тантай ярилцаж, таныг таньж мэдэх гэж оролдож байхад дуугарч цөхөн хичээл зүтгэл гаргахгүй байвал тэд таныг ажилд авахгүй л болов уу. Асуулт бүрд нэг үгээр хариулж, сандлаа налан суугаад санаа бодлоо хээр аваачсан нөхцөлд ажил олгогч тантай ярилцахыг хүсэхгүй. Улмаар таныг тийм ч их таньж мэдээгүй хүн танд байгууллагынхаа ажлыг даалгахгүйд хүрнэ.

 

/Үргэлжлэлийг дараагийн нийтлэлээс хүлээн авна уу/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
4
1
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Мягмарчулуун
   /
2023, 8 сарын 29. 15:50

Тийм шүү

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35