Хүний нөөцийн менежерүүд Z үеийн ажилтнуудаа хэрхэн дэмжиж болох вэ?
2023, 9 сарын 15. 13:010

Бид өмнө нь Z үеийн ажилтнуудын онцлог, тэдний давуу болон сул тал, нийтлэг зорилго, хөдөлмөрийн зах зээл дэх тэдний байр суурийн талаар нийтлэлийг орчуулан хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бид хүний нөөцийн менежерүүд Z үеийн ажилтнуудаа хэрхэн дэмжиж болох боломжууд хийгээд хэрхэн тэднийг татаж, багтаа ажиллуулах талаар зөвлөмжийг хүргэе.

Z үеийн ажилтнуудын хувьд бусад үеийн ажилтнуудаас ялгарах гол ялгаа нь, тэд ажлын уян хатан цаг, эрүүл мэндийн багц, цалингийн тогтмол нэмэгдэл, хөгжих боломжоор хангасан байх хийгээд зайнаас ажиллах боломжийг бүх л ажлын байранд байх ёстой зүйл гэж хүлээн авдаг. Мөн тэд удирдлагууддаа ч өндөр шаардлага тавьдаг нь тэдний тодорхойлолтоор, “төгс удирдлага” шийдвэр гаргах чадвартай, ажилтнуудынхаа өсөлт хөгжилд онцгой анхаардаг, тэднийг урам зоригоор тэтгэж, үл жишээ болж чаддаг нэгнийг хэлэх юм.

Дээрх шаардлагууд нь тэдний урт хугацааны карьерын зорилго, хувь хүний сэтгэл ханамж, тогтвортой амьдралын хэв маяг, санхүүгийн хараат бус байдалтай маш сайн уялдаж байдаг.

Тэгвэл хүний нөөцийн менежерүүд хэрхэн Z үеийн ажилтнуудаа дэмжиж болох вэ?

Z үеийн залуус өндөр шаардлагатай байх ч тэд карьерынхаа хувьд тийм ч итгэлтэй байдаггүй. Мөн энэ үеийн залуусын сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байдаг тул тэдэнд ажлаас халшрах шинж өргөнөөр илэрдэг бөгөөд тогтвор суурьшилтай ажиллах нь харьцангуй бага байдаг. Тиймээс тэдэнд зориулан сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаарсан хөтөлбөр боловсруулах, ажил үүргийг нь нарийвчлан тодорхойлж өгөх нь хүний нөөцийн менежерүүдийн хийж чадах нэн тэргүүний ажил юм. Түүнчлэн энэ үеийн залуусыг ажилд авах гэж байгаа бол ажлын зар дээр цалин хөлсийг тодорхойлон тавьж, ажил үүргийн тодорхойлолтыг нь үнэнээр тусгаж өгсөн байх хэрэгтэй.


Эх сурвалж: HR Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35