“ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2023”
2023, 10 сарын 19. 11:150
Улаанбаатар хот (www.undp.org/mongolia). Ажил идэвхтэй хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажлын байраар хангах боломжтой ажил олгогч нарыг холбож, ажилд зуучлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар тогтвортой, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий “ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2023” арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр НҮБ-ын байранд зохион байгуулна.

Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд ажил идэвхтэй хайж буй 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тохирох ажлын байраар хангах боломжтой ажил олгогч 10 гаруй байгууллага хамтран оролцож байна.

Зорилтот бүлэгт чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд шинээр нэвтэрч байгаа Ажлын Байрны Дадлагажуулагчид ажиллаж, арга хэмжээнээс өмнө нэг сарын хугацаанд бүртгүүлсэн ажил хайгч нарт ганцаарчилсан зөвлөгөө, ажлын байрны тохиргоо, урьдчилсан зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаагаар онцлог юм.

Энэхүү үйл ажиллагаанд хамрагдсанаар ажил хайгчид:

  • Хүсэж буй ажлын байранд тогтвортой ажиллах,
  • Мэргэжлийн коүч зөвлөхийн ганцаарчилсан үйлчилгээ авч ажилд орсноор ажил олгогчтойгоо үл ойлголцох эрсдэлээ бууруулах,
  • Ажлын байр, ажлын нөхцөлтэй газар дээр нь очиж танилцах давуу талтай.

Харин ажил олгогч нарын хувьд:

  • Нээлттэй ажлын байранд тогтвортой ажиллах хүний нөөцтэй болох,
  • Хүртээмжтэй ажлын байр бий болгох чиглэлээр үнэлгээ хийлгэх, мэргэжлийн зөвлөгөө авах,
  • Хөгжлийн Бэрхшээлтэй болон одой иргэнд хөдөлмөрлөх боломж олгох Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдэх,
  • Компанийн нийгмийн хариуцлагын тухай заалтуудыг бодитоор биелүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Тус арга хэмжээг дараах ажил олгогч байгууллагууд болон ажилд зуучлагч платформууд дэмжин ажиллаж байна: Таван Богд Групп, МСS Групп, АПУ ХК, Мобиком Групп, GS25, CU Mongol, Говь ХК, Holiday Inn зочид буудал болон Zangia.mn, Worki aппликейшн.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:

Б.Золжаргал (zoljargal.byambadorj@undp.org) 9090-1234

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35